Ээ дээ мөн ч сэтгэлд дотнохон, үзэгчдийн зүрхэнд ойр нэгэн дээ, тэр. Ёстой л нэг хүрэл зүрх хайлам, хүн чанарын охь болсон, тунарч мэлмэрсэн дулаахан харц, дүүрэн гэгээн инээмсэглэл, үл ялим ичингүйрэл, гүн бодлогошрол гээд дүрүүд нь цөм амьтай, голт зүрхний угаас байдаг нь түүний тоглосон кинонуудыг үзэх бүрд мэдрэгдэж, тэр л чин халуун илчинд нь үзэгчид зүрх сэтгэл, оюун бодлоо ээн дулаацдаг. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин ЧОЙН ХҮРЭЛ гэж ийм л эгэл жирийн нөмөр дулаан хүмүүн Монголын урлагт авьяасын "цуваа" өлгөж, хүн чанар, хүнлэг сэтгэлээр бүтээсэн дүрүүдээ “өрж” байрлуулаад, үе үехэн дэлгэцээс харахад тун дотнохон инээмсэглээд угтдаг сан. Тэр инээмсэглэл, харц, дүр төрхийг харсан хэн боловч соронз мэт татагдаж, түүний гэх орон зайд бүрэн шилжиж, кино дуусан дуустал "дагадаг". Энэ л түүний увдис, уран бүтээлчийнх нь шид шүү дээ.

Тэдгээрээс нэхэн санавал, “Гэрлэж амжаагүй явна” киноны ганц бие, уурхайн инженер Гансүх, “Анхны алхам” киноны хадланч Болд, “Их замын тоос” киноны архичин, “Эх бүрдийн домог” киноны хөгжимчин, “Газар шороо мину зээ” киноны бух Дагдан, “Чинван Ханддорж” киноны дархан Барайшир, “Одод орчих хязгаар” киноны Шагдар, “Алтан шонхор” киноны Айсангаа, “Мандах нарны туяа” киноны Догсом, “Говийн нүдэн” киноны Бодьхүү, “Тэмцэл” киноны Батсүх гээд бишгүй их.
-ДАРУУ МӨРТЛӨӨ ТУН ЧИГ ЦУЛ АВЬЯАС-
Эдгээрийг дурдаад өнгөрөхийн төдийд л тас хар үс, нүд, дөлгөөн төрх даруухан инээмсэглээд “Дахиад л та нар намайг дурсаж сууна уу” гэх шиг. Тиймээ, дурсаж сууна. Дурсах, дурсахдаа бүр тун даруу мөртлөө тун чиг цул авьяас байсныг нь дурсаж байна. Түүнийг анхлан кинонд хөтөлж, тийм эгэлхэн төрхийг олж харсан найруулагч Г.Жигжидсүрэнгээс эхлээд, хамтран уран бүтээлд тоглосон жүжигчид нь ямар хүн байсан талаар нь ярьж үлдээсэн нь түүний дүрүүдтэй яв цав нийцэж, ойр дөхөм буудаг.
Жийгээ найруулагч түүний тухай “Тун даруу, амь халуун нүдтэй, дуу цөөтэй өндөр бор хүү байсан” гэсэн бол харц, хайр, ахын хайр гээд цөмийг нь мэдэрч, түүнтэй хамт уран бүтээлд тоглосон Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Батцэцэг“,“Гэрлэж амжаагүй явна” киноны төгсгөлийн хэсгийн зургийг хамгийн эхэнд авахуулсан юм. Тэгэхэд Хүрэлээ ахын өөдөөс нь хараад тоглолт хийхэд их балмагтаж байлаа. Анх сайхан царайтай, өндөр биетэй тэр залуу жүжигчнийг хараад үнэхээр биширч байсан. Гэтэл хожим нь Ж.Бунтар найруулагч надад “Гэрлэж амжаагүй явна” киноны зохиолыг өгч, надтай хамтран жүжигчин Ч.Хүрэл тоглоно гэхэд нь би барьж явсан зохиолоо эгээтэй л гараасаа алдчихаагүй. Өөрийгөө Д.Цэцэгбалжид эгчийн оронд тавиад л, тэр сайхан жүжигчин намайг тодруулж тоглох нь гэж бодоод бүр догдолчихсон” гэдэг. Харин “Ацаг шүдний зөрүү” кинонд түүнтэй хамтран тоглосон тухайгаа Г.Равдан гавьяат “Хүрлээгийн нүд үү, үнэхээр юм хэлүүлнэ, их ч гүнзгий дээ. Тэр кинонд намайг байцаадаг До яамны төлөөлөгчийн дүрд тоглодог юм. Айхтар олон юм хэлэхгүй ч тэр харц нь нүд дальдирмаар" гэсэн байдаг.
"Гэрлэж амжаагүй явна" кинонд Гансүхийг зөрүүд, өөрийнхөөрөө, хүний үг сонсдоггүй гэдэг дээ. Тэгэхэд тэр ээждээ "Хүү нь зөрөөгүй ээ, үнэнийг хэлсэн юм байхгүй юу..." гэж хариулдаг. Тэр амьдрал дээрээ ч тийм шулуун шударга, зөвийн талд ямагт зогсдог нэгэн байжээ. Нэг талаараа эндээс түүний зан чанар цухалзаж байгаа юм. Нөгөө талаар бидний яриад байгаа Гансүх, Болд, Батсүх...гэх дүрүүд чинь зөвхөн харцаараа тоглолттой, халуун залуу сайхан дүр төрхтэй байхаас гадна эгэл жирийн мөртлөө үнэнч шударга, элдэв маяггүй байдал нь илүүтэй чимж, дүрээ гаргахад нь голлож байсныг онцлох нь зүйтэй болов уу. Тэгэхээр тэр хээрийн салхи л шиг л зоргоороо, урсгал ус шиг тунгалаг, зөөлөн бороо, будрах цас шиг ариухан хүн байж.

-СЭТГЭЛД-
Ердөө эдгээр жишээнээс л тэр ямархан хүн, уран бүтээлч байсан нь нотлогдож, үлдсэн нь дүрүүдээрээ батлагдаж, Монголын урлагт Хүрэл гэж авьяас, чадвар, мэдрэмжийн хувьд жинтэй, чанартай, даацтай, ёстой л нөгөө тоосон даасан уран бүтээлч гэдэг шиг нэгэн байсаар дүрээ мөнхлөөд одож. Нэг ёсондоо түүнийг найруулагч алсаас нь алгуурхан харж, хамтран тоглогч нь сандарч тэвдсэн тийм л хэрийн уран бүтээлч байж. Тиймээ, үзэгчид бид ч мөн халгаж, зориглож, сандарч, тэвдэж үздэг ээ, түүнийг. Би л гэхэд анх тавдугаар ангидаа “Гэрлэж амжаагүй явна” киног үзэж байлаа. Уурхай дээрээ очихоороо саарал куртик өмсөөд, цагаан хамгаалалтын малгай өмсчихнө. Харин хурал цуглаанд явахаараа хар хослол, цагаан цамц өмсөөд, зангиа зүүгээд, дөрвөлжин цүнх бариад л алхчихдаг тун өөрийнхөөрөө, тэгээд бүдүүн бараг мөртлөө тун гярхай, үргэлжийн бодлогоширдог атлаа юуг ч анзаардаггүй Галсансүх одоо ч санаанд тод инээмсэглэнэ. Үгүй ээ, мөн хэтрүүлж, дэгсдүүлж байна гэвэл харин ч үгүй. Түүний бүтээлийг үзсэн хэн бүр л хэлнэ.
Тийм тунгалаг, зөөлөн дөлгөөн, гүн боддог дүрээ гаргаж чаддагийг нь бодохоор л эрхгүй авьяас, чадвар, мэдрэмжээрээ хүний СЭТГЭЛД ялгарч, тунарч үлдсэн уран бүтээлч.

-ДЭНДҮҮ-
Түүний энэ авьяас билиг, Монголын урлагт мөрөө үлдээх зам мөр 1967 оноос эхлэлтэй аж. Өнөө л алдарт, угаас урлагийн аваргуудыг бэлтгэсэн Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид элсэн орсноор бидний сэтгэл зүрхэнд үргэлж дотно орших сайхан дүрүүдийг бүтээж. Хүүхэд байхаасаа л тэр урлагийн үзлэгт орж, хөгжим тоглож, шүлэг унших гээд урлагийн ямар л төрөл байна, цөмд нь “гар хүрч”, өөрийнхөөрөө оролдож, сэтгэл зүрхээ хөглөн явжээ. Багаасаа урлагийн авьяастай байсан болохоор оюутан болонгуутаа л Ч.Хүрэл үеийнхнээсээ тодорчээ. Тухайн үед Монголын залуучууд оюутны их наадамд оролцож, Багшийн дээдийн Хүрлээ хэмээн зарлуулан Б.Ахтааны шүлэг, Г.Дарамзагдын хөгжим “Москва минь сайн байна уу”, Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн шүлэг, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн хөгжим “Урьд шөнө чи зүүдлэв үү” дууг дуулж байсан гэдэг. Энэ наадмаас авьяасаараа тодорч, олон улсын наадамд оролцох байсан ч шалгалт нь давхцаад явуулаагүй юм билээ.Бага залуугаасаа л ийм нэг ДЭНДҮҮ авьяастан байж, тэр. Эндээс Монголын урлагийн уянга, сэтгэлийн олон гоё бүтээл рүү "шумбан" орж, өнөөдрийг хүртэл хүн бүрд ойр дотно, гэгээн дулаан дүрээрээ дурсагдсаар байна.

-ДОТНОХОН-
Түүнээс гадна багаасаа их юм боддог, тунгаадаг, хардаг, ажигладаг буурьтай хүүхэд байсан нь сэтгэлийн дотогш нэвтэрсэн, далд, гүнд нуугдах юмсыг өөрийн харц, биеийн хэлэмжээр дамжуулан тун гарамгай илэрхийлнэ. Үггүй тоглолтод бол ёстой орой нь гэхэд хэтийдэхгүй. За тэгээд тэр сургуулиа төгсөөд Хүүхэд залуучуудын театрын жүжигчнээр ажиллаж, тайзнаа арав гаруй жүжигт тогложээ. Галсансүх, Болд хоёр тайзнаа зогсож байна гээд уншигч та төсөөлбөл мөн л сонирхолтой шүү. Гэвч бидэнд түүнийг тайзнаас биш, хэзээ ч нээж үзэхэд бэлэн дэлгэцээс харах хувь байж. Тэр нь ч зөвдсөн юм.
Хэрэв тайзнаа тийм жүжигчин байлаа гээд бүр дүр төрхийн бараа ч үгүй байсан бол төрмөл тийм сайхан авьяас, тунамал сайхан нүдийг харахгүй байх байсан.
Магад Монголын урлагийн 60,70,80-иад оны кино урлагт амтгүй, өнгөгүй байсан биз. Байх ёстой газраа хийх ёстойгоо, үлдээх ёстойгоо үлдээгээд явсан, тэр. Нээрээ түүнийг найруулагчийн заавраар биш, өөрийнхөөрөө дүрээ бодож боловсруулдаг нэгэн байсныг нь энд дурдахгүй байх аргагүй. Мэдээж хэн нэгний хайрцагт багтаад, түүгээрээ бүхнийг хараад байвал тэр тийм хил хязгааргүй чөлөөтэй тоглолт, тун зоргоороо, өөрийнхөөрөө тайван байхгүй байсан байх. Тэгэхээр тэр ёстой ч нэг аясын салхи шиг өөрийн дураар салхилсаар Монголын урлагт аяс намуун, аядуу дөлгөөн дүрийг бүтээгээд, бүр зүрх сэтгэлийн хэцэнд эгнүүлэн "тохоод" явжээ.
Ийм сайхан авьяас, мэдрэмж, дүр төрхийн эхлэл хаанаас юм гэж уншигч та сонирхон байгаа биз. Тэрбээр арван хүүхэдтэй айлын ууган нь мөртлөө ихэд эрх хүү байсан тухай нь хүү нь дурсан ярьсан байдаг. “Аав их олон хүнтэй нөхөрлөдөг байсан даа. Хүн болгон л сайн хүү, сайн жүжигчин гэнэ. Өөрийн тоглосон Монгол кинонуудаа аав үздэггүй байсан. Ер яриа, хөөрөө багатай” гэнэ. Ийм нэг хүний хайлан хүмүүн Монголын урлагт өөрийнхөөрөө дүрээ үлдээсээр буцжээ.
.jpg)
| СЭТГЭЛД ДЭНДҮҮ ДОТНО... |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |