Аль эртнээс ээлжит хөргийнхөө зочныг дүр бүрээс нь онцолж, нэхэн харж, эргэцүүлсээр байв. Тэр бол “Дурсамж төгсгөл үгүй” киноны Дарцаг, “Зүрхний хилэн” киноны Жамъяан, "Байтаг богд" киноны Гиваан “Том толгойтын романс” киноны Томоо, “Миний ах атаман” киноны ах , “37-р Точка” киноны Галтын дүрээр Монголын урлагт буусан шагай.
Дарцаг шиг хийссэн, халуу шатам мөртлөө цэл хүйтэн, дотроо норж, гаднаа асаж дүрэлзсэн түүний дүрүүдгүйгээр дэлгэцийн бүтээлийг төсөөлөшгүй. “Шагай л байж дээ” гэмээр дүрийн хувь тавиланг тэр онож, олж, эрхгүй эд эсээрээ гаргаж яваа. Угаас уран бүтээлчийг дүрээс нь онцолхоос өөрөөр хэрхэн мэдэх билээ. Бидэнтэй хамгийн ойр орших орон зай л тэр шүү дээ. Аагандаа багтаж, авсан дүрээ угт нь тулгаж, дагаж уярч, уйлж, үймэрч, тэмцэж, санаагаар унадаг нь жүжигчин л болохоор түүнийг мэдэрч, мэдэхийн их эрэл өөрөө дүрийг л олж харах биз. Хувь сэтгүүлчийнхээ зүгээс ингэж л бодож, уран бүтээлийн дүр бүрийг сонжин харж, сонирхон задлах гэж хичээдэг. Энэ удаагийн тийм нэг эрэлд эрхгүй тунаад байгаа нь Фантастик продакшны жүжигчин, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Жаргалсайханы Алтаншагай.
Түүний нүдний цог, дүр төрхийн хэлэмж, дотоод шаналан, буй биеэрээ дүрээ гаргах чадвар уран бүтээлчийнх нь хувьд өөр, өвөрмөц гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ тухай дор илүү дэлгэрэнгүй өгүүлэх болно.

Дээр тодруулсан дүрүүдээр түүнийг задалж өгүүлье. Шагайг анхлан “Дурсамж төгсгөл үгүй” киноны Дарцагийн дүрээр таниж байв. Дарцаг шиг хийсэж, салхи шиг дэрвэсэн түүний дүр эрхгүй тус киноны онцлох, содон дүр байсан. Анхандаа түүнийг ирээдүйн салхи Дамбий байна даа ч гэж тааж байлаа. Учир нь, хөнгөн, хөөрсөн, дэвэрч, дэгдсэн дүрд тун зохицож харагдсан юм. Харин гэтэл уран бүтээлээс бүтээлийн хооронд өөрийгөө нээж, задалж чадлаа. Олон ч дүр нь баталлаа. “Бурхан мартсан заяа” кинонд “Манай Урангоо ч сайхан хүүхэн болох нь ээ” гэж хэлдэг жүжигчнийг үзэгчид мэдэх болов уу. Тэр дүр төрх Шагайгийн дүрийн ерөнхий өнгө аястай төстэй. Өөрөөр хэлбэл, дүрийн ур чадвар болоод өгөгдлийн хувьд агаар нэг. Ингэснээрээ эсрэг дүрийн жүжигчин гэхээс илүү ямар ч дүрийг гаргах өгөгдөл, дотоод нөөц дүүрэн уран бүтээлч тэр мөн юм. Үндсэндээ Дарцагийн дүрээр хийсэж эхэлсэн тэр, таамгаас минь хол зөрж, “Үгүй ээ би ямар ч дүрийг гаргах чадвартай” гэж өөрийгөө харуулсан олон ч дүрийг халуун зүрх, “Алаад өгнө” гэсэн үргэлжийн дотор нь буцалж явдаг хүслээрээ тэр бүтээж байгаа. Тэгээд л эсрэг болоод эерэг дүрд тэнцүүхэн тоглож, аль нэгийг нь илүүчлэн үзэх боломжгүй өгөгдсөн дүр бүрдээ хувирч, дотроосоо ноцож чаддаг, хамаг бүхнээ зориулж, хагарч, бутарч, эвлэж, эгнэдэг жүжигчин . Энэ магад түүний нэг л өнцөг болов уу.
Дарцагаас өмнө тэр СУИС-ийг 2008 онд жүжигчин мэргэжлээр төгсөхийн даваан дээр хоёр ихэр охины аав болж, амьдралын эрхээр хүсэл мөрөөдлөөсөө хэсэг завсарлага авсан гэдэг. Гэвч тэр эргэн урлагт хөл тавьж, оюутан цагийн найз нөхөдтэйгээ “Фантастик” продакшныг байгуулж, ганхашгүй нэг багана нь болж, Б.Тамир гэх залуухан найруулагчийн удирдлагад уран бүтээлд орж эхэлсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, урлагт түүнийг, түүний дүрүүдийг буулгаж байгаа эрхэм Б.Тамир ч байж болох юм. Дарцагийн дүрийг оноосон залуухан найруулагч үүнээс хойш ямар дүрүүдэд түүнийг орхисныг дор сийрүүлье.

Жамъяангийн дүрийг уншигч та санаж байна уу. Зүрх тархиараа үргэлжийн шаналж, үүрд зовж явдаг хүмүүс бол уран бүтээлчид. Урлагийн их талбарт үүрээ засаад удаагүй “Фантастик” продакшны нэгэн өнгө бол эх оронч үзэл. Монголчууд Манжийн дарлалд орсон он жилийн нэгээхэн хэсгээс кино болгон үзүүлж, “Зүрхний хилэн” хэмээн хатуухан хэлж, халшрахгүй буулгаж ирсэн залуухан уран бүтээлчдийн эл кино шинэхэн продакшныг хөл дээр нь босгосон. Түүний дотроос Жамъяан бол оньсого таавар шиг дүр. Хэчнээн муухай, харгис юм бэ гэж үзэгчдийг шогшрон дуу алдуулж байгаад, эцэстээ сайн хүн болж, хайрлагдаад дуусдаг дүр бол жүжигчнээс их ур чадвар шаарддаг нь тодорхой. Муугаас сайныг үзүүлж, нэг дүр атлаа хоёр өөр мөн чанарыг гаргана гэдэг хүн бүрийн хийж чадах дүр биш. О.Бат-Өлзий болон Б.Тамир найруулагч, Ж.Алтаншагайгаас л ийм нэг дүр гарна гэдгийг мэдэж байсан болоод оноосон биз. Үнэхээр тэр Жамъяан байсан. Хүний нутагт Манжийн ноёнд зүтгэж байгаа мөртлөө хачин зэвүүн инээмсэглээд, монгол хүний мөн чанараа дотроо хадгалсан түүний дүр бол эрхгүй зүрх зүсэж, Ж.Алтаншагай гэж ямархан жүжигчин бэ гэдгээ бүрэн харуулсан. Одоо ч Жамъяанг түүнээс өөрөөр төсөөлөх аргагүй. Жамъяанг хараад шархирч байлаа, шаналж байлаа, гуниг баяр зэрэг төрж байлаа.

Жамъяангийн дараа түүний гаргасан эсрэг зэвүүн дүр бол "Маш нууц" киноны харгис дарга. Хүний нэг муухай, зэвүүн, дотроосоо ч, гаднаасаа ч идэгдсэн зан чанар гэдэг хэчнээн харгис болохыг Шагай ганцхан нүүрний хувирал, гаргаж байгаа зан чанараар илэрхийлдэггүй. Тэр муухай чанарыг ч дотроосоо, жинхэнэ мэтээр үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, жинхэнэ муу, муухай чанарыг ч өөрөөрөө мэдэрч бүтээдэг гэмээр.
Харин хамгийн их шархирам дүрийн нэг бол "Байтагбогд" киноны Гиваан баатарын дүр. БНМАУ-ын баатар Бэгзийн Гивааны дүр бол хамгийн их зүрх өвдөж, сэтгэл өвтгөм дүр. Хамгийн сүүлийн хүч тамираа шавхаж, цус нөжтэйгээ хутгалсан мөртлөө эцсийн сумаараа галлаад амиа алдаж байгаа эр цэргийн дүрийг тэр халуун зүрхээрээ, Гивааныг бүх эд эсээрээ мэдэрч бүтээсэн. Гиваан гэж ямархан баатар байсныг харуулж чадсан. Эх орон, газар шорооныхоо төлөө эрслэн босож, зориг зүрхээ дайчлан эцсээ хүртэл дайтаад дуусах их зориг, баатарлаг гавьяаг эрхгүй үзүүлж, үзэгчдийн зүрхийг зүсэж байв. 1948 онд улстөрийн орлогч Г.Хаянхярваагаар ахлуулсан 10 цэрэг 200 шахам цэргийн бүрэлдэхүүнтэй дээрэмчидтэй эцсээ хүртэл үзэж, амиа өгөөд ялж байсан гайхам түүхийг тэд үзүүлсэн.

Шагайгийн нэг онцлог бол ах шиг ах, аав шиг аав. Сайн аав байх тухай ярих дуртай энэ жүжигчин уран бүтээлд ч , амьдрал дээр ч хүнд хамгийн нөмөр түшигтэй нэгэн. Үүнийг “Фантастик” продакшны найзууд болон урлагийн ахан дүүс, гэр бүлийнх нь бат нот гэрчлэх болов уу. Хүний уул суурь хэчнээн дүрд хувирч, дүрэлзэн шатлаа ч арилдаггүй гэдгийг Шагайгаар бид харж болох. Хайртай бүхнээс юунаас, хэнээс ч өмөөрч, өмгөөлж, харамлаж чаддагийн хамгийн том үлгэр дуурайлал тэр. Энэ байдал нь “Том толгойтын романс”, “Миний ах атаман” киноноос тод харагддаг. Сайн аав байна гэдэг, тэгээд бүр Шагай шиг аав хэр олон бол. Үр хүүхдийнхээ төлөө юу ч хийж чадах зориг зүрх өнөөд л лав ховордож байгаа. Энэ ч утгаар Шагай “Том толгойтын романс” киноны дүрээрээ өөрийгөө, хувь Шагайгаа бүрэн дүүрэн үзүүлж, ямархан хүний хань, аав болохыг бид ханатал харсан биз ээ. Үнэхээр тэр амьдрал дээр ч тийм л аав болов уу. Харин “Миний ах атаман” кинон дээр бол ах шиг ах. Ах хүний мөн чанар, өнгө аясыг тулгасан.
Б.Тамир найруулагч Шагайг тэр Манжийн туслахаар, дарцаг шиг хийсдэг нэгнээр, сайн ааваар, ахаар бидэнд үзүүллээ. Харин дараа нь үзэгчдэд үзэн ядагдаж, муулуулсан Галтын дүрээр гаргаж ирсэн.
Ээжийгээ дагаж ирсэн хүү хойд аавынхаа хий гэсэн бүхнийг хэрхэн гүйцэтгэж, биелүүлж яваа дүрийг Ж.Алтаншагай илүү ч үгүй, дутуу ч үгүй яг л үзүүлсэн. Хүн хайр багадахаараа харгис, зэвүүн болдог. Мөнхүү дотроо хүйтэн оршдог. Энэ агуулгыг тэр Галтын дүрээр хангалттай харуулсан. Хойд аав нь хайрлаж байгаа мөртлөө хайрлаагүй, хамгийн ойрын хүн нь юм шиг мөртлөө холын хол хүн мэт харьцаж, түүнийг дотроо бүрэн мэдэрч, гаднаа харин ил гаргадаггүй Галтын дүр киноны турш нэг л хөндүүрлүүлж байв.
Ер дотроосоо ноцож, гаднаа гандаж яваа дүрийг гаргана гэдэг жүжигчнээс мөн л өндөр ур чадвар, авьяас, мэдрэмж нэхнэ.
Тэгэхээр Шагайгийн хамаг бүхнээ шавхаж, хоёр ертөнцийн дунд оршиж бүтээсэн дүр нь Галт. Тэр Монголын урлагт, үзэгчдийн зүрх сэтгэлд Жамъяан, Галтаараа бууж, одоо ч харахад, тэдгээр дүр л тэр хэвээр байж байдаг.
(2).jpg)
Түүний чамбайхан бүтээж, чангахан үлдээсэн цөөн хэдэн дүрээр энд Ж.Алтаншагай гэж эгэл даруухан мөртлөө галтай нэгэн жүжигчинг нээх гэж оролдлоо. Гэхдээ Шагай болоогүй. Түүнээс хүний зүрх сэтгэл болоод оюун санаанд хамгийн тодоор орших олон ч дүр гарна. Түүний дотор баялаг их авьяас, мэдрэмж, ур чадвар бий. Тэр ердөө тэн хагасыг нь ч үзүүлээгүй байна, тэр тэсрээгүй байна. Урлагт намбайж, нас тогтохоосоо өмнө түүнд тоглох, бүтээх олон дүр бий. Үүнийг ч Б.Тамир найруулагч харж, мэдэрч, тооцоолж суугаа болов уу. Шагайг шатаах шүдэнз нь Б.Тамир байж, зурах төдийд л дүрэлзэн асах тийм дүрүүд тэдэнд бий. Аав шигээ олонтой явахыг амьдрал болоод уран бүтээлийнхээ зарчим болгож, ээждээ ямагт сайн хүү нь байдаг даруухан, дэндүү зөөлөн, үргэлжийн инээмсэглэл тодруулах тэр бол Монголын урлагт буусан Алтаншагай.

| УРЛАГТ БУУСАН ШАГАЙ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |