• Өнөөдөр 2024-05-03

ТАНИЛЦ: ХААН БАНКНААС ХООЛ ХҮРГЭЛТ ХҮРТЭЛХ БҮХ САЛБАРЫГ ЭЗЭГНЭСЭН Ц.БААТАРСАЙХАНЫ 75 КОМПАНИ

2024-03-23,   16855

      Банкны эзэд л бүх салбарыг эзэгнэдэг, бүх бизнесийг эрхшээдэг, амаргүй цаг үед амьдарч байна, бид. Ерөөс хамгийн том гурван банкны эзэн нь монголын эзэд болчихсон. Худалдаа хөгжлийн банкны эзэн “Сахал” Д.Эрдэнэбилэг “Эрдэнэт үйлдвэр”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой”, “Багануур” гээд төрийн өмчит бүх том үйлдвэр, уурхайнуудад эзэн суучихсан байсныг нь саяхан буцааж авсан. Голомт банкны эзэн Д.Баясгалан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Тавантолгойн нүүрс ачиж буулгах ложистикийн төв, Богдхан төмөр зам гээд төрөөс санхүүжүүлсэн бүх том төслүүдэд эзэн сууж,  төлбөрөө нүүрсээр авч, гэрээгээ улсын нууцад оруулчихсан байсныг нь УИХ, Засгийн газраараа хөдөлж байж ил болгосон. Тэгээд болоогүй, удахгүй хэрэгжиж эхлэх Улаанбаатарын метроны төсөлд зөвлөхөөр оролцохоор тендерт нь материалаа хүргүүлчихсэн, “Бөөрөлжүүт”-ийн цахилгаан станцаараа метроны шугамыг цахилгааныг нь хангахаар Хотын захиргаатай тохиролцчихсон явж байгаа. 
 
Харин Хаан банкны эзэн Ц.Баатарсайхан салбар бүрд бизнестэй, бусдад боломжийг булаадгаараа зард гарчихсан. Ерөөс түүнд байхгүй бизнес гэж байхгүй. Хаан банкны эзэн мөртөө мопедоор хоол хүргэнэ, таван одтой зочид буудалтай мөртөө төв вокзал дотор татваргүй архи зарна, зоогийн газар ажиллуулна. Төрийн өмчит уул уурхайн компаниудад хүнд даацын машин техник “шахдаг” мөртөө ууц чанадаг гэлцэх. Тэр байтугай, “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалыг худалдан авч, хятад руу гаргадаг “Ocean partners” компанийн ард байдаг гэх яриа ч гарч байлаа. 
 
Хамгийн олон харилцагчтай банкны эзэн, бэлэн мөнгөтэй гэдгээрээ дулдуйдаж, дугуй засварын газар нээхээс наахнуур салбар бүр рүү үсчиж, хэд гурван ажилчинтай шинэ компаниудын зах зээлийг булаадагт нь нийгмээрээ унтууцдаг. “Монсоник”-ийн Т.Баярхүү нэгэнтээ “Хар хайрцаг” нэвтрүүлэгт оролцохдоо “Ц.Баатарсайханы эхнэр Д.Хулан Худалдаа хөгжлийн банкны дэд захирал байх үеэсээ бусдын бизнесийг булааж гаршсан. Бизнесийн төсөл нь бэлэн, даанч мөнгөгүй залуучууд банкнаас зээл гуйж өчнөөнөөрөө очиж байгаа. Тэр төслүүдээс нь аль ашигтайг нь өөрсдийн бизнес болгодог. Мөнгө нь бэлэн учраас аргагүй шүү дээ” гэж ярьсан удаатай. Х.Баттулга хүртэл “Том банкны эзэн байж тахианы мөч зарахаа болиоч” гэж шүүмжилж байсан гэлцдэг. 
 
Иймд бид “Таван богд”-ын Ц.Баатарсайханы үүсгэн байгуулж, эзэмшиж ирсэн компаниудыг нь тоолж үзлээ. Өнгөрсөн хугацаанд лавтай 75 компани байгуулж, эзэмшиж ирсэн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн санд яарайж байна. Ямар үйл ажиллагаа явуулдгийг нь харвал, нэг компани нь тансаг зэрэглэлийн хотхон барьж байхад нөгөө компани нь живх зарж, өөр нэг компани нь төрийн тендерүүдийг түүж байдаг аж. Ингээд Ц.Баатарсайханы үүсгэн байгуулж, эзэмшиж ирсэн компаниудын жагсаалт болон ямар үйл ажиллагаа явуулдгийг нь танилцуулъя. 

Ц.БААТАРСАЙХАНЫ 75 КОМПАНИЙН ЖАГСААЛТ

      “Таван богд”-ын Ц.Баатарсайхан, түүний эхнэр Д.Хулан нарын нэр дээр болон “Таванбогд холдингс” ХХК-ийн нэр дээр дараах 75 компани байгуулагджээ. Жагсаавал, “Хаан банк” ХХК, “Таван богд трейд” ХХК, “Таван богд интернэйшнл” ХХК, “Таванбогд холдингс” ХХК, “Мон бийф” ХХК, “Таван богд дистрибьюшн” ХХК, “Таванбогд катеринг энд сервис” ХХК, “Таван богд моторс” ХХК, “Говь” ХХК, “Замайн сервисиз” ХХК, “Жуулчин” ХХК, “Таванбогд билдинг саплай” ХХК, “Таван богд финанс” ББСБ, “Таван богд хаус” ХХК, “Улаанбаатар гурил” ХХК, “Таван богд мон мийт” ХХК, “Таванбогд интернэйшнл” ХХК, “Эйрлинк монголиа” ХХК, “Таван богд тэтгэврийн хуримтлал” ХХК, “Таванбогд резиденс” ХХК, “Таванбогд проперти” ХХК, “Таван богд капитал ҮЦХ” ХХК, “Таванбогд” ХХК, “Улаанбаатар принт” ХХК, “Сэргэлэн резорт” ХХК, “Таванбогд солюшнс” ХХК, “Таванбогд фүүдс” ХХК, “Таванбогд фүүдс пицца” ХХК, “Хаан палас” ХХК, “Бета карс” ХХК, “Утаагүй орчин” ХХК, “Таванбогд смарт электроникс” ХХК, “Таван богд тайер” ХХК, “Ти Би монбийф” ХХК, “Глобал ложистик сервис” ХХК, “Гэрлүг виста сервис” ХХК, “Таванбогд нура” ХХК, “Таванбогд автомотив” ХХК, “Таванбогд моторс” ХХК, “Таванбогд ойл” ХХК, “Ти Би Эм Өү” ХХК, “Жамп старт” ХХК, “Таванбогд хүнс” ХХК, “Таванбогд электроникс” ХХК, “Таванбогд гурил” ХХК, “Си Эн Ти Телестар” ХХК, “Таванбогд хот пот” ХХК, “Праймсофт” ХХК, “Ток Ток” ХХК, “Гоёо” ХХК, “Файв старс ин хархорин” ХХК, “Жуулчин дюти фрий” ХХК, “Бату транс” ХХК, “Дата бэйнк” ХХК, “Тэмүүжин цогцолбор” ХХК, “Жуулчин туризм корпорейшн” ХХК, “Ар И Ди Эженси” ХХК, “Саппорт сервис монголиа” ХХК, “Монгол машин концерн” ХХК, “Фүүд сервис солюшнс” ХХК,  “Эвэрэст галактик” ХХК, “Энэвэ стори” ХХК, “Си Ай Эс Эс” ХХК, “Бааз систем” ХХК, “Таванбогд бьюти продактс” ХХК, “Таван богд кубикс” ХХК, “Таванбогд саппорт” ХХК, “Гоёо ноолуур” ХХК, “Гурван сээр” ХХК, “Баялаг хүчтэн” ХХК, “Шаазгайн нуруу” ХХК, “Таван богд Монгол грилл” ХХК, “Наран кредит” ББСБ, “Таванбогд авто маркет” ХХК, “Эй Ти Эи сервис монголи” ХХК гэх 75 компани байна. 

БАРИЛГА БАРЬДАГ, БАЛ ЗАРДАГ, ЖИВХ НИЙЛҮҮЛДЭГ, ЖУУЛЧИН АЯЛУУЛДАГ, ХООЛ ХҮРГЭДЭГ, ЗЭЭЛ ОЛГОДОГ, ҮХЭР БАС МОД ҮРЖҮҮЛДЭГ Ц.БААТАРСАЙХАНЫ КОМПАНИУД...

“Хаан банк” ХК- Ц.Баатарсайхан, эхнэр Д.Хулангийн хамтаар 2003 онд “Хаан” банкны 40 хувийг худалдаж авсан. Эхнэр Д.Хулан нь 2000-2003 онд Худалдаа хөгжлийн банкны Дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд 2003 онд ийнхүү “Хаан” банкны эзэд болцгоосон. Одоо “Хаан” банкны 22.7 хувийг Ц.Баатарсайхан, 13.2 хувийг эхнэр Д.Хулан нь эзэмшдэг. “Хаан” банк нь орон даяар 595 салбартай, 2.8 сая харилцагчтай бөгөөд 2023 онд 558.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. 
 
“Ток ток” ХХК- Гар утасны аппликейшнаар иргэдээс захиалга авч, хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг. “Ток Ток” гэсэн шар, ногоог бичиглэлтэй хоолны цүнх үүрсэн, унадаг дугуй эсвэл мопед унасан хүргэлтийн ажилтнуудыг хараагүй хүн цөөхөн байх. Тэд бол Ц.Баатарсайханы ажилтнууд гэсэн үг. 
 
“Саппорт сервис монголиа” ХХК- “Оюу толгой” ХХК-тай гэрээлж, уурхайн тосгоны 4000 ажилчны хоол буюу катерингийг хариуцдаг. “Саппорт сервис монголиа” ХХК нь өөрөө “Оюу толгой”-н уурхайн тосгонд 712 ажилчинтай. 
 
“Говь” ХК, “Гоёо” ХХК- Ноолууран хувцас, гутал үйлдвэрлэдэг. “Говь” ХК, “Гоёо” ХХК-ууд нь Хөгжлийн банкнаас 226 тэрбум төгрөгийн зээл авсан нь нээлттэй сонсголоор ил болж, Ц.Баатарсайхан Төрийн ордонд дуудагдаж байсныг санаж буй байх. 
 
“Таван богд проперти” ХХК- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд тансаг зэрэглэлийн, тус бүр нь 23 давхар найман блок орон сууц бүхий “Gerlug” хотхоныг ашиглалтад оруулаад байгаа. 
 
“Гэрлүг виста сервис” ХХК- “Gerlug” хотхоны айлуудаас сар бүр 70 мянган төгрөг авч, орц болон тоглоомын талбайн цэвэрлэгээг хариуцдаг. Өөрөөр бол, СӨХ-ны үүргийг “Гэрлүг виста сервис” ХХК нь хариуцдаг. 
 
“Таванбогд фүүдс” ХХК- “KFC” сүлжээг ажиллуулдаг. Улаанбаатар хотод 17 салбартай. 
 
“Таванбогд фүүдс пицца” ХХК- “Pizza hut” сүлжээг ажиллуулдаг. 
 
“Таванбогд Вашёкү” ХХК- Япон хоолны “Nagomi” сүлжээ рестораныг ажиллуулдаг. 
 
“Таванбогд хот пот” ХХК- Шөлтэй хоолны “Little sheep” сүлжээ рестораныг ажиллуулдаг. 
 
“Таванбогд интернэйшнл” ХХК- “Mamy Poko” живх, “Олейна” тос зэрэг 20 гаруй төрлийн ахуйн брэндийг оруулж ирж захуудад нийлүүлдэг.
 
“Хаан палас” ХХК- Зүүн IV замд байрлах “Кемпински хаан палас” зочид буудлыг ажиллуулдаг. 
 
“Таванбогд финанс” ББСБ- Гар утасны “Payon” аппликейшнаар хүүтэй зээл олгодог. 
 
“Мон бийф” ХХК- Төв аймгийн Сэргэлэн суманд үхрийн ферм ажиллуулдаг бөгөөд худалдаан төвүүдэд стейкны мах, ястай, болон цул мах нийлүүлдэг. 
 
“Эйрлинк” ХХК- Олон улсын онгоцны тийз борлуулдаг.
 
“Таван богд нура” ХХК- Хорт хавдрын “Nura” оношилгооны төвийг ажиллуулдаг. 
 
“Улаанбаатар принт” ХХК- Хичээлийн дэвтэр үйлдвэрлэдэг, мөн японоос үзэг, харандаа, бичгийн цаас оруулж ирж зардаг. Бас бүх төрлийн ном, сэтгүүлийн хэвлэлийн үйлчилгээ үзүүлдэг. “Улаанбаатар принт” ХХК нь бичгийн цаас нийлүүлэх болон хэвлэх үйлчилгээний төрийн 38 тендерт шалгарсан. 
 
“Замайн сервисиз” ХХК- Японы Hitachi компанийн уул уурхайн хүнд даацын техникүүдийг оруулж ирж, уул уурхайн компаниудад нийлүүлдэг. Жишээ нь, “Багануур” ХК-ийн “Нүүрс тээврийн машины сэлбэг”- 950 сая, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн “Экскаваторын сэлбэг”-2.2 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарсан.
 
“Таванбогд интернэйшнл” ХХК- “Mamy Poko” живх, “Олейна” тос зэрэг 20 гаруй төрлийн ахуйн брэндийг оруулж ирж зах, худалдааны төвүүдэд нийлүүлдэг. 
 
“Таванбогд” ХХК-  “Toyota”-ийн жийпнүүдийг оруулж ирж зардаг. Мөн “Таванбогд” ХХК нь автомашин нийлүүлэх төрийн 89 тендер авсан. Жишээ нь, Эрүүл мэндийн яаманд “Түргэн тусламжийн автомашин нийлүүлэх”- 6.3 тэрбум, “Эрдэнэт үйлдвэр”-т “Автомашин нийлүүлэх”- 2.2 тэрбум, “Эрдэнэс тавантолгой” ХК-д “Уурхайн автомашин нийлүүлэх”- 3.7 тэрбум, Төрийн банканд “Мөнгө зөөвөрлөх автомашин нийлүүлэх”- 1.9 тэрбум, Ерөнхий прокурорын газарт “Мөрдөн шалгах ажиллагаанд ашиглах тусгай тээврийн хэрэгсэл нийлүүлэх”- 2.9 тэрбум, Гаалийн ерөнхий газарт “Автомашин нийлүүлэх”- 1.4 тэрбум, “Тавантолгой төмөр зам” ХХК-д “Жийп автомашин нийлүүлэх”- 1.9 тэрбум гэх мэтээр том тендерүүдийг сорчлон түүдэг. 
 
“Таванбогд солюшнс” ХХК- Хяналтын камер, компьютер оруулж ирдэг. Хяналтын камер нийлүүлэх төрийн 18 тендерт шалгарсан. Жишээ нь, “Эрдэнэт үйлдвэр”-т хяналтын камер нийлүүлэх 413 сая төгрөг, СХД-т хяналтын камер нийлүүлэх 221 сая төгрөг гэх мэтээр шалгарсан. 
 
“Таванбогд моторс” ХХК- Хятадын Geely маркийн жийпнүүдийг оруулж ирж зардаг. Мөн автомашины дугуй нийлүүлэх төрийн таван тендерт шалгарсан. 
 
“Жуулчин” ХХК- Вьетнамын Фукок, Японы Токио, Хятадын Бээжин, Туркын Анталия , Солонгосын Жэжү рүү жуулчид аялуулдаг. 
 
“Жуулчин дюти фрий” ХК- Монгол-Оросын хилийн шалган нэвтрүүлэх цогцолбор болон “УБТЗ” ХНН-ын Улаанбаатар төв вокзал дотор цагаан архи, виски, тамхи, гоо сайхны барааны татваргүй барааны дэлгүүр ажиллуулдаг. 
 
“Улаанбаатар гурил” ХХК- Дотоодын гурилын зах зээлийн 30 хувийг дангаараа хангадаг бөгөөд долоон нэр төрлийн гурил үйлдвэрлэдэг. 
 
“Таванбогд билдинг саплай” ХХК- Гэр ахуйн электрон бараа оруулж ирдэг. 
 
“Ар И Ди Эженси” ХХК- Рекламны зураг авалт, сошиал маркетингийн үйлчилгээ үзүүлдэг. 
 
“Таванбогд смарт электроникс” ХХК- “Өргөө” кино театрын эсрэг талд цахилгаан барааны “Smart electronics” худалдааны төвийг ажиллуулдаг. 
 
“Таван богд капитал ҮЦХ” ХХК- Үнэт цаасны брокер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. 
 
“Таванбогд солюшнс” ХХК- Бүх төрлийн принтер, хяналтын камер оруулж ирдэг. Мөн вебсайт хийдэг. 
 
“Баялаг хүчтэн” ХХК- Налайх дүүрэгт “Их ам” нэртэй амралтын бааз ажиллуулдаг бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай гэрээлж, ахмад настнуудад амралт, сувиллын үйлчилгээ үзүүлдэг. 
 
“Гурван сээр” ХХК- Сэлэнгэ аймгийн Баянгол суманд мод, бутны тарьц, суулгацны үржүүжлэг хийдэг. Мөн хивэг тэжээлийн шар шуувай үйлдвэрлэдэг. 
 
“Шаазгайтын нуруу” ХХК- Тэрэлжид “Байтаг богд” нэртэй амралтын бааз ажиллуулдаг. 
 
“Бату транс” ХХК- Энэ компани хуурай замын ачаа тээврийн үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Гэхдээ энэ компанийн ард ноцтой асуудал бий. Тодруулбал, Ц.Баатарсайхан Байгаль орчны сайд асан И.Эрдэнэбаатарын хүү Э.Батзаяа, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Мэдрээгийн эхнэр Ц.Отгонзаяа нартай хамтран Бату транс” ХХК-ийг эзэмшдэг. Гэтэл Э.Батзаяа нь аав И.Эрдэнэбаатарынхаа Байгаль орчны сайд байх үед авсан Зайсангийн амны газар дээрээ “Бату констракшн” ХХК-аараа Ц.Баатарсайханы төрсөн дүү Ц.Отгонбаатарын “Глобал бридж констракшн” ХХК-тай хамтран “Global residence” хотхоныг барьсан. Ноцтой нь, “Global residence” хотхоныг баригдах үед 4.0 сая еврогийн хөрөнгө оруулсан германчууд мөнгөө авч чадахаа больж, асуудал нь Олон улсын арбитрын шүүх дээр очоод байгаа гэх. 
 
“Би Жи Пит” ХХК- Энэ компанийг Ц.Баатарсайхан Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулгатай -ийг хамтран эзэмшдэг. Энэ компани үйл ажиллагаа явуулдаггүй гэх боловч Ц.Баатарсайхан Хөгжлийн банкнаас хүссэнээрээ зээл авахын тулд Ч.Хүрэлбаатарт Сангийн сайд байх үеэс нь тал засаж, төрсөн ахтай нь хамтарсан компанитай болж дотноссон гэцгээдэ. 
 
“Таван богд инвест” ХХК- Ц.Баатарсайхан энэ компаниа саяхан Жаргалын Чинзориг гэгчийн нэр дээр шилжүүлсэн. Ноцтой нь, Ж.Чинзориг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын “Милл хаус” ХХК, “Милл хаус трейдинг” ХХК, “Нүүдэл жи” ХХК-уудынх нь Гүйцэтгэх захирлаар ажилладаг нэгэн. Магад, Ц.Баатарсайхан АН, МАН-ын алиных нь ч үед нүүртэй байдгийн нэг шалтгаан нь энэ мэт хамтарсан бизнесийнх нь ач тус биз. 
 

ТАНИЛЦ: ХААН БАНКНААС ХООЛ ХҮРГЭЛТ ХҮРТЭЛХ БҮХ САЛБАРЫГ ЭЗЭГНЭСЭН Ц.БААТАРСАЙХАНЫ 75 КОМПАНИ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 105
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-31 08:37:32
    Зочин: Өсөхийн өлөн арилдаггүй ээ гэж. Бузартай өлөн новш юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-28 23:33:44
    Төка: Энэ яг цэвэр монгол хүн мөн үү? Ховдын тарвас тарьдаг байсан хужаа хүүхдээ дагуулаад хотод хүрээд ороод ирчихсэн юм биш үү аан? Сайн шалгамаар юм. Ямар нэг но гарна даа харж л байгаарай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 13:51:59
    Уншигч: Торгууд хүмүүс ийм өлөн бдгым уу даа.Номингынхыг бас хар л лаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 13:51:46
    Уншигч: Торгууд хүмүүс ийм өлөн бдгым уу даа.Номингынхыг бас хар л лаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 13:45:58
    Үхэр овогт Монгол : Үхэр Монголчууд үнэхээр л ухаан муутай заяа муу гарууд юм даа тамын тогооны үлгэр бол яг Монголчуудад таарсан жишээ. Утас маажиж хүн муулж харааж суухаас өөр шидгүй заяагүй новшнууд тиймдээ ч Хятадын эрлийз хурлийзуудаар төрөө удирдуулж яаж амьдрах хуулиа батлуулж суугаагаа мэдэхгүй байж өөрөөсөө илүү яваа элэг нэгтнээ бол үзэн ядна. Мушгиж гуйвуулахгүй үнэн мэдээлэл өгчих сэтгүүлзүй ч байхгүй дандаа мөнгөний бол болж худалдагдсан худалчууд. ААН-ийн эзэн буюу 100% эзэмших эсвэл тодорхой % эзэмших 2тэс өөр шүү. Хаан Банкны эзэн ч гэх шиг ингэж худлаа явцуураад үхэрнүүд хөгжилд хүрэхгүй мөхөлрүүгээ л явна. Одоогийн энэ цагт боломжгүй зүйл гэж үгүй болж Путлер, Ши овогт 2 үхэрнүүдийг хувааж идье гэвэл хэн ч энэ орныг хамгаалахгүй зөнөчихсөн Жо, шизотой Трамп ч. Сошилоор эх орончын дүрээр хуцаж суудагууд хамгийн эхэнд гадагш зугтана. Украин шиг эх орноо гээд зэвсэг агсах жинхэнэ Монгол нь цөөн тэгээд зэвсэг нь ч хүрэхгүй сум нь ч байхгүй. Жнь: Украйны ард түмэн 2022он гархад одоо дайн болно эх орноосоо дүрвэнэ хот суурин маань балгас болно ах дүү хань ижлээ дайнд алдана гэж лав бодоогүй бсн бх угнь цэвэр цусных бол Монгол Монголоо муулж суумааргүй бх юм. Тэгвэл энэ хараагаад байгаа Баатарсайхан 75компанидаа хичнээн үхэр ажиллуулж үхэрчдийн төрд энэ 30жилд хэдэн зуун тэрбум татвар төлснийг хэлчихээч, аливаа юм шударга нь дээр.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 01:34:15
    Жа : Монгол юмдаа ккккккккккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 18:36:24
    Халгайт: Хятад угсааныхан үхэхдээ аль болох их мөнгө газарт булж үхэх сонирхолтой байдаг бөлгөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 18:36:05
    Халгайт: Хятад угсааныхан үхэхдээ аль болох их мөнгө газарт булж үхэх сонирхолтой байдаг бөлгөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 14:35:15
    Зочин: Хэнд хэрэгтэй гэж мөн их шуналаа үхэхдээ 75 компаниараа хучаад үхэхгүй шүү дээ бидэнтэй адилхан нүцгэн зэрэгцэж байгаад л булуулахаас хойш ккккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 10:04:22
    Ц.баатарсайхан: Псдаа бусдын боломжийг булаасан новш... бөөн гэмт хэрэгтэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 09:45:13
    зочин: Монголчуудаа хоолгүй болгоод гадаадруу зөөнө гэж байхгүй шүү Монголчуудаа хангачихаад илүү гарсасныгг нь гаргах нь зөв шүү. Бид амьдрах ёстой эрүүл байх ёстой та нар гадныханы боол болно хамаг юмыг чинь авч сүйрүүлээд хаяна тэрийг маш сайн мэдэж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 07:17:05
    Зочин: Өөрсдөө юм хийдэггүй, Гандангийн тагтаа шиг Хоосон гуйлгачингууд атаархаж үхлээ л дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 20:37:37
    Батэрдэнэ: Мөнгөндөө хахаж үхээсэй билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 20:23:25
    O: Hugjliin berhsheeltei sonsgolgui humuus ajiluuldag tavan bogdod talarhay
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 16:04:34
    Хулгайч шүү дээ.: Бусдын бизнес санааг хулгайлдаг өөдгүй өлөн новш гэсээн. Манай найзын хаягдал түүхий эд боловсруулах үйлдвэрийн зээлийг гаргалгүй санааг нь хулгайлчихсан. Ичихгүй хамтарч ажиллах уу гэж үү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 12:33:25
    Тулга: Энэ хүн 75 кампаны татвараа төлөөд хулгай хийхгүй шударгаар ажиллаж байвал юу нь буруу гэж.тэр хэмжээгээр ажлын байр гаргаад цалин хөлс өгч байгаа байлгүй.75 кампаны ажилчдаас санал асуулга авбал сайн муу нь тодорно доо.ажилчиддаа хангалттай цалин өгдөг байлгүй.ийм олон кампани байгуулаад удирдаад явдаг мундаг хүн байна.баяр хүргье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 12:28:31
    Тулга: Энэ хүн 75 кампаны татвараа төлөөд хулгай хийхгүй шударгаар ажиллаж байвал юу нь буруу гэж.тэр хэмжээгээр ажлын байр гаргаад цалин хөлс өгч байгаа байлгүй.75 кампаны ажилчдаас санал асуулга авбал сайн муу нь тодорно доо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 10:22:57
    Gantuya: Бирд вэ хахаж үхвэл таарна хайран толгойг залилан хийхэд л ашиглажээ их мөнгө хөрөнгө бгаад аваад үхэхүү хөлдүү гахай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 10:22:56
    Gantuya: Бирд вэ хахаж үхвэл таарна хайран толгойг залилан хийхэд л ашиглажээ их мөнгө хөрөнгө бгаад аваад үхэхүү хөлдүү гахай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 10:22:56
    Gantuya: Бирд вэ хахаж үхвэл таарна хайран толгойг залилан хийхэд л ашиглажээ их мөнгө хөрөнгө бгаад аваад үхэхүү хөлдүү гахай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 10:22:55
    Gantuya: Бирд вэ хахаж үхвэл таарна хайран толгойг залилан хийхэд л ашиглажээ их мөнгө хөрөнгө бгаад аваад үхэхүү хөлдүү гахай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 08:50:28
    Жижиг бизнес эрхлэгч: Бусдад боломж олгоочээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 08:47:15
    Цээгиймаа: 75 кампани ажлуулна гэдэг монголд бол их тоо хувь хүн дээрээ ярьвал хөдөлмөрч чадварлаг.............. их зүйл байгаадөө Харин ийм их хөрөнгө мөнгө босгочихоод бусдын тендрийн санааг булаагаад байдаг нь шунал ................. Нэг ч гэсэн хүнийг , компанийг боломж олгож байвал энэ хүний шуналын нүгэл буяны үйл болж хорвоогийн мөнх бусыг үзэхэд дээд төрлийн дэнсэнд бага ч гэсэн жин нэмэр болно байхдаа. Амьдрал мөнх бус .............................
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 08:28:13
    зочин: Мундаг толгойтой ажилсаг хүн юмаа. Гэхдээ жижиг бизнес эрхлэгч нарын бизнесийг булаамааргүй байна. Живх тахианы мах гм...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 07:27:24
    Согоо: Ямар их шунал вэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-23 22:24:48
    Цэнд: Монополийн тухай хуультай болох хэрэгтэй юм байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-23 21:15:30
    Ховд: Шийдвэр гаргагчдад тэжээгч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-23 18:08:50
    Монгол : Үе үеийн УИХ гишүүд. ёрөнхийлөгч нарын сүүлийн 34 жилд санаачилж хийж хэрэгжүүлсэн ХУУЛЬ нь М.А.Түмний эсрэг зөвхөн төрөөс төрсөн трбумтнууд , луйварчин хулгайч өлөн ховдогуудад боломж олгосон хууль шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-23 18:05:12
    зочих: Ёроолгүй шуналтай өлөн ховдог хүмүүс бн. Аймшгийн БИРД хэзээ ч ханахгүй харанхуй нүх.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-23 17:03:02
    Баасансүрэн: Ёстой өлөн гар байнадаа бусдад амьдрах боломж олгох хэрэгтэйшд, үхэхдээ бодоод үххэд аятайхан бишүү. Төр засагтай оронууд бол бусдад нь боломж олгохын тулд эрхэлэх салбарт хязгаар тавьдаг гэсэн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-23 16:10:10
    Уншигч: Дээрээс нь олон тооны валютын шилжүүлгэ хийгддэг, тэрнээс нь болж ам.долларын өсөлт явагддаг, эдийн засгийн алуурчин гэж нэммээр юм бн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-23 16:04:25
    энхтүвшин: буруу бхгүй л бншдэ хичнээн хүн ажлуулж цалин өгч хичнээн хүний амидрал залгуулж бгааг бодоод үзвэл ч их л тоо гарах бхаоо бас нийгмийн даатгал эрүүл мэнд гээд тэр олон ажилтан бүхнээс татвар авч бгааг бодвол улсад хичнээн орлого оруулж бгааг бас бодох хэрэгтэй байх гэж бодож бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-23 15:32:47
    Баажаа: Ховдын Булган сумын харьяат эдийн засгийн ухааны доктор, профессор тухайн үедээ нутгийн зөвлөлийн дарга байсан талийгаач багш маань энэ Баатарсайханыг дүгнэн тодорхойлж байсан нь яг л үнэний ортой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-23 15:07:56
    ИХТЭГШСҮРЭН: БААТАРСАЙХАНЫГ БУРУУТГАХ ЮМ АЛГА. НЭГЭНТ Л МӨНГӨ БАЙГААД ХҮСЭЛ БАЙВАЛ БҮГДИЙГ ХИЙ!!! ХАМГИЙН ГОЛ НЬ ХҮН АЛААГҮЙ, ХУЛГАЙ ХИЙГЭЭГҮЙ, БУСДЫГ ХУУРЧ МЭХЛЭЭГҮЙ, ТОНОЖ ДЭЭРЭМДЭЭГҮЙ БАЙХАД АСУУДАЛ БАЙХГҮЙ. ХАРИН БУСАД НЬ ХИЙЖ БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ ӨДӨР ШӨНӨГҮЙ НОЙР ХООЛГҮЙ ЗҮТГЭЖ БАЙГАА ЮУ ГЭДГЭЭ ӨӨРӨӨСӨӨ АСУУЖ, САЙН БОДОХ ХЭРЭГТЭЙ ЮМ ДАА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-23 13:53:00
    Enebish: Suuri Mongo ni ard impeded huulsen Mongo.Bas ch yahav ee.Olon jijig uilchilgee ni ard irgeded ajlin Bair gargasan ni saishaaltai.Bayn yduu davhraga burt hurch uilchiljee....HAAH bankni ezen.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-23 12:24:11
    Jj: ******** tuugch
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-23 11:43:44
    Зочин: Өлөн. Говийн ноолуурын засварт хувцас өгөхөд НӨАТ билл өгсөн ч тэр нь уншигдахгүй байсан. Нэг удаа ч биш тэгхээр ямар нэг аргаар бас л бултдаг гэсэн үг. Маньд нь нөат-ийн баримтын 1.8% ч хэрэгтэй л байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-23 11:04:26
    Sain baina: Yadag yum? Mongol hun mongoldo business hiigeed mongol hun ajiliin bairaar hangaad ywj chadaj bnsht. Mongoloor duuren ******** solongosiin businesstei ursulduj baiga heden mongolchuda muulahgui shu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-23 10:36:54
    Нарагтуяа: Яагаад бусдыг бодохгүй шунал вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-23 10:35:53
    Jh: Olon hvnii biznes hiih bolomjig bulaaj ooroo tomorson yum bn gej harlaa mongoteigiinhoo achaar
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-23 09:24:05
    irgen: Gants Baatarsaihan bishee.Ue ueiin UIH.tuunii hamsaatan ard tumend uo ch uldeegeegui hamsan bga.UIHd bga.bsan hulgaichuud TB.Ih deed.Erenhii bolovroliin surguuliud.tom 2 aj ahui.zochid buudal.restoron.Odoo zaisan bogd uuliin am.Tereljid hurtel delhiid bhgui buudal.hiisen gee bizde.Neg eder naimaa hiigeegui hulgaichuud buh san .bank hulgailaad barisan bga bizde.Anodiin Enhturiig 8 jil suulgaad.nasaaraa er tuleheer shiidsen bga uom.Yadag.ymar shuuh MGLd bnaa.Hulgai hiisen ezedeesee aigaad shorond hiij chafahgui bga biz.Buh biznes.buh uomiig turiin hulgaichuud avsan.Buh mungiig hulgai hgd.odoo tatvaraar ard tumnee daramtlaj bga novshnuud.Zeeliin mungeeree hadgalj zeeliin horshoo ajiluulj bsan Javhlan hulgaich zailaagui tsagt MGLiin ediin zasag sehehgui.Javhlan Hurelsuhiin hamaatan bh n hamaagui.Javhlan.Hurelbaatar 2 iig ******** songo.hurdan zailuul.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-23 09:14:10
    Энхээ: Мундаг сөйн сайхан гэр бүлд байна монголын олон олон гэр бүлийг тэжээж тэтгэж бгаа баяр хүргие улам их амжилт хүсэн ерөөе чадахгүй нь чачаг царайлаад атаархаад хэвтэж бай харин ийм сөйхан юм хийж бгаа хүний мэдээлэл тавьсанд баярлалаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-23 08:05:03
    ГЭРЛУГТ цэцэрлэг нээнэ үү?: ГЭРЛУГТ цэцэрлэг нээж өгнө үү?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-23 05:52:56
    Зочин : Төслийн зээл олгоно гэж алтан гургалдай шиг донгодоод борчуудынхаа бизнесийн санааг хулгай хийж дээрэмдсэн хөгийн муу лалар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-23 00:18:36
    Зочин : Энэ шунал 100 наслах болуу таагаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-22 20:44:50
    Зочин : Баатарсайханд баярлаж явах хэрэгтэй юм байнадаа арсалдаж атаархагчид минь ажилсаг хүн ингэж толгой нь ажилдаг юм. Олон олон гэр бүл,ах дүү амраг садан найз нөхөд түүний үр хүүхдийг тэжээж яваа гэр бүл байна. Ийм хүмүүсийн мууг харах биш хийж бүтээж байгааг харах хэрэгтэй Атаархаад завжлаад суух биш өөрсдөөн хөдөл хий ажил,санаачлаггүй залхуу атаархуу хүмүүсийг ямагт яллаж байдаг юм . Би юу хийхэв яаж бүтээх вэ гэж хөгшин залуугүй бодож хөдөл хий хүн мууллаа гээд өөдөө гарсан түүх байхгүй буянтангуудаа шүтэж амьдар байнга бод нүгэл битгий хураа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-22 19:57:47
    Сүхбаатарын Оюунчимэг: ХУД-ийн 1 хорооны конторт Баатарсайханы хүмүүс байдаг гэсэн. Бид хэрэглээний усаа карантнаасаа аваад хэрэглэж чадахгүй байна. Конторын ажилчдад хэлээд бардаггүй. Ингээд усаа гаднаас худалдан авч хэрэглэж байна. Дээрээс нь цэвэр усны мөнгөө төлдөг. Хаана хандах вэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-22 19:35:30
    зочин: Шуналын тулам нөхөр байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-22 18:28:05
    зочин : Сахал Эрдэнэбилэг хажууд нь юу ч биш юм байн дөө .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-22 17:25:26
    Иргэний индэр : Тэжээвэр гөлөгнүүд ихтэй юм байгаа биздээ тал тал тийш нь хуваагаад гударцгаагаад зовлон их байдаг байхоо зайлуул тэрнээс энэ их хөрөнгөөр яах юм ямар бирд биш алтан жорлонд суудаг байгаад яахын өмхий л үнэртэнэ шд үхсэн хойноо кккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-22 16:06:13
    Gangaa: Яасан ханаж цаддаггүй хүн бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-22 16:03:08
    Эмгэн хумс: Удирдаж чадаж байвал тэгээд удирдана ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-22 14:22:11
    Ахмад: Энэ Баячуудын явуулж байгаа үйл ажиллагаа бүгд зөв ! Монгол улсын ачаанаас нимгэлж , ард түмэндээ бүгд хэрэгтэй зүйлийг хийж байгаад ямар ч буруугүй харин сайшаах нь зүйтэй гэж бодож байна !!! Улс дангаараа энэ 75- төрлийн үйлдвэр үйлчилгээг хөгжүүлж явуулж чадахгүй !!! Хүн бүхэнд өдөр тутам шаардлагатай үйлдвэр үйлчилгээ л байна шүүд ээ !!! Маш сайн ажиллаж байгаа эдгээр баячууд болох Баатарсайхан , Номингийн Баярсайхан Баясгалан нарт амжилт хүсье !!! Энэ их ачааг улсын өмнөөс яаж үүрч байнаа гэж гайхаж байна Амжилт хүсье !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-22 09:24:35
    Зочин : Чадаж байгаа юманд арга алга.ажилд н амжилт илүү ихийг хийж бүтээгээрэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-22 08:49:18
    Зочин: Дундуур нь үе үе төрийн оролцоотой компани руу зүтгэдэг чинь л буруу, идэх мөнгө чинь дутаагүй бол юундаа тэгсэн юм. Тэрнээс биш торгууд олноо өргөж яваа чинь сайн хэрэг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-22 08:39:56
    Zochin: Ystoi tcadaj handagui bird bn doo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 22:59:20
    Эхнэрийн зовлон: Эхнэр Хуландаа хааяа гар хvрдэг гэж байгаа...Бизнесийн санаа хулгайлж, авчирч егеед байхад нь л чамлаад л зодоод байдаг байсан гэнэ лээ...Одоо нас яваад эрхбиш больсон байх... ...хасаг маягийн заншил юм уу даа,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 22:11:06
    Зочин: Бусдадаа боломж олгох хэрэгтэй ш дээ. Бүх салбарт орж ард түмнээ бодохгүй юмаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 21:57:10
    БадамДорж: Хагаэ задагүй шунал бэ бэр болсон хулгайч бна даа ийм юумнууд үхэж бна амаран үхээр сүнсэн босож ирээд болохгүй бхдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 13:44:17
    Уншигч: Ажил хийж байгаа л хүн байна. Юу нь болохгүй гэж. Хүсвэл хүн бүр бизнес хийж болдог нийгэмд амьдарч байгаа биз дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 13:19:40
    Цэцэг: Монополийн х2ль байдаг биз дээ,хуулийн дагуу арга хэмжээгээ аваач ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 13:19:35
    Цэцэг: Монополийн х2ль байдаг биз дээ,хуулийн дагуу арга хэмжээгээ аваач ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 12:52:35
    зочин : дундаж давхаргынхны бизнесийг булааж орон зайг нь эзлээд авдаг увайгүй хог данхан толгойт бүр сайдаар тавих санал болгосон гэсэн түгжрэлын сайд болсон бол автобусны билет зарах бж ккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 12:33:54
    Зочин: Элбэгдорж өөрөө Зоригоос авхуулаад олон хүнийг алсан учраас өөрийгөө цаазаар авхуулж магадгүй гэж айгаад цаазын ялыг алга болгосон биз. Тэрнээс биш үүний луйвар илэрвэл шууд цаазаар авмаар байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 12:25:58
    Зочин: Хүн биш мөнгөний боол болчихсон яваа гар байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 12:20:53
    Иргэн : Номингийн Баярсайхан, Ховдын УИХ-Н гишүүн Бямбацогт, Таванбогдын Баатарсайхан гээд л баруун Монголын баячууд яваж өгнө шүү дээ!!! Ажаад байхад хүнд амьдрлаас гарч ирсэн хүмүүс л ийм амжилтанд хүрдэг юм байна!!! Гэхдээ нүгэл хийхгүйгээр баяжиж хөгжихөд юу нь ч болохгүй байхав!!! Ирээдүйд хэн нэгэн танихгүй хүний хүүхдүүдийн хөрөнгийн л бэлдэж өгөх гэж нойр хоолгүй зүтгэж байгаа юм шүү дээ!!! Бурхан ивээг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 11:19:17
    Зочин: Энэ маш шуналтай торгууд даа . Ах дуугээрээ маш их шуналтай ажилчидаа их дарамт шахалт узуулэн цалин мөнгө багтай 2 дохь буяан жагаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 11:11:39
    Зочин: Өөрийн хүч хөдөлмөрөөр ажил хийж бусдад буян хийж олон гэр бүлийг ажилтай орлоготой байлгаж байгаа БАЯЛАГ БҮТЭЭГЧ РҮҮ ҮСЧЭЭД ЯАХАВ! БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ! ЭНЭ ХҮН БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ УХАЖ ГАДАГШ ГАРГААГҮЙ ГАДНЫХАНД ХУДАЛЛААГҮЙ НЬ ҮНЭН!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 10:33:00
    таван богд: ГЭРЛҮГ хотхонд цэцэрлэг байгуулж өгнө үү: ЭНД 920 өрх амьдарч байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 10:17:14
    Зочин: Хаан банк гадны эзэнтэй гэдэг биз дээ. Эзэн нь Баатарсайхан болж бна уу. Хэрэглэгчдээсээ 50-200₮ татдаг нь үнэхээр шуналыг нь харуулж бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 08:49:15
    Зочин: За яахав хувийн бизнис рүү нэг их үсчээд яахав. Хамгийн гол нь энэ этгээд нийтийн алба, төрийн албан тушаал ашиглаж, авилгын замаар ямар гэмт хэрэг үйлдсэн бэ? Энэ л чухал.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 08:02:34
    Шуналын тулам: Бичээд л бх юм цаад хамтарч бгаа төрийн том суудалд ажиллаж бгаа хамтагчтай цуг нууцыг илрүүлж олсон баяжсан хөрөнгийг улсын орлого болгож, шүүхээр шүүж шоронд хий , хэтэрсэн их зөрчил буюу хууль их зөрчвөл цаазал. Цаазын хуулиа сэргээ. Элбэгээ өөрт үйлчилж магадгүй гээд энэ хуулийг гаргасан юм боловуу. Багын өлөн хүн хэзээ ч зангаа тавихүй гэгчээр Баатарсайханы хүүхэд нас хэцүү байждээ хулан ч бас юм үзээгүй дорой амьтад
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 08:01:48
    Зочин: Ёстойл шуналын тулам гэгч юм даа! Ийм шуналын туламнуудыг идсэн уусан нь хоол биш, хор болмоор, хойшдын тавилан ямар байхыг тэнгэр бурхад шийддэг л байх даа!!! Яасан ч ханахаа мэддэггүй, энэ орчлонд хэдэн галаваар амьдрах мэт .... хэлэх ч үг олдохгүй нь ээ....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 07:45:38
    Зочин: За болио захиалгатай ийм юм нийтлэдэг нь манын л хийдэг ажил шүү дээ ах дүү хамаатан садангуудын нь эрхэлдэг амьжиргааны аж ахуйг нь хүртэл наачихсан ч байх шиг,манд мөнгө өгөхгүй бол ингээд балбаад л эхэлдэг дээ саяхан 16оны сонгуулийн дараа нийгмийн даатгал гэж шалтаглаад Баатарсайханыг баахан ээрсэн дээ шалтгаан нь Аныг дэмжсэнээс болж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 07:29:39
    зочин: Гутал тослох, бууз хийх үлдсэн бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 07:16:12
    Хонгороо: Үнэн дийлдэшгүй том хоббитой гарууд нийлчихжээ айн...Бусдад боломж өгч хамтдаа хөгжих гэгчийг тоохгүй ээ ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 06:29:20
    Нн: Ёстой амилсан бирд,Гутал ч тослох шуналт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 06:26:01
    Баатараа: ЭНЭ ХУУЛИНД ЗАХИРАГДДАГГҮЙ ХУЛГАЙЧ НАРАА ШОРОНД НЬ ЯВУУЛААЧ БИ КАРТНААС МӨНГӨӨ АЛДЧИХААД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДАХАД БҮТЭН 4 САР ХҮЛЭЭЖ БАЙЖ ТЭР АТМ ЭЭС МӨНГӨ АВЧЭЭ ГЭСЭН ХАОИУ ЦАГДААД ӨГЧ БАЙГАА ЮМ ЭНЭ МЭТЧИЛЭН ХУУЛИЙГ ДОРОО ГИШГЭСЭН ХУЛГАЙЧ НАРЫГ ШОРОНД НЬ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ БҮХ КАМПАНИЙГ НЬ ЦУЦЛАХ ХЭРЭГТЭЙ ОЛОН ХҮНИЙ ТӨСЛИЙГ БУЛААСАН БУЗРУУД БАЙНА ДАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 00:26:03
    Би: Хаан банкаар үйлчлүүлэх ээ болилоо. Тэгэж байж ойлгодог болох байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 00:26:02
    Би: Хаан банкаар үйлчлүүлэх ээ болилоо. Тэгэж байж ойлгодог болох байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 00:01:03
    зочин: гадагшаа биш монголчуудаа шулж хоолын булааж томрох юмдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 23:23:43
    Bank huuli: Bank don't have right to do business ....grabbing ,gangster
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 23:21:57
    Nara : Cancer analyze center ...hard working and greedy guy
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 22:54:48
    Энх: ХООЛ БИШ ХОР БОЛНО
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 22:45:45
    Мөнхбат: Пүүү.Яаж шингээдэг бнаа.Шорон хүлээж бна даа та нарыг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 19:32:57
    Ха ха: Нэг талаасаа хөдөлмөрч юм байлгүй дээ. Ховд, Увсынхан ч бас хятадууд шиг мөнгөний ханашгүй шуналтай талдаа л даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 19:12:12
    Очир: Үүнд атаархаап байх юм алга. Харин тэр эзэн гээд байгаа хүн гдэгд их хүйтэн хүн юм. Хүн цааш нь харужлсанч байж бллзошгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 17:28:50
    Үнэн: Атаархаж үхлээ юу ул шал чацага нэрт гуйлгачингууд гэдэг ньл болжииндооо юуч байгуулахгүй идээд угаад байгааа нүүрс ждү ногоон автобус дампуурсан каптал банзааа яажич чадахгүй өлөн гуйлгачингууд олон хүнииг ажил цалин өгч байгааа ухааантай хүн байна малуудааа солонгосчууд шиг нам намдагасан өлөн авилгал ч хулгаадааа хатууу ял өгүүлж чаддаг шудрага ниигэм иргэдтэй болжэээж хуцах хэрэгтэйшдэээ тэнэгүүдэээ тиим үе ирэхл болон монголд тэгжээж монгол хөгжинө сайхан амьдарч гурил мах өнөө маргаашиин хоол ярихааа болино
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 16:49:41
    zochin: Ховдгийн гай бага ястан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 16:49:29
    zochin: Ховдгийн гай бага ястан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 16:24:19
    gggv: ard ni ******** bish bolhoor bolj bn.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 16:21:02
    vhhg: ard ni umhii ******** bish bolhoor bolj bn.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 16:11:09
    Ц.БААТАРСАЙХАНд: Таван богдын бариулсан Гэрлуг хотхонд цэцэрлэг байхгүй. 920 айл энэ хотхонд орсон. ЭНЭ хавьд цэцэрлэг их хүрэлцээ муутай. ТА ГЭРЛУГ хотхоны зарж, түрээслүүлж байгаа талбайдаа цэцэрлэг байгуулж иргэддээ туслаач.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 13:46:51
    Зочин: Нарийнтаж үхээсэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 13:14:02
    Зочин: Хахаж үхээсэй энэ хүүр. Гурилын үнэ хөөрөгдөж ард түмэн гай болж ингэж амьдрахаар гэр бүлээрээ тахал эсвэл хорт хавдар тусаж үхэцгээгээсэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 11:36:37
    ЦАЛИНГАА НЭМ БААТАРСАЙХАН ГУАЙ: ОЛОН ЖИЖИГ КОМПАНИТАЙ БАЙХ НЬ ТАТВАРААС ЗАЙЛСХИЙХ НЭГ АРГА ГЭДГИЙГ ДЭЭР ДООРГҮЙ МЭДЭЖ БАЙГАА. НЭГТГЭЭД НЭГ ТОМ КОРПОРАЦИ БОЛГОЧИХОЖ ЧАДДАГГҮЙ, ХҮСДЭГГҮЙ. ЭНЭ ИХ МӨНГӨӨ АВААД ҮХЭХГҮЙГЭЭС ХОЙШ ОЛОН АЖИЛТНАА САЙН ЦАЛИНТАЙ АЖИЛЛУУЛЖ БАЙВАЛ БОЛНО ДОО.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 11:30:54
    Зочин: Америкийг 5, солонгосыг 3, германыг 3 кампани л америк, солонгос, герман болгосон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 11:22:53
    S: UILCHLGE SEKSEER DYRAAR80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 11:18:09
    Жаргалсайхөн: Манай хууль тагнуул муу байна гэж бодож байна Банкыг гэр бүлээрээ эзэмшиж зээлийн хүүгээр иргэдийг туйлдуулж төрийн тендэрийг мөнгөөр авдаг одоо монголын бүх салбарын эзэн болж тагнуул хуулынхан мэдээ байх гэж бодвол МАНын гишүүн биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 10:37:09
    Зочин: Хаан банк ч айхтар хатуу жижиг суутгал ихтэй ийм л хүмүүс зөвхөн өөртөө ашиг их гаргаж олон охин компани байгуулдаг биздээ Хэдхэн хулгайч луйварчид биднийгээ мөлжөөд суухаас яахав Ёстой л заяа чинь тэрдээ гэж бодохоос Эд нар минь цадаж аваг дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 10:34:20
    S: SEKSEER TAICHI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 10:17:06
    зочин: Нэг гэр бүлд дааж давшгүй хөрөнгө төвлөрсөн байна онцгой татварын хууль гаргаж өндөр татвар ав өөр яахав.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 09:18:19
    фердо: бусдын боломжийг хулгайлагч бас нэг хулгайч.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 09:09:40
    xcvcxv: balair xomxoi bird
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 09:08:40
    Ганболд: Нэг бодлын Баатарсайханы зөв байх. Монгол зах зээл жижиг. Үнэндээ Хятадын жижгэвтэр хотын хэмжээний хүн амтай шүү бид.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188