Битүү саарал үүлсийн доор Улаанбаатар хот гэрэлтэн байна. Гэр хорооллын гудамж дундах тоглоомын талбайд “Наашаа бөмбөгөө дамжуулаарай, өө чи дамжуулахгүй амиа тоглох юм аа” хэмээн хүүхдүүд шуугина. Нохдын дуу үл тасрах гудамд хүүхдүүд айх зүйлгүй тоглож байгаа нь сайхан санагдаж байлаа. Хуучин гэр хорооллын гудам гэрэлтүүлэг бүү хэл, ёлтгор чийдэн ч үгүй, булан тохой эргэхээс айдас хүргэм байсныг нуух юун. Тэр үеийг бодвол нийслэл маань гэрэлтүүлэг сайтай болсон нь сайшаалтай. Хуучин гэрэлтүүлэггүй гудамд хүүхэд бүү хэл насанд хүрсэн хүн ч явахад бэрхшээлтэй байсан билээ. Тухайлбал, гэрэлтүүлгэгүй гудамд дээрэм, хулгай, гэх мэт гэмт хэрэг их гардаг. Гудманы мухарт согтуу хүн ихтэй, зөрөхөд айдас хүрэм байв. 2018 онд нийслэл хотын гэрэлтүүлгийг гурван дахин нэмэх шийдвэр гарсан байдаг.
Хуучин гэрэлтүүлэггүй гудамд хүүхэд бүү хэл насанд хүрсэн хүн ч явахад бэрхшээлтэй байсан билээ
Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилсан урин цаг иржээ. Хүүхдүүд оройдоо тоглоомын талбай бараадаж цагийг үр дүнтэй өнгөрүүлж байна. Гэр хороолол дунд хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар нэг үеэ бодвол элбэг болжээ. Сургуулийн гаднах талбайгаас илүүтэй гэрийнхээ ойролцоох тоглоомын талбайд тоглох дуртай гэнэ.
Ажлаа тарж ирээд хүүхдүүдтэйгээ хамт цаг зөв боловсон өнгөрөөх боломж их боллоо
Бид гэр хорооллын дундах тоглоомын талбайд тоглож хүүхдээс тодрууллаа. Тэрбээр “Намайг Э.Ган-Эрдэнэ гэдэг. Би энд дүүтэйгээ ирсэн. Дүү маань гулсуур тоглож байгаа. Би харин үеийнхэнтэйгээ сагс тоглож байна. Дулаан орсон болохоор заавал зааланд тоглох шаардлагагүй. Манай хорооны хүүхдүүд энд цуглаж, сагс тоглодог. Гэрэлтүүлэг сайтай болохоор 23:00 цаг хүртэл тоглоход асуудал гардаггүй. Зарим үед ах нар ойр орчимд ирж архи уудгаас өөр төвөгтэй нөхцөл байдал үүсдэггүй” гэлээ. Мөн хүүхдээ тоглуулж яваа ээж “Манай энэ хавь нэг үеэ бодвол сайхан болоод байна. Хүүхдээ тоглуулах талбайтай, гэрэлтүүлэг сайтай. Шөнө орой явахад айдас хүйдэсгүй. Ажлаа тарж ирээд хүүхдүүдтэйгээ хамт цаг зөв боловсон өнгөрөөх боломж их боллоо. Хүүхдээ инээд цацруулсан тоглож байгааг харах сайхан байдаг. Цаанаасаа л сэтгэл тэнийгээд гоё шүү дээ. Хүүхэд гэлтгүй настай хүмүүс цуглаад яриа суух сүүдрэвч гээд энэ хавь сайхан болж байна” гэлээ.
Бид цааш хөдлөн гудмаар явлаа. Гудмынх цаад мухарт хэдэн хүн бөөгнөрөн зогсжээ. Дөхөөд очвол архи байгаа бололтой “Алив нэг татчих. Үлдсэн ганц шилтэйгээ уугаад орж амрах минь. Та хэд ч гэсэн гэртээ ороорой. Тоглоомын талбай орж, тоглож байгаа хүүхдүүд айлгав” хэмээн нэг нь хэлнэ. Түүнийг үгийг бүгд толгой дохин зөвшөөрөх аж. Хэсэг хугацааны дараа салцгааж, дуу аялан гуйван явав. Хажуугаар нь ганц нохой зөрөн давхих аж. Гудманы нөгөө талд хүүхдүүд тайван амгалан тоглож байна.

Зориулалтын хашаатай, сандалтай тоос шороо босохгүй амар байдаг.
Бид цааш хөдлөн Зүүн салаад байрлах тоглоомын талбайг зорилоо. Тоглоомын талбайн хажуугаар автомашин зогсож, талбайд хүүхдүүд тоглоно. Хэдийнэ бүрий болсон тул гудманы гэрэлтүүлгүүд асжээ. Зарим эцэг, эхчүүд хүүдээ тоглохыг хараад машиндаа утсаа оролдон суух бөгөөд энэхүү газар хүүхдийн ёстой цалгиж байлаа. Тоглоомын талбайд тоглох Б.Эрдэмхүү “Сургуулийн гаднах тоглоомын талбайд тоглохоор багш “Гэртээ харь” гээд байдаг. Тиймээс тухтай тоглож чаддаггүй. Дэмий л цаг нөхцөөдөг, хашаандаа тогловол шороо тоос боллоо гэж ээж, аав үглэх нь их. Тиймээс энд ирж тоглодог. Зориулалтын хашаатай, сандалтай тоос шороо босохгүй амар байдаг. Би хичээлээ тараад өдөр дүүгээ хардаг. Аав, ээжийг ажлаа тараад ирэхээр нь зөвшөөрөл авч энд хоёроос гурван тоглодог доо. Дандаа таньдаг хүүхдүүд болохоор эвтэй найртай гоё тоглодог” гэв. Сагсан бөмбөг тоглож байгаа хүүхдүүд цаг орой болсон болохоор тарцгааж, найм хүүхэд үлдлээ. Тэд хоёр баг болж хуваагаад хожигдсон нь ундаа авч өгөх тохироотой тоглов. Гулсуур дээр тоглож байсан жаахан хүүхдүүдийг ээж, аав нь машиндаа суулгаад давхин одлоо. Хэсэг хугацааны дараа хожигдсон багийн хүүхэд дэлгүүр гүйн хоёр гартаа ундаа барьсаар ирэв. Хүүхдүүд ундаанаас хүд, хүд хийтэл залгилаад дахин тоглолоо.
Цемент нь хүүхдэд тоглохын аргагүй овгор, товгор тоглоомын талбай ч олон байдаг аж
Хүүхдийн цагийг зөв боловсон өнгөрөөх газар өдрөөс өдөрт хотод нэмэгдэж байгаа нь сайшаалтай. “Сайны хажуугаар саар” гэгчээр гэрэлтүүлэг байхгүй, тоос шороонд дарагдсан. Цемент нь хүүхдэд тоглохын аргагүй овгор, товгор тоглоомын талбай ч олон байдаг аж. Улаанбаатар хотод 1553 тоглоомын талбай байдгаас 465 нь стандартад нийцээгүй гэх судалгаа байдаг байна. Үүнээс хотын төвийн зургаан дүүргээс Сүхбаатар дүүрэг хамгийн бага тоглоомын талбайтайд тооцогддог аж.

| ГЭРЭЛТЭЙ ГУДАМЖИНД ТОГЛОХ ЖАРГАЛТАЙ ХҮҮХДҮҮД |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |