Мэдээллийн эрин зуун гэгдэж буй XXI зууны хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг нь сэтгүүлч гэдэг. Өдөрт хэдэн сая, тэрбумаараа эргэлддэг мэдээллийн урсгалд хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч, сурвалжлагчид “гол дүр” байдаг. Тиймээс ч иргэд, олон нийтийн мэдэх эрхийн төлөө ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг НҮБ-ын конвенцоор хүний эрхийн хамгаалагчид гэж үзсэн нь бий.
Гэхдээ сүүлийн жилүүдэд эрх чөлөө, үнэнийг мэдээлэхийн төлөө ажиллаж байгаа сэтгүүлчдийн эрх зөрчигдөж, халдлагад өртөж, амиа алдах тохиолдол олон гарах болсон. Тухайлбал, Филиппиний радиогийн сэтгүүлч шууд нэвтрүүлгийнхээ үеэр буудуулж, Украины дайны сурвалжилж байсан сонины сэтгүүлч Оросын мэргэн буудагчид буудуулж амиа алдсан байдаг. Мөн RSF буюу “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын мэдээллээр 2020 оноос хойш цар тахал, коронавирусийн вакцины мэдээлэлтэй холбоотойгоор 200 гаруй сэтгүүлчийн эрх зөрчигдөж, 2022 оноос хойш буюу ОХУ, Украины дайн, “ХАМАС”, Израилын мөргөлдөөнийг сурвалжилж байсан 100 гаруй сэтгүүлч амиа алдсан байна. Түүнчлэн олон улсын сэтгүүлчдийн холбооны мэдээлснээр сэтгүүлчдийн эрх зөрчигдсөн, хууль, эрх зүйн орчноороо хамгаалуулж чадалгүй буруудсан сэтгүүлчийн хэргийн 80 орчим хувь нь шийдэгддэггүй гэнэ. Тэгвэл дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан олон нийтийн мэдэх эрхийн төлөө тэмцэж, үнэний төлөө ажиллаж байгаад эрхээ зөрчүүлж, халдлага өртсөн, амиа алдсан зургаан сэтгүүлчийн баримтыг хүргэе.

БНХАУ-ын Ухань хотод 2020 оны хоёрдугаар сард цар тахал дэгдэх үед чөлөөт сэтгүүлч Жан Зан өөрийн цахим хаягтаа нөхцөл байдлыг сурвалжилсан нэвтрүүлэг цацсан байдаг. Гэсэн ч нэвтрүүлэг цахим сүлжээнд цацагдсанаас хойш нөхцөл байдлыг сурвалжилсан сэтгүүлч сураггүй алга болжээ. Харин коронавирусийн тухай мэдээлэл дэлхийд түгж, олон улсын анхааралд өртөх үеэр тус сэтгүүлчийн тухай мэдээлэл гарсан нь түүнийг олон нийтэд цацсан нэвтрүүлэгтэй нь холбоотойгоор баривчлаад байсан аж. Тухайлбал, Шанхай хотын цагдаагийн газраас сэтгүүлч Жан Заныг худал мэдээлэл цацан иргэдийг турхирч, самуун дэгдээсэн хэрэгт буруутган баривчилсан байдаг. Сэтгүүлч баривчилгаанаас хойш долоо сарын турш өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн ч хорих газраас Жан Занд хүчээр хоол өгч, өдрийн 24 цагийн турш хяналтад байлгасан талаар олон улсын хүний эрхийн байгууллагууд мэдээлсэн. Гэсэн ч Жан Заныг өнөөг хүртэл суллаагүй бөгөөд сэтгүүлч дөрвөн жил гаруй хугацаанд хоригдож байгаа юм. Түүнчлэн Хятадын хэмжээнд нийт 47 сэтгүүлч хорих ял эдэлж байгаа бөгөөд тэдний зарим нь сэтгүүлч Жан Зантай адил цар тахлын нөхцөл байдлыг сурвалжилсныхаа улмаас ял сонсоод байгаа юм байна.
.png)
Саудын Араб дахь “Washington Post” сонины сэтгүүлч Жамал Хашоги 2018 онд сураггүй алга болсон байна. Тус явдлыг АНУ-ын тагнуулчид ил болгосон бөгөөд 2018 онд Жамал Хашоги Истанбул дахь Саудын Арабын консулын газар руу орсныхоо дараа хөнөөгдсөн гэж мэдээлэв. Жамал Хашогиг Саудын Арабын ханхүү Мохаммед Бин Салман захиалга өгч алуулсан нь илчлэгдсэн ч тус улсын зүгээс энэхүү мэдэгдлийг ор үндэсгүй худал хэмээсэн билээ.

2020 онд Египетийн хэд хэдэн сэтгүүлч “Хуурамч мэдээлэл түгээсэн" гэх үндэслэлээр шоронд хоригдсон байна. Египетийг чөлөөт сэтгүүлч Солафи Магди Каир хот дахь цагаачлалын асуудал болон хүний эрхийн асуудлыг хөндсөн нийтлэл бичсэн боловч түүнийг хуурамч мэдээлэл түгээсэн хэргээр баривчилжээ. Мөн түүнийг шоронд байх хугацаанд нь нэмж хэд хэдэн хэрэгт буруутгав. Үүнд түүнийг хориотой бүлэгт элссэн болон худал мэдээлэл түгээсэн гэж гүтгэсэн байна.
.jpg)
Афганистаны Нангархар дахь телевиз, радионы сурвалжлагч, эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн зүтгэлтэн Малалай Майванд өнгөрсөн арванхоёрдугаар сард зэвсэгт этгээдүүд машин руу нь гал нээсний улмаас жолоочийн хамт амиа алджээ. Тэрбээр мужийн төвөөр ажил руугаа явж байсан аж. Малалай өнгөрсөн оны ихээр заналхийлэлд өртөж буйгаа болон Афганистанд эмэгтэй сэтгүүлч байхад тулгардаг бэрхшээлүүдийн талаар ярьж байжээ. Тус явдал Афганистаны Засгийн газар, Талибаны зэвсэгт бүлэглэлийн төлөөлөгчид энхийн хэлэлцээр хийсний дараахан болсон байна.
.jpg)
2019 онд Беларусийн шоронд 10 сэтгүүлч хоригдсон байна. Учир нь, цагдаа нар Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон Засгийн газрын эсрэг жагсаалыг сурвалжилж байсан сэтгүүлчдийг “Зөвшөөрөлгүй жагсаалд оролцсон” гэх нэрийдлээр баривчилсан байна. Ихэнх сэтгүүлч торгууль төлөх эсвэл богино хугацаанд хоригдсон бол чөлөөт хэвлэлийн сэтгүүлч Катсиарна Барисевич хүн нас барсан хэрэгт шүүмжлэлтэй хандсан тул гурван жилийн хорих ял сонсоод буй аж.

Мексикт өнгөрсөн онд хамгийн багадаа таван сэтгүүлч нас баржээ. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-ны өдөр сэтгүүлч Марин Елена Ферралыг нотариатын газраас гарч явахад нь мотоциклтой хоёр залуу түүнийг буудаж хөнөөсөн хэрэг гарчээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч мэс заслын үеэр амьсгал хураасан байна. Феррал нь орон нутгийн сонины сэтгүүлч байсан бөгөөд хүн амины хэрэгт оролцсон зургаан хүнийг баривчилжээ. Ферралын охин “Гутиеррез Замора хотын захирагчид нэр дэвшсэн хэд хэдэн хүн амиа алдсан талаарх цуврал нийтлэл бичсэнээс болж, ээжийн минь аминд халдсан” гэж мэдээлсэн байна.
| СЭТГҮҮЛЧИЙН ЭРХ ЗӨРЧИГДӨЖ, ХАЛДЛАГАД ӨРТСӨН, АМИА АЛДСАН ЗАРИМ БАРИМТ |
|
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |