Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Монголын Олон улсын арбитрын шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас маргаан шийдвэрлэх албан бичиг ирсэн юм байна лээ. Гэтэл шүүхийн дарга С.Энхцэцэг Арбитрын тухай хуулийг ноцтой зөрчиж, хуурамч баримт бичиг үйлдэж, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд санаатайгаар саад болсон байж болзошгүй байгаа. Тодруулбал, Арбитрын тухай хуулийн 49 дүгээр заалтыг ноцтой зөрчиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагааг гацаасан гэсэн. Энэ нь баримтаар нотлогдож байгаа юм байна лээ. Арбитрын шүүх бүрэлдэхүүний хараат бус, бие даасан байдалд зориудаар нөлөөлж, өнгөрсөн тоот албан бичгээр хариу өгсөн нь өөрөө маш ноцтой юм. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд санаатайгаар нөлөөлж, гацаана гэдэг чинь гэмт хэрэг шүү дээ. Худал албан бичиг хийж өгснийхөө төлөө иргэн А.А-аас С.Энхцэцэг дарга их хэмжээний авлига авсан байж болзошгүй. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан сайн шалгах хэрэгтэй. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, авлига авна гэдэг байж болохгүй. Засгийн газрын хэрэгжүүлж буй шүүр ажиллагаагаар хамгийн түрүүнд шүүрдэж, арга хэмжээ авах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэн А-тай холбоотой албан бичиг явуулсан, С.Энхцэцэг дарга албан бичгийн хариуг нь худал үйлдэж, хуулийн хяналтын байгууллагад саад учруулсан гэсэн үг” гэлээ.
Эх сурвалжийн мэдээлснээр С.Энхцэцэг дарга Арбитрын тухай хуулийн 49 дүгээр заалтыг ноцтой зөрчсөн гэнэ. Тэгвэл тус хуулийн 49 дүгээр заалтад ингэж заасан байдаг ажээ.
-49 дүгээр зүйл.Арбитрын үндсэн шийдвэрийг гүйцэтгэхээс татгалзах үндэслэл
49.1.Аль улсад гаргаснаас үл хамааран арбитрын үндсэн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, гүйцэтгэхээс доор дурдсан үндэслэлээр татгалзаж болно:
49.1.1.арбитрын үндсэн шийдвэрээр үүрэг хүлээсэн тал уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх тухай өргөдлийг хүлээн авсан шүүхэд дараахь нөхцөл байдлын аль нэгийг нотолсон:
49.1.1.а.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан арбитрын хэлэлцээрийн аль нэг тал эрх зүйн чадамжгүй, эсхүл арбитрын хэлэлцээр нь талуудын тохиролцон сонгосон улсын хуульд зааснаар, эсхүл тохиролцон сонгоогүй бол хуульд зааснаар хүчин төгөлдөр бус;
49.1.1.б.арбитрын үндсэн шийдвэрээр үүрэг хүлээсэн талд арбитрч томилох, арбитрын ажиллагааны тухай зохих ёсоор мэдэгдээгүй, эсхүл арбитрын ажиллагаанд зохих ёсоор оролцож тайлбар өгөх боломжгүй байсан;
49.1.1.в.арбитрын бүрэлдэхүүн үндсэн шийдвэрээ нэхэмжлэлд дурдаагүй, хамааралгүй асуудлаар гаргасан. Арбитрт гаргасан нэхэмжлэлд дурдаагүй, хамааралгүй асуудлаар гаргасан үндсэн шийдвэрийн заалтыг нэхэмжлэлд дурдсан асуудлаар гаргасан шийдвэрээс салгах боломжтой бол холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэж болно;
49.1.1.г.арбитрын бүрэлдэхүүн, арбитрын ажиллагаа талуудын хэлэлцээрт нийцээгүй, эсхүл тийм хэлэлцээр байгуулаагүй бол арбитрын ажиллагаа харьяалагдах улсын хуульд нийцээгүй;
49.1.1.д.тухайн үндсэн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байгаа, эсхүл шийдвэр гаргасан улсын шүүхээс, эсхүл уг шийдвэрт хэрэглэгдэх улсын хуулийн дагуу шийдвэр хүчингүй болсон, үндсэн шийдвэрийн гүйцэтгэлийг түдгэлзүүлсэн;
49.1.2.шүүх дараахь байдлыг тогтоосон:
49.1.2.а.Монгол Улсын хуулиар уг маргаан арбитрын харьяаллын маргаан биш;
49.1.2.б.арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх нь Монгол Улсын нийтлэг ашиг сонирхлыг зөрчсөн.
49.2.Арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл түдгэлзүүлэх тухай өргөдлийг энэ хуулийн 49.1.1.д-д заасан шүүхэд гаргасан бөгөөд арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх тухай өргөдөл хүлээн авсан шүүх зохимжтой гэж үзсэн бол шүүх хуралдааныг хойшлуулж, өргөдөл гаргагч талын хүсэлтээр зохих санхүүгийн баталгаа гаргах үүргийг нөгөө талд хүлээлгэж болно.
МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр /МОУА/ нь 1960 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улс дахь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байнгын арбитр ажээ. Тус арбитр нь 21 аймагт салбар арбитртай, Ази Номхон далайн орнуудын арбитрын холбооны гишүүн бөгөөд олон улсын 20 гаруй арбитрын байгууллагуудтай хамтран ажилладаг. Арбитрын бүрэлдэхүүнд хууль, эдийн засаг, санхүү, уул уурхайн мэргэжлийн мэргэшсэн дотоодын 51, гадаад /ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, Хонг Конг, Польш/-ын 11, нийт 62 арбитрчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.Монголын олон улсын арбитр нь эдийн засаг, бизнесийн холбогдол бүхий гэрээ, хэлцлээс үүссэн маргааныг арбитрын журмаар хянан шийдвэрлэдэг.
Арбитраар маргаан шийдвэрлүүлэх онцлог, давуу тал нь цаг хугацааны хувьд шуурхай, гаргасан шийдвэр нь эцсийнх бөгөөд дэлхийн 170 орчим улсад хүлээн зөвшөөрч биелэгддэг, зардал бага, хэрэг шийдвэрлэх арбитрчаа сонгох, талууд хэрэг хянан шийдвэрлэх журам буюу арбитрын хуралдааныг явуулах газар, хэрэглэх хэл, хууль, хугацаа, талуудаас болон эрх бүхий байгууллагаас лавлагаа, нотлох баримт гаргуулах, гэрч, шинжээч, орчуулагч оролцуулах, хөрөнгө битүүмжлэх, арбитрын ажиллагааны нууцлал зэргийг харилцан тохиролцдогт оршдог ажээ.
С.Энхцэцэг нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захиралаар ажиллаж байсан. Мөн Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүйн яам, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлд ажиллаж байжээ. Тэрбээр өнгөрсөн 2020 онд Хүний эрхийн үндэсний комиссын даргад өрсөлдөж байжээ. Гэхдээ хүний эрхээр ажилласан намтар, түүх бараг байхгүй нэгэн аж.
| АРБИТРЫН ШҮҮХИЙН ДАРГА С.ЭНХЦЭЦЭГИЙГ АВЛИГА АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |