Эх хүүхдийн үндэсний эрүүл мэндийн төвд үр зулбуулах эм ууж, биеийн байдал нь хүндэрсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагын шуурхай утсанд “Эм уусан эмэгтэй ЭХҮЭМТ-ийн сэхээний тасагт эмчлүүлж байна” гэх дуудлага аравдугаар сарын 30-ны 12:18 цагт иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад 34 настай, Ц нь аравдугаар сарын 18-нд олон нийтийн сүлжээнээс ураг зулбуулах хоёр ширхэг цагаан эм худалдаж авсан байжээ. Тэрбээр худалдаж авсан эмээ аравдугаар сарын 19-нд ууж, 20-нд их хэмжээний цус алдсан байна. Харин арав хоногийн дараа буюу аравдугаар сарын 30-нд биеийн байдал эрс муудаж, түргэний тэргээр эмнэлэгт хүргэгдэн иржээ. Түүний биеийн байдал хүнд сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж.
Иймд баталгаагүй, хууль бус эм, тариаг олон нийтийн сүлжээнээс худалдан авч, өөрийн амь нас, эрүүл мэндээ алдахаас сэрэмжлүүлж байна.
| Үр зулбуулах эм ууж, цус алдсан эмэгтэй эмнэлэгт хүргэгджээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |