Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс 20-25 жилийн хорих ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар батлан даалтад гараад нэг сар хагасын хугацаа өнгөрлөө. Шинэ нөхцөл байдал үүссэний улмаас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, тэднийг батлан даалтад гаргасан юм. Ингэснээр гурван шатны шүүхийн шийдвэр хүчингүй болж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг дахин шалгана.
-Таны бие давгүй юу?
-Миний бие тун давгүй байна.
-Хүүгийн тань биеийн байдал ямар байгаа вэ. Эмчилгээ хийлгэсэн үү?
-Яах вэ, эмчилгээ хийлгээд л байж байна. Ямар олиг байв гэж дээ, хөөрхий хүү минь хэцүүхэн л байлаа. Коронавирусийн халдварын улмаас эмнэлэг ч хүлээж авахгүй байгаа. Гэрээр л эмчилгээ хийж байна. Олон жил хорих ангид хоригдсон болохоор өвдөөгүй эрхтэн гэж алга. Сэтгэл санаа нь тогтворжиж байгаа.
-Хүүгийн тань аюулгүй байдлыг хэр хангаж байгаа вэ. Төрөөс хамгаалалт гэж өгсөн гэж сонссон. Үнэн үү?
-Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг хэлмээр байна. Аюулгүй байдлаа сайн хангах хэрэгтэй гэсэн яриа гарч байсан ч хамгаалалт гэж төрөөс өгөөгүй. Төр өгөх ёстой үгүйг ч сайн хэлж мэдэхгүй юм. Ямар ч гэсэн миний хүүг өдөр, шөнөгүй хамгаалж байгаа зүйл байхгүй. Өөрөө өөрийгөө л хамгаалж байгаа.
-Батлан даалтад гарснаас хойш хүү рүү тань дайрсан, халдсан тохиолдол бий юү?
-Тийм зүйл байхгүй. Хэн ч миний хүү рүү халдах билээ дээ. Гэм зэмгүй хүн рүү халдаж байдаг хүн байхгүй байлгүй дээ гэж бодож сууна.
| Б.Содномдаржаагийн ээж Б.ЖАВЗМАА: Хүүг минь хамгаалалтад аваагүй, өөрийгөө л хамгаалж байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |