Бид энэ удаагийн “Ажлын ширээ” буландаа “Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Ч.Үл-Олдох, “Etv” телевизийн нэвтрүүлгийн албаны дарга, сэтгүүлч Э.Энхжаргал, “Ubn” мэдээллийн сайтын сэтгүүлч Т.Алтанзагас нарыг урьлаа. Тэдний ажлын ширээг хамтдаа сонирхоцгооё.

-Сайн байна уу. Танд Монголд үндэсний сэтгүүл зүй үүсэж, хөгжсөний ойн баярын мэнд хүргэе.
-Баярлалаа. Сэтгүүл зүйд уламжлал, шинэчлэлийг хослуулсан шинэ эргэлтийг авчирсаар байгаа, уншихад улам шинэ, улам гэрэл гэгээтэйг эрж олохоор эцэс төгсгөлгүй их аянд, эсвэл уурхайн гүн рүү шумбан байх мэт тийм мэдрэмж төрүүлсэн мэдээ, мэдээлэл, нийтлэлийг бэлтгэж уншигчдынхаа оюуныг цэнгүүлж байдаг Эргэлт.мн сайтын хамт олонд мөн Үндэсний сэтгүүлзүй үүсэж, хөгжсөн ойн баярын мэнд хүргэе.
Миний хувьд өдөр тутмын сонины халаагүй албанд жижүүрлэсэн жирийн л сэтгүүлч. Харин бусдаас арай содон нэртэй байж магадгүй. Зохиолч, сэтгүүлчид бусдаас ялгарах гэж уран бүтээлийн нэр авч байхад надад тэгэх шаардлага гараагүй юм. Эхлээд нэр маань хүмүүст содон туссан болов уу. Харин дараа нь бичсэнийг маань тогтож уншсан байх. Нэр, бичсэн материал хоёр минь нийлж байж, намайг сэтгүүлч гэж хүмүүс хүлээж авсан гэж боддог. Үл-Олдох гэдэг нэрийг Улсын бүртгэлээс шүүгээд үзэхэд цөөнгүй атлаа сэтгүүлч хэмээж яваа нь одоогоор ганц би бололтой. Анх зохиолч болно гэсэн мөрөөдөлтэй Улсын Багшийн дээд сургууль буюу одоогийн МУБИС-ийн Утга зохиолын ажилтан, сэтгүүлчийн ангид ороод, төгсөхдөө сэтгүүлч мэргэжил “өвөртлөөд” гарсан. “Улаанбаатарын сонин”, “Өнөөдрийн Монгол”, “Нийгмийн толь”, “Зууны мэдээ” сонинд ажиллаж байлаа. Одоо “Өглөөний сонин”-нд ажиллаж байна.
-Таны сэтгүүл зүйн гараа хаанаас эхэлж, хэн таныг сэтгүүл зүйд хөтөлсөн бэ?
-Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уугаагүй байхад зүрх сэтгэлд багтаж, дуудаж байсан мэргэжил юм. Аравдугаар ангиа төгсөөд конкурст ганц оноогоор, сүүлдээ мянганы төд гэсэн нарийвчлалтай маш бага оноогоо уначхаад хөдөө үнээ сааж, аргал түүж явахдаа сонин өвөртөлж яваад хээр амарч суухдаа уншина. “Өө, би ингэж бичиж чадах юм байна” гэж бодож, тархи зүрх хоёрт багтаж байсан. Хүний сэтгэлд багтсан зүйл биелдэг. Мөрөөдөлтэй хүн мөхдөггүй. Тэгээд нэг л өдөр хотод ирж хоёр ч сургуульд шалгалт өгөөд тэнцсэн. Нэг нь Багшийн дээд сургууль, нөгөө нь “Харцага” кино урлагийн сургуулийн кино зохиолчийн анги байсан юм. Хэн сэтгүүл зүйд хөтөлсөн бэ гээд яривал урт зүйл ярих нь ээ. Багаас минь ном, сэтгүүл, сонинд ойр байлгасан хүн бол миний ээж. Есдүгээр ангид Сүхбаатар аймгийн төвийн нэгдүгээр 10 жилийн сургуульд ирэхэд монгол хэл, уран зохиолын багш Ч.Сүрэнцэцэг, З.Надмидмаа, тухайн үед МЗЭ-ийн Сүхбаатар аймаг дахь нэгдлийн эрхлэгч, аймгийн монгол хэл, уран зохиолын заах аргын нэгдлийн эрхлэгчээр ажиллаж байсан, хүүхдийн нэрт зохиолч Навааншаравын Доржцэрэн багш нар маань их нөлөөлсөн. Тэр үед “Сүхбаатарын зам” сонины эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ш.Бат-Өлзий, Ч.Цэнд-Арслан, зохиолч, сэтгүүлч Я.Түмэннаст, Г.Сүхээ, Ч.Дүүрэн, яруу найрагч Ц.Оюундэлгэр гэж олон хүн надад урам дэм өгч байв.Удалгүй хотоос “Үнэн” сонины Сүхбаатар аймаг дахь тусгай сурвалжлагчаар зохиолч, сэтгүүлч, утга зохиол судлаач, шүүмжлэгч До.Цэнджав багш маань шилжин ирж, шүлэг бичдэг хүүхдүүдийг их дэмжиж байсан нь том нөлөө үзүүлсэн. До.Цэнджав багшийн шавь нар дотор Цэвлээгийн Отгонжаргал гэж авьяасаараа гэрэлтсэн яруу найрагч бий. “Болор цом”-ын эзэн Норовын Гантулга гэж гэрэлтэй шавь байна. Бичсэн, нийтэлсэн бүхэн нь ямагт оройд гэрэлтэгч атал өөрийгөө До.Цэнджавын “тэнэг шавь” гэж даруухан нэрлэдэг нийтлэлийн мастер Д.Дамдинжав байна. Харин ааштай муу шавь нь би л байна даа. “Одоо л гараад ир” гэсэн дуудлагыг байнга өгч, сануулж байсан хүн бол До.Цэнджав багш минь юм. Багшийн дээд сургууль буюу намайг төгсөх хавар нэрээ сольсон МУБИС-ийнхаа бүх багш нарт, сэтгүүлзүйн тэнхимийн эрдэмтэн багш нартаа ямагт талархаж явдаг. Бүгдийг нь намайг ивээсэн бурхад, харсан тэнгэрүүд л гэж бодож явдаг шүү дээ. Үүн дээр мэдээж, сонины редакц гэж маш том сургууль байна. “Улаанбаатарын сонин”, “Өнөөдрийн Монгол”, “Нийгмийн толь”, “Зууны мэдээ” сонины хамт олноос ихийг сурсан. Сонины үе үеийн эрхлэгч нараас даруулгатай байх, даруу байх, ихийг бүтээх, эрж олж, явж сурч бичихийн дадал, сэтгэл, зүтгэлийг нь харж, биширч, өөртөө шингээхийг оролдсон. Одоо “Өглөөний сонин”-ы редакцад сурсаар л явна. Насаараа суралцаад дуусах байх.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Өглөөний шуурхайгаас орой дугаар бууж хэвлэлтэд шилжих хүртэл ажиллана шүү дээ. Өглөө хаана юу болох гэж байна гэдэг мэдээгээ нэгтгээд, хэн хаашаа явж мэдээ, ярилцлага бэлтгэх вэ, ажлаа хуваарилаад, оногдсон ажлыг амжуулахаар гараад гүйнэ. Сонины эрхлэгч гээд хойш суух боломж байхгүй. Дугаараа удирдана, мэдээгээ бичнэ, хэвлэлийн хуралд ч явна.
-Энэ ширээгээ ашиглаад хэр удаж байгаа вэ. Ширээн дээрээ байнга байлгадаг зүйл тань юу вэ?
-Энэ ширээн дээр суугаад удаагүй юм байна. Ерөнхий эрхлэгч маань өөр ажилд шилжиж, энэ албыг авч явах үүрэг оногдсоноор ширээн дээр нь суугаад ажлаа хийж байна. Ширээн дээр байнга байдаг зүйл бол ажлын төлөвлөгөөний дэвтэр. Утасны дугаар бичсэн навсгар дэвтэр бол байнгын харуул шиг байж байдаг. Хуучин дэвтрүүдээ ч гартаа ойр байлгадаг. Нэг үйл явдал болоход түүнтэй холбоотой мэдээллүүдийг хэдэн онд хэрхэн бичиж тэмдэглэж байснаа сөхөж харах шаардлага гардаг юм.
-Өдөрт хэчнээн цагийг ширээнийхээ ард ажиллаж өнгөрүүлдэг вэ?
-Өглөө 09:00 цаг, эсвэл түүнээс өмнө ирээд шөнө 23:00 цагтай уралдаж харих үе ч байна. Ихэнхдээ 9-10 цаг ажилласан байдаг даа.
-Ширээнээсээ нэг зүйл онцлооч?
-Нээх цэгцтэй, цэвэрхэн ширээн дээр ажиллахаар биеэ бариад байдаг талтай. Үргэлж ачаатай тэмээ шиг ширээн дээр ноолж, ноололдож суугаад дасчихжээ. Сэтгүүлч болоод ширээн дээрээ Алтан-Овооныхоо зургийг залчихдаг байлаа. Ажил дээр ирсэн найз нөхдөдөө өгөх юмгүй үедээ бэлэглэчихнэ. Тэгээд алга болчихсон гээд нутгийнхаа зураач ахад хэлээд дахиад зуруулаад тавьдаг байсан. Алтан-Овоог амьтай мэт зурж өгөөд байсан Ж.Дүүрэнтөгс гэж нутгийн сайхан ах минь тэнгэрт оджээ. Одоо миний ширээн дээр Алтан-Овоо, Шилийн Богд хайрханы зурагтай аяга л байна даа.
-Таны байнга сөхөж хардаг ширээний ном юу вэ,
-“Расул Гамзатов” гэсэн орчуулгын ном. Хааяа сөхөж харж тархиа амраадаг юм. Манай нутгийн ах, яруу найраг, орчуулагч Дарьзавын Бор гэж хүний орчуулгаар хэвлэгдэн гарсан.
-Сэтгүүлчийн хамгийн сайн “найз” тэмдэглэлийн дэвтэр байдаг шүү дээ. Та одоогоор хэчнээн тэмдэглэлийн дэвтэр дуусгасан байна вэ?
-Тоолж байсангүй ээ, ажил дээр ч, гэрт ч дуусан, дуусаагүй дэвтэр олон бий. Тийм ч нямбай хөтөлдөггүй, энд тэнд нь хамаагүй эрээчинэ. Тэнд байгаа зүйлээ өөрөө бол санаад, олоод байдаг юм.

Би МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа “SBN” телевизээс эхэлж байсан. Найман жилийн турш “Хайрын хүч”, “Их эмч”, “Happy 31” зэрэг нэвтрүүлгийн хөтөлдөг байлаа. “Etv” телевизтэй амьдралаа холбоод жил гаруй болсон байна. Миний хувьд ширээн дээрээ тийм ч тогтвортой суудаггүй. Нэвтрүүлгийн зочноо судлах, асуулт боловсруулах үедээ л төвлөрч суудаг. Харин гэрийнхээ ажлын ширээг жинхэнэ утгаар нь ашигладаг. Телевизийн сэтгүүлчид ер нь сууж, босож, яарсан л хүмүүс байдаг шүү дээ.
Ширээн дээрээ гоё үнэртэй лаа, өнгийн тэмдэглэлийн цаас, тодруулагч байлгах дуртай. Ширээний номын тухайд “Secret” гэх номын ноорхой болтол нь эргүүлсэн дээ. Одоогоор гэрийнхээ ажлын ширээн дээр үлдээсэн байна. Ажил дээр зочноо хүлээх зуураа уншиж буй номоо эргүүлж суудаг даа. Яг одоо бол “Тархиа өөрчилж амьдралаа өөрчил” гэх номыг уншиж байгаа. Нэвтрүүлгийн зочин маань жил гаруй өмнө санал болгож байсан юм. Сардаа 1-2 чанартай ном уншиж, тархиа амраадаг.

Би хүүхэд байхын л сэтгүүлч болохыг хүсдэг, дүүгээ суулгаж байгаад “Би чамаас ярилцлага” авна гэдэг байлаа. Мөн Офра Уинфригийн ярилцлагын нэвтрүүлгийг үзээд, түүн шиг л ярилцлагын нэвтрүүлэгтэй болно гэж боддог байсан даа.

Ubn.mn сайтын залуу сэтгүүлчдийн нэг Т.Алтанзагас байна. Миний сэтгүүл зүйн гараа Ubn.mn сайтаас маань эхлэлтэй. Яг тогтвор суурьшилтай ажиллаж эхэлсэн анхны ажил маань учраас тэгж хэлж болно. ЕБС-ийн сурагч байхдаа сэтгүүлч болох зорилго тавьсан. Түүнийг маань ч гэр бүл минь маш сайн дэмжсэн. Тиймээс сэтгүүлзүйн салбарт хөтөлсөн хүн гэвэл ээж, аав хоёрыгоо бас гэр бүлээ гэж хэлнэ. Өдрийн ажил өдөр маань редакцын хурлаар эхэлнэ. Тэгээд л сэдэв санаагаа ярилцаад, хийх ажлаа төлөвлөөд ажилдаа гардаг даа. Ер нь их завгүй өнгөрдөг.
Жил хагасын хугацаанд ширээгээ ашиглаж байна. Ажил дээр эрх чөлөөтэй байх цор ганц талбар маань миний ширээ шүү дээ. Тэгэхээр өөрийн эдэлж хэрэглэдэг бүхий л зүйлээ шүүгээндээ хийчихдэг. Бас ширээн дээр маань байнга байдаг зүйл гэвэл тэмдэглэлийн дэвтэр, компьютер, үзэг балын сав, жаазтай зураг зарим тохиолдолд амттан гээд л маш олон зүйл байдаг даа. Манай хамт олон хүн бүрт зориулсан хувийн аягатай байдаг юм. Хүн бүрийн аяган дээр тухайн хүнийг илэрхийлсэн үг болон зураг бий. Тиймээс ширээн дээр маань байнга байж байдаг зүйл бол миний аяга. Анх аягаа аваад зургийг нь хараад уйлмаар санагдаж байсан ч одоо бол хамгийн их хайртай зүйл маань миний аяга гэж хэлж болно. Ширээн дээрээ ном гэхээс илүүтэй өдөр тутмын сониннуудыг дэлгэж хардаг.
Хамгийн эрх чөлөөтэй, дураараа байх талбар бол миний ширээ. Ажлын хамт олон дундаас миний ширээ хамгийн замбараагүй, эмх цэгцгүй байдаг гэж хэлж болно. Бидний ажил цаг наргүй шүү дээ. Тиймээс байнга эмх цэгцтэй суух боломжгүй. Ерөнхийдөө эмх цэгцийг ажлын байран дээрээ хангалттай эрхэмлэдэг. Харин миний ширээ бол зөвхөн минийх шүү дээ. Тиймээс бусдад л төвөг удахгүй бол өөрийн хүссэнээрээ байдаг. Нэгдэхийн өглөө ажил дээрээ ирж ширээн дээрээ хүссэнээ тавиад л, тав дахийн орой эмхэлж, цэгцлээд л харьдаг.


| СЭТГҮҮЛЧДИЙН АЖЛЫН ШИРЭЭ: ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ, ДУРААРАА БАЙХ ТАЛБАР БОЛ МИНИЙ ШИРЭЭ |
|
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
2026-10-29 18:15:43
Х.Болортуяа Энэтхэгийн Манишад 6:0-ээр ялагдлаа
2026-10-29 17:03:13
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 16:49:47
Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
2026-10-29 15:10:58
ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-10-29 14:53:53
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |