Тэрбээр 1991 онд АУИС, 2000 онд мэс заслын эмчийн резидентур, 2005 онд Швейцар Улсад цээжний хөндийн мэс заслын эмчийн мэргэжил эзэмшжээ. Мөн Орос, Хятад, Япон, Тайвань, БНСУ, АНУ, Канад, Австрид цээжний хөндийн болон дурангийн мэс заслын сургалтад хамрагдсан, ХСҮТ-ийн тэргүүлэгч эмч нарын нэг юм.
2040 ОН ГЭХЭД УУШГИНЫ ХАВДРЫН ТОХИОЛДОЛ ХОЁР ДАХИН ИХЭСНЭ
-Манай улсад уушгины хавдрын тохиолдол нэмэгдсээр байна. Үүнд юу хүчтэй нөлөөлж байна вэ?
-Дэлхийн орнуудад уушгины хавдраар жилд хоёр сая хүн нас бардаг. 1930-иад оноос тамхи өргөн хэрэглээнд нэвтэрч эхэлсэн цагаас уушгины хавдар бүртгэгдэж эхэлсэн. Харин 1950 оноос уушгины хавдрын улмаас нас барж буй хүний тоо огцом нэмэгдсэн. Үүний дараагаар эрдэмтэд тамхи уушгины хавдар үүсэхэд хүчтэй нөлөөлж буйг тогтоож, тамхины эсрэг сургалт, сурталчилгааг хийж эхэлсэн түүхтэй.
Харин сүүлийн жилүүдэд тамхинаас гадна агаарын бохирдол ихээхэн нөлөөлж байна. Тухайлбал Улаанбаатар хотын иргэд бид түүхий нүүрсний утаа, машины утаан дунд үүссэн агаарын бохирдолд дунд амьдарч байгаа. Хүн агаарын бохирдолд нөхцөлд 20 гаруй жил амьдарсны дараа сөрөг үр дагаврууд нь гарч эхэлдэг. Энэ байдлаараа байх юм бол 2040 он гэхэд уушгины хавдрын тохиолдол хоёр дахин ихэснэ гэх таамгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэд дэвшүүлээд байна.
-Сүүлийн жилүүдэд электрон тамхины хэрэглээ хурдацтай нэмэгдэж байна. Электрон тамхийг утаат тамхинаас хор нөлөө багатай гэж ярьдаг шүү дээ. Энэ талаар судалгаа бий юү?
-Электрон тамхи үүсээд дөрвөн жил гаруй болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үүссэн цагаас нь эхлэн судалгаа хийсэн. Энэ онд электрон тамхи шинэ төрлийн уушгины үрэвсэл үүсгэж байгааг тогтоосон байдаг. Энэ нь зөвхөн эхний судалгааны үр дүн юм. Цаашид ямар сөрөг үр дагаврууд гарч ирэхийг тааварлашгүй. Гэтэл хил гаалийн татвар, хууль хяналт бага учраас тэр юм уу, манай улсад маш ихээр орж ирж байна. Иргэд тэр тусмаа хүүхэд, залуучууд түгээмэл хэрэглэж байгааг хараад харамсах юм.
Манай улс элэг, ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлдэг гэх харамсалтай баримт байдаг. Харин түүний дараа уушгины хавдар жил ирэх тусам нэмэгдэж, нас баралтын тоо сүүлийн жилүүдэд тогтвортойгоор өсөж байна. Жилд дунджаар 500 орчим хүн шинээр уушгины хавдраар өвчилдөг. Гэвч иргэд эрт илрүүлэгд орохгүй, хорт зуршлаасаа татгалзахгүй хэвээр л байна даа.
-Электрон тамхи дам тамхидалт үүсгэдэггүй гэдэг. Тийм байх боломжтой юу?
-Электрон тамхины хорт утаа гурван метрийн зайд нүдэнд харагдахгүйгээр тархаж, ойр орчмын хүмүүст нөлөөлж байгаа нь батлагдсан.
УУШГИНЫ ХАВДРААР ОНОШЛОГДОЖ БУЙ 500 ХҮНИЙ 90 ХУВЬ НЬ ТУХАЙН ЖИЛДЭЭ НАС БАРЖ БАЙНА
-Тэгвэл уушгины хавдрын шинж тэмдэг яаж илэрдэг вэ?
-Амьсгалын замын эрхтэн тогтолцоо гэмтэж буй нь хэд хэдэн шинж тэмдгээр илэрдэг. Хамгийн эхний шинж тэмдэг нь хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэн амьсгаадах. Дараа нь цээжээр өвдөх, ханиалгах. Хүндрээд ирэхээрээ цустай, цусгүй цэр гарч, цээж маш ихээр өвдөж эхэлнэ.
-Иргэд эрт илрүүлэгд төдийлөн хамрагдахгүй байна гэлээ. Танай эмнэлгийг зорьж ирж буй хүмүүс хүндрээд ирэх тохиолдол их байдаг уу?
-Хамгийн харамсалтай нь дээрх шинж тэмдэг илэрсэн хүмүүс тоохгүй явсаар хавдрын хэмжээ нь томорсон, бусад эрхтэн рүү хавдар үсэрхийлсэн байдаг. Ингэснээр төгс эмчилгээ хийх боломжгүй болж, нас барах магадлал нэмэгддэг гэсэн үг.
Хүн болгон жил бүр шинжилгээг өгөх боломжгүй байж магадгүй. Гэхдээ эрсдэлт бүлгийн буюу тамхи хэрэглэдэг, архаг үрэвсэлтэй, ахмад настай иргэд, тоос тоосонцортой орчинд ажилладаг иргэд /уул уурхай, үйлдвэр, замын цагдаа/ нар байдаг.
-Эрт үедээ илрүүлсэн тохиолдолд ямар эмчилгээ хийх вэ?
-Уушгины хавдрыг бага дээр нь мэс заслаар авхуулах хэрэгтэй. Эрт үед нь илрүүлээд, авчихвал төгс эмчлэгдэнэ гэсэн үг. Мөн химийн эмчилгээ хийлгэж болно. Хамгийн гол нь эрт илрүүлсэн тохиолдолд шүү.
Хорт хавдар дөрвөн үе шаттай. Гуравдугаар үеийн хавдрын үед уушгины ойролцоох амин чухал эрхтнүүд рүү үсэрхийлсэн байдаг. Харин эцсийн шат буюу дөрөвдүгээр үедээ орсон үед бүх эрхтэн тогтолцоонд хавдар үсэрхийлдэг. Бусад эрхтэнд нөлөөлсний дараа эмчилгээний арга хомсдож, үлдсэн богинохон амьдрал нь өвдөлтөөр дүүрэн өнгөрч, нас бардаг. Жилд оношлогдож буй 500 хүний 90 хувь нь тухайн жилдээ нас барж байна. Дөрөвдүгээр үеийн хавдартай хүмүүс хамгийн ихдээ таван жил л амьдардаг.
-Та Цээжний хөндийн мэс заслын тасагт ажиллаад 20 гаруй жил болсон байна шүү дээ. Энэ хугацаанд иргэдийн хавдрын талаарх ойлголт, урьдчилсан сэргийлэх нь хэр өөрчлөгдсөн байна вэ?
-Эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх тал дээр ямар ахиц гараагүй. Харин тамхины тухай хууль гарсантай холбоотойгоор ил задгай, олон нийтийн газар тамхи татах нь багассан сайн тал ажиглагдаж байгаа. Мөн Монгол Улсад эрт илрүүлгийг эрчимтэй хийж эхэлж буйд баяртай байна. Өнөөдөр, маргааш биш ч ирээдүйд эерэг өөрчлөлтүүд гарах байх гэж итгэ, найдаж байгаа.
-Та иргэдэд юуг анхааруулахыг хамгийн их хүсдэг вэ?
-Өндөр настай болон олон жил тамхи татсан мөн архаг хууч өвчтэй хүнд хагалгаа хийх хамгийн амаргүй байдаг. Уушги их хэврэг судас нь хүрэхэд хэцүү болсон байдаг. Харамсалтай нь үүнээс болж уушги урагдах, цус алдаж, нас барах үе бий. Уушги ажиллагаагүй болсон тохиолдолд ямар ч эмчилгээ нэмэргүй гэдгийг дахиад хэлмээр байна. Тиймээс тамхинаас татгалзаж, өөрсдийгөө хамгаалаач гэж хүсмээр байна. Дээр хэлсэнчлэн электрон тамхийг өсвөр насны хүүхдүүд хүртэл дуртай газраасаа аваад хэрэглэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Б.ГАНЗОРИГ: ЭЛЕКТРОН ТАМХИ ШИНЭ ТӨРЛИЙН УУШГИНЫ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭЖ БАЙНА |
|
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |