-Та дүүг нь “Толгоомын талбайд хамт тоглоё” хэмээн худал хэлж, дагуулж явсан эмэгтэйг таних уу?
-Энэ сарын 5-нд дүүгийн минь охин өвөөгийндөө буюу манай аавынд байсан юм. Тухайн үед ээжийнх нь найз гэгдэх эмэгтэй аавтай золгохоор ирсэн юм билээ. Би тэр эмэгтэйг танихгүй. Түүний тухай өмнө нь сонсож байгаагүй. Харин манайхаас явахдаа дүүг минь “Агаарын тенис тоглоё” гэж дагуулж гараад 20 гаруй цаг сураггүй алга болсон. Дүүг минь юу санаж авч явсныг нь мэдэхгүй байна.

-Охиныг яаж олсон бэ?
-Бид тэр эмэгтэйг буцаж ирэх нь тодорхой, ойрхон байгаа гэж таамаглаж байсан. Хотын төв орно гэж санаагүй. Тэгээд тэр эмэгтэйг аргадаж, эвтэйхэн ярьж байгаад охиныг авч явсан газар буюу аавынд ирүүлж, бидэндтэй хамт дүүг минь хайсан цагдаа нар баривчлаад авч явсан.
-Охиныг хэрхэн хайсан бэ. Цагдаа нар яаж ажилласан бэ?
-Миний таньж мэдэх 30 орчим хүн, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлстийн гурван цагдаа Биокомбинатын 40-ын байрыг бүсэлж, дүүг минь шөнөжин хайсан. Гэтэл тэр эмэгтэй дүүг минь дагуулж айлд орж, 7-8 цаг болчихоод хотын төв рүү унаа хөлсөлж яваад, дүүтэй минь хамт буудалд хоночихоод, Баруун салаа орсон байна лээ.
-Охины сэтгэл зүй болон биеийн байдал ямар байгаа вэ?
-Дүү минь айдасгүй, биед нь учирсан хохиролгүй, ээжтэйгээ аюулгүй байгаа. Дүүгээ аюулгүй, эсэн мэнд ирсэнд нь баярлаад сууж байна.

-Охин та бүхэнд дагуулж явсан эмэгтэйн талаар ямар нэгэн зүйл ярьсан уу?
-Тэр эмэгтэй дүүгийн минь биед халдаагүй, загнаж, зодоогүй, муу юм хийх гэж оролдоогүй байна лээ. Дагуулж явсан эмэгтэйг цагдаа нар баривчлаад авч явсан болохоор ямар нэгэн зүйл асуух боломж байсангүй. Би түүнийг “Хүүхдээ санаад дүүгээр минь хүүхдээ орлуулж хамт хоносон юм болов уу. Дүү минь хүүхэдтэй нь адилхан байсан болоод эзгүйчилж авч явсан юм болов уу” гэж бодсон. Харин түүнийг санаатайгаар хулгайлж, эд эрхтэнийг нь зарах гэж оролдоогүй гэж ойлгосон.
Мөн тус хэргийн талаар Хан-Уул дүүргийн XIX хорооны мэргэжилтнээс тодруулсан юм. Тэрбээр “Охин өвөө дээрээ хааяа ирдэг, ихэвчлэн Чингэлтэй дүүрэгт эмээтэйгээ хамт амьдардаг юм билээ. Охины ээж Хэнтий аймгийн харьяатай, тодорхой эрхэлсэн ажилгүй эмэгтэй бий. Бид охины өвөөгийнд ирчихсэн нөхцөл байдлын талаар тодруулж байна” гэсэн юм. Харин охин ээж Д.Цогжаргалаас охиных нь талаар болон найз бүсгүйнх нь тухай тодруулахад “Охин минь эсэн мэнд олдсон. Үүнээс өөр тайлбар, мэдээлэл өгөхгүй” гэсэн юм.
Долоон настай охиныг хулгайлсан байж болзошгүй эмэгтэй өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байсан эсэх талаар Цагдаагийн ерөнхий газрын мэргэжилтнээс тодрууллаа. Тэрбээр "Тус эмэгтэйг өмнө нь бусдыг залилсан гэмт хэрэгт холбогдож, эрэн сурвалжлагдаж байсан юм байна. Тэрбээр охины ээжтэй сүүлийн хоёр жил дотно найзалсан юм байна. Мөн энэ удаа цагдаа нарт баривчлагдаж, саатуулагдсаныхаа дараа "Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан" гэж мэдүүлсэн ч шалгалтын явцад худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдсон. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй байна" гэсэн юм.

| ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Д.ЦОГБАДРАХ: Дүүг минь “Хамт тоглоё” хэмээн дагуулж яваад, буудалд хоносон байсан. Хүүхдээрээ орлуулсан байж магадгүй |
|
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Ж.БҮРЭНБЭХ: Гурван цаг гаруй тасралтгүй хөдлөхөд ер ядралгүй хөгжмийн гайхамшигт увдист илбэдүүлдэг хүн чинь удирдаач шүү дээ
2025-12-16 07:00:00
“ЭРДЭНЭС АЛТ РЕСУРС” ХХК-ИЙН ХӨРС ХУУЛАЛТААС ЭХЛЭЭД ХООЛНЫ ТЕНДЕРИЙГ ХҮРТЭЛ БАЯНХОНГОРЫНХОН ХУУ ХАМЖ БАЙНА
2025-12-16 07:00:00
Г.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |