Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр багын найз, улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, танхайрсан хэрэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарсан байдаг. Э.Энхбат начин найман сар БНСУ-д эмчлүүлж, ухаан орохгүй байсаар хэдхэн хоногийн өмнө харамсалтайгаар таалал төгссөн юм.
Зодоон болох үед Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ нар байсан гэдэг. Мөн тус зодоон С.Гал-Эрдэнийн ажлын өрөөнд болсон гэх. Олимпын аварга Н.Түвшинбаярыг яллагдагчаар татаж, цагдан хориод байгаа. Тэгвэл Э.Энхбат начны хэрэгт Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийг мөн яллагдагчаар татахаар болжээ.
Бид С.Гал-Эрдэнэтэй холбогдож, энэ талаар тодруулах гэсэн боловч тэрбээр мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Ташрамд дурдахад, талийгаачийн биед хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт маргааш гарах аж.
Талийгаач Э.Энхбат начны хэрэгт С.Гал-Эрдэнийг яллагдагчаар татах санал хүргүүлжээ |
|
2025-05-18 16:43:03
2025-05-18 16:09:34
2025-05-18 11:43:13
2025-05-18 11:12:40
2025-05-18 10:31:03
2025-05-18 09:49:58
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |