Бүтээн байгуулалтын ажил нь аль 2019 онд эхэлсэн ч өдийг болтол дуусаагүй байгаа ганцхан замын ажил бол Дарханых. Улаанбаатар байтугай Азидаа хамгийн их ачаалалтайд тооцогддог Улаанбаатар- Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчлэх шийдвэрийг МУ-ын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар гаргасан байдаг. Нийтдээ 204.11 км замыг хоёрхон жилийн дотор барьж, 2020 онд ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн боловч уг зам өнөөдрийг хүртэл ашиглалтад оролгүй, зам засаж байгаа компаниуд нь ч, зорчигчид нь ч шороо, тоос, шавар шалбаагтай зууралдсан хэвээр байна. Үүнээс улбаатайгаар Дарханы замд осол аваар гарах нь элбэг. Наанадаж бороо ихтэй байгаагийн улмаас түр замд олон машин шаварт сууж, зарим ачаа тээврийн машинууд кранаар татуулахаас өөр аргагүйд хүрч, түүнийгээ бүтэн 24 цаг хүлээнэ. Үүнээс илүүтэй хамгийн эмгэнэлтэй нь уг замд олон аавын хүү, халамжит хань, бяцхан үрс амиа өргөж буй явдал юм. Иймд Мянгуужингийн үлгэрээр орсон гэдгээрээ алдартай Дарханы замын ажилд чих тавьлаа.

Азийн хөгжлийн банкны 83 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замыг засварласан бол Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажлыг Европын сэргээн босголтын хөгжлийн банкны 137 сая ам.долларын санхүүжилтээр барьж буй. Ерөнхийдөө хоёр өөр банкны хоёр өөр төсөл, хөтөлбөрөөр Дарханы зам баригдаж байна гэсэн үг. Нийт таван багц ажлыг хийж гүйцэтгэхээс II, IV багцын ажил таг гацаад байна. Учир нь гүйцэтгэгч болох БНХАУ-ын Шинжааний компани гэрээгээ цуцлах хүсэлтийг өнгөрсөн 2020 оны наймдугаар сард гаргасан байдаг. Тус компаниуд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс дараагийн компанийг сонгон шалгаруулах хүртэл зарим зам засварын ажлыг гүйцэтгэсэн. Харин “Багц-2”, “Багц-4”-ийн зам барилгын ажлын гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулах ажлыг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу тендерийг энэ тавдугаар сард сонгон шалгаруулж, гэрээ байгуулна гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлсэн байдаг. Гэвч одоог хүртэл тендер шалгаруулалтын ажил дуусаагүй байгаа аж.
Хоёрдугаар багц Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замыг “Чайна стэйт Шинжиан констракшн инженеринг” групп, Дөрөвдүгээр багцыг Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замыг “Чайна стэйт Шинжиан констракшн инженеринг” групп хариуцаж байсан билээ.
Харин нэгдүгээр багц болох баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто зам, гуравдугаар багц Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам, тавдугаар багц Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын хучилтын ажлыг хийж дууссан бөгөөд ирэх долдугаар сард буюу Үндэсний их баяр наадмын үеээр зорчих хөдөлгөөнийг нээх гэнэ.

Энэ талаар Зам, тээврийн яамны Авто зам, замын байгууламж, засвар ашиглалтын албаны дарга Д.Загдраднаа “Азийн хөгжлийн банк (АХБ), Еюропын сэргээн бослголтын банкны хөнгөлөлттэй санхүүжилтээр хэрэгжиж буй хоёр ажил байгаа. Үүнээс АХБ-ны хөрөнгө оруулалтын хийгдэж буй таван багц ажлын I, III, V багц ажил дууссан бөгөөд наадмын үеэр зорчих хөдөлгөөнийг нээх зорилготой байна. Нийтдээ 130 орчим километр зам гэсэн үг. Харин II, IV багц ажлын замыг ирэх 2022 онд ашиглалтад оруулна. Гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээг цуцалсан. Одоогоор тендер шалгаруулалтын ажил явагдаж байна. Евродын сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил энэ оны гуравдугаар сард эхэлсэн. Уг ажил ид явагдаж байна. Энэ ондоо багтаан газар шороо, хиймэл байгууламжийн ажлаа дуусгахаар ажиллаж байна. Замын хучилтынн тухайд 40 см суурьтай байх бөгөөд дээр нь 10 см асфальттай байх юм. Би Дарханы замд газар дээр нь ажиллаж байна. Бороо ихтэй байгаа учир түр зам шавар шалбааг ихтэй байна. Бороотой учир замын ажил хийхэд бэрхшээлтэй байна. Автомашины хөдөлгөөн баяр наадам, амралтын үетэй холбоотойгоор багагүй байна. ОХУ-аас орж ирж байгаа ТИР машин их зорчиж байна. Түр замд автомашин шаварт суусан тохиолдолд хариуцсан компаниуд татаж, гаргаж байгаа” гэв.
Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно хэмээн найдсан иргэд түр замыг ашиглаж, бас ч үгүй төр, засгийн шийдвэрийг хүндэтгэн “Сайхан замтай болно” хэмээн итгэл тээсээр буй. Гэвч товлосон хугацаандаа зам харгуйгаа хүлээлгэж өгөх байтугай хугацааг нь дахин дахин сунгадаг “молиго” үмхүүлж яваа салбарын уг ажил мөд дуусахгүй нь.
| Улаанбаатар-Дархан чиглэлийн 130 км замыг ДОЛДУГААР САРЫН 10-даар АШИГЛАЛТАД оруулна |
|
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
2026-10-05 18:21:00
2026-10-05 18:17:53
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |