Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлж 26 хувь болгосон талаар НДЕГ-аас өчигдөр мэдээлсэн. Ингэснээр ажил олгогчийн зүгээс 13.5, даатгуулагч 12.5 хувийн шимтгэл төлөх юм. Уг нэмэгдэлтэй холбоотойгоор эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа
-Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлж, 26 хувь болгосон. Таны хувьд энэ нэмэгдэлд ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ бол гал унтраах л арга юм. Энэхүү нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдэл нь зөвхөн тэтгэврийн даатгалын сангийн алдагдалтай холбоотой. Бидний өнөөгийн тэтгэврийн систем бол Дэлхийн банкны зөвлөдөг олон тулгуурт тэтгэврийн тогтолцооны ердөө эхний тулгуур бүхий систем. Өдгөө нийгмийн даатгалын шимтгэл төлж буй хүмүүсийн мөнгийг л шууд тухайн жилдээ тэтгэвэр болгон гаргадаг. Эрсдэл багатай ч урт хугацаандаа оршин тогтнох боломжгүй эд. Иймд бид бусад тулгуураа нэвтрүүлэх, товчоор тэтгэврийн реформ хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Эс бөгөөс бид цаашид ч нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсээр байх болно. Яагаад гэхээр манай улс одоогоор хүн ам нь залуу байна.
Хугацаа явах тусам нийт хүн амд эзлэх тэтгэврийн насны хүн амын тоо нэмэгдэнэ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид буюу ажил эрхэлж буй хүмүүс маань тэтгэврийн насныхнаа тэжээж дийлэхээ болино. Ер нь манай улсын тэтгэврийн систем гэдэг бол цаг нь явж буй тэсрэх бөмбөг л гэсэн үг.
-Олон улсад ямар тогтолцоо байдаг юм бэ?
-Улс бүхэн янз бүр. Харин ямар тогтолцоог судалгааны байгууллагууд зөвлөдөг юм бэ, ямар тогтолцоо нь хамгийн сайн жишиг юм бэ гэвэл илүү зохилтой. Дэлхийн хамгийн сайн тэтгэврийн тогтолцоог “Mercer” компаниас жил бүр тодруулдаг. Үүнд жил бүр Нидерланд Улс нэгт ордог. Тэр нь түрүүний миний дурдсан Дэлхийн банкны зөвлөдөг олон тулгуурт тогтолцоо. Тухайн улсын хувьд хүн тэтгэвэрт гарахдаа гурван сувгаас зэрэг тэтгэвэр авдаг байгаа юм. Нэгт, манай улстай адилхан нийгмийн даатгалын систем, үүнийг бол улсаас авна. Хоёрт, тухайн хүний насанд туршдаа өөрийн тэтгэврийн хуримтлалдаа цуглуулсан мөнгөнөөсөө авдаг. Гэхдээ үүнийг бол заавал хувь хүн өөртөө тэтгэврийн хуримтлал хийх ёстой гээд хуульчилж өгсөн байдаг. Гуравт, тухайн хүн нэмэлтээр тэтгэврийн хуримтлал хийсэн бол түүнээсээ авах боломжтой байна. Хамгийн гайхалтай зүйл нь иргэдийнх нь тэтгэврийн хуримтлал нь улсынхаа эдийн засгийг хоёр нугалсантай дүйх хэмжээний их хуримтлалтай болсон. Ийм тогтолцоог тэд бий болгож чадсан байгаа юм.
Бид дутуу тогтолцооны төлөөсийг төлөх гэж татвар төлдөггүй шүү дээ
-Тэтгэврийн реформ хийх хэрэгтэй гэж байна. Үүнийг та илүү дэлгэрүүлэхгүй юү?
-Одоогийн манай тэтгэврийн систем бол хуваарилалтын тогтолцоо. Би үүнийг өмнө нь тайлбарласан. Харин олон тулгуурт тогтолцооны хувьд энэхүү хуваарилалтын тогтолцоо байхаас гадна давхар хуримтлалын тогтолцоо байдаг. Үүнийг би Нидерландын жишээн дээр тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хувь хүн ажил эрхлэх хугацаандаа тухайн үеийнхээ тэтгэврийн насныханд дэмжлэг болохоос гадна өөрийнхөө хувийн дансанд тэтгэврийн хуримтлал заавал үүсгэдэг. Нөгөө хуримтлал нь хугацааны явцад өсөн нэмэгдэж, тухайн хүнийг тэтгэвэрт гарахад нь чинээлэг амьдруулах боломжийг олгодог. Энэ л хуримтлалын тогтолцоог үүсгэхийг реформ гэж хэлээд буй хэрэг. Реформ гэдэг чинь дахин хэлбэр дүрсэнд оруулах, сууриар нь өөрчлөх гэсэн утгатай л үг шүү дээ.
-“Нийгмийн даатгалын шимтгэлд хураалгаж байгаа мөнгө иргэдийн амьдралд татаас болно уу гэхээс хэрэг болох нь ховор. Энэ бол нийгмийн даатгал нэртэй луйвар” хэмээн иргэд шүүмжлэх боллоо. Та үүнийг юу гэж харж байна?
-Би шууд луйвар гэж хэлэхгүй. Зүгээр л манай тогтолцоо өөрөө дутуу, асуудалтай гэж хэлэх нь зөв байх. Харин тэр дутуу байдлаа одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй, түүнийгээ засаж сайжруулахгүй байгаа нь л асуудал. Тэгэхээр луйвар гэхээсээ илүү тэнэглэл, сэтгэлгүй байдал л юм даа. Үе үеийн сайд, дарга нар томилогддог, тэгээд цаг нь болоогүй гээд л өнгөрдөг. Уг нь маш олон бичиг баримтан дээр олон тулгуурт тогтолцоонд шилжих нь зөв гэж сануулсан байдаг. Тэтгэврийн реформ хийх цаг нь хэзээ болох юм, мэдэхгүй. Энэ янзаараа яваад байвал нэг л өдөр нийгмийн даатгалын шимтгэл 70 хувь болно. Эсвэл тэтгэврийг огт өсгөхгүй байх нөхцөл рүү явна. Цалингийнхаа 70 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн хүн амьдрах уу.
-Нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо аж ахуй нэгжид хэр тохиромжтой тогтолцоо гэж та дүгнэх вэ?
-Манай тэтгэврийн систем олон тулгууртай болоогүй цагт аж, ахуйн нэгжид, иргэдэд, бүр улсын эдийн засагт ч хохиролтой, огтхон ч тохиромжтой биш. Жил бүр хагас их наяд төгрөгийн алдагдал хийж байгаа, тус дүн өссөөр байх болно. Тэр мөнгийг хаанаас төлөх үү гэхээр татвараас л авна. Угтаа бид дутуу тогтолцооны төлөөсийг төлөх гэж татвар төлдөггүй шүү дээ. Бид чинь улсын хөгжлийг бий болгох гэж, улсдаа сайхан амьдрах гэж л татвар төлдөг.
| Г.ГАНЗОРИГ: Тэтгэврийн реформ хийхгүй бол нийгмийн даатгалын шимтгэлийг цаашид ч нэмсээр байх болно |
|
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |