• Өнөөдөр 2026-10-13

ТАНИЛЦ: Төрийн нарийн бичгийн дарга нарын орлого 5-200 сая төгрөгөөр нэмэгджээ I

2023-09-19,   2017

      Төрийн албан хаагчдыг авлига албан тушаалаас ангид байлгах,  нийгэмд эрх тэгш тогтолцоо, хөрөнгийг шударга хувиарлалтыг бий болгох,  авлигын үзүүлэлтийг бууруулах зорилгоор АТГ-аас жил  бүр хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулдаг. Гэвч УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлого олны анхаарлыг татаж,  хэвлэл мэдээллийн байгууллагууд онцлон танилцуулж, анализ хийдэг тал бий. Харин төрийн бусад албан хаагчдын хөрөнгө орлого олны анхааралд төдийлөн өртдөггүй. Тиймээс бид яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ТНБД Л.ЦЭДЭВСҮРЭНГИЙН ОРЛОГО 31 САЯ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

      Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн хуульч мэргэжилтэй бөгөөд 1994 оноос эхлэн 10 жил яамдын хуулийн зөвлөхөөр ажилласан байдаг. Тодруулбал, 1994-1996 онд Соёлын яам, 1996-1997 онд Гэгээрлийн яам,  1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэнээр ажилласан. Харин 2000-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хуулийн хэлтсийн дарга болж дэвшсэн. Үүний дараа

  • 2004-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,  
  • 2017-2019 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Хуулийн хэлтсийн дарга
  •  2020 оны 1-7 сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, 2020 онд тус яамныхаа сайдаар ажиллаж эхэлсэн ч удалгүй сайдын ажлаа өгч, Ерөнхий сайдын зөвлөх болсон.  Мөн л удалгүй ажлаа өгч БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар эргэн ажиллаж байна.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ:

 

2020 он

2022 он

Нийт орлого

 

18,338,000₮

 

49,335,000₮

Гэр бүлийн орлого

 

0

21,000,000₮

Нийтийн орон сууц

1

1

Зуслангийн байшин

1

1

Орон сууц, барилга байгууламж нийт дүн

110,000,000₮

 

312,950,000₮

Газар

Эзэмших-га-2₮

Эзэмших-га-1₮

Газар нийт дүн

5,000,000₮

 

5,000,000₮

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ ТНБД С.ЦОГТГЭРЭЛ

           С.Цогтгэрэл нь 2005-2008 онд Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын Хуулийн хэлтэст мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш 2008-2012 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хууль, хяналт зохицуулалтын газарт ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагч, 2012-2013 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хууль, хяналт зохицуулалтын газрын дарга,  2015-2016 онд “Эрдэнэс таван толгой” ХК Хуулийн хэлтэст Хэлтсийн дарга, 2016-2022 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газарт орон тооны гишүүн, дэд даргаар ажиллаж байсан. Харин 2022-2023 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад энэ оноос Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байна.

Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг:

 

2020 он

2022 он

Нийт орлого

 

130,168,000₮

94,557,000₮

Гэр бүлийн орлого

 

1,885,000₮

3,730,000₮

Нийтийн орон сууц

1

1

Үйлчилгээний зориулалттай орон сууц

1

0

Орон сууц, барилга байгууламж нийт дүн

255,000,000₮

105,000,000₮

Газар:

Эзэмших-600м2-1, Эзэмших-700м2-2₮

Эзэмших-600м2-1, Эзэмших-700м2-2₮

Газар нийт дүн

150,000,000₮

150,000,000₮

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ТНБД С.МАГНАЙСҮРЭНГИЙН ОРЛОГО 35 САЯ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

            Тэрбээр 1999 оноос эхлэн төрийн албан хаагчаар ажиллаж эхэлсэн. Харин 2015 оноос хойш Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм.

     Мөн С.Магнайсүрэн Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдож байсан. Түүнчлэн 2004 онд 16 мянган ам.доллар зээлж, Английн Холборн коллежид суралцсан. Уг зээлээ БШУ-ы сайд асан Ц.Цогзолмаагийн 2018 оны наймдугаар сарын 31 өдрийн А/555 тоот тушаалаар тэглүүлжээ.

С.Магнайсүрэн анх 2017 онд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч байжээ. Үүнийг хамгийн сүүлийн буюу 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтэй харьцуулахад:

 

2017 он

2022 он

Нийт орлого

 

26,120,000₮

61,268,000₮

Гэр бүлийн орлого

 

15,457,000₮

68,460,000₮

Нийтийн орон сууц

3

3

Орон сууц, барилга байгууламж нийт дүн

745,000,000₮

857,000,000₮

Зуслангийн байшин

0

1

Мал, аж ахуй

Ямаа-68, Хонь-75, Үхэр-35, Хурдан удмын адуу-6, Адуу-65

Адуу-97, Хурдан удмын адуу-8, Үхэр-25, Хонь-150, Ямаа-130

Мал, аж ахуй нийт дүн:

95,695,000₮

222,000,000₮

Газар

Эзэмших, 400 м2-1, Өмчлөх, 397 м2-1, Өмчлөх, 690 м2-1₮

Эзэмших-4га-1, Эзэмших-400м2-1, Өмчлөх-690м2-1₮

Газар нийт дүн

25,108,000₮

30,952,000₮

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ТНБД  Д.ГАНХУЯГИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН НИЙТ ДҮН 425 САЯ ТӨГРӨГ БОЛЖЭЭ

        Д.Ганхуяг тус яамны Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2020 оноос Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. 

Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг:

 

2020 он

2022 он

Нийт орлого

 

48,988,000₮

53,337,000₮

Гэр бүлийн орлого

 

0

2,400,000₮

Нийтийн орон сууц

1

2

Зуслангийн байшин

1

1

Орон сууц, барилга байгууламж нийт дүн

407,600,000₮

487,600,000₮

Тээврийн хэрэгсэл

Суудлын жижиг машин,Toyota, Alphart- 1

Суудлын жижиг машин,Kia, Kia Sportage Crossover- 1,Хүнд даацын,Liu gong, CLG-855- 1,Хүнд даацын,Liu gong, CLG-855- 1

Тээврийн хэрэгсэл нийт дүн

20,000,000₮

445,000,000₮

Газар

Өмчлөх-700м2-2₮

Эзэмших-700м2-1, Өмчлөх-700м2-2₮

Газар нийт дүн

10,000,000₮

15,000,000₮

ЭРХЭЛЖ БАЙСАН АЖИЛ, АЛБАН ТУШААЛ:

  • 1999-2000 онд Батлан хамгаалах яамны Санхүүгийн хэлтэст төсвийн мэргэжилтэн;
  • 2000-2004 онд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Санхүүгийн албаны дарга;
  • 2005 оны 1-6 дугаар сард Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Санхүүгийн албаны дарга;
  • 2005-2014 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Зэвсэгт хүчний ХШҮГ-ын Санхүүгийн хяналтын албаны дарга;
  • 2015-2020 онд БХЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТНБД Н.АНХБАЯРЫН ОРЛОГО 15 САЯ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ, 270 САЯ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦТАЙ БОЛЖЭЭ

        Н.Анхбаяр нь 2020 оноос Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Харин өнгөрсөн хугацаанд түүний орлого 270 саяар нэмэгдсэн байна. Гэвч түүний нэр дээр ямар нэгэн аж ахуй нэгж, байгууллага бүртгэлгүй аж. 

АЖЛЫН ТУРШЛАГА: 

  • 2000-2002 он  УИХ-ын Тамгын газарт туслах ажилтан
  • 2003-2004 он УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд референт
  • 2007-2010 он Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газарт мэргэжилтэн, атташе
  • 2010-2012 он Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газрын дэд захирал
  • 2012-2014 он Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий Консул
  • 2014 он Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга
  • 2014-2016 он Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга
  • 2016 он Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал
  • 2016-2020 он Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал

Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг:

 

2020 он

2022 он

Нийт орлого

 

18,075,000₮

33,415,000₮

Гэр бүлийн орлого

 

0₮

 

57,429,000₮

Зуслангийн байшин

0

1

Орон сууц, барилга байгууламж нийт дүн

0

270,000,000₮

Тээврийн хэрэгсэл:

 

0

Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, RX 350- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Highlander- 1

Тээврийн хэрэгсэл нийт дүн:

 

0

75,396,000₮

Мал, аж ахуй

 

Хонь-50, Ямаа-20

Мал, аж ахуй нийт дүн

 

6,600,000₮

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ТНБД Э.ГАНХҮҮГИЙН ОРЛОГО ТАВАН САЯ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

    Тэрбээр 2023 оны долдугаар сараас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг гүйцэтгэж байна.

Өмнө нь дараах албан тушаалыг хашиж байжээ. Үүнд

  • 2001- 2002 онд Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт ахлах нягтлан бодогч,
  • 2002- 2010 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын, Санхүү, төрийн сангийн хэлтэст мэргэжилтэн,
  • 2010-2020 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, 
  • 2020 оны наймдугаар сараас Барилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга,
  • 2020 оны арваннэгдүгээр сараас Барилга, хот байгуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар тус тус ажилласан.

Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг:

 

2020 он

2022 он

Нийт орлого

53,511,000₮

58,088,000₮

Гэр бүлийн орлого

36,717,000₮

12,000,000₮

Нийтийн орон сууц

2

2

Зуслангийн байшин

1

1

Бусад, өвөлжөө, хаваржаа, хүлэмж

1

1

Орон сууц, барилга байгууламж нийт дүн

1,200,000,000₮

1,200,000,000₮

Тээврийн хэрэгсэл

 

Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1

Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1

Тээврийн хэрэгсэл нийт дүн

 

112,000,000₮

112,000,000₮

Газар

 

Эзэмших-140м2-1, Эзэмших-1457м2-1, Эзэмших-700м2 --Сонго---1₮

Эзэмших-140м2-1, Эзэмших-1457м2-1, Эзэмших-700м2 --Сонго---1₮

 

Газар нийт дүн

 

10,000,000₮

10,000,000₮

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТНБД П.САЙНЗОРИГИЙН ОРЛОГО 172 САЯ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

            Төрийн нарийн бичгийн дарга нараас хамгийн их олны өмнө байдаг нь П.Сайнзориг. Тэрбээр мөн Үндэсний баяр наадам зохицуулах салбар хорооны даргын албыг хашдаг.  Харин түүний хөрөнгө орлого өнгөрсөн хоёр жилд ийн өсжээ.

Түүний 2020-2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэг:

 

2020 он

2022 он

Нийт орлого

 

134,714,000₮

306,222,000₮

Гэр бүлийн орлого

 

3,062,000₮

23,966,000₮

Нийтийн орон сууц

1

1

Орон сууц, барилга байгууламж нийт дүн

100,000,000₮

100,000,000₮

Мал, аж ахуй

Адуу-4

Адуу-4, Үхэр-10

Мал, аж ахуй нийт дүн:

2,000,000₮

12,000,000₮

Газар

Эзэмших-556м2-1, Өмчлөх-500м2-1₮

Эзэмших-556м2-1, Эзэмших-700м2-2, Өмчлөх-500м2-1₮

Газар нийт дүн

24,800,000₮

24,800,000₮

 

 


 

 

 


ТАНИЛЦ: Төрийн нарийн бичгийн дарга нарын орлого 5-200 сая төгрөгөөр нэмэгджээ I
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-19 09:22:22
    Ganaa: Газрын наймаачид юм уу, хаашаа юм? Баахан газартай...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-19 09:18:57
    БОМ: Төрийн нарийнуудынхаа цалинг нэммээр л дүнгүүд харагдаж байна. Салбарын лидерүүд нь биздээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-19 08:57:14
    Эмч: Эрдэнэт шахаа хийж байсан гэхэд ямар бага хөрөнгөтэйм бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-19 08:48:48
    Иргэн: Мөсөн уулын орой нь ш дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188