Ураны эрэлт зах зээлд нэмэгдэж, энэ төрлийн газрын ховор элементийн баялагтай орнууд дэлхийн анхаарлын төвд орж эхэлжээ.
Зах зээлийн эрэлт нэмэгдэж, олон улсад хэрэгцээ нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор ураны үнэ сүүлийн дөрвөн жилд нэг нугаларч, ханшийн өсөлт нь одоо ч үргэлжилсээр байна. Тухайлбал, 2019 оны тавдугаар сарын байдлаар кг нь 24 ам.долларын үнэтэй байсан уран өнгөрсөн дөрөвдүгээр сард 52.94 ам.доллар, энэ сард 56.23 ам.доллар болж өсжээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар дэлхийн орнууд сэргээгдэх эрчим хүч, цөмийн энергийг сонирхож эхэлсэн нь ураны эрэлтийг өсгөсөн бөгөөд цаашид ч ханшийн өсөлт нь үргэлжилж, эрэлт нэмэгдэх учир ураны нөөц баялагтай орнууд дэлхийн зах зээлд “цахиур” хагалах боломжтой гэсэн үг.
.png)
Ураны олборлолтын арга барилд өөрчлөлт орсноос хойш буюу 1990 оноос хойш дэлхийн ураны зах зээлийг атгаж, байгаа цөөн оронд БНХАУ, ОХУ багтдаг. Гэсэн ч сүүлийн 10 гаруй жилийн турш ураны олборлолтоо жилд 1900 тонноос дээш гаргадаггүй БНХАУ, 3000 тонноос дээш гаргадаггүй ОХУ дэлхийд уран олборлож, түүгээрээ хөгждөг орон бус зах зээлийнх нь гол тоглогчид гэж тооцогдоно. Үүнд, сүүлийн жилүүдэд цөмийн энергийн салбараа идэвхжүүлж, нийт эрчим хүчнийхээ 75 хувийг цөмийн энергиэс авах болсон Франц ч багтаж буй.
ОХУ, БНХАУ, Франц гэсэн том “нэр”-нүүд дэлхийд олборлолтоо тэргүүлж, жилд сая сая ам.доллар олдог орнуудын нэгт ордоггүй бол “Аль улс орох юм бэ” гэж хүмүүс гайхдаг. Тэгвэл уншигч танд XXI зуун гарснаас хойш дэлхийн ураны олборлолтын салбарыг атгаж байгаа дөрвөн орныг танилцуулъя.
Улс төрийн нөхцөл байдал, дотоод хагарлын улмаас “муу” нэртэй байдаг ч Казахстан Төв Азидаа хамгийн баян орон төдийгүй дэлхийд ураны олборлолтоо тэргүүлэгч орон. Өнгөрсөн 2022 оны судалгаагаар Казахстан дангаараа дэлхийн нийт ураны олборлолтын 43 хувийг бүрдүүлсэн бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд жилд дор хаяж 20 мянга гаруй тонн уран олборлосон байдаг. 2021 оны байдлаар Казахстаны ДНБ 197.1 тэрбум ам.долларт хүрсэн. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь 10,373.79 ам.доллар байдаг.

Канад алт, цайр, зэс, никель зэрэг байгалийн баялгийн суурь олборлолт, нийлүүлэлт сайтай, олон талт эдийн засагтай учир зах зээлийн байр суурь нь хүчирхэг орон. Дэлхийн газрын тосны томоохон тоглогч гэдгээрээ алдартай Канад мөн ураны гол олборлогчдын нэг. 2022 оны судалгаагаар Канад ураны олборлолтоороо Казахстаны дараа буюу хоёрдугаарт, дэлхийн нийт ураны олборлолтын 15 хувийг бүрдүүлжээ.

Намиби Улс ураны цор ганц уурхайтай, уурхай нь дэлхийн хамгийн урт хугацаанд идэвхтэй байгаа ураны ил уурхай боловч тус улсыг дэлхийн шилдэг олборлогчдын нэг хэвээр байлгадаг. Тус уурхайг Россинг гэх бөгөөд Намибигийн Арандис хоттой ойр цөлд байрладаг. Зөвхөн ганц уурхайгаас олборлолт хийдэг гэхэд Намиби ураны олборлолтоороо 2021 онд дэлхийд хоёрт жагссан бөгөөд өнгөрсөн оны судалгаагаар гуравт жагсжээ. Гэсэн ч дотоодын хагарал, улс төрийн хээл хахууль, авлига газар авснаас зах зээлд уранаа нийлүүлж байгаа мөнгө нь улстөрчдийн атганд орж, улс нь дэлхийд буурай орны тодорхойлолттойгоо үлддэг байна.

Улсад нь хоёр идэвхтэй ураны уурхай ажиллаж байгаа Австрали ч дэлхийн гол тоглогчдын нэг. Тус улсад идэвхтэй олборлолт хийж байгаа хоёр уурхай байгаа нь Австралийн хойд нутагт орших Рейнжер, өмнөд нутагт орших Олимпын далан юм. Австрали уг хоёр уурхайгаасаа 10 гаруй жил идэвхтэй олборлолт хийж байгаа бөгөөд олборлолтын тоо хэмжээгээ жилд 4000-6000 тоннд барьдаг аж.

Уран нь байгальд оршиж байгаа цацраг идэвхт, хүнд элемент. Цацраг идэвхт задрал байнга явагдаж, цаашаагаа олон төрлийн бүтээгдэхүүн цөм цувран үүсэж байдаг. Тэр бүтээгдэхүүний дийлэнх нь цацраг идэвхгүй, зарим цөөн нь цацраг идэвхтэй. Жишээ нь, ради хэмээх гамма цацраг идэвхтэй цөмийн задралаар радон хэмээх альфа цацраг идэвхтэй хий үүсдэг. Энэ хоёр элементийн цацраг идэвхийн ачаар ураны ордыг илрүүлэх радиометрийн арга үндэслэнэ. Дээр нь үүссэн богино настай буюу цацраг идэхгүй хүнд металлууд үүсдэг. Уран задарч явсаар байгаад хамгийн сүүлд хар тугалга болоод дуусдаг. Байгаль дээр хар тугалга элбэг тохиолддог нь ийм учиртай. Уран гэдэг элемент их хөгшин, ховордож байгаа бодис юм. Байгаль дээр ураны гурван төрөл зүйл нь оршдог. Уран-238 дийлэнх нь байдаг бол уран-234 маш бага, одоо цөмийн түлшээр ашиглаж буй уран-235 нь 0.72 процентын агууламжтай.
.png)
Тэгвэл илэрсэн газраас нь шалтгаалан хэд хэдэн төрөлд ангилдаг ураныг зах зээлд борлуулах явцад өөрчлөлт ордог аж. Үүнээс хамгийн түгээмэл хэлбэр нь ураныг бирж дээр хувьцаа, үнэт цаас шиг хэлбэрээр борлуулах гэнэ. Дэлхийн ураны зах зээлд эрэлттэй хоёр бирж нь хоёулаа Америкийн Нью-Йорк, Чикагогийнх бирж. Уран борлуулах эсвэл худалдан авахыг хүссэн хэн нэгэн, компани ураны бирж дээр очиж, брокерийн үүрэгтэй оролцдог компанитай гэрээ байгуулснаар зах зээлд гаргах, татан авах ажлаа эхлэх юм байна. Өдгөө ураны биржид брокерийн үүрэгтэй оролцдог компаниудыг тэргүүлэх Америкийн “Uranium Energy”, “UR-Energy”, “Energy Fuels”, Канадын “Cameco” гэх дөрвөн компани идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
| ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН "ЭРГЭЛТИЙН ЦЭГ" БУЮУ УРАНЫ ГОЛ ТОГЛОГЧИД |
|
Т.Түмэнжаргал жүдо бөхийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-04-16 18:46:28
2026-04-16 18:41:24
2026-04-16 18:38:27
М.НАРАНТУЯА-НАРА: УИХ-ын дарга огцрох болзлоо бүрэн хангалаа
2026-04-16 12:16:44
М.ГАНХҮЛЭГ: Парламентынхаа эсрэг даргатай байгаадаа харамсаж байна
2026-04-16 11:52:50
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн түр байгууламж байгуулна
2026-04-16 09:59:21
ЭСРЭГ ДҮР НЬ ИЛҮҮ ЗОХИДОГ Х.ЦАСЧИХЭР
2026-04-16 07:28:02
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-04-16 07:00:45
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БЭТ С.БАЯРЦОГТ АН-ЫГ АВРАХ УУ, ЭСВЭЛ...
2026-04-16 07:00:00
АМЬД БАЙХЫН УТГА УЧИР, АМЬДРАЛЫН ТЭМЦЭЛИЙГ ИЛЭРХИЙЛЭХ Ө.ОДХҮҮГИЙН “АМЬ” ҮЗЭСГЭЛЭНГЭЭС
2026-04-16 07:00:00
ӨВӨР МОНГОЛЫН ОРДОС ХОТОД ЖҮДОГИЙН АЗИЙН АВАРГА ЭХЭЛЛЭЭ
2026-04-16 07:00:00
ХУУЛЬЧИД: ЭМДЕГ-ЫН ДАРГА АСАН Л.БЯМБАСҮРЭНД ХАМГИЙН БАГА ЯЛ ОНООСОН, ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ГЭМ БУРУУТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ ОНООСОН ЯЛЫГ БАГАСГАХ БОЛОМЖГҮЙ
2026-04-16 07:00:00
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас оны эхний улиралд 36 иргэний 343 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ
2026-04-15 20:38:07
ҮСХ-НЫ ДАРГА Б.БАТДАВААГИЙН ЭХНЭР Ц.АМГАЛАН 551, ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ч.ЖАРГАЛСАЙХАН 111 АВТОМАШИНААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ
2026-04-15 18:01:43
Манай хоккейн баг, Люксембургийн баг 7:5-аар хожигдлоо
2026-04-15 15:57:56
"Макбет" дуурийг дахин тайзнаа амилуулна
2026-04-15 15:43:47
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИЛГААНЫ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ “НАРТАЙ СУРГУУЛЬ” ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ
2026-04-15 11:44:55
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноожээ
2026-04-15 10:06:13
Өнгөрсөн долоо хоногт 215.915 зөрчлийг бүртгэжээ
2026-04-15 09:55:21
З.БАУЫРЖАН: ИРГЭНД 15, АХМАДУУДАД 10 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙГАА НЬ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ ЗОРИЛГОТОЙ
2026-04-15 08:09:13
“ШҮРЭН БУГУЙВЧ"-ААС "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮДИЙН ТУХАЙ
2026-04-15 07:29:10
Ази тивийн шинэхэн аварга МЧБХ дээрээ зочлон саатлаа
2026-04-15 07:10:00
Э.БИЛГҮҮН: ДЭЛХИЙН ТЕАТРЫН ХАМГИЙН ТОМ СУРГУУЛЬ БОЛОХ ГИТИС-Д ЮУ СУРСНАА “МАСТЕР, МАРГАРИТА ХОЁР” ЖҮЖГЭЭР ТАЙЛАГНАНА
2026-04-15 07:00:00
ААВ Н.ЭНХБАЯРААСАА 17 КОМПАНИ ӨВӨЛЖ АВСАН ХОВДОД УУРХАЙТАЙ Э.БАТШУГАР
2026-04-15 07:00:00
Г.МӨНХЗУЛ: Оюутны дэлхийн аварга дурсамжтай тэмцээн байсан
2026-04-15 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-04-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |