УИХ, Засгийн газраас инфляцийг бууруулахаар амлаж, хэрэгжүүлж байгаа ажил нь зөвхөн цаасан дээр л хэрэгжээд, амьдрал дээр бууж байгаа юм алга. Иргэдийн амьдрал цар тахал, хөл хорионы үеэсээ ч хүнд болж, цалин нь ч кг хүрэхгүй мах, хэдэн ширхэг хүнсний ногоо гэсээр дуусаж байх. Төрийн томчуудын “Инфляц буурч байна” гэсэн улс төрийн шоу цаас, цахим сүлжээ хоёрт л хэрэгжхээс бус, үнийн дарамтад “дарлуулж”, “зутарч” байгаа иргэддээ хүрч байгаа нь үгүй.
Манай орны инфляц өнгөрсөн дөрөвдүгээр сарын дүнгээр 11.3 хувьтай гарсан. Харин өнгөрсөн оны мөн үед 15.8 хувьтай гарч байсантай харьцуулахад амьжиргааны түвшин 4.5 нэгж хувиар буурчээ. Инфляц буурахад дотоодод төгрөгийн ханштай чангарсантай холбоотой. Сүүлийн хэдэн сард төгрөгийн ам.доллартой харьцах ханш 1.28 хувиар чангарсан сайн мэдээтэй. Гэсэн ч амьдрал дээр үнийн өсөлт, дарамт үргэлжилж, цаасан дээр байгаагаас өөр үр дүн үзүүлж байгааг статистик мэдээллээр үзүүлье.
Монгол Улсын инфляцийн түвшин /2023 оны дөрөвдүгээр сарын байдлаар/
Үндэсний статистикийн хорооны тайлангаар 2023 оны дөрөвдүгээр сарын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад инфляцийн сагсыг бүрдүүлж буй 400 гаруй нэр төрлийн барааны олонхынх нь үнэ нэмэгдсэн бөгөөд үүнээс сүүлд дурдсан зочид буудал, нийтийн хоол, дотуурны байрны үнэ 24 хүртэлх хувиар нэмэгдсэн нь хамгийн өндөр дүн болжээ.
Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн үзүүлэлт /Улаанбаатар хотод/.png)
Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн үзүүлэлт /Аймгийн төвүүдэд/
Өнгөрсөн онд 17 хувь болтлоо өсөөд байсан инфляцийг бууруулахын тулд Төв банкнаас 2023 онд улсын инфляцийг нэг оронтой тоонд барих зорилт дэвшүүлсэн. Үүний адилаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын инфляц ирэх зун гэхэд нэг оронтой тоонд орно” хэмээн мэдэгдээд байгаа. Хэдий өнгөрсөн жилээс хойш инфляцийн хурд саарсан ч хоёр оронтой тооноос бууж чадахгүй байгаа нь хүндрэл дагуулж байна.
Инфляцийг нэг оронтой тоонд барих зорилтын талаар Монголбанкнаас “Инфляц аажим аажмаар буурч байгаа. Цаашид илүү буух халдлагатай байна. Мөнгөний бодлогын үр дүн гарч, төгрөгийн хадгаламжийн өгөөж нэмэгдэж, иргэд хадгаламжаа төгрөгөөр хадгалуулах сонголт хийж байгаа нь төгрөгийн ханш чангарах цаашлаад инфляц буурахад нөлөөлж байгаа” гэсэн юм.

Манай орны инфляц гуравдугаар сард 12.2 хувь гарч, дөрөвдүгээр сарынх нь 0.9 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Гэсэн ч амьжиргааны түвшин буурч байгаа нь иргэдэд нөлөөлөхгүй, амьдрал дээр бууж өгөхгүйг байгааг олон нийт хэлж байна. Сарын цалин нь хаанаа ч хүрэхээ больчихоод, хоногийн хоолоо “Хэрхэх вэ” гэсэн иргэд дэлгүүрээс кг хүрэхгүй мах, хэдхэн ширхэг ногоо авсаар л өрний дэвтрийг нь дүүргэчихдэг. “Цалингаа буухаар нь өгнө дөө” гэдэг ч гар дээр нь ирж байгаа мөнгө одоогийн амьжиргааны түвшин өндөр, үнийн дарамттай байгаа үед хаанаа ч хүрэхгүй дуусаад ард түмэн “зутарч”, туйлдаж байна даа.
| ҮНИЙН ДАРАМТАД АРДЫН АМЬДРАЛ “ЗУТАРЧ”, ХАГАС КГ МАХ, ХОЁР ШИРХЭГ НОГОО ГЭСЭЭР ӨРНИЙ ДЭВТРҮҮД ЗУЗААРЧ БАЙНА |
|
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |