Ам.долларын ханшийн уналт өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилсэн. Төгрөгтэй харьцах үнэ нь 3500 гаруй болж байсан ам.доллар ердөө сүүлийн нэг сарын хугацаанд “навс” унасан байгаа юм. Үүний гол хүчин зүйл болсон төгрөгийн ханш чангарч байгаа нь цаашид амьжиргааны түвшин ч буурах хүлээлт үүсгээд байна. Монголын эдийн засгийг төгрөгийн ханш чангарч, инфляц буурсан хэдхэн сар хүлээж байна, гэхдээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны байдлаар голлох валют ам.долларын ханш Монголбанканд 3528.08 төгрөг байсан. Харин өчигдрийн буюу дөрөвдүгээр сарын 27-ны Монголбанкны хаалтын ханшаар 3476 төгрөг болжээ. Уг нь иргэдийн дунд “Ам.доллар 3500 төгрөгөөс буухгүй. Харин ч он дуустал аажмаар өснө. Магад 3650 төгрөг хүрнэ” гэх яриа гарч, олон хүн ам.доллар авч, “дарсан”. Гэтэл сүүлийн нэг сард “навс” уначихаад байгаа ханшийг нь сонссон хүмүүс ам.доллароо эргүүлэн зарж байгаа гэнэ.

Харин төгрөгийн ханш чангарах болсон асуудалд иргэд олон таамаг дэвшүүлж байгаагийн нэг нь “Эрх баригч нам хоёр онгоц төгрөг хэвлүүлж ирсэн байж болзошгүй” гэх яриа. Зах зээл эргэлдэх мөнгөний нөөцөө бүрдүүлэхийн тулд гадаадад нууцын зэрэглэлтэй мөнгө хэвлүүлдэг манай орон сонгууль дөхсөн гээд гэнэт хоёр онгоц төгрөг хэвлүүлж, хөдөлмөрийн эрхлэх сан, малчдад зориулж магад гэсэн яриа хэдий нь хүмүүсийн чихэнд хүрээд, хүн бүр л ярьж явах. Харин өөр нэгэн шалтгаан нь Монголбанк нэмэлтээр алт худалдан авсан нь төгрөгийн ханшийг чангаруулсан гэнэ. Тухайлбал, олон улсад алтны үнэ огцом өссөн нь манай Төв банкны алт төдийгүй төгрөгийн ханшийг “суга” өсгөж байгаа юм байна.

Ам.долларын ханшийн уналт ирэх хэдэн сарын турш үргэлжлэх талаар ярьж буй. Гэсэн ч голлох валют ам.доллар үүнээс илүү унаж, төгрөгтэй харьцах ханш нь 3400, 3300 төгрөгт хүрэх нь эргэлзээтэй. Манай оронтой харьцуулахад олон улсад ам.долларын уналт дөрвөн сар үргэлжлээд байгаа. Гэсэн ч энэ долоо хоногийн эхээр арилжааны дүнд ам.доллар бусад томоохон валюттай харьцах үнэ нь эргэн сэргэж, өссөн юм. Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ илүү урт хугацаанд өсгөх магадлалтай гэх ярианаас үүдэн ам.долларын ханш өсөж байгаа аж.
.png)
Монголд ам.долларын ханшийн уналт III улирал хүртэл үргэлжлэх гэнэ. Үүнийгээ даган тухайн цаг хүртэл амьжиргааны түвшин ч тодорхой хэмжээнд буурах бөгөөд III улирлаас эргэн ам.доллар “тэнгэрт”-тээ хадаж, төгрөг “цаас” болоод л үлдэх бололтой.
| АМ.ДОЛЛАРЫН ХАНШ УНАЖ, ИНФЛЯЦ БУУРСАН ТЭНҮҮН ХЭДЭН САР ХҮЛЭЭЖ БАЙНА, ГЭХДЭЭ... |
|
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |