Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай Монголын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ. Богино хугацаанд сэргэх боломж бий юү?
-Манай улсын эдийн засгийг товчхондоо маш хүнд байна. Цар тахлын хоёр жил бид нэлээд хохирол амссан. Эдийн засгийн өсөлт саарч, ажилгүйдэл, хөдөлмөр, ядуурлын байдал үүссэн, гадаад худалдааны нөхцөл байдал доройтсон сүүлийн гурван улирал эдийн засгийн хувьд хасах түвшинд орж, 3.8 хувийн уналттай байна. Эдийн засаг хүндэрч буй гол хүчин зүйл нь эдийн засгийн бүтэц муутай холбоотой. Уул уурхай, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээнд суурилсан эдийн засгийн бүтэцтэй учир дэлхий нийтийг хамарсан хямрал болоход эдийн засаг уналтад ордог. Эдийн засаг хүндрэхээр өрийн дарамт, үнийн өсөлт, валютын ханшийн сулрал, иргэдийн орлого буурч байгаа нөхцөл байдалтай байна.

-Өнөөгийн Монголын эдийн засгийг нүүрс, түүхий эд хоёрт тулгуурлаж байна гэж ярьдаг. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Чухамдаа үнэн. Монгол Улсын эдийн засгийн уналтыг тодорхойлж буй гол хүчин зүйл бол уул уурхай. 2020 онд эдийн засаг хүчтэй унасан. Үүний дийлэнх нь уул уурхайн салбар байсан. 2021 оны эхний улиралд 14-15 хувиар өсөх шалтгаан нь уул уурхай байсан. Нөгөөтэйгүүр эдийн засаг унаж байхад уул уурхай 6.8 хувиар унаснаас болж эдийн засаг хямарч байгаа юм. Уул уурхайн салбарын орлого нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын эдийн засаг идэвхжиж бусад салбартаа эерэг нөлөө үзүүлдэг. Дээрээс нь улсын төсөв, төрийн орлогын 4/1 нь уул, уурхайн салбараас хамаарч байна. Сүүлийн 20-аад жилийн Монгол Улсын эдийн засгийн бодлоготой холбоотойгоор эдийн засгийн сул бүтэцтэй, эмзэг хэвээр байгаа. Уул уурхайн салбарын эдийн засагт нөлөөлсөөр байна. Уул уурхайн салбарын орлого сайн боловч үүнийг дагаад бусад салбарт эдийн засаг тогтвортой хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж чадаагүй учир манай улс хямралд өртөмтгий, уул, уурхайн салбараас эдийн засаг нь хүчтэй хамаарсан эмзэг эдийн засагтай болчихсон. Үүнийг бид засах тухай олон жил ярьсан. Харамсалтай нь энэ доголдол засагдахгүй олон жил болж байна. Жишээлбэл, 1998 оны үед Монгол Улсын эдийн засгийн бодлогын баримт бичгийг тодорхойлж, ийн засгийн бүтцээ сайжруулахын тулд тухайн үеийн Монгол Улсын эдийн засгийн экспортын 68 орчим хувийг уул уурхай эзэлж байна гэдгийг ярьж эхэлсэн. Гэвч уул уурхайгаас хамаарах эдийн засгийг багасгах ёстой байтал 90 орчим хувь болж нэмэгдчихсэн байгаа. Уул, уурхайн салбартай холбоотой байдал нь Монгол Улсын хувьд улам нэмэгдсээр байна. Уул уурхайн салбарын орлого нэмэгдэхийн хэрээр бусад эдийн засгийн бүтцийг нэмэгдүүлэхээр ажиллах ёстой байсан.

-Эдийн засгийн бүтцийг нэмэх боломж бий юү?
-Эдийн засгийн бүтцийг нэмэхийн тулд, Монгол Улсыг хөгжүүлэх бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргах ёстой. Энэ бодлогыг гаргаж, хэрэгжүүлж чадах чадамжтай байх ёстой. Монгол Улсын эдийн засаг олон салбараас жигд хамаардаг, өөрсдийнхөө хэрэгцээг хангаж, үнэт зүйлийг бий болгож чаддаг байх ёстой. Өнөөдрийн эдийн засгийн суурь дээр болсон уул уурхай дээр нэмээд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр чаддаг байсан ажлаа чадахаа больчихсон, нэмүү өртөг байхгүй болчихсон. Ноолуурын нэмүү өртөг бүтээх чадвар дорой байгаа. Эдийн засгийг төрөлжүүлэх асуудал яригдсаар ирсэн.
-1998 онд эдийн засгийн тооцоо хийж чадаагүйн улмаас эдийн засаг уул уурхайгаас шалтгаалдаг хэвээрээ үлдсэн гэж үнэн үү?
-Эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлого эдийн засгийг бодитой өөрчилж чадах уу?
-2050 бол Монгол Улсын баталсан тав дахь бодлогын баримт бичиг. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг хөгжүүлэх алсын хараа, улсын хөгжлийн бодлого миний мэдэж байгаагаар таван удаа батлагдсан. Салбарын бодлогууд тоймгүй олон батлагдсан гэсэн үг. Тэгэхээр аливаа бодлогыг батлахдаа, хойшлуулахдаа биш гол нь хэрэгжүүлэхэд байгаа юм. Засгийн газрын зүгээс Шинэ сэргэлтийн бодлогыг 2050-тай холбож ойрын 10-аад жилийн монголын эдийн засгийн гарц, суурийг бэлтгэх бодлого гэж ойлгосон. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх зургаан үндсэн бодлого манайд хэрэгтэй. Ялангуяа засаглалын сэргэлтээ хэрхэн хийх гэдэг чухал.Эрх баригч нам буюу МАН-ын хувьд Монгол Улсыг хааш нь яаж залах вэ гэдэг түүхэн боломж бий. Тус намд үнэмлэхүй олноороо итгэл хүлээлгэж байгаа. Өнгөрсөн хугацаанд алдаагаа үнэхээр ухамсарласан юм бол баталсан бодлогуудаа хэрэгжүүлэх улс төрийн зориг, хүсэл, шийдвэртэй арга хэмжээнүүд чухал. Тэгж чадахгүй бол дахиад л 2060, 2070 гэх бодлого батлах болно шүү дээ.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай яригдаж, олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байгаа. Таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Манай улс хэдэн тэрбум ам.долларын өртэй байна вэ. Нэг хүнд ногдох өрийн хэмжээг хэлж өгөөч?
-Манай улс 34.2 тэрбум ам.долларын өртэй. Өнөөгийн монголын өрийг 2.5 жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэнэ. Харин монгол улсын иргэн бүрт 31 сая төгрөгийн өр ногдож байгаа. Тэгэхээр манай улсын өрийн хэмжээ бодит нөхцөл байдлаас давчихсан байгаа. Манайх ойрын хугацаанд хоёр бондын өр төлнө. Гэхдээ өрийг өрөөр төлөхөөс өөр аргагүй. Сүүлийн үед Сангийн яам зардлын хэмжээг багасгаж чадаж байгаа. Монгол Улсын өрөөр юу хийж байгаа вэ гэдгээр өрийг дүгнэдэг.
-Энэ хаврын чуулганаар хэд хэдэн удаа төсвийн тодотгол хийлээ. Үүнээс эдийн засгийн хямралыг харж болох уу?
-Энэ жил хоёр удаа төсвийн тодотгол хийлээ. Сүүлийн жилүүдэд төсвийг байнга тодотгож байгаа. Хямралтай үед төсвийг тодотгох нь зөв гэж эерэг талаас нь харж болно. Төсвийг жил бүр 2-3 удаа тодотгодог. Төсөв тодотгоно гэдэг төлөвлөгөөт алсын хараа ямар байгаа вэ гэдэгтэй холбоотой. Төсвийг сайжруулах гэхээсээ илүү цар тахлыг даван туулах чиглэлд төсвөө боловсруулсан байх.
| Ж.ДЭЛГЭРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР 31 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |