Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, 2018 оны 321 дүгээр тогтоолоор “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ыг тус тус баталсан билээ.
Хөтөлбөрийн хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам болон “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын хооронд агаар, орчны бохирдлыг бууруулах, хүн ам, байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, ашиглалтын зардал багатай эко автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, Зам тээврийн салбарт сэргээгдэх эрчим хүч болон шинэ техник технологийг нэвтрүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах тээврийн логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай тээврийн үйлчилгээний нөхцлийг бий болгох зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
Санамж бичигт Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын захирал Ц.Цэрэн нар гарын үсэг зурав.
Энэхүү Санамж бичгийг байгуулснаар нарны зайн дээвэр бүхий Олон Улсын стандартад нийцсэн цахилгаан автомашин цэнэглэх зогсоолуудыг Улаанбаатар хот болон орон нутгийн автозамуудад байгуулах, Зам тээврийн салбарт сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлж хөгжүүлэх, хот хоорондын нийтийн тээврийн автобус болон бусад тээврийн хэрэгслүүдэд нарны зай суурилуулж, зорчигчдын цахилгааны хэрэгцээг хангах, Улаанбаатар хотын гудамжны гэрэлтүүлэг, хяналтын камерыг нарны цахилгаан эх үүсгүүрээр шийдэх зэрэг хэд хэдэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тогтоод байна. Ингэснээр зам тээврийн салбарт тулгамдаж буй зарим асуудлыг сэргээгдэх эрчим хүч, шинэ техник технологийн тусламжтайгаар шийдвэрлэх боломж бүрдэж байгааг талууд цохон тэмдэглэлээ.
2019 оны 01 дүгээр улирлын байдлаар Монгол Улсад 980.520 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас цахилгаан хөдөлгүүртэй 197, хосолсон хөдөлгүүртэй 169.747, хийн хөдөлгүүртэй 20.752 тээврийн хэрэгсэл тус тус эзэлж байна.

| Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |