БНХАУ-ын Ардын банктай байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцлийн хугацаа ирэх онд дуусна. 5.8 их наяд төгрөг буюу манай улсын төсвийн талаас илүүтэй тэнцэх энэ мөнгийг төлөхүйц чадал манай эдийн засагт хараахан суугаагүй тул своп хэлцлийн хугацааг сунгахыг зорьж буй. Манай холбогдох байгууллага, албан тушаалтнууд энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн ч нөхцөл байдал тун бүрхэг байна. Своп хэлцлийн хугацааг сунгах асуудлаар уулзалт товлоод байсан БНХАУ-ын тал манай төлөөлөгчидтэй уулзалгүй буцаасан гэсэн мэдээллийг баттай эх сурвалж өгсөн. Энэ мэдээллийг авсан Төрийн ордныхон сандруу байна.
Манайх своп хэлцлийн хугацааг хоёр удаа сунгаж, мөнгөн дүнг гурав дахин нэмэгдүүлээд буй
Своп хэлцэл гэдэг нь хүү, хураамжтай, нэг төрлийн зээл билээ. Зах зээл дээрээс өндөр хүүтэй мөнгө босгохын оронд гэрээ, хэлцлээр нөхцөлөө тохироод, харьцангуй бага хүүтэй хөрөнгө татахыг своп хэлцэл гэж нэрлээд буй.
Монголбанк БНХАУ-ын Ардын банктай анх 2011 онд үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийг гурван жилийн хугацаатай, таван тэрбум юанийн дүнтэйгээр байгуулсан бөгөөд уг хэлцлийн мөнгөн дүнг 2012 онд хоёр дахин нэмэгдүүлж, 10 тэрбум юань болгосон. 2014 онд своп хэлцлийн хугацаа дуусахад гурван жилээр сунгаж, дахиад таван тэрбум юань нэмэн, 15 тэрбумд хүргэсэн юм. 2017 онд уг хэлцлийн хугацаа дуусах үед Далай лам манай улсад айлчлан, өмнөд хөршийг уурлуулсан тул БНХАУ-ын зүгээс хугацааг дахин сунгахгүй гэж манайхныг нэлээд шахамдуулсан билээ. Тухайн үед манай улсын эдийн засаг элгээрээ хэвтчихсэн хэмээн эрх баригчид уйлан дуугарч, гадаад валютын нөөцөө шавхаад ч тэдний мөнгийг өгч чадахгүйгээ учирлан толгой гудайлгаж байв. Харин ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсноор своп хэлцлийг 2020 оны долдугаар сар хүртэл үргэлжлүүлэх шийдвэрт хүрсэн юм.
Улсаа дампууруулах уу, өрөө нэмэх үү гэдэг сонголтын өмнө дахин очиж мэдэх нь
15 тэрбум юань буюу 5.8 их наяд төгрөг гэдэг манай улсын бүтэн жилийн төсвийн талаас илүүтэй тэнцэх хэээмжээний их мөнгө. Эрх баригчид эдийн засаг өсөлттэй, төсөв ашигтай, гадаад валютын нөөцөө арвижуулсан хэмээн өөрсдийгөө хөөргөж байгаа ч 15 тэрбум юань гаргаж өрөө төлөөд, ард нь санаа зовох зүйлгүй, толгой гэдгэр суух хэмжээний чадал чансаа Монголын эдийн засагт суугаагүй. Тиймээс ч Төвбанк болон эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд своп хэлцлийг үргэлжлүүлэх талаар эртнээс ярьж, өмнөд хөршид удаа дараа хүсэлт тавиад буй. Тухайлбал, өчигдөр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “БНХАУ-ын Ардын банкны своп хэлцэл 2020 оны долдугаар сард дуусахтай холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНХАУ-д айлчилж, Төвбанкных нь ерөнхийлөгчтэй уулзан, тодорхой асуудлуудаар ойлголцсон. Энэ асуудлыг цаашид анхаарч ажиллах болно. Гэхдээ Сангийн яам, Гадаад харилцааны яамнаас нэлээд дэмжлэг, туслалцаа авах шаардлага бий” хэмээж байсан бол УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Дэд дарга Ван Чишанийг хүлээж авч уулзахдаа своп хэлцлийг концесс руу шилжүүлэх санал тавьж байв.
Хэрэв Хятадын тал энэ чигээрээ хатуурхаж, хэлцлийн хугацааг сунгахаас татгалзвал Монгол Улс ирэх онд огт тооцоолоогүй их хэмжээний өр төлөх болно. Ингэснээр ирэх жилийн эдийн засгийн суурь тооцоолол үндсээрээ өөрчлөгдөх юм.
Манайхны шаргуу хүсэлтийн дагуу своп хэлцлийн хугацааг дахин гурван жилээр сунгах албан ёсны хэлэлцээ эхлүүлэхээр уулзалт товлосон ч Хятадын тал болзоот өдрөө Монголын төлөөлөгчдийг хүлээж авалгүй, хаалга мөргүүлсэн нь сайны дохио лав биш. Тэд манайхыг нэлээд сайн чангалж, хулхийг нь буулгаж авах гэсний илрэл гэхэд буруудахгүй болов уу. Урд хөрш байсхийгээд л өөрсдийнхөө том, бидний жижгийг ийнхүү мэдрүүлдэг зантай хэдий ч энэ удаа юунаас болж ийн хатуурхаж буй нь тодорхойгүй.
Урд хөршийн ээлжит чимхэлтийг улстөрчид “Улс төрийн шалтгаантай байх магадлалтай, Монголын төрийн өндөр албан тушаалтнууд БНХАУ-тай шашин, үзэл санаа зөрчилддөг орнуудад айлчилсан нь нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй”, “Bank of China”-г оруулахаар шахалт үзүүлж байна” гэх мэтээр тайлбарлаж байна лээ.
Хэрэв Хятадын тал энэ чигээрээ хатуурхаж, хэлцлийн хугацааг сунгахаас татгалзвал Монгол Улс ирэх онд огт тооцоолоогүй их хэмжээний өр төлөх болно. Ингэснээр ирэх жилийн эдийн засгийн суурь тооцоолол үндсээрээ өөрчлөгдөх юм. Сангийн яам, Монголбанк ирэх онд зээлийн үндсэн төлбөр төлөхгүй, харин 960 тэрбум төгрөгийг зээлийн хүүд төлөхөөр тооцож, эх үүсвэрийг төсөвт суусан. БНХАУ-ын Ардын банкны 5.8 их наяд төгрөгийн хугацааг сунгана гэж төлөвлөснөөс, төлнө гэж тооцоогүй тул Хятадын тал своп хэлцлээ дуусгавар болговол энэ төлбөрийг хэрхэн санхүүжүүлэх талаар ямар нэг гаргалгаа одоогоор байхгүй.
Хэрэв зайлшгүй төлөхөөр болбол төсвийнхөө талыг өгч, улсаараа дампууралтай нүүр тулалтай биш, сурсанаараа бонд босгохоор зүтгэх биз. Саарал жагсаалтад орсон манай улсад зээлдэгчид улам л хатуу нөхцөл, өндөр хүү тулгах нь тодорхой. Энэ нь эргээд нөхцөл байдлыг улам муутгахыг улстөрчид мэдэхийн дээдээр мэдэх хэдий ч тэд өөр сайн арга олж чадахгүй нь тодорхой.
| Өмнөд хөршийн базалт: Своп хэлцлийн хугацааг сунгах хэлэлцээрт очсон төлөөлөгчдийг хүлээж авсангүй |
|
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |