Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “ Өнгөрсөн хоногт 533 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн нийт батлагдсан тохиолдлын тоо 49175 болж байна. Үүнээс Улаанбаатарт 490, орон нутагт 37 тохиолдол бүртгэгджээ. Мөн эмнэлгийн байгууллагын зургаан ажилтнаас коронавирус илэрсэн байна. Түүнчлэн нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байсан долоон иргэн нас барсан гэх харамсалтай мэдээтэй байна.
Тодруулбал, 56 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 4-нд онош нь батлагдсан
51 настай эрэгтэй дөрөвдүгээр 13-нд онош нь батлагдсан
79 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдсан
63 эмэгтэй таюдугаар сарын 7-нд онош нь батлагдсан
78 настай эрэгтэй тавдугаар сарын 3-нд онош нь батлагдсан
61 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдсан, Төв аймагт хэвтэн эмчлүүлж байсан.
57 настай эрэгтэй тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан, Төв аймагт хэвтэн эмчлүүлж байсан. Ингэснээр улсын хэмжээнд халдварын улмаас нийт 214 иргэн нас барлаа.
Харин коронавирусээр өвчилсөн 1065 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 114 иргэний биеийн байдал маш хүнд байна" гэв.”
| ЭМЯ: Улаанбаатарт 490, орон нутагт 37 хүнээс коронавирус илэрч, долоон хүн нас барлаа |
|
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |