Г.Сайханбаяр Батлан хамгаалахын салбарын өнгөтэй бүхнийг нь авч, өрмийг хүртэж явна. Батлан хамгаалахын салбарт 20 гаруй жил болохдоо хэлстийн даргаас салбарын сайд болтлоо крандуулсан. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Цэргийн сургуулийн найз гэх дархан эрхтэй, төрийн сэнтийгээс буусан ч төрийн тендерт хуруу дүрсээр байна.
Түүний хувьд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн танхимд Батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаанд цэрэг зодуулж, яргалуулсан хэргүүд удаа дараа гарч байсан. Улмаар УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээ эрхээ өвөртлөж, сонгуулийн сурталчилгааны үеэр штабынх нь ухуулагч хүний аминд хүрсэн гэх дуулианаар нэр дэвших эрхээ хасуулсан. Ийн сонгуулийн дуулианаар улс төрөөс завсарлага авсан Г.Сайханбаярын ноёрхол дан ганц Батлан хамгаалахын салбарыг "тоносоор" байгааг дахин сануулъя.
Г.САЙХАНБАЯРЫН САЙДААР АЖИЛЛАЖ БАЙХДАА ХАДАМ ДҮҮГИЙНХЭЭ КОМПАНИУДАА БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРЫН ТЕНДЕРИЙГ ТҮҮСЭН ТҮҮХЭЭС
.png)
Тэрбээр салбарын сайдаар ажиллаж байхдаа хадам дүү, хамсаатнуудаар дамжуулан Батлан хамгаалахын салбарын тендерийн түүдэг байлаа. Тухайлбал, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын эхнэрийг Б.Мөнхжаргал гэдэг. Харин эхнэрийнх нь төрсөн дүү Б.Мөнхзулынх нь нөхрийг Л.Зоригтбаатар гэдэг. Өөрөөр бол, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын баз нь юм.
Ингэж Л.Зоригтбаатар нь “Мэйл бридж” ХХК-иараа Батлан хамгаалах яамны тендерүүдийг авдаг байсан бол удалгүй компанийнхаа нэрийг “Миланд агро” ХХК болгон өөрчилж, мөн л Батлан хамгаалах яамны тендерүүдийг авч эхэлсэн баримтууд бий.
Тодруулбал, “Миланд агро” ХХК нь:
- Батлан хамгаалах яам- Хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, барилгын материал нийлүүлэх 521 сая төгрөгийн тендер
- Бакал- 82.5 сая
- Хувцас хэрэглэл- 99.7 сая
- Батлан хамгаалах яам- Авто техникийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх 711 сая төгрөгийн тендер
- Хятад автомашины сэлбэг- 45.7 сая
- Батлан хамгаалах яам- Хувцас, хэрэглэл нийлүүлэх 2.1 тэрбум төгрөгийн тендер
- Цахилгаан хэрэгсэл- 12.6 сая
- Батлан хамгаалах яам- “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх 989 сая төгрөгийн тендер
- Ахуйн хэрэглэл- 140.9 сая төгрөг
- Тавилга, хэрэгсэл- 87.7
- Барилгын материал- 44.4
- Үндэсний батлан хамгаалахын их сургууль- Нормын хувцас, зөөлөн эдлэл нийлүүлэх 692.9 сая төгрөгийн тендер зэрэгт шалгарсан түүхтэй.

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ТЕНДЕРИЙГ "ЦЭЛМЭГ СОРА” ХХК-ИАР ТҮҮСЭН ТҮҮХ
Дэслэгч генерал Г.Сайханбаярын эхнэр Б.Мөнхжаргал нь Төмөрсүхийн Бямбаатай “Шируку Мичи” ХХК-ийг 2017 оноос хойш хамтран эзэмшиж байгаа. Харин Ч.Сайханбаярын эхнэр Б.Мөнхжаргалын төрсөн дүү Б.Ганболд нь Төмөрсүхийн Бямбаатай “Цэлмэг Сора” ХХК-ийг 2020 оноос хамтран эзэмшиж эхэлсэн. Энэхүү “Шируку Мичи” ХХК болон “Цэлмэг Сора” ХХК-иуд нь нэг хаяг дээр үйл ажиллагаая явуулдаг. 2024 оны УИХ-ын сонгуулиар Г.Сайханбаярыг 1-р тойрогт нэр дэвшихэд сурталчилгааных нь санхүүжилтийг “Цэлмэг Сора” ХХК босголцсон байдаг.
Цаашлаад, Зэвсэгт хүчний жанжин штабт 179 сая төгрөгийн орны цагаан даавуу нийлүүлсэн. Цэргийн төв эмнэлэгт саван, сальфетка, угаалгын нунтаг, белизна зэрэг угаалга цэвэрлэгээний материал нийлүүлэх 254 сая төгрөгийн дөрвөн тендерт шалгарсан. “Цэлмэг сора” ХХК нь саван, сальфетка нийлүүлээд зогсохгүй, “Петровис групп”-ийн охин компани болох бензин шатахууны 500 гаруй тендерт оролцсон туршлагатай “ “Петро стар” ХХК-ийг ялж, Цэргийн төв эмнэлэгт 43 сая төгрөгөөр Аи-92 бензин, дизель түлш “шахчихсан” жишээ ч байна.
ХАДАМ ДҮҮ Б.ГАНБОЛДЫНХОО КОМПАНИАР ТӨРИЙН ТЕНДЕРИЙГ ТҮҮЖ БАЙНА
.jpg)
Дэслэгч генерал Г.Сайханбаярын эхнэр Б.Мөнхжаргалын төрсөн дүү Б.Ганболд нь “Тэппэн констракшн” ХХК-ийг эзэмшдэг. Б.Ганболд нь хүргэн ах Г.Сайханбаярыгаа Батлах хамгаалах яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга байх үеэс яамнаас нь тендер тоншиж эхэлсэн. Улмаар Б.Ганболд хадам ах Г.Сайханбаярыгаа Батлах хамгаалахын сайд болсноос ердөө хоёр сарын дараа л “Тэппэн констракшн” ХХК-иараа Батлан хамгаалах яамны Инженерийн техникийн сэлбэгийн 114 сая төгрөгийн тендер, Солонгос автомашины сэлбэг нийлүүлэх 38.2 сая төгрөгийн тендерийг тус тус авч байв. Өдгөө Б.Ганболд нь “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Хот төлөвлөлт, судалгаа, хөгжлийн институтийн эрхлэгчээр ажилладаг. Төрд хурган дарга хийхийн сацуу “Тэппэн констракшн” ХХК-иараа барилгын зураг төсөл боловсруулах тендерүүдэд оролцдог болсон. Өнгөрөгч 2025 онд л гэхэд Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байгуулах Хүүхдийн зуслангийн зураг төслийг боловсруулах 750 сая төгрөгийн тендерт шалгарчээ. Сонирхуулахад, Г.Сайханбаярын хадам дүү Б.Ганболд нь өдгөө "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-т дарга, эхнэр Х.Сарнай нь "МИАТ" ТӨХК-д дарга хийдэг.
Энэ мэтчилэн Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаяр төрөл төрөгсөд, худ ургаараа дамжуулан төрийн тендерээс хумсалсаар байна. Угтаа бол Монголын төрөөс албан тушаалын авлагатай юм шиг Батлан хамгаалахын салбарт тувт крандуулсан тэрбээр өдгөө хамаарал бүхий этгээдүүрээ дамжуулан төрийн тендерийг түүж байгаа нь ч том “артай” гэдгээрээ даналзаж явна.
| БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРТ “ЭЗЭН” СУУСАН Г.САЙХАНБАЯРТ МОНГОЛЫН ТӨР ЯМАР ӨРТЭЙ ЮМ БЭ |
|
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |