Засгийн газар улсын төсөв бүрдүүлэх гэж үйлээ үзэж байна. Өөрт байгаа бүхий л боломжоо ашиглаад төсөөллийн төсвийн цоорхойг нөхчих гээд л толгойгоо гашилгаж, элдэв янзын зүйл сэдэж, түүнийгээ хэрэгжүүлэх гэж УИХ-д болсон болоогүй хуулиудыг ар араас нь өргөн барьж байна. Төсөөллийн гэдэг нь “Энэ жил хэдэн сая тонн нүүрс гаргана. Тэндээс тийм төгрөгийн ашиг олж, улсын төсөв бүрдүүлнэ" гээд алаагүй үнэгний арьс хувааж авч байгаа юм шиг төсөл баталчихсан. Гэтэл урд хөршийнхөн “Танай нүүрсийг авахгүй" гээд гэдийгээд суучихсан. Өдөрт мянган машин нүүрс гаргана гэж тооцоолж байтал хилээр зуу ч хүрэхгүй машин нүүрс үлгэн салган гарч байна. Хятадууд эдийн засгийг агшаах бодлогоо ил зарлаж, "Задгай тэвшээр нүүрс авахгүй битүү чингэлгээр нүүрс авна" гээд чагталчихсан. Ингээд бид нүүрснээс мөнгө олж чадахгүй доошоо газар хатуу дээшээ тэнгэр хол гэдэг нь болчихоод давчдад сууна.
Үүнээс болоод хятадуудад найр тавьж, нүүрсээ зарах гэж янз бүрийн арга хэрэглэж эхэлжээ. Үүний хамгийн том жишээг ямар нэгэн нэмэр хачиргүйгээр хүргэе. Саяхан гэхэд Засгийн газрын гишүүд УИХ-д Монгол Улсын авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан байна. Энэ хуулийн өөрчлөлтийн гол агуулга нь Тавантолгойн бүлэг ордоос нүүрс худалдаж авч байгаа том худалдан авагч нарын саналыг үндэслэн тээврийн эрхийн /С зөвшөөрөл/ олгож байхаар тусгажээ. Одоогийн байдлаар Автотээврийн үндэсний төвөөс С зөвшөөрөл олгож, хил дамнасан нүүрс тээвэр явдаг. Нүүрс тээвэрлэх эрхтэй 300 орчим компани байдгаас 50-60 компани буюу 20 гаруй хувь нь үндэсний буюу монголчуудын компани байгаа. Харин үлдсэн 80 орчим хувь нь урд хөршийн хөрөнгө оруулалттай хятадын тээврийн компаниуд байдаг. Нийт 20 гаруй мянган жолооч хил орчимд нүүрс тээвэрлэж амьдралаа залгуулж байгаа. Тавантолгойн ордын нүүрс тээвэр эхэлснээс хойш төр засгаас ажлын байр шаардахгүй өөрсдөө энэ ажлын байруудыг бий болгосон түүхтэй.
Засгийн газрын гишүүд УИХ-д Монгол Улсын авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан байна
Тэгвэл Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд маш эвгүй заалт ороод байгаа юм байна. Хэрэв энэ чигээрээ явсаар УИХ дээрх хуулийн төслийг баталчихвал урд хөршийн нүүрсний компаниуд нүүрс тээврийг гартаа атгана гэсэн үг. Шуудхан хэлэхэд, нүүрс тээвэрлэх С зөвшөөрлийг хятадуудаас бид авах болчихоод байгаа юм. Бүр тодруулж хэлбэл, Засгийн газар 200 ажлын байр бий болгож чадахгүй мөртлөө 20 мянган жолооч өөрсдөө ажлын байраа бий болгосон салбарыг хятадуудад бэлэглэхээр болж байна. Автотээврийн салбараа хятадуудад алдлаа гэсэн үг. Түрүүчээс нь алдсан Петрочайна дачин тамсагаас бид юу ч олж чадаагүй. Чадах ч үгүй. Хэрвээ энэ хууль батлагдчих юм бол нүүрс худалдан авдаг, тээвэр хийдэг хятадууд “Танай хуулыг хэрэгжүүлж байна. Та нарт хамаагүй” гэдгээр бидэнтэй харилцана. Өөрөөр хэлбэл, нүүрс тээврийн салбарт тэд хэмжээлшгүй их эрх мэдэл эдлэх нь тодорхой байгаа юм.

Хууль судлаачдын үзэж буйгаар дээрх хуулийн төсөлд ойлгомжгүй зүйл нь хятадын том худалдын авагч нарын саналаар асуудлыг шийдэх гээд байгаа явдал юм. Хоёр орны хоорондын Засгийн газар төр захиргааны байгууллагууд хувийн хэвшлүүдээ хэрхэн хамтарч ажиллахыг тодорхойлдог. Гэтэл энэ удаагийн хуулийн төсөл нь хятадуудад найр тавьсан монгол маягийн найрааны аргаа хуулинд тусгах гэж оролдож байгаа нь харамсалтай байгаа гэнэ. Дараа нь гарах сөрөг үр дагварыг тооцоолохгүй байна. Урд хөрш хууль журмаа биелүүлдэг. Хууль журам нь тэгш үйлчилдэг гэдгээрээ алдартай. Төр бизнес хоёр нь тусдаа байдаг. Манайхаас нүүрс худалдан авч байгаа урд хөршийн компаниуд БНХАУ-даа жижигхэн бизнестээ орно. Нүүрсний жижигхэн орлоготой ченжүүд л гэсэн үг. Нүүрс худалдан авагч нараас хэдэн зуун дахин хөрөнгөтэй, дэлхий даяар хэрсэн бизнестэй Жак Ма зэрэг хүмүүсийн компаниудад төр, засаг нь яаж ханддаг вэ гэдгийг та бүхэн мэднэ. Нүүрс худалдан авч буй жижигхэн компаниудад ийнхүү найр тавьж, С зөвшөөрлөө “бэлэглэх” гээд хуулийн төслөө өөрчлөх санал гаргаад явж байгааг юу гэж ойлгох вэ, төрийн түшээд ээ.
Энэ удаагийн хуулийн төсөл нь хятадуудад найр тавьсан монгол маягийн найрааны аргаа хуулинд тусгах гэж оролдож байгаа нь харамсалтай байгаа гэнэ
Өөр нэг ноцтой асуудал нь, эдийн засгийн салбаруудаа ингээд нэг нэгээр Хятадад алдаад байвал бид хэдэн жил тусгаар улс байж тэсэж чадах вэ гэсэн ноцтой асуулт хариулт нэхэх аж. Хэдхэн жилийн дараа манай бүх чухал салбар Хятадын мэдэлд очно гэсэн үг юм. Хятадын тээврийн компаниудын мөнгө Монголд орж ирдэггүй. Тэд Бээжинд хоорондоо тооцоогоо хийгээд бие биендээ мөнгөө шилжүүлээд сууж байндаг гэдэг. Монгол компаниуд бол тээврийн хөлсөө аваад ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл, бусад татвараа төлөөд, Монголоосоо худалдан авалтаа хийгээд явдаг. Тэгэхээр тээврийн салбарын мөнгө Оюутолгойн мөнгө шиг Монгол Улсаас гадуур эргэлтэд орох нь тодорхой юм.
Ийм нэгэн ноцтой хуулийн төсөл УИХ-д хэлэлцэгдэх гэж байгааг уншигч та бүхэнд сануулах үүднээс хүргэлээ. Гэнэт орж ирсэн хуулийн төслийн цаана том эрх ашиг хөндөгдөж, хятадууд нүүрс тээврийг тэр чигт нь гартаа атгах далд бодлого бий болоод байна.
| УИХ-ЫН ШИЙДВЭРЭЭР ХЯТАДУУД МОНГОЛЫН НҮҮРС ТЭЭВРИЙГ АТГАХ УУ |
|
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1461 дуудлага иржээ
2025-10-29 15:48:22
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн 245 зөрчил бүртгэгджээ
2025-10-29 15:45:58
Г.ДАМДИННЯМ: ОХУ-ААС ШАТАХУУНААР ТАСРАЛТГҮЙ ХАНГАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
2025-10-29 13:40:14
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
2025-10-29 13:21:15
С.АРИУНБЯМБА: Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш их баяртай байна
2025-10-29 13:18:51
Манай харваачид уламжлалт сур харвааны дэлхийн аваргыг зорилоо
2025-10-29 13:03:13
П.ТӨМӨРТОГТОХ: Монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд 60 гаруй жил хичээн ажиллалаа
2025-10-29 12:56:40
П.НАРАНБАЯР: БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЗОГСООНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
2025-10-29 12:54:26
МУГЖ О.ОЮУН: МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ БОЛ “ИЛҮҮ САРТАЙ ЗУН” КИНОНЫ АРИУНААГИЙН ДҮР
2025-10-29 12:53:54
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
2025-10-29 11:57:13
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 11:44:31
УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
УТААНЫ ЗОВЛОН, УГААРЫН ГАЧЛАНТАЙ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХК-ИЙГ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ УДИРДАЖ БАЙНА
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |