“Хүн хүндээ дасах л хэцүү байдаг юм” гэдэг үг сэтгэлд хадаатай үлдчихсэн. Нээрээ ч энэ ертөнцөд хүн амьдрах, амьд явах шалтгаан нь хүн хүндээ дасах юм болов уу даа. Магадгүй хэн нэгэнд дасаагүй, дассан хүнээ хайрлаагүй бол амьдрал ямар ч утгагүй, цаг хугацааны эргүүлэг байж мэднэ. Энэ л үг “Эргэж ирэхгүй намар” киноны амин сүнс гэлтэй. Эл бүтээл нь жүжигчин Б.Амарсайханы найруулсан анхны кино. Дөнгөж нээлтээ хийсэн эл киног үзсэн даруйд л сэтгэл үймэрчихсэн. Тэр даацтай, мэдрэмжтэй уран бүтээлч гэдгээ энэ бүтээлээрээ харин ч нэг үзэгчид, кино сонирхогчдын өмнө баталчихлаа. Энэхүү бүтээлийг зохиолч Т.Бум-Эрдэнийн “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн. Өгүүллэгийн гол агуулгыг найруулагчийн нүдээр хэрхэн харж, уншигчдын сэтгэлд хэдийнээ буусан Түнтүүлээгийн дүрийг яаж амилуулах вэ гэдэг нь олны хүлээлтэд байлаа. Харин найруулагч түүнийг сэтгэлд буутал гаргачихжээ.
Магадгүй киноны эхлэл, реклам сурталчилгааг хараад нөгөө л улиг болсон хөдөөгийн ахуйг учиргүй дүрслээд л уран цэцэн үгээр өв уламжлалаа номлож, омогшуулах гэсэн хэдэн дуугаа дэвсчихсэн байх даа гэх бодол төрж байлаа. Харин Б.Амарсайхан тэгсэнгүй, хүнд сценээр "нүдэж" хүчээр уйлуулах ч гэсэнгүй. Кино эхлэхээс дуусах хүртэл дэлгэцээс харцаа салгаж чадсангүй. Тулгаа, Түнтүүлэй хоёртой хамт хээр талд зөөлөн сэвшээ салхинд гэгэлзэн, гуниглан байв. Мөн нутгийн хэдэн хөгшчүүлээ дурсан нутгийнхаа зүг гараад давхимаар санагдав.

Найруулагч уг бүтээлээ монгол эр хүн бүрд зориулан олон жил дотроо бодож, төсөөлж явсаар өнөөдөр бидний урд дэлгэж байгаа энэ гэнэ. Тус кино 90 минутын турш энгийн дүрслэл, цөөн яриа гарах боловч жүжигчдийн харц, нүүрний хувирал, цөөн хэдэн харилцан яриагаар эр хүний дотоод сэтгэлийг бүрэн дүүрэн илэрхийлэн гаргасан байв. Мөн найруулагч Б.Амарсайхан гол дүр болох Түнтүүлэйг хоёр жил хайжээ. Энэ талаараа тэрбээр “Би Түнтүүлэйг маш удаан хайсан. Яг дэргэд минь байгаад л байсныг анзаараагүй байсан юм билээ. Г.Тэнүүн-Эрдэнэ дүү маань дүрээ үнэхээр тултал гаргасан. Жүжигчин хүний хувьд сайн хамтрагчтай хамт тоглоно гэдэг үнэхээр сайхан байдаг” гэсэн юм. Үнэхээр л Г.Тэнүүн-Эрдэнийн жүжиглэлт амьд яг хөдөөгийн хэрсүү бор хүү байв. “Би ямар хүүхэд биш тоглоом авахгүй” гэснээ усан буу тэвэрчихсэн, модон чихэр идэнгээ хүүхэлдэй театрын жүжиг үзэн зогсоход нь эрхгүй өхөөрдөв. Морин дэлэн дээр хийсэн адуу хураахыг нь харж том эр болжээ гэж бахдав. “Та миний аав болж болохгүй юм уу” гэж эхэр татан уйлахад нь нулимсаа нуусангүй.

Дэндүү богинохон намарт ямар их зүйл дүрслэгдэв дээ Түнтүүлэй минь. Хэсэгтээ л цээжинд торсон хөндүүр арилахгүй бололтой. Хагас амьдрал үзэж, хайраар дутаж амьдрахыг хүүхэд өөрөө сонгодоггүй. Тэд элэг бүтэн гэр бүлд хайранд бялхаж өсөх учиртай. Гэсэн ч өнөөдөр хайрлагдаж өсөж байгаа хүүхэд хэд билээ. Хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг нь болохгүй бол зодохыг, мөнгөөр хэрэгцээг нь хангахыг хэлэхгүй. Завгүй байж болно оо гэхдээ хүүхдэдээ цаг гаргаач дээ эцэг эхчүүд ээ гэж хашхирчихмаар санагдтал хачин их гунигт автуулсан даа.
Мөн "Эргэж ирэхгүй намар" кино Монгол Улсаа төлөөлөн 95 дахь удаагийн Оскарын урьдчилсан шалгаруулалт буюу хяналтын үзлэгт Монгол Улсаа төлөөлөн орж байгааг дуулгахад таатай байна. Б.Амарсайхан “Марко Поло” киноны Ариг Бөх хааны дүрд тоглоод ирэхдээ “Үүдийг нь сөхөөд орлоо, хоймор луу нь зүтгэнэ дээ гэж байсан билээ.
| “ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР” КИНОНООС ТЭМДЭГЛЭХҮЙ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |