.jpg)
Миний аав уран гартай мужаан хүн. Гэрийн бүхий л тавилга, авдар, сандал, ширээг төвөггүйхэн урлачихна. Зуны сард хоёр том ах минь бидний урд уул гэж хэлж заншсан “Хушт”-аас мод цагаалж, гараар зүсэж, аавын ажилд тусална. Харин бага ах хониндоо явж, би хурга, ишгээ хариулна. Манайд зун аймгаас үелүүд ирнэ, би тэдэнтэй хурга, ишгээ хариулах туйлын сонирхолтой. Бид хурга ишгээ гол гаргаж бэлчээгээд, өвөлжөөнийхөө сүүдэрт өдөржин даалуу тоглоно. Бас дээлээ тайлж майхан босгоод, голын чулуугаар айл гэр болно. “Хар чулуут”-ын голд минь зүсэн бүрийн чулуу байдаг сан. Том чулуу олбол авдар, жижиг чулуу нь ширээ сандал, янз бүрийн хэлбэртэй нь таван хошуу мал “болдог” байж дээ.

Хэдэн талд завгүй гүйсээр нар хэвийх үед ээжийн “Хоолоо идээрэй” гэх дуунаар цугларч, халуун ам бүлээрээ хооллох юутай сайхан гээч. Бүрэнхий болоход ах нар голын эрэг рүү морио аргамжихаар явахад би сэм даган гардаг байлаа. Учир нь, ээж намайг унаад бэртчихнэ гээд морьтой огт ойртуулдаггүй байсан юм. Ах нараасаа гуйж гуйж моринд мордоод хөтлүүлээд, мишээсээр явна. Бага ах “За унав аа, чи өөрөө л гуйсан шүү. Би дараа нь ээжид загнуулж чадахгүй шүү” гээд л морио шогшуулна. Ингээд бодоход аавын гэрт ах нартаа эрхэлсэн бага нас минь дэндүү гэмээр жаргалтай байж дээ. Ийм зунууд өнгөрсөөр би долоон нас хүрч манайх гэдэг айл намайг даган сумын төв рүү нүүлээ. Нүүдэл хийхийн өмнөх орой ах нартайгаа байнга хамт байж, жилдээ ганц хоёрхон очдог сумын төвд амьдарна гэхээр нойр хүрэхгүй шөнөжин хөрвөөж билээ.

Сургуульд орж 1-3 ангийн зуны амралтаа сумынхаа төвд өнгөрөөлөө. Хөдөөгөө санаж очмоор байвч аав, ээж хоёр маань завгүй гэх шалтгаанаар гурван жил болоход ганц ч очоогүй юм. Харин намайг дөрөвдүгээр ангид орох жил манай “Рашаан сувилал” байгуулагдсаны 30 жилийн ой тохиож, гэр бүлээрээ хэзээ ч мартахгүйгээр наадсан даа.
Наадам үзэхгүй гэж байсан ч аав ээж хоёр гэнэт л “Хүүхдүүдээ маргааш явж наадам үзэх үү, өнөөдөр авсан шинэ хонины махаараа хуушуур хийж зарангаа наадамлаад ирье” гэв. Би “Манайх хуушуур хийж зарна аа, бас хөдөө явах юм уу. Гоё доо, та тоглоогүй биз дээ” гээд л унтаж байсан хүн чинь орноосоо огло үсрээд л босоод ирж билээ. Тэгээд аав мах татаж, ээж амтлаад л би толиныхоо урд даашинз, цамцнуудаа ээлжлэн өмсөж, үзэн эргэлдсээр үүр цайлгасан юм даг.
.jpg)
Би нойрондоо харам хүүхэд ч тэр өглөө хамгийн түрүүнд босчихсон ““Дэнж” дээр хэнийх зусаж байгаа бол “Хар чулуут”-ын хөндийн айлууд бүгд байгаа болов уу, Дарьдулам эгчийн өрөм ч амттай даа” гэж бодохоос хурдхан л очмоор санагдаад, “Хурдан явья” гэж аавыгаа шавдуулна. Аав, ээж, бид гурав хуушуур хийхээр бэлтгэсэн зүйлсээ ганзагалаад, дэлгүүр орж, айлуудад өгөх чихэр, талх, хуушуур хайрах тосоо аваад, саяхан авсан мотоциклдоо сундалдаад, сумын төвөөс хөдөллөө. Сумын төвөөс манай баг ороход 25-хан км ч надад тэр өдөр дэндүү хол санагдаж билээ.


Өглөөний 10:00 цагийн үед Рашаантдаа ирэхэд хөндий дүүрэн асар, майхан барьчихсан, холхилдох олон наадамчид биднийг угтав. Бид гурав зах хэсэгт хуучин цэнхэр майхнаа барьж, хуушуур хийх их ажилдаа орлоо. Манай майхнаас хүн ер тасарсангүй. Наадамчид хуушуур авангаа аав, ээж хоёртой хууч хөөрнө. Намайг хараад “Хөөх, танай ганган шаазан том охин болчихжээ, онц сурч байгаа юу” гэнэ. Надад хариулахын завдал өгөхгүй аав минь намайг магтана. Бид гурав үд гэхэд хуушуураа зарж дуусав. Тэгээд жинхэнэ наадамчид шиг наадсан даа. Наадамчдын голоор аав, ээжийнхээ гараас хөтлөн алхахдаа хэчнээн жаргалтай байсан гэж санана. Наадмын асарт ирэхэд нутгийн хөгшид дээлээрээ гоёчихсон цомбойн суух нь одоо ч тодхон үзэгдэж байна. Бөхийн барилдааны дөрвийн даваанд хоёр том ахын найзууд барилдаж байхыг харж зогсох зуур ““Хоовон” Пүүжийгийн морь сайн давхилаа шүү” гэсээр уяачид наадмын талбайд орж ирэх нь сонсогдоно. Нар жаргах үед галын наадам эхэллээ. Нутгийнхан болон амрагч хоршин дуулж, түүдэг тойрон бүжиж, манай нутгийн наадам дууссан юм.
.jpg)
Б.Хонгорзул
| ХАМГИЙН ГОЁ НААДАМ МАНАЙ РАШААНТАД Л БОЛДОГ ДОО |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |