Түрүүч нь... https://ergelt.mn/news/173/single/22465
...Одоогоос 30 жилийн өмнө Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, улсын хойд хил дээр амиа алдсан гурван хилчний сэтгэл шимшрүүлэм түүхийг ахлах дэслэгч Д.Цоодолын гэргий Б.Цэвэлмаагийн хүүрнэснээр хүргэж байгаа билээ.

Ахлах дэслэгч Д.Цоодол түүний гэргий Б.Цэвэлмаа нар 1990 онд хамтын амьдралаа эхлүүлжээ. Тэд бага насаа нэг голд өнгөрүүлсэн ч амьдралын эрхээр холдож, нэг нь хилийн чанадад, нөгөө нь улсын нийслэлд сургуульд сурахаар явсан байна. Харин хожим хойно буюу 10 гаруй жилийн дараа Цагаан-Үүр суманд таарч, бие биедээ сэтгэл алдарчээ. Д.Цоодол гэргийдээ ОХУ-д сурч байхдаа үзсэн уянгын, олон ангит, адал явдалт киноныхоо үйл явдлыг ярьж өгөх дуртай, эхнэр нь сонсох дуртай байсаар тэд нэгэндээ дасаж, сэтгэл алдарчээ. Хилийн заставт учирч, биесээ хайж, догдолж, дурлаж явсан тэд 1992 оны наймдугаар сард охиноо өлгийдөж, аав, ээж болжээ. Гэхдээ Д.Цоодол охиноо төрөхөд нь хамт байж чадаагүй. Тэр ижий, аавдаа духаа үнэрлүүлж, намрын их ажилд нь багахан ч болов тус болж, эхнэр, хүүхэдтэй болж байгаагаа дуулгахаар Эрдэнэбулган сум руу явсан байлаа. Түүнийг хадлангийн ажилд ханцуй шамлан зүтгэж байхад нь эхнэр нь өвдсөн мэдээ ирсэн ч Эг-Үүрийн голын хоёр эрэгт нь шувуунаас өөр амьтан гарахааргүй, эргээ халин мэлтэлзэж байлаа. Аавыгаа хүлээж ядсан охин ээжийнхээ гэдсэнд тав хоног тийчилж, эцэст нь энэ хорвоод дуугаа хадаан мэндэлжээ. Тэд өдийгөөс 30 жилийн өмнө хамтдаа зогсоод анхны үрдээ “Цоодолын Болортуул” гэх нэр хайрлаж, хөндий дүүрэн жаргал, инээд хөөр болж байсан гэдэг. Д.Цоодол аав болохоосоо өмнө гэргийдээ “Хайрлаж, дурлаж, амьдралын мөн чанарыг ойлголоо. Одоо ах нь амьдарч, амьдралын сайхныг мэдэрч үзмээр байна. Хоёулаа гэр бүл болж, ирэх намар хуримаа хийе” гэж хэлсэн гэнэ. Харин аав болсныхоо дараа “Амьдрах сайхан юм байна. Би аав боллоо. Охиныхоо төлөө эцсээ хүртэл, энэ амьдралаа дуустал зүтгэнэ ээ” гээд гарынхаа хурууг улаан нялга болтол нь цай нүдэж, цайны үрээр охиндоо түрхэх цацлага гаргах гэж шөнөжин суудаг байжээ. Тэр аав болохын жаргалыг, хариуцлагыг цөөхөн шөнийн хөдөлмөр, зүтгэлээрээ эхнэр, охиндоо хангалттай харуулж чадсан гэдэг. Үзэгдээд өнгөрөх хугацаандаа тэр амьдарсан шиг амьдарсан, аав шиг аав, хүү шиг хүү байлаа, тэр. Ижий, аав хоёртоо үрийнхээ зулайг үнэрлүүлж, эхнэр, охинтойгоо Эг-Үүрийн голдоо очиж чадаагүй ч тэдэндээ очих хүслээ тэр намар хүртэл хойшлуулчихсан байсан юм...
Д.Цоодолын охинтойгоо өнгөрүүлсэн хамгийн урт хугацаа нь 30 хоног. Мэндлэхэд нь ирээд эсгий үнэг хайчилж, улаан нялзрай биед нь түрхэх цацлага, төрсний гэрчилгээг нь тэр бэлдэж өгөөд сарын дараа хилийн застав руу буцжээ. Тэр амралтын өдөр, ажлын цаг завыг тааруулаад өвөл, хаврын голоор Цагаан-Үүрээс Мөрөн хүртэл мөн ч олон давхисан гэдэг. Ямар сайндаа “Эхнэр охин руугаа байсхийгээд гүйгээд байна. Албаны утсаар арай их яриад байна” гэх шүүмжлэл хүртэл хүртэж байсан гэдэг. Гэхдээ тэр амьдралаа босгохын тулд, гэргийгээ, охиноо хайраар дутаахгүй гэсэндээ бэрхшээл, бэлчээр хоёрыг туулсан шиг туулсан. 1992 оны есдүгээр сараас 1993 оны тавдугаар сар хүртэл тэр хэдэнтээ ирээд буцсан. Ирэх болгондоо охиныхоо өлгийнд хошуугаа хийж, “Миний охин даарч болохгүй шүү” гэсээр үүр цайлгаж, үдшийг өнгөрөөдөг байжээ.
Б.Цоодол хилийн заставаас эхнэр, охиноо эргэхээр ирлээ. Тэр ирэхдээ хилийн заставынхантай хамт ирж, яаруу сандруухан охинтойгоо уулзаад явсан байна. Гэргийдээ бор түрийвчээ өгөөд “Энийг сайн хадгалж байгаарай. Би хилийн манаанд явж ирээд авна. Одоо сүүлийн удаа хилд яваад ирье. Эргэж ирээд та хоёртойгоо дандаа хамтдаа байна” гэж хэлээд гэргийнхээ духыг удаан гэгч нь үнсээд, “Итгэл, сэтгэл” гэх дууг дуулж өгөөд, нулимстай гарч одсон гэдэг. Тэр тэгж ирэхдээ сэтгэл нь үймэрчихсэн, “Ард ажил их бий, нөхцөл байдал хүнд байгаа” гэдгийг цухасхан дурдаад эхнэртээ “Охиндоо хамгийн мундаг, сайн боловсролыг эзэмшүүлээрэй. Би боловсролтой болгох замыг нь бэлдэнэ. Та хоёр юунд ч битгий санаа зовоорой. Би гадаадад сургууль төгсөж, олон жил онц сурч, байж болох хэмжээний боловсрол эзэмшсэн шүү. Охиноо надаас илүү боловсролтой болгоход чи ухаанаа зараарай” гэж хэлжээ. Намуухан, буурьтай ирээд буцдаг эр нөхөр нь захиас захиж, хамгийн үнэтэй түрүүвчээ, хадгалж явсан гэрэл зургаа, бичиг баримтаа үлдээгээд явлаа. Буун дуу тачигнаж байгаа хойд хилийн манаанаас тэр эргэж ирэхгүй гэдгээ мэдэж байсан ч байж мэдэх юм. Ямартай ч энэ тэдний сүүлчийн уулзалт байлаа. “Ахлах дэслэгч ээ, машин ирчихлээ” гэх ахлагчийн үг тэднийг төмөр орны наана, цаанаас салгажээ. Тэр эргэн эргэн харсаар, охиндоо, охиныхоо жижигхэн гар, булбарай хацарт нь хорогдсоор үнэрлэж, үнхэж нэг аваад гэрийнхээ хаалгыг хаав.
1993 оны зургадугаар сарын эхний арван хоног. Цагаан-Үүр сум, Хилийн 0257 дугаар анги.
Заставын дарга ахмад Д.Болдбаатар тушаал өглөө. Орлогч ахлах дэслэгч Д.Цоодол, дэд ахлагч Я.Баяраа, Х.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаанд Зэрлэгийн үүр, Мааньтын даваа, Бууралын гол, Усан хужиртын даваа, Урант гол, Бууралын эх, Зэрлэгийн гол гэсэн маршрутаар үүрэг гүйцэтгээд долдугаар сарын 1-нд Зэрлэг багийн төвд ирэх үүрэг өгчээ. Гэхдээ хожим сонсоход ахлах дэслэгч Д.Цоодол, Я.Баяраа нар тэр өдөр манаанд явахгүй байжээ. Харин дэд ахлагч Х.Нямдорж өөр бүрэлдэхүүнтэй энэ маршрутаар хилд явах ёстой байсан гэдэг. Яагаад тэр гурав явсан, ямар учраас тушаал зөрчиж, тэднийг хилд явуулсан нь одоо ч хүртэл нууц хэвээрээ байдаг аж. Харин тэд өнгөрсөн гуравдугаар сард дэд ахлагч Х.Нямдоржийн хил зөрчигчидтэй таарсан жимээр явж, хулгайн анчдыг барьж авахаар тактик боловсруулсан гэдэг.
Харин дэд ахлагч Х.Нямдорж өөр бүрэлдэхүүнтэй энэ маршрутаар хилд явах ёстой байсан гэдэг.
Тэр үед цаг хэцүү байлаа. Хулгайн анчид хилийн зурваст ойрхон өвөлжиж, хаваржиж байгаа айлуудын хоттой малыг шөнө дөлөөр хил давуулж, эмэгтэйчүүд, хүүхэд, багачуудыг нь айлган сүрдүүлж, бүл муутай айлыг дээрэлхэж, тонон дээрэмддэг байсан гэдэг. Гэхдээ уулын мод урттай, богинотой байдгийн адилаар ганц, хоёр өгсөн суманд нь амтшиж, айж, ичихдээ хил зөрчигчидтэй хуйвалдаж, мэдээлэл дамжуулдаг иргэд байжээ. Оросын Буриадын анчин аав, хүү хоёрын морийг буудаж, эх орноо эзэнтэй гэдгийг сануулсан дэд ахлагч Х.Нямдоржийг манаанд гарсан гэдгийг тэд дамжуулж хэлсэн байжээ. Дэд ахлагч Х.Нямдоржийн царайг нүдэлж, үйл хөдлөлийг нь тогтоож, гарын байрлал, хөлийн алхааг нь хүртэл харж үлдсэн буриадын анчид улайрсаар, чих тавьсаар, урхи тавьсаар зургадугаар сард тэдэнтэй нүүр тулсан гэдэг.
(2).jpg)
Хилийн манаанд явсан бүрэлдэхүүн буриадын гурван анчныг баривчиллаа. Тэд хил зөрчиж, хууль бусаар ан агнаж явахдаа манай улсын хилийн гүнд 25 километр нэвтэрсэн байжээ. Хил зөрчигчдийг баривчилж, буу, сумыг нь хураан авч, заставт тушаахаар хилчид эргээд хөдлөв. Хойд хилээс хилийн застав хүрэх хугацаа, туулах зам бартаатай, дээрээс нь тээр хол. Харин хожим хилчдийн эрэлд явсан эрлийн багийнхан Д.Цоодол, Я.Баяраа, Х.Нямдорж нарт баригдсан гурван хил зөрчигч урхи байсан гэдгийг хэлсэн байдаг. Хилчдийн хойно, урд нь 10 гаруй тоомсог морьтой отог дагаж явсан гэдгийг тэд мөрөөр илрүүлсэн гэнэ лээ.
Олон хоног дагуулж, хилийн заставт тушаахаар явж байсан хил зөрчигчдийг урхи болгож тавьсан буриадын омгийнхон тэднийг отоод хүлээж байсан гэдэг. Хилчдийн замд буун дуу тачигнаж, ширэнгэн ойд буудалцаж явахдаа ахлах дэслэгч Д.Цоодол, Я.Баяраа мориныхоо цээжинд цустай гараараа илж, тэмдэг тавиад, эмээл, хазаарыг нь аваад явуулжээ. Тэд тэндээ, нэмэлт хүч иртэл байлдахаар үлдсэн гэдэг. Ахлах дэслэгч Д.Цоодол тушаал өгч, дэд ахлагч Я.Баяраа, Х.Нямдорж нар түүний тушаалаар гал нээв...
Их үдийн алдад цээж нь цусанд булагдсан хилчдийн морь Зэрлэг багийн малчны адуунд эмээл, хазааргүй иржээ. Хилчдийн цусанд булагдсан ирсэн морийг хамгийн анх хүлээж авч, хэл дуулгасан адуучин одоо хүртэл нутагтаа мэнд амьдардаг юм гэнэ лээ. Ингэж л хилийн заставынхан хилчдийг аюулд орсныг мэдэж, бүрэлдэхүүн гаргасан байдаг. Хилчид ор сураггүй алга болж, хэчнээн явсан ч эрлийн багийнхан тэднийг олоогүй удсан юм гэдэг. Эрдэнэбулган сумын анчид, мөр хөөгч хөх өвгөд бүрэн бүрэлдэхүүнээрээ эрэлд гарлаа.
Улсын радиогоор хилчид алга болсон тухай мэдэгдэж, цаг тутам эрлийн багийн үйл ажиллагааг мэдээлж эхэлжээ. Ахлах дэслэгч Д.Цоодолын гэргий, охин хоёрыг гэртээ байх үед нь хашааны хаалга түс няс дугарч, түүний ах гэрийн гаднаас “Лхагважаргал аа” гээд хамгийн чангаараа хашхирч, эхнэрээ дуудсан гэнэ. Гэргийтэйгээ машиныхаа хажууд уулзаж, чихэнд нь хоёр өгүүлбэр шивнээд Д.Цоодолын гэргийг хүүхдээ тэврээд, машинд суухыг даалгажээ. Б.Цэвэлмаагийн эгч нөхөртэйгөө уулзаад эргэхдээ нулимсаа арчиж, хоёр гараа аман дээрээ дараад, дүүгээ тэвэрсэн гэнэ. Харин түүний нөхөр эхнэрийнхээ ард далан дээрээс нь татаж, “Хүүхдүүдээ хурдан машинд суулга” гээд муухай орилжээ. Б.Цэвэлмаа ахыгаа анх удаа эхнэр рүүгээ чанга дуугаар хашхирч, яасан нь мэдэхгүй тэвдэж, нүд нь томроод, нүүр нь улайгаад ухаан мэдрэлгүй гүйж байсныг харсан гэдэг. Ах, эгч хоёр нь түүнийг машинд чихэх нь холгүй суулгаад, хүүхдүүддээ солих ч хувцас өгөлгүй машины хонхорт суулгажээ. Тэдэнд “Манайх нүүж байна. Бид араас чинь нүүгээд очно. Та хэд Түнхэлийн амралтад очоод байж бай. Байшин захиалчихсан байгаа” гэж хэлээд, машины хаалгыг нь тас хийтэл хаажээ. Ингээд тэднийг Түнхэлийн амралтад очиход радиогийн цагаан хоолой тасарч, амралт эзэнгүй эл хуль байлаа. Төд удалгүй хэдхэн цагийн дараа ах, эгч хоёр нь ЗИЛ-31 машин дээр гэрээ ачаад, очжээ. Ингээд тэд сүлжээгүй, радиогүй, хүний хөлөөс хол амралтад амьдарч эхэлсэн гэдэг.

Хилчдийг улс даяараа хайж байлаа. Тэдний явсан мөр, гишгэсэн газар болгоныг самнажээ. Д.Цоодолын аав Дондов тэргүүтэй мөр хайсан анчид, нутгийн иргэд, хилчид Д.Цоодол, Х.Нямдорж, Я.Баяраа нарын араас болон тэднийг урд нь отож суусан отог, хоног төөрүүлсэн газрыг нь нэгд нэгэнгүй шалгаж, тогтоож явсан гэдэг. Ингэж явахдаа тэд хүч тэнцүүгүй тулаанд хилчдийг оролцсоныг, амиа алдсан гэдгийг олж мэдсэн юм. Эрдэнэбулган сумын анчид мөр хайж явахдаа “Олон хүн отоглосон, цөөхөн хүн байрласан отог өөр байдаг юм. Энэ отгийн үлдээсэн үнсийг хардаа” гээд уулын ар, өвөрт хоёрт үлдээсэн нурмыг зааж байсан гэдэг.
Хилчдийг оллоо. Олох олохдоо Д.Цоодолын аав хүүгийнхээ өмсөж явсан хувцсыг модны ёроолоос эрлийн багийнхантай олжээ. Хилийн чанадад мэргэжил эзэмшүүлж, эх орноо хамгаалах үйлсэд хүүгээ даатгасан аав өөрийнхөө гараар хүүгийнхээ өмсөж явсан хувцсыг олов. Гол нь тасрах шахсан байх даа. Тэр гомдтолоо уйлж, өш хонзон өвөртөлж суусан байх даа. Тэд жаахан цаашаа яваад отгоос хилчдийн шүд, нүдийг олжээ...
...Сумнаас зүрхээ нуугаагүй зоригтон байлаа, тэд. Эх орноо хамгаалсан, эр зоригийн дууль байлаа, тэд...
Үргэлжлэл бий...
| АМЬ ҮРЭГДСЭН ХИЛЧИН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.ЦООДОЛЫН ГЭРГИЙ Б.ЦЭВЭЛМАА: ХУЛГАЙН АНЧИД ХИЛЧДИЙГ МИНЬ ЗЭРЭМДЭГЛЭЖ, НҮД, ШҮДИЙГ НЬ УХААД ХАЯЧИХСАН БАЙСАН ГЭДЭГ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |