Хойд туйлын цагаан баавгайн тухай хүн болгоны тэр бүр мэддэггүй 11 баримтыг хүргэж байна.
Учир нь цагаан баавгай нь амьдралынхаа ихэнх цагийг Умард мөсөн далайд өнгөрөөдөг болохоор далайн хөхтөн амьтандаа ордог баавгайн ганц төрөл юм.

Цагаан баавгайн үс нарны гэрлээс үүдэн гэрэлтэж харагддаг ба үс нь цагаан хэдий ч арьс нь хар өнгөтэй.

Цагаан баавгай урт хугацааны турш мөсөн далайд байх чадвартай хийгээд цагт есөн км газрыг туулж чаддаг байна. Том сарвуугаараа сэлүүрдэн, хөлөөрөө жолооддог.

Цагаан баавгай амьдралынхаа тэн хагасыг хоолоо олоход зарцуулаг ба ихэнхдээ бүтэлгүйтдэг байна. Тэд ихэвчлэн цагирган далайн хав, сахалт цагаан хав, амьтны сэг, шувуу, өндөг зэргээр хооллодог.

Шинэ дэвшилтэт технологид суурилан Дэлхийн байгаль хамгаалах сан, ДНХ-гийн мэргэжилтнүүд цасан дээр мөрөө үлдээсэн цагаан баавгайнуудын мөрөөр ДНХ-г тогтоож чадна. Цагаан баавгайн явсан мөрний цаснаас хоёр халбага авахад ДНХ тогтооход хангалттай байдаг байна. Гэхдээ илэрсэн ДНХ нь цагаан баавгайнх биш идсэн амьтных нь ч байх боломжтой аж.

Дэлхийн дулаарлаас болж цагаан баавгайнууд устах аюулд хүрээд байгаа ч түүнээс илүү аюул нь газрын тос болон газын үйлдвэрлэлүүд. Дэлхийн газрын тос, газын үйлдвэрүүд Умард туйлд төвлөрөөд байгаа нь илүү аюул учруулаад байгаа аж. Хэрэв газрын тос хальж урсвал, цагаан баавгайн үс хордож биеэ хамгаалах аргагүй болох аюул нүүрлэх магадлалтай ажээ.

2006 оны генетикийн судалгаагаар цагаан болон гриззли баавгайн эрлийз болох "Гролар" эсвэл "Пиззли" гэгдэх баавгайн шинэ төрлийг илрүүлжээ. Гэхдээ энэ тийм ч гайхах зүйл биш аж. 150 мянган жилийн өмнө цагаан баавгай нь хүрэн баавгайн нэр төрөл байсан билээ. Хүрэн баавгайн нэг хэсэг Умард нутагт суурьшсан агаад байгалийн шалгарлаар ангаа барих зорилгоор үс нь цагаан болж хувирсан юм.

Нийт 19 бүс нутагт 26 мянган цагаан баавгай амьдарч байгаа ч бүгдийнх нь нутагшлыг тогтоох боломжгүй байна.
.jpg)
Эр цагаан баавгайн жин 800 кг-аас дээш жинтэй байдаг бол эмэгтэй нь хоёр дахин бага жинтэй байдаг. Цагаан баавгай нь гурван метр өндөр бөгөөд дэлхийн хамгийн том махан идэштэн гэж тэмдэглэгддэг.
.jpg)
Цагаан баавгай нь маш сайн үнэрлэх мэдрэхүйтэй ба далайн хавны амьсгалыг мөсний цоорхойгоор үнэрлэж чаддаг байна. Мөсөнд үүссэн нүх олбол далайн хав ирэхийг хүлээн дайрахад бэлддэг гэнэ.

Цагаан баавгай нь дэлхийн дулаарал, хүний буруутай үйлдлээс үүдэн ховордож буй амьтдын нэг төрөл зүйл юм. Тэд далайн мөс, бүрхэгдсэн зузаан цасанд л найдан хоолоо хайдаг. Жилээс жилд дэлхийн дулаарлаас цас нь хайлж, амьдрах газаргүй болж буй тэдэнд аврагдах найдвар багассаар байгаа юм. Дэлхийн байгаль хамгаалах сан цагаан баавгайг аврахын тулд чадах бүхнээ хийж байгаа ба цагаан баавгайг үрчилж авах төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Тоглоом худалдаж авах, мөнгө хандивласнаар цагаан баавгайг аврахад туслах бүрэн боломжтой гэжээ.

| Цагаан баавгайн хүн болгоны мэддэггүй 11 баримт |
|
М.Лхагвагэрэл гарди "CUMO ARENA"-ийн нээлтийн барилдаанд түрүүллээ
2026-11-15 07:20:00
Б.Пагамдулам, П.Идэрширээт нар бодибилдинг, фитнессийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-15 07:10:00
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2027 оны төсөв батлагджээ
2026-11-15 07:00:00
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |