• Өнөөдөр 2024-05-12

Дэлхийд өнөөдөр

2020-09-11,   582

Израиль дахин хөл хорио тогтоож магадгүй 

Израильд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо эрс нэмэгдэж буй учир дахин орон даяар хөл хорио тогтоож магадгүйг эрх баригчид мэдэгдлээ. Одоогоор нөхцөл байдал хүнд байгаа 40 гаруй цэгт хэсэгчлэн хөл хорио тогтоогоод байгаа агаад өнгөрсөн лхагва гарагт гэхэд шинээр халдвар авсан хүний тоо 3904 мянгаар нэмэгджээ. Тус улсад “Ковид-19”-өөр 142.5 мянган хүн халдварлаж, 1054 хүн нас бараад байна. 

АНУ оросуудад хориг тавьжээ 

АНУ сонгуульд нөлөөлөхийг оролдсон, хакерын үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр Оросын гурван иргэнд хориг тавьсан тухай ВВС мэдээллээ. Америкийн Хуульзүйн яамны цахим хуудсанд мэдээлснээр ОХУ-ын иргэн Антон Андреев, Дарья Асланова болон Артем Лифшиц нар америк иргэдийн мэдээллийг хууль бусаар цуглуулж луйварт ашигласан,  ардчилсан улсын улс төрийн намуудын дунд хагарал, өдөөн хатгалга дэгдээхийг завдсан гэж үзэж буй аж. 

НҮБ: Беларусийн жагсагчдад зовниж байна 

Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсаж буй иргэдэд хүч хэрэглэж, баривчилж буй явдалд сэтгэл зовниж буйгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдлээ. Тус улсын сөрөг хүчний төлөөлөл Мария Колесниковагүл таних хүмүүс хулгайлж,  дарамт шахалт үзүүлсэн гэх мэдээллийг тэр бээр онцлохдоо “Беларусийн ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, тайван замаар, ардчилсан байдлаар эсэргүүцлээ илэрхийлэх нь маш чухал” гэжээ. НҮБ Беларусийн эрх баригчидтай холбоотой байж, энэ асуудлаар санал солилцож буйг тэрбээр мөн өгүүллээ. 

Дэлхийд өнөөдөр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188