Германд хоногт 20 мянган хүн коронавирус тусжээ
ХБНГУ-д коронавирусийн халдварын тохиолдол өссөөр байна. Роберт Кохын хүрээлэнгээс гаргасан судалгаагаар сүүлийн нэг хоногт халдварын шинэ тохиолдол 19.9 мянгаар нэмэгдэж, 118 хүн нас барсан байна. Коронавирусийн халдвар гарч эхэлснээс хойш Германд 597 583 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
15 сая булга устгана
Данийн эрх баригчид булга үржүүлгийн 1139 фермд өсгөж буй 15 сая булгыг устгах шийдвэр гаргасныг BBC мэдээлжээ. Ерөнхий сайд Метте Фредериксен энэ талаар хэлэхдээ шинэ төрлийн титэм вирус буюу SARS-CoV-2- амьтдад халдан, мутацид орсон бөгөөд булганаас хүнд халдварласан 12 тохиолдол илэрсэн тул ийм арга хэмжээ авч байна. Булганд халдсан коронавирус мутацид орсон нь, улмаар хүнд халдварласан нь ноцтой асуудал бөгөөд ард иргэд, дэлхий нийтийг эрсдэлд оруулахгүй тулд ийм шийдвэр гаргаснаа тэрбээр мэдэгджээ.