НҮБ Нагорный Карабахын асуудлаар мэдэгдэл хийлээ
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Нагорный Карабахт болж буй зэвсэгт мөргөлдөөний талаар байр сууриа илэрхийллээ. Аюулгүйн зөвлөлийн тэргүүн Абду Абарри зөрчилтэй бүсэд хүнд техник ашиглан цэргийн ажиллагаа явуулж байгааг зөвлөлийн гишүүн орнууд буруушааж, энгийн иргэдийн амь нас эрсдэж буйд харамсаж байна гэж онцолжээ. Мөн Армени, Азербейжанд галаа зогсоож хэлэлцээр эхлүүлэхийг уриалсан байна.
“Нефтийн эрин дуусаж байна”

Францын газрын тос, байгалийн хийн “Total” компанийн судлаачдын таамаглаж буйгаар нефтийн эрин 2030 он гэхэд дуусаж, хэрэглээ нь эрс буурч магадгүй гэнэ. Дэлхийн олон орон аажмаар байгальд ээлтэй эрчим хүчний үүсгүүрийг сонгож байгаа бөгөөд үүнээс үзвэл цаашид байгалийн хий, нар салхины эрчим хүчний хэрэглээ эрс өсөх магадлалтай гэнэ. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын улмаас нүүрс, газрын тосны хэрэглээг бууруулах, байгальд орчинд ээлтэй эрчим хүчний үүсгүүрийг сонгох нь зайлшгүйг мэргэжилтнүүд онцолж байгаа билээ.
Дэлхийн банк: Ядуурал нэмэгдэж болзошгүй

Дэлхийн банкнаас гаргасан судалгаанаас харвал 2020 оны сүүлчээр Азийн орнуудад ядуу хүний тоо эрс нэмэгдэж магадгүй байна. Тухайлбал Зүүн Азийн хөгжиж буй орнуудын 38 сая иргэний орлого өдрийн 5.5 ам.доллароос доош орж, буурах эрсдэл буйг судлаачид онцолжээ. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэл цаашид ч үргэлжлэх төлөвтэй агаад дэлхийн хүн амын 8.8 хувь нь нэн ядуу буюу хүнс тэжээл, хувцас, гэр орон зэрэг ердийн хэрэгцээний гачигдалтай нөхцөлд, өдөрт 1.9 ам.доллароос бага орлоготой амьдрах эрсдэл нүүрлэж байгааг Дэлхийн банк анхааруулсан байна.
| Дэлхийд өнөөдөр |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |