Хүйтний улирал наашилж, өвөлжилтийн бэлтгэл ажил эхлээд байна. Энэ зун зарим нутгаар гантай байсан тул мэргэжлийн байгууллагууд зарим аймаг, сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй гэж үзэж байгаа. Тэгвэл орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгааг Хүнс хөдөө аж ахуй яамны Мал аж ахуйн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баянбатаас тодрууллаа.
-Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгуудаар хүйтний эрч чангарч, зарим аймаг, сумдын нутгаар цасан бүрхүүл тогтсон гэх мэдээлэл бий. Энэ жилийн хувьд баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгууд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагууд сануулж байна. Тус аймгуудад өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ?
-Төвийн бүсийн аймгуудаар их хэмжээний цас орсон. Өвөлжилтийн бэлтгэл сайн явж байсан учраас ямар нэгэн хүндрэл үүсээгүй. Харин дээрх таван аймгийн малчид сум орон нутгаасаа өвөлжилтийн бэлтгэлээ хангаж чадахгүй, гангийн эрсдэлийн түвшин дээгүүр гарсан. Иймд зуд болох магадлал өндөр байгаа учраас өвс, тэжээлийн нөөцөө Төв, Булган, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгаас бэлтгэж байна. Гэвч худалдан авах үйл явц удаашралтай байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажил дуусахад аюулгүй байдлын нөөцөө бүрэн хангаж чадахгүй байх магадлалтай байна.
-Энэ жилийн хувьд улсаас гамшгийн эрсдэлийн нөөцийг бүрдүүлэхгүй. Тухайн орон нутаг дотооддоо нөөцөө бүрдүүлнэ гэсэн шийдвэр гарсан шүү дээ. Аймаг орон нутгууд вс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт хэр хангагдсан бэ?
-Шадар сайд С.Амарсайхан 21 аймгуудын Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл байдлын өмнө цахим хурал хийсэн. Тэр үеэрээ “Аймаг орон нутгууд дотоодоосоо гамшгийн нөөцөө бүрдүүлнэ. Улсаас энэ жил нөөц бэлтгэхгүй” гэх чиглэл өгсөн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд өвс тэжээлийн бэлтгэл ажил 63 хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын сүүлчээр дуусаж, арваннэгдүгээр сард Засгийн газарт өвөлжилтийн бэлтгэл ажлыг танилцуулна. Тэр үед бэлтгэл 80-90 хувьтай хангагдсан байна гэж тооцоолж байгаа.
Энэ нь өвөлжилт хүндэрсэн ч, давж гарч чадах хэмжээний нөөц юм. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар малчид орон нутагтаа 878.8 мянган тонн өвс, 3.4 мянган тонн сүрэл, 16.9 мянган тонн ногоон тэжээл 7.2 мянган тонн, үйлдвэрийн тэжээл, 23.6 мянган тонн гар тэжээл, 2.5 мянган тонн дарш, 38.9 мянган тонн хужир, шүү тус тус бэлтгэсэн.
- Үнэ нь өмнөх жилүүдээс өссөн үү?
-Өвс тэжээлийн үнийн хувьд аймаг бүр харилцан адилгүй өөр үнэтэй, өнгөрсөн жилтэй харьцуулахад нэмэгдсэн. Жишээлбэл, Завхан аймагт нэг килограмм өвс 14-15 мянга, ногоон тэжээл 17-18 мянга төгрөгийн үнэтэй худалдаалж байна.

-Отрын бүс нутагт бэлчээрийн даац, өвс тэжээлийн нөөцөөс хамааран мал хүлээж авдаг. Гэсэн ч сүүлийн жилүүдэд манай улсын малын тоо толгой эрс өсөж, бэлчээр хүрэлцэхгүй байгаа. Үүнийг отрын бүсийн захиргаа хэрхэн зохицуулж байна вэ?
| Д.БАЯНБАТ: Өвөлжилт хүндэрсэн ч, түүнийг давах хэмжээний өвс, тэжээлийн нөөц бүрдүүлж байгаа |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
2026-10-09 17:59:21
Кенид эбола вирус тархаж, нэг хүн амиа алджээ
2026-10-09 16:20:38
Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
2026-10-09 16:15:59
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |