• Өнөөдөр 2025-05-07

Г.ГАНХУЯГ: Дулааны шугам сүлжээн засвараар, элэгдэл хорогдол болсон, шахаж, цэвэрлэх шаардлагатай эрсдэлтэй хэсгүүдийг шалгадаг

2022-04-29,   549

     Жил бүр уламжлал болон хийгддэг Улаанбаатар хотын дулаан хангамжийн шугам, тоноглолд хийгдэх засварын ажлын хуваарь батлагдан, энэ сарын эхэнд нийтэд ил болсон билээ.
 
     Үүнтэй холбоотой Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны Олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Ганхуягтай холбогдож 2022 оны зуны улиралд хийгдэх дулааны шугам сүлжээний засварын талаар тодруулсан юм.
Тэрбээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах, шинэчлэн өргөтгөх ажлын хүрээнд 2022 онд томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Олон улсын банкны зээлийн тусламжтайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөгдөж, энэ зун засвар үйлчилгээ хийх газруудын хуваарийг батлан гаргасан. Төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 15-аас, наймдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд засвар, үйлчилгээний ажил хийгдэнэ. Улаанбаатар хотын хэмжээнд арван төв шугам, есөн магистраль засвар хийж,  нийтдээ 19 засвар үйлчилгээг хийнэ. Энэ нь Эрчим хүчний дүрмийн дагуу жил бүр хийгддэг ажил юм. Эдгээр засвар үйлчилгээг аль болох иргэдэд хүндрэл учруулахгүй, хэсэгчилсэн байдлаар тооцож, төлөвлөдөг. Засвар хийх есөн цэгүүдэд, шинэлэл хийгдээгүй, олон жилийн элэгдэл хорогдол болсон, шахаж, цэвэрлэх шаардлагатай эрсдэлтэй хэсгүүдийг шалгах үйл явц өрнөдөг. Ерөнхийдөө дулааны улирлыг ашиглан, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах зорилготой өвлийн бэлтгэл ажил хийгдэж байна гэж ойлгож болно. Дулааны шугам сүлжээн засвараар, элэгдэл хорогдол болсон, шахаж, цэвэрлэх шаардлагатай эрсдэлтэй хэсгүүдийг шалгадаг. Мөн иргэдэд мэдээлэх тал дээр манай байгууллагын хувьд өөрийн цахим сайт, фэйж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллаж байна” гэлээ.

Г.ГАНХУЯГ: Дулааны шугам сүлжээн засвараар, элэгдэл хорогдол болсон, шахаж, цэвэрлэх шаардлагатай эрсдэлтэй хэсгүүдийг шалгадаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188