Улаанбаатар гэх ганцхан хотод амьдарч байсан Монгол Улсын 1.5 сая иргэн нэг л өглөө 14 хотоос 14 зүгт, хотоос хот дамжин ажилдаа явдаг болох хууль энэ зургаадугаар сараас хэрэгжиж эхлэх байв.
Тодруулбал, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар Хан-Уул хот Яармаг хот, Буянт-Ухаа хот, Сонгинохайрхан хот, Толгойт хот, Баянхошуу хот, Өнөр хот, Баянгол хот, Чингэлтэй хот, Сэлбэ хот, Сүхбаатар хот, Дарь-Эх хот, Баянзүрх хот, Амгалан хот гэх мэт 14 хоттой болох хууль батлагдаад хэрэгжиж эхлэх хугацаанд хаяанд ирчихсэн байсан нь энэ.
Хачирхалтай нь, 14 хоттой болох төлөвлөгөө, концепц бүх зүйл яригдаад батлагдаад, тэр байтугай 14 хотын захирагчийнх нь нэр “тодрох” хүртлээ төлөвлөгөө нь томорч, төсөв санхүүгээ гаргуулж явсан байтлаа “Улаанбаатар гэдэг хот гэдэг нэрээ яах вэ” гэдэг “ганцхан” асуудал сөхөгдөж, хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах далим гаргав.
Цаашлаад бүр 14 хоттой болохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний асуудал сөхөгдөж эхэллээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Батлут “Хот тосгоны эрх зүйн байдлын тухаййй хууль энэ зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд явах байтал бэлтгэл хангаагүй байна. Нөгөө талаараа энэ Үндсэн хуулийн зөрчил рүү орж байна. Аймгийг татан буулгахгүй хотын эрх мэдэл рүү орохоор төлөөллийн зарчим алдагдахаас эхлээд зарчим алдагдана. Цаашлаад Үндсэн хуулийг өөрчлөхөөс нааш энэ хууль хэрэгжих боломжгүй” гэх тайлбар өгөв.
Улмаар Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 1.1-р заалтад “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” хэмээн заасан зүйл заалттай зөрчилдөж байна хэмээн тайлбарлаж буй.
ХОТ ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИАР ДАЛИМДУУЛЖ, ҮНДСЭН ХУУЛЬД ГАР ХҮРЭХ ҮҮ
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгодог байхаар Үндсэн хуульд тусгасан. Гэвч энэ зүйл заалтад гар хүрэхийг санаархагчид Саарал ордонд цөөнгүй бий. Уг нь хуулиа хатуухан дагаж мөрддөг бол манайд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах босго тун өндөр шалгууртай. Тухайлбал, 2010 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зүйл заалтыг чамгүй чамбайруулсан билээ. Гэтэл сүүлийн үед Үндсэн хуульд гар хүрэх нь өдрийн будаа идэхээс ч амархан болсон гэдгийг хуульчид, иргэд хатуу шүүмжилж буй.
14 ХОТ БУЮУ 20 МИНУТЫН ХОТ ГЭДЭГ НЬ АНХНААСАА МЯНГУУЖИНГИЙН ҮЛГЭР БАЙСАН УУ
Өнгөрсөн парламентад Засгийн газраас “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрх зүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж, сүр дуулиантайгаар хэлэлцүүлэн баталсан. Улмаар шинэ Засгийн газарт “20 минутын хот байгуулна” гээд Засгийн газар сайдын орон тоо хүртэл гаргачихсан. "20 минутын хот" төслийн Үндэсний хорооны дарга буюу Монгол Улсын сайд Р.Эрдэнэбүрэн нийслэлчүүдэд бараагаа ч харуулалгүй байсаар өдийг хүрлээ.
20 минутын хот төсөл хэрэгжсэнээр нийслэлийн есөн дүүргийг 14 хот болгон хувааж, бие даан хөгжүүлэх, иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минутын дотор авахаар их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарт тогтоох боломжтой хэмээн мэдэгдэж байлаа. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэхүү хууль батлагдсанаар, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт, татварын таатай орчныг бий болгоно. Тээвэр логистикийн нэгдсэн төвийг байгуулж, хөгжүүлснээр орон нутаг, бүс, олон улсын логистикийг сайжруулна. Орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их, дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөл бүрдэнэ” хэмээн мэдэгдэж байлаа.
Монголчууд хэзээнээс саалиа бэлдэхээр саваа бэлд гэж сургаж ирсэн атал дэд бүтцийн асуудлаа ч шийдээгүй Улаанбаатар хотыг 14 захирагчтай болгохоор төлөвлөчихсөн байлаа, тэд. Эцэстээ эцэг хуульд гар хүрэх санаархлаа гүйцэтгэхийн тулд 14 захирагчийн асуудлыг түр хойшлуулсан энэ нь. Үндсэндээ 14 хот гэх үлгэрийн цаадах далд санаархал Үндсэн хуулийн өөрчлөлт байж мэдэх нь.
| 14 ХОТ ГЭХ ҮЛГЭРИЙН ЦААДАХ ДАЛД САНААРХАЛ |
|
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
2025-12-16 12:00:00
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |