• Өнөөдөр 2025-05-07

ЭЭЖИЙНХЭЭ КОМПАНИАР ТЕНДЕР “ТҮҮДЭГ” НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР УЛСААС 14 САЯ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ АВЧЭЭ

2025-05-07,   500

     НИТХ-ын төлөөлөгчөөр анх удаа сонгогдож, даргын суудалд заларсан А.Баярын ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн. Тэрбээр Баянзүрх дүүргийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа л ээжийнхээ компаниар дамжуулан төрийн тендер түүж ирсэн. А.Баярын хувьд хүний их эмч мэргэжилтэй ч “хамар” хочит Т.Ганболдын "Корпорэйт" зочид буудлын маркетингийн албанаас ажлын гараагаа эхлүүлсэн. Анагаахын сургуулийн оюутны холбоо, Баянзүрх дүүргийн Залуучуудын холбооны тэргүүлэгчээс 2016 онд дүүргийн төлөөлөгчөөр сонгогдсон. Эцэст нь, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн туслахаар ажиллаж байгаад улс төрд хөл тавьж, дарга болоод аваад байгаа.

    НИТХ-ын дарга А.Баярын аав нь “ДЦС-4” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженерээр саяхныг хүртэл ажилласан, хөлбөмбөгийн “Эрчим” клубийн эзэн Мээрэнгийн Амарбаясгалан гэж хүн бий. Тэгвэл М.Амарбаясгалан 2007 оноос хойш БНХАУ-ын иргэн Hurilesha буюу Сайннамарын Хүрэл гэгчтэй “Умардын Ган” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн. Ноцтой нь, БНХАУ-ын иргэн Hurilesha гэгч нь Сайннамарын Хүрэл гэх монгол нэртэй, хоёр нэрээ ээлжилж ашигладаг нэгэн.

     Энэхүү Хятадын иргэн С.Хүрэл гэгч нь “Хүрэл-интернэшнл” ХХК тэргүүтэй 10 гаруй компанийн эцсийн өмчлөгч, Ерөнхий захирлаар ажилладаг. Гэтэл НИТХ-ын дарга А.Баяр 2010 онд гадаадад их сургууль төгсмөгцөө аавынхаа хятад найз С.Хүрэлийн “Хүрэл-интернэшнл транс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байжээ. “Хүрэл интернэшнл транс” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн-БНХАУ-ын Сэхээ боомт хооронд ачаа тээвэрлэдэг юм байна. Тэр цагаас А.Баяр аавынхаа найз С.Хүрэлийн хамтрагч болж, халаасаа нэгтгэсээр өдий хүрчээ. Тухайлбал, А.Баяр С.Хүрэлтэй “Юу Эс Эл” ХХК-ийг 2010 оноос хойш, “Жун Мэнг Куанг Е Тоүзи Житуан” ХХК-ийг 2011 оноос тус тус хамтран эзэмшиж буй. Мөн А.Баярын ээжийг Хасбаатарын Сарангуа гэдэг. Тэгвэл БНХАУ-ын иргэн С.Хүрэлийн “Хүрэл-интернэшнл” ХХК-ийн харьяа “Очир өргөө апартмент” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар түүний дүү Хасбаатарын Баяраа гэгч нь ажиллаж иржээ.

            Түүнчлэн А.Баярын ээж Х.Сарангуа гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Биг виг” компанийг эзэмшдэг. Уг компанийг А.Баяр эзэмшиж, захирлаар нь ажиллаж байсан ч 2020 онд ээжийнхээ нэр дээр шилжүүлж өгсөн. “Биг виг” компани нь төрийн 50 гаруй тендерт оролцож, 10 гаруйд нь шалгарчээ.

Тодруулбал,

-ЭМЯ- Өрхийн эмнэлгүүдийн барилгын засвар, тоног төхөөрөмж, программ хангамж /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 6,15,18,25,26 дугаар хороо/- нэг тэрбум төгрөг (2019.06.21)

-ГССҮТ- 2020 оны өндөр өртөгт мэс засалд хэрэглэгдэх имплант, протез, хэрэгсэл худалдан авах тендер- 391 сая төгрөг (2020.05.07)  

-ГССҮТ- Өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл худалдан авах- 13 тэрбум төгрөг (2021.03.03) 

-ГССҮТ-Өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл худалдан авах- 13.5 тэрбум төгрөг (2022.04.20)           

-ГССҮТ-Өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл худалдан авах- 13.5 тэрбум төгрөг (2022.02.11)           

-Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ Кабелийн муфт- 647 сая төгрөг (2023.05.31)          

- ГССҮТ-Мэс засалд хэрэглэгдэх имплант, протез бусад хэрэгсэл худалдан авах-11.5 тэрбум төгөрг (2024.02.07)   

-Эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмж (Улаанбаатар, Хан-Уул дүүрэг)- 900 сая төгрөг (2024.05.09)

-ШШГЕГ Дэлгүүрээр худалдаалах хүнсний болон ахуйн бараа- 330 сая төгрөг (2024.05.14)           

-Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ Кабелийн муфт- 619 сая төгрөг (2024.07.31)    зэрэг багц тендерт шалгарчээ. Хувь хүн, гэр бүлийн намтар түүхийг нь ердөө цухасхан “уудлахад” ийм баримт гарч ирж байна. Тэгвэл А.Баярын улс төрийн хамаарлыг хамтдаа харцгаая.

    А.Баяр 2014 онд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн эхнэр Б.Заяа, УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэг, Б.Наранхүү хоёрын дүү Б.Одончимэг нартай “Сингапурын боловсролын групп” ХХК-ийг байгуулсан байдаг. Хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хоёр тэртээ 2011 онд “Мүүнрөүд” ХХК-ийг хамтран байгуулж, эзэмшиж байгаад төрд томорцгоосныхоо дараа татан буулгасан түүхтэй. Магад, А.Баярыг НИТХ-ын дарга болгосны цаадах шалтгаан Х.Нямбаатар, Э.Бат-Амгалан хоёрын хоршлыг үргэлжлүүлэх ч байж болно. Цаашлаад, НИТХ-ын дарга А.Баяр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү нарын ашиг сонирхлоор МАН-ын дарга асан М.Энхболд дээр тулж очдог ч байх магадлалтай.

   Тэгвэл хамгийн ноцтой нь, төрөөс тендер тоншиж, ээжийнхээ компанийг ногоон гэрлээр шалгаруулдаг НИТХ-ын дарга А.Баяр улсаас 14.1 сая төгрөгийн урамшуулал авчээ. Тэрбээр Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн аравдугаар сард НИТХ-ын дарга болж, дэвшин томилогдсон. Тэгвэл 2024 оны аравдугаар сарын  31-нд Баянзүрх дүүргийн төсвөөс зургаан сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж авчээ. А.Баярын зургаан сарын цалин нь 14.1 сая төгрөг аж. Үнэндээ, А.Баярыг тушаал дэвшиж, НИТХ-ыг удирдах болсныг нь тэмдэглэж, татвар төлөгчдийн мөнгөөр шагнасан хэрэг. Харин энэ асуудал өндрийг авч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан учир А.Баяр улсаас авсан урамшууллаа буцаасан гэнэ. Тэр нийслэлээс явахдаа хэчнээн төгрөгийн урамшууллыг нууцаар өөртөө олгох бол...

 


ЭЭЖИЙНХЭЭ КОМПАНИАР ТЕНДЕР “ТҮҮДЭГ” НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР УЛСААС 14 САЯ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ АВЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-07 10:00:21
    Зочин: BOOWN XXOOD SADAR SEKSEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-07 09:59:39
    Зочин: ANUSDI80955877VANXANDI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-07 09:45:56
    ariuk: Bayar tender tuudeg gesen shu BZD iinhen buged meddeg yum bilee hamag tenderig n 1 avdag yum gesen
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188