-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Рэнцэндорж овогтой төгөлдөр гэдэг.
-Одоо хэдэн настай. Биеийн өндөр хэд вэ?
- Би 2004 онд төрсөн. Одоо 21 настай. Миний биеийн өндөр одоогоор 190 см байгаа. Цаашид өшөө илүү өсөх, үгүйг одоогоор яг сайн хэлж мэдэхгүй байна.
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Улаанбатар хотод төрсөн. Хотын унаган хүүхэд байгаа.
.jpg)
-Бага нас нь хаана өнгөрсөн бэ?
-Би Улаанбаатар хотод төрсөн хэдий ч Төв аймгийн Мөнгөн морьт суманд өсөж, хүмүүжсэн. Хүүхэд нас минь Мөнгөн морьт суманд л өнгөрсөндөө. Тэнд 16 жил амьдарсан.
-Хэдэн настай байх үеэсээ сагсан бөмбөгийн спортоор хичээллэв?
-Мөнгөн морьт суманд байх хугацаандаа сагсан бөмбөгөөр сонирхон, хичээллэж байлаа. Анх 12 настай, зургадугаар ангийн сурагч байхдаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн дээ.
.jpg)
-Сагсан бөмбөгийн хэн багшийн шавь бэ?
-Манай Мөнгөн морьт сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн биеийн тамирын багш Баярсайхан миний анхны багш. Тэр хүн надад анх сагсан бөмбөгийн спортын “А” үсгийг зааж, энэ спортод хөл тавиулсан хүн байгаа юм.
.jpg)
-Өмнөд Солонгосын “Сүнчин” их сургуулийн багт ямар шалгуураар орж, хэдэн жил тоглов оо?
-Анх Өмнөд Солонгос Улсад очоод “Сүнчон”-ийн их сургуульд хэлний бэлтгэлд суусан. Солонгос хэл сурч байх хугацаандаа сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ байгаас нь шууд орох санал хүлээн авсан. Тэд намайг сургуулийн гадаа талбайд сагс тоглож байхыг хараад сонирхсон юм билээ. Тэгээд надад тэр тухайгаа хэлээд шууд багтаа урьсан. 2022 онд очоод 2023 оны хоёрдугаар сараас эхэлж, сургуулийнхаа шигшээд тоглох болсон. Солонгос хэлээ гүйцэд сураагүй байхдаа тус багт орж байлаа. Тэгээд 2025 он хүртэл “Сүнчон” их сургуулийн багт тасралгүй тоглосон.
.jpg)
-“Сүнчин” их сургуулийн багт тоглоод ямар амжилтуудыг гаргав аа?
- Манай баг Өмнөд Солонгосын их сургуулиудын дунд зохион байгуулагдсан “Dang Get He Namgi” улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон. Би тус тэмцээнээс “MVP” хүртэж байв. Өмнөд Солонгосын баруун бүсийн их сургуулиудын тэмцээнд манай баг түрүүлсэн. Би тус тэмцээний “MVP” буюу “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагналыг хүртэж байлаа. Мөн 3х3-ын Хонконгийн “Challenjer” тэмцээнд түрүүлж, “MVP” буюу “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагналыг хүртэж байсан.
-Монгол Улсынхаа сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 2025 оны драфтад нэрээ өгөх шийдвэрийг хэзээ гаргав аа?
-Өмнөд Солонгост байх хугаацандаа олон тэмцээн уралдаанд явж өөрийгөө сорьж, бэлдсэн. Одоо үзээд алдах хэрэгтэй, цаг нь болсон юм байна гэж бодоод шийдсэн. Тэгээд л Монгол Улсынхаа сагсан бөмбөгийн дээд лигийн “draft”-д нэрээ өгсөн байгаа.
-Ер нь Монгол Улсын дээд лигийн ямар багт тоглохыг хүсэж байгаа вэ?
-Одоогоор тоглохыг хүсэж байгаа багийнхаа нэрийг нууц хэвээр үлдээе гэж бодож байна. Хэрвээ сонгогдох юм бол өөрийгөө хэр хэмжээнд бэлтгэгдэж байгаад ирсэн бэ гэдгээ харуулахыг хичээнэ. Сонгогдсон багтаа тоглож, өөрийн юу чаддагаа харуулах болно гэж бодож байгаа.
| Р.ТӨГӨЛДӨР: ТОГЛОХЫГ ХҮСЭЖ БАЙГАА БАГИЙНХАА НЭРИЙГ НУУЦ ХЭВЭЭР ҮЛДЭЭЕ |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |