Түүний сүүлийн жилүүдэд тайзнаа бүтээж буй дүрээс "Амьдрахуй"-н Жя Жэн, "1984" жүжгийн Жулияг энэхүү бичвэртээ онцолж байна. М.Батболд найруулагч тэдний хамтрал "Гэм зэм"-ийн улсын яллагчийн дүрээс эхэлсэн. Д.Ганцэцэг жүжигчний ур чадвар тайзнаа асан дүрэлзэж, үзэгчдийг байлдан дагуулж, найруулагчаас ямар ч дүр оноосон тодхон бүтээчихдэгийг бид мэдэх билээ.

Тиймдээ ч үзэгчдийн сэтгэлд баян хангалуун амьдралтай ч хайрласан хайрандаа эцсээ хүртэл үнэнч байж, зовлонг нь хуваалцаж, зарим үед бүр түүнээс ч илүү шаналж, зовж, турж эцэж, өвдсөн Жя Жэн, харгис дээрэнгүй, байнгын хараандаа байлгадаг нийгэмдээ зохицож, тэдний шаардлагыг үг дуугүй биелүүлдэг хэр нь дотооддоо хүнийг хайрлах зүрх сэтгэл, эрх чөлөөгөө гээгээгүй Жулиягийн дүрийг амьдруулж чадсан. Хэрвээ би "Амьдрахуй"-н Жя Жэний оронд байсан бол амьдралд тохиолдох тэр олон зовлонг тэсэж туулж чадахгүй зугтах байсан байх. Гэсэн ч тэр бүтэлгүй Фу гүйд эцсээ хүртэл хань болж, үр хүүхдүүдээ өсгөж, бас алдаж, хүнд хүчир ажлын нугачаанд хөлгүй шахам болсон. Тэглээ гээд энэ амьдралдаа огтхон ч харамсаагүйгээ жүжгийн төгсгөлд хэлдэг.

Гурван цаг орчмын энэ жүжигт уйлж, дуулж, гүйж, алхаж, бачууран орилж, сандран мэгдсэн Жя Жэний дүрийг тэр торохгүйгээр даван гарч, ямархан дархлагдсан уран бүтээлч гэдгээ харуулж чадсан. Амьдрал өөрөө яг Жя Жэний дүр шиг хүнийг уйлуулж, дуулуулж, унагаж, босгож, орилуулж, ойлгуулдаг. Амьд явна гэдэг тэр бүх мэдрэмжийг хүн мэдэрч, басхүү бусдад өгөхийн нэр гэдгийг түүний энэ дүр бидэнд харуулдаг. Тиймдээ ч тэр "Амьдрал бол будаа, тос, давс, цай, цуу, түлээ. Түлээ галын ундарга, будаа өлсөж цангахгүй байхын эхлэл, тос, давс цай, цуу бол амьдралын амт. Үүнээс илүү амьдралын амт надад хэрэггүй, аав аа. Амьдрал амттай байх хэрэгтэй" гэж хэлдэг биз ээ.
.jpeg)

| МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |