"Сүүлчийн цас, анхны бороо
Зүрх сэтгэлд минь дурсамж үлдээнэ
Зургийн цомог, анхны хайр
Зөөлөн үнсэлт чинийх л байсан..." гэх нандин үгс хөвөрсөн “Guys” хамтлагийн "Сургууль минь баяртай" дууг мэдэхгүй хүн үгүй билээ. Сонсох бүрд нэг тийм давтагдашгүй мэдрэмж, гэгээн догдлол сэтгэлд бууна. Энэ дууг сонсож, үүнийг бичиж суугаагийн учир нь уяруу энэ хавартай, удахгүй тоглолтоо хүргэх гэж байгаа "Guys" хамтлагтай холбоотой. Ерөөс Хавар, "Guys" хоёрыг салгаж ойлгох аргагүй. Тэдний дуу хаварт л хамгаас дотно эгшиглэж, хүний амьдралын ховорхон сонголт бүртэй хамт байдгаараа онцгой. Хавар, хайр, төгсөлтийн баярын дурсамж хөглөх намуухан дуунууд энэ л залуусаас эгшиглэдэг. Одоогоос арван жилийн өмнө би ч ялгаагүй арванхоёрдугаар ангиа төгсөж, сүүлчийн удаа сурагчийн дүрэмт хувцсаа өмсөн баяраа тэмдэглэж зогсоход тэдний “Сүүлчийн цас, анхны бороо зүрх сэтгэлд минь дурсамж үлдээнэ...” гэх үгстэй “Сургууль минь баяртай” дуу эгшиглэж, үнэхээр л дотроо "Сургууль минь, багш нар минь, найзууд минь баяртай" гэж хэлээд, гуниг, догдлол зэрэгцэн зогсож байсан минь саяхан мэт. Үнэхээр ч тэгэхэд олон сайхан дурсамж сэтгэлийн “цомогт” хадгалагдан үлдэж, өдгөө хаврын хаварт сөхөх бүрд гэгээн гэрэлтэй хүүхэд нас, анхны гэсэн бүхэн тэр л хэвээрээ дурсагддаг. Дурсамж ингэж дуутай хамт эгшиглэдэг гэдгийн нэгэн жишээ гарцаагүй тэдний уран бүтээл билээ.
Эл хамтлагийн залуус 2001 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөж, сургуулиа төгсөхөөс өмнө буюу 1997 онд хамтлагаа байгуулсан байдаг. Тэд 2004 онд “GS6”, дараа нь “E-VITAMIN”, “70 baby” зэрэг цомог гаргасан бөгөөд “Зун орсон цас” нэртэй Монголын анхны мюзиклийг ч хийж байжээ. Харин 2000 онд “Далдын хүч” хэмээх анхны тоглолтоо үзэгчдэдээ хүргэж, 2001 онд “Fan party” MC's & 1 DJ” тоглолтуудаа толилуулсныг тэдний дууг шимтэн сонсдог үзэгчид нь андахгүй мэдэх билээ. Тэд ганц дуугаа дуулж, тоглолтоо хүргээд зогсохгүй “Тавилан”, “Бидний найзын дурлал”, “Сайн уу, амьдрал минь” зэрэг кинонуудыг ч хийсэн. Үүгээр ч зогсохгүй “Хамлет”, “Дурлал яг үлгэр шиг бас үхэл шиг” жүжгийг ч үзэгчдийн хүртээл болгож чадсан.
Ийнхүү урлагийн бүх л төрлөөр авьяас чадвараа сорьж, түүгээрээ үзэгчидтэйгээ үргэлж ойрхон байж чаддаг нь тэдний нэг онцлог байна. Хаа нэгтээ “Guys” эгшиглэхэд дурлалт хосууд учирч, “Хайрын бүжиг” хамт бүжиглэж, болзоо товлохдоо зөөлөн шиврэх “бороо”-нд дурсан, бүлээн салхинд гандаж хүлээдэг. Тэдний дууг сонссон хэн бүхэн ээждээ “Нандин хүсэл”-ээ шивнэж, хайртай хүндээ “Хонгор минь чин наддаа хамгаас нандин хайр” гэж дуулна. Мөн “Чи миний бүдэгхэн зурайх зам дээр ургасан цэцэг...” гэж итгэл, хайрын тухай төгсөшгүйгээр эгшиглүүлнэ. Аль ч бүтээлийг нь сонсоход ухаарал, уярал, итгэл, сэтгэл, хүсэл тэмүүллээр тэтгэгддэг. Сүүлийн жилүүдэд шинээр нэмэгдсэн нэгэн жинтэй уран бүтээлийн нэг бол нөхөрлөлийн тухай “Тэндээс сонсоно” дуу. Тэд ерөөс ямар сэдвээр уран бүтээл хийх гэж байна, тэр санаагаа дүрсээрээ бүрэн гүйцэт илэрхийлдэг. Бүр болоогүй гол санааг илтгэсэн түлхүүр нэгэн үг заавал бичдэг. Үүгээрээ бусад уран бүтээлч, хамтлагаас ялгардаг. Тухайлбал, найзын дуундаа “Хайртай гэж хэлээгүй ч хайр байдаг юм аа” гэх үгийг эшлэн оруулсан байдгийг сонссон хэн бүхэн андахгүй мэднэ байх. Тэгээд л
“Би бороон дунд норж алхана
Би салхинд гандаж, гундана
Би хаанаас ч хайж олохгүй нь ээ...” гээд л эгшиглэхэд эрхгүй автаж, дуу дуустал тэдний ертөнцөд "амьдардаг".
Дуунууд нь зүрхэнд ингэж ойрхон эгшиглэж, сэтгэлд хоногшдог болохоор монголчууд тэдэнд хайртай байдаг. Тэд ч үзэгч, сонсогчдынхоо итгэлийг алдахгүй бүх цаг үед чанартай сайн уран бүтээлээр бэлэг барьж, хит бүтээлүүдээрээ бүгдийн дотоод сэтгэлийг уудалж, хамгийн нандин мартагдашгүй дурсамжийг нь сэргээж, эсвэл мөнхөлж эгшиглэсээр байна. Тэдний дуунуудаас аль ч цаг үед сонсоод тайтгарч, эсвэл баярлан хөөрч, хөнгөн санааширч болох юм байна. Даруухан дөрвөн залуу тайзнаа гарч ирээд, хайрын, ханийн, учралын, төгсөлтийн, гуниг, баярын дуунуудыг чин сэтгэлийн угаас намуухан дуулчихаад, тэднийг сонсох мянга мянган үзэгчийг бодолд автуулж, нэгийг ухааруулчихаад буухыг "Guys" хамтлаг гэнэ. Эдгээр залуусыг сонссон үдэш яах аргагүй тийм нэг ухааралтай, хайр дүүрэн байдаг бол тэднийг сонссон хавар маргаангүй хөнгөн гуниг, хөөр баяртай байдаг юм. Үүгээрээ тэд Монголын урлагт домог болж чадаж буй билээ.
| ДУРСАМЖ ХӨГЛӨХ НАМУУХАН ДУУНУУД “GUYS”-ИЙНХНААС Л ЭГШИГЛЭДЭГ |
|
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-03-10 16:40:46
Циркчид олон улсын наадмаас “Алтан цом” хүртлээ
2026-03-10 15:05:48
130 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ: Шангри-Лагийн камер, харуулгүй давхарт гарч нэгнийгээ дээрэлхдэг, тэнд цуглардаг
2026-03-10 14:12:06
СУРАГЧ: Бичлэг дээрх зодож, дээрэлхэж буй хүүхэд манай сургуулийн математикийн багшийн хүүхэд
2026-03-10 14:08:41
2026-03-10 13:36:45
П.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл өргөн барьна
2026-03-10 13:23:42
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-10 12:19:48
“МӨНГӨН МОД 2025" НААДМЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-03-10 11:51:10
130 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: Манай сургуулийн нэг сурагч зодоонд оролцсон байна
2026-03-10 11:00:02
Баянгол дүүргийн өвсөр үеийн самбо бөхийн аваргууд тодорлоо
2026-03-10 09:23:08
Боксын улсын аваргаас “Бурхан Халдун” клубийн тамирчид медаль хүртлээ
2026-03-10 08:31:28
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-03-10 07:42:02
МҮОХ-ны жендэрийн комисс хуралдлаа
2026-03-10 07:20:00
Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ
2026-03-10 07:10:00
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛ
2026-03-10 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ
2026-03-10 07:00:00
Н.НОМИНЗАЯА: ТӨГС ХҮН БАЙЖ ЧАДАХГҮЙ Ч ХАМТЛАГИЙН АХЛАГЧИЙН ХУВЬД ХАМГИЙН САЙНААРАА БАЙЖ, ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСДЭГ
2026-03-10 07:00:00
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-03-10 07:00:00
ИЗНН-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫН КНОП АН-Д ҮЙЛЧИЛДЭГ ГЭВ ҮҮ
2026-03-10 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |