“АТРЫН-IV” АЯН ЗАЛУУЧУУДЫГ ХӨДӨӨД ТАТАХ ГАРЦ БОЛОХ УУ
Малчид, тариаланчдын хувьд амжиргаагаа сайжруулах, тэднийг төр засгаас бодлогоор дэмжиж байгаа цөөн ажлын нэг нь “Атрын-IV” аян болоод байна. Харин тариаланчдын хувьд “Атрын-IV” аяны хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, төрөөс олгож буй зээлийг хүртэж чадахгүй байна. Танил талтай нөлөө бүхий томоохон компаниуд тэрхүү боломжийг эдэлж, танилгүй эгэл жирийн тариаланчид төрөөс олгосон боломжийг эдэлж чаддаггүй" гэх гомдол, санал эхнээсээ гарсан. Уг нь энэхүү аяныг хэрэгжүүлэх гол зорилго нь хөрсөө хамгаалах, газар тариалангийн бүс нутагт агро ойн зурвас байгуулах, үр, суултын аж ахуйн нэгж, улаан буудай болон төмс, хүнсний ногооны үрийг дотоодод хангах зорилго тавьсан байдаг. Тиймээс төр засгийнхан тус ажлын хүрээнд тариаланчидтай биечлэн уулзаж, тэдэнд ямар асуудал тулгардаг, “Атрын-IV аяныг” хэрэгжүүлэхэд юу хамгийн чухал болохыг ярилцах нь эхний ажил чухал ажил. Тиймээс тариаланчид "Атрын-IV" аяныг сүр муутай эхэлж байна, тариаланчидтай тулж уулзахгүй байна, бидний саналыг сонсох ёстой" хэмээн гомдоллож эхэлсэн нь тус аяны үр өгөөч ямаршуухан байгааг харуулж байна. Атрын өмнөх гурван аян тариаланчдад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж, үр дүнгээ өгсөн гэж ярьдаг. Тэр хэрээр төр засгийнхан ч малчид, тариаланчидтай биечлэн уулзаж, гол асуудлыг нь ярилцаж хамтдаа шийдвэрт хүрсэн байдаг. Харин энэ жилийн аяныг шинэ техник, технологид суурилуулна гэж яриад байгаа. Энэ нь үнэндээ тариаланчдыг тэтгэх үү, туйлдуулах уу гэдэг нь одоо ч тодорхойгүй байгаа аж. Хэрвээ энэхүү аяныг амжилттай хэрэгжүүлж чадвал газар тариалангийн салбар хөгжиж, тариаланчдын хувьд шинэ боломж нээгдэж, залуусыг хөдөөд татах бас нэгэн гарц болох юм.

“АТАРЫН-IV” АЯНЫ ХҮРЭЭНД 2025 ОНД 650 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО
Засгийн газраас өсөн нэмэгдэх хүнсний хэрэгцээг хангах зорилгоор "Атарын-IV" аяныг хэрэгжүүлж, "Хүнсний хангамж, аюулгүй байдал", "Цагаан алт", "Шинэ хоршоо-чинээлэг малчин" зэрэг үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхээр болсон. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт уламжлалт мал аж ахуй болон эрчимжсэн хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлээр төрөлжиж, дотоодын хэрэгцээгээ монголын хөрсөнд ургасан эрүүл хүнсээр бүрэн хангасан "Эрүүл хүнс үйлдвэрлэгч, экспортлогч бүс" болох зорилтыг тусгасан. Энэ зорилтын хүрээнд “Атарын-IV аян”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Шинэ хоршоо-чинээлэг малчин”, “Цагаан алт” зэрэг үндэсний хэмжээний томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн салбарын хөнгөлөлттэй зээлийн хүүгийн дэмжлэгийг үргэлжлүүлж байгаа. Тодруулбал, Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт туссан “Атарын-IV” аяны хүрээнд 2025 онд 650 тэрбум төгрөгийн зээл олгохтой холбогдуулан ирэх оны зээлийн хүүгийн дэмжлэгт 58.7 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна.

ЦАГ УУРЫН ОНЦЛОГТ ТОХИРСОН НУТАГШСАН СОРТЫН ҮРЭЭР ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАНА
Монгол Улс атар газрыг эзэмшиж, газар тариалангийн аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилготойгоор атрын гурван аяныг өрнүүлсэн түүхтэй. Атрын-I аян 1959 онд эхэлж, атар газрыг эзэмших, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлж, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх шанг татсан. Атрын-II аян 1976 онд эхэлж, залуучуудыг өргөнөөр татан оролцуулж, тариалангийн талбайг нэмэгдүүлж байв. Атрын-III аян 2008 онд эхэлж, үрийн сортыг сайжруулж, техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлсэн. Харин энэ жилийн хэрэгжүүлж буй Атрын-IV аян ухаалаг, дэвшилтэд технологид суурилж, дотоодын хүнс,тэжээлийн хэрэгцээг хангахаас гадна экспортын чиг баримжаанд төвлөрсөн газар тариалан, эрчимжсэн мал ахуйн хослолыг бий болгох зорилготой юм. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хотоос хөдөөд шилжих залуу гэр бүлийг газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, орон сууцжуулалтын бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх талаар Засгийн газрын хуралдаанаар ярилцсан.“Атрын-IV” аяныг хэрэгжүүлснээр 200.0 мянган га талбайг шинээр тариалангийн эргэлтэд оруулж, нийт эргэлтийн талбайг 1.2 сая га-д хүргэх, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үргэлжлүүлж, ухаалаг газар тариаланг хөгжүүлэн, усалгааны дэвшилтэт технологи нэвтрүүлж, тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон нутагшсан сортын үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.
| “АТРЫН-IV” АЯН ТАРИАЛАНЧДЫГ ТЭТГЭХ ҮҮ, ТУЙЛДУУЛАХ УУ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |