Монголчуудын үеийн үед хайрлаж, хүндэлж, шүтсээр буй сод авьяастай дуучин М.Янжиндуламын охин Н.Золзаяатай ээжийнх нь тухай, ээжтэйгээ өнгөрүүлсэн гэгээн дурсамжийнх нь ярилцлагыг тухай энд дарж уншаарай.
Би “Монголчууд ээжийг минь мартчихсан байх даа” гэж боддог байсан. Гэтэл үгүй юм байна лээ.
Би ээжтэй хамт тоглолт үзээд явж байтал Чука ах тайзан дээрээс “Алдарт дуучин М.Янжиндуламыг хэн төрүүлсэн юм бэ, би төрүүлсэн” гэж хашхирч, онгирч байсан нь санаанаас гардаггүй юм.
Миний ээжийн давтагдашгүй дуу хоолой, авьяаслаг ажилч хичээнгүй зан чанар урлагт хайртай сэтгэл нь хэзээ ч мартагдашгүй билээ.
Ээж минь төрөөд 45 хоноод л ажилдаа орсон. Тэгэхээр мэдээж ээжийн дүүд хандах анхаарал, халамж нь суларна шүү дээ. Тэгээд дүү минь нялхаараа биднээс явчихсан юм. Энэ тухай бодохоор л гол харлаад байдаг юм. Ээжийг "Яаралтай ажилдаа ор" гэж захиргааддаг байсан үеийг үзэн яддаг, үнэхээр харгис нийгэм байсан.
Сул дорой хүн бол уйлж унжаад л, царайгаараа бүхнээ илэрхийлчихдэг шүү дээ. Харин ээж бол тийм биш.
Миний ээж алдартай дуучин байх нь надад сонин биш. Зөвхөн миний л дэргэд байдаг байсан бол сэтгэл хангалуун сайхан байх байлаа.
Дуучин мэргэжил нь ээжийг надаас булаачихсан юм шиг санагддаг.
Ээж намайг хичээлээ тараад ирэхээр "Миний охин хөргөгчөө онгойлгоод үзээрэй" гэдэг байв. Ээжийн хэлснээр хөргөгчөө нээхээр миний дуртай зайрмагийг 10-аар нь аваад хийчихсэн байдаг байлаа.
“Эмэгтэй хүн чамин тансаг, өөрөөсөө юу ч харамладаггүй, өөртөө цаг зав гаргадаг байх ёстой” гэдгийг үйлдлээрээ үлгэрлэдэг байсан.
Намайг “Миний охиныг урдаас нь харахаар нар гэрэлтэнэ. Араас нь харахаас сар гэрэлтэнэ” гэж өхөөрддөг байсан.
Ээжийнхээ дуунуудыг сонсохоор сэтгэл үймрээд байдаг. Тэгсэн мөртлөө маш их эрч хүч, зориг авдаг.
Ээж надад “Миний охин зовлон бэрхшээл тулгарахад амьдралд бүү сөхрөөрэй. Чи зовж, зүдэрч байгаагаа хүнд харуулж болохгүй шүү. Яаж ч унасан босоод ирэх чадалтай, хүчтэй байгаарай” гэж хэлдэг байсан.
Би дөрөв, таван настайдаа эмээтэйгээ хамт ээжийнхээ тоглолтыг үзэхээр очсон юм. Тэгээд дуулсных нь дараа цэцэг өгөхөөр тайз руу хартал төхөөрөмжүүдийн утсанд тээглээд уначихсан. Гэтэл хүмүүс инээлдээд, би уйлаад л ээждээ цэцгээ өгөөд, үнсүүлээд бууж байсан дурсамж байдаг.
| ДУУЧИН М.ЯНЖИНДУЛАМЫН ОХИН Н.ЗОЛЗАЯАГИЙН ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД |
|
Волейболын баг Зүүн Азийн аваргаас хүрэл медалийг хүртэв
2026-08-10 16:01:36
Б.Нарантуяа “EUROPEAN CHAMPIONSHIPS 2026”-гаас хүрэл медаль хүртэв
2026-08-10 15:53:34
Э.Батболд жюү жицү-гийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртэв
2026-08-10 14:16:50
Б.Мөнх-Эрдэнэ Шианийн олон улсын тэмцээнд түрүүлжээ
2026-08-10 14:06:41
"Олимп –Эв нэгдэл"-д оролцогчид “Багануур” ХК-ийн спортын үйл ажиллагаатай танилцлаа
2026-08-10 13:19:53
Өвөр Монголын 16 дахь удаагийн спортын наадам эхэллээ
2026-08-10 13:04:09
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН
2026-08-10 12:59:16
О.ЦОГТГЭРЭЛИЙН БИЗНЕС ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН Д.ДОРЛИГЖАВ, “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ НАРТАЙ ИНГЭЖ ХОЛБОГДДОГ
2026-08-10 07:17:29
Польшийн төлөөлөгчид Монгол Улсын хөдөө аж ахуйн салбартай танилцав
2026-08-10 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2026-08-10 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-08-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-08-10 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-08-10 06:00:00
Ц.Уртнасанг Польшийн "Гавьяаны мөнгөн загалмай" одонгоор шагнав
2026-08-09 17:53:34
24 мянган метр куб шатахууны агуулах 2028 онд ашиглалтад орно
2026-08-09 16:44:09
Тайваний шигшээ баг ХонгКонгийн шигшээ багийг 3:0-ээр хожжээ
2026-08-09 16:08:00
СЭЛЭНГЭ АЙМАГТ БАРИГДАЖ БУЙ 70 МВТ-ЫН ДЦС-ЫН ТЕХНОЛОГИЙН АНХНЫ ГАЛЫГ АСААЖЭЭ
2026-08-09 13:35:07
“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ
2026-08-09 13:22:59
Багануурт 134 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар нүүрс-пиролизын үйлдвэр байгуулахаар боллоо
2026-08-09 13:01:13
Увс аймагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт, судалгааг зургаа дахь жилдээ зохион байгуулжээ
2026-08-09 11:34:19
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |