• Өнөөдөр 2025-05-02

ДУУЧИН М.ЯНЖИНДУЛАМЫН ОХИН Н.ЗОЛЗАЯА: ЭЭЖ ШИГЭЭ ХҮЧТЭЙ ХООЛОЙТОЙ ДУУЧИН, ГЭГЭЭЛЭГ ЭМЭГТЭЙТЭЙ ДАХИН УЧРААГҮЙ БАЙНА

2025-03-26,   76401

-“ЭЭЖ МИНЬ ОЛНЫ ХАЙРТАЙ АЛДАРТАЙ ДУУЧИН БАЙСНААС ИЛҮҮ ЗӨВХӨН МИНИЙ ЭЭЖ БАЙСАН БОЛ ЯМАР САЙХАН БЭ" ГЭЖ БОДДОГ, ГАНЦААРДДАГ БАЙЛАА-

 

“Сүүмийн сүүмийх алс тэртээд

Сүргээ хариулж яваа даа

Баян далайн ус шиг

Бялхам сэтгэлт аав минь

Сураг чимээ чагнаад

Хүүгээ хүлээж суугаа даа...” хэмээх дууг “Сүүмийн сүүмийх” гээд аялангуут алдарт дуучин М.Янжиндулам санаанд бууж, түүний дуу хоолойг өгүүлсэн уртаас урт он цаг улиравч үе үеийн үзэгч, сонсогчдын сэтгэл, зүрхэнд түүний дуу хоолой эгшиглэсээр. "1970, 1980-аад оны алдарт дуучдаас өвөрмөц дуу хоолойтой түүнийгээ дархалж үлдээсэн тун цөөн эмэгтэй дуучны тэргүүнд М.Янжиндулам явдаг" хэмээн урлагийнхан ярьдаг. Ийнхүү монголчуудын үеийн үед хайрлаж, хүндэлж, шүтсээр буй сод авьяастай дуучин М.Янжиндуламын охин Н.Золзаяатай ээжийнх нь тухай, ээжтэйгээ өнгөрүүлсэн гэгээн дурсамжийнх нь талаар ярилцлаа.

-ЭЭЖ МИНЬ ДУУГААРАА ХҮЧТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛДЭГ БАЙСАН-

-Хүний зүрх, сэтгэлд сайхан дуу үлдэхээс гадна сайхан дуу хоолой хоногшдог юм байна. Энэ танд мэдрэгддэг үү?

      -Харин тийм ээ. Саяхан цахим орчинд миний ээжийн талаар нэг хүн дурсамж бичсэн байсан. Түүний доор хүмүүс маш сайхан сэтгэгдэл бичсэн байна лээ. Би “Монголчууд ээжийг минь мартчихсан байх даа” гэж боддог байсан. Гэтэл үгүй юм байна лээ. Өнөөдрийг хүртэл ээжийн минь дууны ертөнцөд үлдээсэн зам, мөр гэрэлтэж, гялалзсаар буй гэдгийг мэдрэх миний хувьд үгээр хэлэхийн аргагүй сайхан байна. Би ээжийгээ цаг үргэлж гэгээн сайхнаар төсөөлж бодож, өөрийгөө тайвшруулдаг. Хэдий ээж минь байхгүй ч гэлээ нэр алдар, уран бүтээл, халуун дулаан сэтгэл, намайг гэсэн хайранд нь дулаацаж, жаргалтай амьдарч байна.

-Таны ээж багадаа ямар хүүхэд байсан бол. Та ээжийнхээ бага насных нь тухай  ярьж өгөөч?

        -Миний ээж 1957 оны дөрөвдүгээр сарын 24-нд Улаанбаатар хотын хоёрдугаар эмнэлэгт төрсөн юм билээ. Манай өвөөг Саранжавын Мандшир гэдэг. Ховд аймгийн Цэцэг сумынх. Эмээг минь Ёндонгийн Магадсан гэдэг. Архангай аймгийн Тариат сумын хүн байсан юм билээ. Миний ээж багаасаа дуулах дуртай, авьяаслаг, сайхан хоолойтой охин байсан гэж эмээ минь ярьдаг байсан. Ээж минь 1974 онд төмөр замын 20 дугаар сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд, Багшийн дээдийн дуучны ангид элсэх бодолтой байтал дуучны анги байгаагүй юм билээ. Харин 1975 онд дуулах авьяас, сонирхолдоо хөтлөгдөн Хотын эвлэлийн хорооны “Залуус”, “Боргио” хамтлагт дуулж эхэлсэн юм билээ. Тэр цагаас ээжийн минь дуучин болох гараа тавигдсан байдаг. Ээж минь тэр үед “Харанга”-ын Чука ахын "Залуус" хамтлагт явдаг байсан юм билээ. Би ээжтэй хамт тоглолт үзээд явж байтал Чука ах тайзан дээрээс “Алдарт дуучин М.Янжиндуламыг хэн төрүүлсэн юм бэ, би төрүүлсэн” гэж хашхирч, онгирч байсан нь санаанаас гардаггүй юм. Тэд нэг хамтлагт байсан болохоороо ойр дотно байсан байх.

      Би ээжийнхээ бага насыг гоё өнгөрсөн гэж боддог. Ээж минь дүү нартайгаа бужигнаад л, сэтгэл тэнэгэр, хангалуун амьдардаг байсан юм билээ. Эгчтэйгээ нийлж байрныхантайгаа чулуугаар байлдаж өссөн гэж ярьдаг байсан. Багаасаа дуу, хөгжимд дуртай. Толиныхоо өмнө өдөр бүр дуулдаг хүүхэд байсан гэж эмээ ярьдаг байсан. Тиймээс ээж минь хүсэл, мөрөөдлөө биелүүлж чадсан байх. Ээж гэртээ байхаасаа л эгч, дүү нартаа зааж сургадаг, юу болох, болохгүйг хэлдэг, гэрийнхнээсээ сор нь байсан гэдэг юм билээ.

-Таны ээж дэггүй хүүхэд байжээ. Харин та ээжийгээ ямар зан чанартай хүн байсан гэж дурсах вэ?

       -Ээж минь багасаа сэргэлэн, цовоо, авхаалжтай, аливаа зүйлийн арга эвийг сайн олдог, гүйлгээ ухаан сайтай, амархан баярлаж, амархан гомддог, сэтгэл хөдлөл ихтэй хүн байсан.

Тэгсэн мөртлөө цагаахан сэтгэлтэй. Намайг загнаж, зэмлэчихээд дорхноо уур нь гарч, хошуу дэвсдэг байсан. Мөн хөгжилтэй, наргианч, маш хүчтэй эмэгтэй байсан даа. Бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж, өөртөө татахад нь ээжийн минь дотоод энерги, хүч нөлөөлдөг байсан болов уу гэж боддог. Хүнтэй өөрийнхөөрөө, үнэн сэтгэлээсээ харьцдаг байлаа. Бас ажилд махруу, аливаа зүйлийг чин сэтгэлээсээ дуустал нь хийдэг байсан. Намайг нэг зүйл дутуу цэвэрлэсэн байх юм бол “Чи яагаад дутуу хийдэг юм” гээд л дахиад цэвэрлэдэг байсан. Ээж минь гав шав хийж, нүд нь гялалзаад л гэрийн ажлыг дор нь хийдэг байсан.

Миний ээжийн гэртээ байх цаг хугацаа бага байсан ч гэлээ хамгийн сайн эхнэр, сайхан ээж байсан даа. Ээжид хувийн амьдралдаа анхаарах боломж байгаагүй. “Ээж минь олны хайртай, алдартай дуучин байснаас илүү зөвхөн миний ээж байсан бол ямар сайхан бэ” гэж боддог, ганцаарддаг байсан. Тийм болохоор би багаасаа “Олон хүүхэдтэй болмоор юм байна даа” гэж боддог байсан юм. Би сайн ханьтай учирч, одоо дөрвөн хүүхэдтэйгээ жаргалтай, сайхан амьдарч байна.

-ЭЭЖИЙН МИНЬ ДУУЛСАН "ОРЬ ЗАЛУУ НАС", "ААВДАА" ДУУ ХОЁР ЖИЛ ЗАХИАЛГАТ КОНЦЕРТЫГ ТЭРГҮҮЛЖ БАЙСАН ГЭДЭГ-

-Таны ээж “Баянмонгол” чуулгад олон жил дуулсан шүү дээ. Чуулгын дуучин болчихоод их л баярлаж байсан байх даа?

      -Ээж минь 1976 онд эстрадын дуу дуулаачдын улсын уралдаанд оролцож, 375 хүнээс шалгарч, тэргүүн байр эзэлсэн. Тэр тэмцээний дараа Д.Ухнаа гуай ээжид “Баянмонгол”-д дуучнаар орох санал тавьж байсан юм билээ. Тэр үед ээж бөөн баяр л орж байсан байх. Тэгээд 1977-1980 онд улсын фестиваль, чуулга уулзалтуудад амжилттай оролцож, нэгдүгээр байр эзэлж, хүндэт диплом, үнэ бүхий зүйлээр шагнуулж байлаа. Мөн ЗХУ-д жил болгон зохиодог Эстрадын жүжигчдийн урлагийн их наадам болох “Алтан намар-79”-д оролцож, Баку, Рига, Тула, Харьков, Вильнюс, Ленинград, Москва, Ростов-На-Дону зэрэг 18 хотод аялан тоглолт хийж байсан түүхтэй. Ээж минь улсад 18 жил ажилласан. Өөрөөр хэлбэл, 18 жил дуулсан гэсэн үг. 1976-1980-аад онд ээжээс минь өөр дуучин байгаагүй гэж ярьдаг юм билээ. Ээжийн минь дуулсан “Орь залуу нас”, “Аавдаа” дуу хоёр жил захиалгат концертыг тэргүүлж байсан гэдэг. Одоо ч энэ дуунууд монголчуудын зүрх, сэтгэлийг догдлуулдаг хэвээрээ шүү дээ.

     Ээж  минь 1984-1988 онд Цахилгаан шуудан холбооны газарт, 1984-1990 онд НАХЯ-ны цэргийн дээд сургуульд дууны багшаар, 1990-1994 онд Төмөр замчдын дуу, бүжгийн чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байсан. Харин 2006 оны долдугаар сарын 6-нд эх орон, нийгэм, эзэмшсэн мэргэжилдээ өөрийн хувь нэмрээ оруулж, бүтээсэн үйлс нь ард түмнийхээ өмнө нь нэгэнт ил тод болсон мөнхийн гавьяа зүтгэлийг нь үнэлж, ард түмний чөлөөт санал асуулгаар тодруулан “Ард түмний гавьяат” цол тэмдгээр шагнасан юм. Миний ээжийн давтагдашгүй дуу хоолой, авьяаслаг ажилч хичээнгүй зан чанар урлагт хайртай сэтгэл нь хэзээ ч мартагдашгүй билээ.

-Та айлын ганц охин уу. Таны ээж их завгүй хүн байжээ?

     -Би дүүтэй байсан юм. Бид найман насны зөрүүтэй байлаа. Ээж минь төрөөд 45 хоноод л ажилдаа орсон. Тэгэхээр мэдээж ээжийн дүүд хандах анхаарал, халамж нь суларна шүү дээ. Тэгээд дүү минь нялхаараа биднээс явчихсан юм. Энэ тухай бодохоор л гол харлаад байдаг юм. Ээжийг "Яаралтай ажилдаа ор" гэж захиргааддаг байсан үеийг үзэн яддаг, үнэхээр харгис нийгэм байсан. Тэр үед аав, ээж минь маш хүнд цохилтод орж, хямарч байсан нь мэдээж. Ээж минь өөрийгөө л  буруутгаж, дотроо ямар их шаналж байсан бол гэж боддог. Гэхдээ ээж минь биднээс зовлонгоо их нуудаг байсан. Нуух юмаа нууж, ил гаргах зүйлээ гаргадаг байсан. Энэ нь түүний хүчтэй чанарынх нь нэг илрэл шүү дээ. Сул дорой хүн бол уйлж унжаад л, царайгаараа бүхнээ илэрхийлчихдэг шүү дээ. Харин ээж бол тийм биш. 

     Би айлын ганц хүүхэд болоод ч тэр үү эрх дураараа. Ер нь намайг дураар нь өсгөсөн. Дутагдах гачигдах зүйлгүй, аав, ээжийнхээ хайранд жаргалтай өссөндөө баярлаад баршгүй. Ээж минь тухайн үеийн нөхцөл байдал, мэргэжлийн онцлогоосоо шалтгаалаад, гэр бүлийнхэндээ төдийлөн анхаарч чаддаггүй байсан санагддаг. Дандаа улсын ажил гээд тоглолтоор явчихдаг байсанд нь би одоо ч харамсдаг. Би ч бас найзууд шигээ ээжтэйгээ, аавтайгаа хамт баймаар санагддаг үе зөндөө байлаа. Бүр аав, ээжтэйгээ хамт тоглож, наадаж яваа хүүхдүүдэд атаархдаг байсан гээд бод.  Миний ээж алдартай дуучин байх нь надад сонин биш. Зөвхөн миний л дэргэд байдаг байсан бол сэтгэл хангалуун сайхан байх байлаа. Тийм ч учраас “Ээж минь дандаа миний дэргэд байгаасай” гэж хүүхэд байхдаа их боддог байсан. Энэ байдлаас болоод ээжийнхээ ажилд дургүй байсан. Дуучин мэргэжил нь ээжийг надаас булаачихсан юм шиг санагддаг. Хэрвээ ээж цаг үргэлж миний дэргэд байсан бол бүх зүйлийг зохицуулдаг, надад бүхнээ зориулах байсан даа. Ээж минь хүний хийж буй буруу үйлдлийг хараад дуугүй өнгөрдөггүй заавал учирлаж, ойлгуулдаг байсан. Жишээлбэл, гудамжинд шүлсээ, хогоо, тамхиа хаяж буй хүмүүст "Залуу хүн байж ингэж болохгүй шүү" гэж зөвлөж, шаардлага тавьж байсныг нь санадаг. Түүнээс би их зүйл сурсан. 

-ЭЭЖ МИНЬ ЦЭЦЭГТ ДАРУУЛСАН ЭМЭГТЭЙ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ-

-Та ээжийнхээ цаг наргүй ажилд нь дургүй байсан ч ээжээрээ цаг ямагт бахархаж ирсэн биз дээ?

        -Хүүхэд байхдаа л ээжээрээ бахархдаг байсан. Манай ангийнхан, найзууд ч миний ээжээр бахархдаг байв. Хичээлээ тараад ирэхэд гэрт том, том баглаа цэцэг, шагнал урамшуулал дүүрэн байдаг байсан. Ээж минь цэцэгт даруулсан л эмэгтэй байлаа шүү дээ. Хэчнээн олон хүний хайр хүндэтгэлийг хүлээж явдаг нь түүнээс л мэдрэгдэж байгаа биз.

      Ээж намайг хичээлээ тараад ирэхээр "Миний охин хөргөгчөө онгойлгоод үзээрэй" гэдэг байв. Ээжийн хэлснээр хөргөгчөө нээхээр миний дуртай зайрмагийг 10-аар нь аваад хийчихсэн байдаг байлаа. Тэгээд би хоёр зайрмаг идээд дуусахад ээж үлдсэнийг нь идчихдэг байсан. Зайрмагт ээж минь тийм дуртай байлаа шүү дээ. Тэгээд Орост тоглолтоор явж байгаад гоё гоё зайрмаг нууцаар иддэг байсан тухайгаа инээгээд л ярьдаг байлаа. 

-Таны ээж гэртээ байхдаа юу хийх дуртай байсан бэ?

     -Ээж минь мэргэжилтэйгээ холбоотой болон философи, уран зохиолын ном унших дуртай байсан. Толгой сайтай хүн. Аав нь их ой сайтай хүн байсан юм билээ. Мөн ээж минь их сайхан хоол хийдэг байсан шүү. Гэртээ байхдаа хөгжилтэй, сайхан энергитэй, гэгээлэг хүн байлаа. Ээжийгээ би хэзээ ч муу, муухай юм боддоггүй, ярьдаггүй, төсөөлдөггүй байсан гэж боддог. Аав бид хоёр ээжийг их цаашлуулдаг байсан. Би ээжийн буузанд, аав цуйванд нь дуртай.

-Их ганган дэгжин байсан уу, ээж нь?

     -Ээж минь гэртээ хоолойны дасгал хийж, дуулчихаад дандаа түүхий өндөг уудаг байсан. Ер нь их тансаг хэрэглээтэй хүн байсан шүү. Орос дэлгүүрээр үйлчлүүлэх тусгай картаараа өөрийнхөө дуртай утсан хиам, утсан загас, тахианы мах, давстай самар, зайрмаг авдаг байсан. Би ээжийгээ дагаад тансаг зэрэглэлийн ресторан, дэлгүүрүүдээр их хэсдэг байлаа. Ээж барахгүй мөртлөө ширээ дүүрэн хоол захиалчихаад л “Хүссэнээ ид” гэдэг байсан. Мөн надад хувцас авч өгөх их дуртай.  Би ч олон ээлжийн даашинзтай байлаа. Заримыг нь өмсөж амжаагүй байтал багадчихна. Ээж минь ингэж намайг дагуулж, эрхлүүлж явахдаа “Эмэгтэй хүн чамин тансаг, өөрөөсөө юу  ч харамладаггүй, өөртөө цаг зав гаргадаг байх ёстой” гэдгийг үйлдлээрээ үлгэрлэдэг байсан. Ээжийн тэр чанар надад их нөлөөлсөн юм шиг санагддаг. Би тэр чанарыг нь амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг. 

-Та үнэхээр эрх танил өсжээ. Ээжтэйгээ дэлгүүр хэссэн, хамт хоол идсэн мөч л таны амьдралын хамгийн жаргалтай үе байсан юм шиг санагдлаа?

     -Үнэхээр жаргалтай байж. Ээж намайг эрхлүүлж, Золушка гэж дууддаг, надад их хайртай байж дээ. Намайг бүр “Миний охиныг урдаас нь харахаар нар гэрэлтэнэ. Араас нь харахаас сар гэрэлтэнэ” гэж өхөөрддөг байсан. Түүнд нь би их дургүй. “Чимээгүй байгаач ээ, хүмүүсийн дэргэд” гээд л уурладаг байсан. Үүнийгээ одоо бодохоор харамсдаг юм.

-1980-аад оны сүүлчээр таны ээжийг Хятадын тагнуул гэх цуу яриа гарсан юм билээ. Юунаас болж дээрх яриа гарах болсон юм бэ?

     -Ээжийн төрсөн эгч нь хятад хүнтэй ханилж, Амгаланд амьдардаг байсан юм билээ. Тухайн үед тэнд дандаа хятадууд амьдардаг байсан гэж ярьдаг. Тэгээд ээж эгчтэйгээ уулзах гэж Амгаланд хэд хэд очиход нь ийм цуу яриа гарсан гэдэг. Ээжийн минь ид мандаж явсан цаг үе шүү дээ. Би тэр тухай бодохдоо “Ээжийн минь сэтгэл санаа ямар их зовж, тэгж ярьж яваа хүмүүст ямар их гомдож байсан бол” гэж өрөвддөг. Ээж минь тэр үед хэлмэгдсэн.

-Таны ээж цэцэгт даруулж байсан шигээ сонсогчдын захидалд даруулж байсан болов уу?

     -Нэг удаа юм хайж байтал уут дүүрэн захиа гарч ирсэн. Тэгээд үзтэл ээжид ирсэн үзэгч, сонсогчдын захидал байсан. Дандаа ээжийг “Шүтдэг, дуурайдаг, хайрладаг, хүндэлдэг” гэсэн утгатай захидлууд байсан. Үүнтэй адил орон орны алдартай уран бүтээлчид ээжид зурагтай нэрийн хуудсан дээрээ дурсгалын үг, гарын үсгээ бичиж, эргэж холбогдох хаяг, утасны дугаараа үлдээсэн байдаг. Түүнийг нь би хадгалчихсан байгаа.

-ЭЭЖИЙНХЭЭ ДУУНУУДЫГ СОНСОХООР СЭТГЭЛ ҮЙМЭРДЭГ Ч МАШ ИХ ЭРЧ ХҮЧ, ЗОРИГ АВДАГ-

-Та ээжийнхээ ямар дууг сонсох дуртай вэ?

     -Ээжийнхээ дуунуудыг сонсохоор сэтгэл үймрээд байдаг. Тэгсэн мөртлөө маш их эрч хүч, зориг авдаг. Ээжийн дууг дуулдаг, дуулах дуртай хүн зөндөө бий. Гэхдээ хоолойнд нь хүрдэг хүн байхгүй болов уу гэж боддог. Би ээжийнхээ бүх дуунд дуртай. Тэр дундаас “Орь залуу нас” дуунд нь бүр ч илүү дуртай шүү. Би сонсгол сайтай. Гэхдээ ээжийг дуурайсан хоолой байхгүй. Хүүхэд байхдаа ээжийгээ дуурайж дуулах гээд хэд хэдэн удаа үзэж байсан. Гэхдээ ээжийнхээ хоолойнд хүрч, дуулж огт чадаагүй. Тэр үед л би ээжийгээ ямар мундаг дуучин бэ гэдгийг ойлгож байсан. Тэгэхээр сонсголтой ч юм уу, дуулах авьяастай хүн бүр тийм хүчтэй дуулж чаддаггүй юм шиг санагддаг.

-ЭЭЖ МИНЬ "ИЙМ НЭГЭН ЯВДАЛ" КИНОНЫ ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН АЛИСА ФРЕЙНДЛИХЫГ ШҮТДЭГ БАЙЛАА-

-Таны ээж сайхан дуулахаас гадна маш өвөрмөц стильтэй санагдсан. Хэн нэгнийг дуурайдаг байв уу?

        -Ээж минь “Ийм нэгэн явдал” киноны гол дүрийн жүжигчин Алиса Фрейндлихыг шүтдэг байсан. Түүний хувцаслалт, үс засалтыг дуурайж, үсээ засуулдаг байсан гэдэг. Миний ээж их гоё гартай, гоёл чимэглэлд их дуртай байсан.

-Та ээжийнхээ хэлж байсан үг, хийж байсан үйлдэл бүрийг нь мартахгүйг хичээдэг байх. Ээжийнх нь  хэлж байсан таны санаанаас гардаггүй захиас бий юү?

      -Ээж надад “Миний охин зовлон бэрхшээл тулгарахад амьдралд бүү сөхрөөрэй. Чи зовж, зүдэрч байгаагаа хүнд харуулж болохгүй шүү. Яаж ч унасан босоод ирэх чадалтай, хүчтэй байгаарай” гэж хэлж байсан. Энэ л миний ээжийн захиас байсан болов уу гэж боддог. Энэ үгийг би хэзээ ч мартдаггүй. Надад их хүч болдог юм.

-Та ээжийгээ баярлуулж чадсан уу?

     -Миний ээж дандаа л намайг баярлуулж байснаас би ээжийгээ баярлуулж байгаагүй юм билээ. Би ээжийнхээ охин нь болж төрсөн нь л ээжийн минь баяр, баясал юм шиг надад тэгж ханддаг байсан. Ээж минь хэзээ ч надад хатуурхаж байгаагүй. Надтай яг миний найз юм шиг ханддаг байлаа. Би нэгдүгээр ангидаа муухай бичээд, ээжид загнуулсандаа дэвтэр дээрээ уйлчихсан юм. Гэтэл аав өмөөрдгөөрөө өмөөрч байлаа. Тэр үед би аавыгаа ямар сайн хүн бэ гэж боддог байсан бол одоо л  ээжийнхээ зөв байсныг ойлгож байгаа юм. Ээж минь намайг цэвэрч нямбай, хүний үг даадаг болгох гэж л тэр шүү дээ. 

-Та хэдэн настайдаа ээжийгээ тайзан дээр дуулж байхыг харсан бэ?

      -Би дөрөв, таван настайдаа эмээтэйгээ хамт ээжийнхээ тоглолтыг үзэхээр очсон юм. Тэгээд дуулсных нь дараа цэцэг өгөхөөр тайз руу хартал төхөөрөмжүүдийн утсанд тээглээд уначихсан. Гэтэл хүмүүс инээлдээд, би уйлаад л ээждээ цэцгээ өгөөд, үнсүүлээд бууж байсан дурсамж байдаг. Том болчихоод тоглолтод нь хамт явдаг, тайзны ард хувцсыг нь бариад зогсдог байлаа. Тэгээд л урлагийн хүмүүсийн сайхныг биширч, дуучин болмоор ч юм шиг санагдаж байсан. Гэхдээ би чадаагүй ээ. 

-Таныг өсгөж, хүмүүжүүлж, ээжийнх нь оронд ээж болж байсан аавынхаа талаар ярьж өгөөч?

      -Миний аавыг Нармандах гэдэг. Аав минь уран, дархан хүн байлаа. Маш мэдрэмжтэй хүн байсан шүү. Аав минь уран дархан байсан болохоор орон сууцанд ажлаа тухтай хийж чаддаггүй байсан шиг байна лээ. Тэгээд хувийн байшин барьж, аав уран дархнаа хийдэг байсан.

Миний аав намайг их эрхлүүлдэг, ээжийн үүргийг гүйцэтгэж, намайг тоглоомын талбайд тоглуулж, гадуур зугаацуулж, бүх музейгээр дагуулж явдаг байсан.

    Намайг төрөхөд “Үнэн” сонин дээр юу хэвлэгдсэн байна вэ гээд хадгалчихсан байх жишээтэй. Мөн миний анхны зурсан зургийг он, сартай нь бичээд хадгалчихсан байсан. Зураг зурсан өдөр бидний хувьд маш гоё өдөр. Учир нь, би 2009 оны тэр өдөр анхны хүүхдээ төрүүлж байлаа гэх мэт нарийн мэдрэмжтэй хүн байсан. Ээжид их түшиг тулгуур болдог, ар гэрийнх нь бүх асуудлыг хариуцдаг  байсан шүү. Би аавтайгаа их дотно өсөж, хүмүүжсэн. Аав, ээж минь миний хүмүүжил, боловсролд их анхаардаг байлаа.

-Таны хүүхдүүдээс дуулдаг, дуучин болох сонирхолтой хүүхэд бий юү?

     -Би хүүхдүүдээ "Дуучин болгохгүй" гэж боддог. Дуучин болох ямар хэцүү гэдгийг өөрийн биеэр мэдэрч өссөн болохооор тэр шүү дээ. хүүхдүүд минь ч "Дуучин болно" гэж ярьдаггүй. Манай том охин 10 дугааар ангид сурдаг. 

-Та ээжийнхээ уран бүтээлүүдийг цэгцэлж, пянз, си-ди болгосон уу. Ээжийгээ мөнхжүүлэх ямар ажил хийж байна вэ?

    -Уран бүтээлүүдийг нь цэгцэлж, нэгтгэж чадаагүй байгаа. "Ямар хэлбэрээр нэгтгэвэл зүгээр вэ" гэдгийг судалж байна. Удахгүй уран бүтээлүүдийг нь нэгтгэх, сэргээх бодолтой байгаа. 

-Ээж нь  ямар шалтгааны улмаас бурхан болсон бэ. Энэ тухай ярьж болох уу?

     -Миний аав, ээж өвчин ярьдаггүй, эмнэлгээр огт явдаггүй байсан. Гэвч хоёулаа гэнэтийн байдлаар нас барсан. Ээжийг эмч нар харвасан гэж оношилдог юм.  Тэр үед би 24 настай байлаа. Үнэхээр юу болж буйг мэдээгүй, ойлгоогүй байхад л бүх зүйл болоод өнгөрчихсөн байсан. Даанч хурдан юм билээ. Миний ээж сайхан дуу хоолойгоороо хэчнээн хүний хайр хүндэтгэлийг хүлээж, бусдыг баярлуулсан ч гэлээ сэтгэл хангалуун, сайхан амьдарч чадсан болов уу, хэн миний ээжийн гавьяаг үнэлсэн бэ гэж боддог.

Миний ээжтэйгээ өнгөрүүлсэн цаг хугацаа үнэхээр богинохон болохоор л би харамсаад байдаг юм. Нөгөөтэйгүүр ээж минь дуртай зүйлээ хийж байсан болохоор жаргалтайгаар буцсан байхдаа гэж бодож, өөрийгөө хуурдаг. Ээж минь надад үргэлж, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, дайчин, хамгийн мундаг ээжээр бодогддог.

Ингэж л төсөөлж, сэтгэлдээ ээжийгээ, хамт байсан мөчүүдээ нандигнадаг даа" хэмээн Н.Золзаяа ээжийнхээ бүтээсэн гэрэлт ертөнцийг бидэнд дэлгэсэн юм. Тиймээ, дуучин М.Янжиндулам бол Монголын авьяаслаг, сор болсон дуучдын нэг гэдгийг дуу хөгжимд хайртай хүн бүр ам бардам хэлнэ гэдэгт итгэлтэй байна. Ийм ч учраас түүний дуу бүхэн өдгөө сонсогчдын зүрх, сэтгэлийг уяраасан, гэгэлзүүлсэн хэвээр байгаа билээ.  


ДУУЧИН М.ЯНЖИНДУЛАМЫН ОХИН Н.ЗОЛЗАЯА: ЭЭЖ ШИГЭЭ ХҮЧТЭЙ ХООЛОЙТОЙ ДУУЧИН, ГЭГЭЭЛЭГ ЭМЭГТЭЙТЭЙ ДАХИН УЧРААГҮЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 137
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-30 11:17:02
    Намсрай: Миний дүү ахтайгаа холбогдоорой ээжийн чинь хамаатай бнэнэ утас руу залгаарай 99620963 Намсрай ах нь бн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-29 14:50:41
    Гантулга : 7 настай байхдаа 1977 онд энэ дуучны энэ дууг сонсоод дурлаж байлаа. Гоё үе байжээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-29 12:27:07
    О. Очирдорж. : Янжиндулам дуучны дууг сонсох дуртай. Ялангуяа "Ор залуу нас" дууг знэхээр агуу сайхан дуулсан. Одоо үед дууг нь дуулдаг хэдэн дуучин гарч ирж бна аа. Сайн дуучин дуулж бна. Гэхдээ Янжиндуламынгол за бхн шиг сэтгэл татам байж чадаагүй л бна. Давс нь багадсан хоол шиг л нэг юм дутаад байдаг. Дууны дунд нь тусгай уянгалаг аялгуугаар маш өндөр хоолойгоор олон өнгө гарган дуулдаг. тэрийг нь орхиод дуулчихдаг. бодвол хоолой нь хүрдэгүй ч юм бол уу? эсвэл онцгой тэр аялгуу нь патенттай байдаг юм бол уу гэж боддог. Тэр аялгууг нь үнэхээр гайхамшигтай дуулдаг тэр гоё хоолойг дуучин хүн гаргаж чадахгүй байдаг байх аа!? Ээжийн тань ид дуулж байсан үеийнх нь насны хүн бна аа би. Дуучин Од байлаа. Өвөрмөц сайхан харьцаатай хүний хайрыг татсан гоо үзэсгэлэнтэй сайхан мисс бүсгүй байсан шүү! Сэтгэл зүрхэнд сайхан бүхнээр хадгалагдан үлджээ. Охин Золзаяа чамд баяр хүргэе! Ээжийнхээ тухай гоё дурсамж гаргажээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-29 11:03:20
    Зочин: Марти гэсэн ч ард түмэндээ мартагдахгүй байхуйцаагаар дуугаа дуулаад үлдээцэн дуучиинг чинь яаж мартах вэ дээ. сонссоор байх болно монголчууд !
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-29 09:49:27
    Алтанцэцэг.: Жинхэнэ од байсан . Гоё дуулдгаас гадна цэмцгэр ихэмсэг ганган донжтой гоё эмэгтэй байсан. Манайхан сайн яваагаа газарт ортол муулдаг зантай. Хятадын тагнуул гээд сонин дээр дүүрэн бичсэн байж билээ. Харамсалтай эрт явжээ. Орь залуу нас дууг амьдруулсан дуучин. Баянмонгол чуулгынхан одууд шүү. Мартахын аргагүй гоё дуучид, хөгжимчид.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-28 17:01:13
    Дэмбэрэл .ахмад настан: Би малчин хүний хүүхэд, Яниндуламыг Аавдаа дуугаа дуулахаар аав минь хонио хариулаад намайг ирэхийг хүлээгээд дурангаа бариад юм хараад зогсож байгаа юм шиг бодогддог юм даа. Ингэж л нүдэнд харагдтал сайхан дуулдаг бүсгүй байж билээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-28 16:15:46
    Болд: Мартахын аргагүй хоолойтой мундаг дуучин байлааа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-28 16:15:09
    Болд: Мартахын аргагүй дуучин байлааа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-28 14:09:31
    Янжиндулам шүтэгчдийн нэг. : Үнэхээр гоё сайхан дуулдаг. Гайхалтай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-28 14:09:14
    Янжиндулам шүтэгчдийн нэг. : Үнэхээр гоё сайхан дуулдаг. Гайхалтай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-28 14:08:51
    Янжиндулам шүтэгчдийн нэг. : Үнэхээр гоё сайхан дуулдаг. Гайхалтай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-28 14:08:11
    Янжиндулам шүтэгчдийн нэг. : Үнэхээр гоё сайхан дуулдаг. Гайхалтай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-28 13:58:56
    Зочин: Ори залуу нас ". Маш сайхан дуу. уГЗ Насанбуян энэ дуугаараа дуучин Янжиндулам дуулснаараа өөрсөддөө мөнхийн сайхан давтагдашгүй уран бүтээл бүтээсэн. сонсох бүрт гайхалтай сайхан бдг. Охин зээ нарт н аз жхргал хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-28 13:17:46
    Иргэн : Орь залуу нас дууг үнэхээр гайхалтай сайхан дуулсан. Хоолойд нь ямар сайхан тохирсон дуу билээ. Орь залуу нас.... гээд л одоо ч сэтгэлд эгшиглэн, дуу нь хадсаар... ахиад нэг сонсохсон гэж бодогдсоор.... гайхалтай сайхан дуучин байлаа... хаа сайгүй л орь залуу нас сонсогдож, аялагдаж, сэтгэл зүрхэнд эгшиглэсээр л байна...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-28 12:53:49
    И.Содномдаржаа. : Зочин нэрээр сэтгэгдлээ үлдээжээ. И.Содномдаржаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-28 12:50:19
    Зочин : Гайхалтай сайхан дуучин байлаа. Миний залуу насны найз нөхөр Самбуугийн минь шүлэг Аавдаа дуугий нь одоо ч сонсох дуртай. Охин нь ухаалаг байж ээжийнхээ тэр сайхан дуу хоолойг нь цомог. Сиди хэлбэрээр бүтээж олонд хүртээвэвл сайхан шүү. Охинд аз жаргал хүсэе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-28 12:05:03
    39р байрны хүүхэд: Хөөрхөн жижигхэн гоё нүдтэй эгч байсан... Ренцэнханд Онжоо эгч Таксин Цоохор Цэнд-аюуш,Хурлаатын Төмөр Зориг Галхүү бас бус ахмадууд Эстрадын ахмад дуучдын гээд хөдөө орон нутагт явдаг байсан...сүүлд төмөр замын соёлын ордонд вагонд байрлаад манай суманд ирж байсан даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-28 10:37:22
    Нараа: Одоо ч сонсдог, өнөөдрийг хүртэл ийм сайхан хоолойтой дуучин алга даа. Асар их атаархал , муусайн түшмэл санаатай хүн хогнууд энэ сайхан хоолойг хөсөрдүүлсэн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-28 08:46:21
    Бүзмаа: Үнэхээрийн сайн дуучин авьяаслаг өвөрмөц хоолойтой хүн байсан би залуудаа сонсох дуртай байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-28 07:04:27
    Sara : Дуулсан дууг нь яаг л түүн шиг дуулах гэж оролддог байлаа Сайхан охин болон гэр бүлд нь аз жаргал хүсье Баярлалаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-28 06:07:29
    Naka: Aimr lag duuchin bsan.odooch zeregtseh duuchin alga.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-27 20:28:39
    С.Доржсүрэн: Дуучны маань дуулсан "Аавдаа"дуу нь аавын минь сүлд дуу нь байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-27 19:59:46
    Өвгөн : Одоо болтол энэ сайхан хүний дуунууд чихэнд хангинсаар л байдаг шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-27 19:50:39
    Ц. Цэцгээ : Янжка минь надтай хамт холбоонд ажилладаг бөгөөд бид хоёр гэмгүй сайхан найзууд байлаа миний найз ажилсаг шударга хөдөлмөрч хүнлэг маш ховор хүн байсан ум ма ни бад мэ хум чи минь сэтгэл зүрхэнд минь үүрд мөнх шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-27 17:45:15
    Энхээ: Аавдаа дууг дуулсаницагаас нь л бараг одоогийнхоор фэн нь болсон. Энэ дуу одоо ч миний дуулах дуртай дуу. Орь залуу нас дуу үнэхээр омогшмоор сайхан дуу дуулсан дуучин нь Янжиндулам маш сайхан сэтгэлд хоногшиол дужлсан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-27 17:02:29
    Ахмад настан: Маш ховор авьяастай ..сайхан бүсгүй байсан...дууг нь одоо ч сонсож баыдаг даа..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-27 11:06:24
    Basca Feiza: сайн байцгаана уу. "Аавдаа", "Орь залуу нас" энэ 2 дуу нь тэр үед яалт ч үгүй хит болж байсаан. Гэв гэнэт л *хятадын тагнуул* "болоод явчихсан". Тэгээд л тэрнээс хойш усанд хаясан чулуу шиг сураг тасарсандаа. Охины нь яриаг сонсжээ байхад, "хар хэл ам"~"атаа""жөтөө" гэдэг нь л энэ Бүсгүйг үгүй хийх замыг тавьжээдээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-27 10:01:52
    Ц: Дээр үеийн утсан хиам,загас эрүүл чанартай т.эдээр хийдэг бсан даа.амт сайхан шүү.үнэхээр л онцгой хоолойтой хүн бсандаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-27 10:01:39
    Ц: Дээр үеийн утсан хиам,загас эрүүл чанартай т.эдээр хийдэг бсан даа.амт сайхан шүү.үнэхээр л онцгой хоолойтой хүн бсандаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-27 09:26:08
    Эгэл: Сайхан хоолойтой дуучин байсан,одоо ч сэтгэлд дуу нь цангинадаг юм даа.Охинд нь аз жаргал хүсьэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-27 09:04:35
    Ахмад хүн: Утсан хиам, утсан загас юу юу гэнэв, буруу хооллож байж дээ ээж чинь. Үнэхээр сайн дуучин байсан хорвоог дэндүү эрт орхисон нь харамсалтай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-27 08:42:08
    Уншигч: Өвөрмөц хоолойтой дуучин дунд сургуульд байхдаа дуулдаггүй байсан гэдэг эрт явсан нь харамсалтай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-27 08:23:56
    Зочин: Янжиндуламын дуулсан дууг их дагаж дуулдаг байлаа.гоё хоолойтой дуучин даа. Охинд нь аз жаргалыг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-27 07:33:26
    Зочин: Охинд нь амжилт хүсэн ерөөе Нэг үеийг байлдан даруулсан Мундаг Од бсан шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-27 07:17:56
    Зочин: Охинд нь амжилт хүсэн ерөөе Нэг үеийг байлдан даруулсан Мундаг Од бсан шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-27 07:15:57
    Зочин: Урлалын салбарт ажиллахад гардаг золиос бгаа. Хэн нэгнээс дээшээ гарчихсан атаархаад Хуурамч цуу үг тараадаг. Үүргэвч үүрсэн бүсгүй гээд Их том гарчигтай нийтлэл хэвлэгдчихсэн бсан. Би хүүхэд бсан болохоор аймаар Хүн бэ гээд өнгөрч блаа. Хэлмэгдүүлэлт Атаа хорсол Алдар нэрэнд нь толбо үлдээсэн.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-27 02:09:27
    Zochin: Mongolin Ard Tvmen tanai eejin chn duug ih sonsdog bsn shv.tuhain uyiin urlagiin hvmvvs harin ch bvh ymn hangalt saitai,tsalin undur bsn dhv.Ulsin zardlaar gadgsha togloltor yvn.Uls sain hsngdag bsaan.harin dvv hu chi hargis nigem bsn gj yrij bolhgvi shv.ter uyd jinhene hvni erhig deedeldeg bsn.hvn hvne hvndeldeg bsn.hargis nigem bgagvi shv.tuhsin uyd utlsgin hvmvvs bvgdl tegj ajldag bsn ym bnle.harin ch eej chn Ulsin buynar jargaltail amidarch bsn bn shvde.tuhain uyiin TURD.ARD TVMEND chi Bayrlaj yvh estoi shv..40onoos hoish hujanud ih olshirson.eejin chn aavn (uvuu chn huja)hvn bsn gj yridag ym bnle.gehde Mongolchudad mu ym hj bgagvi bailgvide gj boddog.ysg ch tsever Mongol turhtei hvn bishlde.hyrad zvstei hvn bsn.ymartail egchn (huja)hvntei suusan gher zeregl asuudal daguulj bgan ter.!!!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-27 00:15:42
    Дуучин агсны шүтэн бишрэгч : Сайхан ярилцлага байна.алдарт дуучны энэ охинд эрүүл энхийг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-26 23:55:30
    Зочин: Чадалтай хоолтой,одоонийхонтой адил ам барьдаггүй,өөрийн хоолойгоороо дуулдаг байсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-26 23:20:47
    Зочин: Сүүлийн үеийн залуучууд янжиндулмыг ингэдэг болчихож
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-26 23:19:13
    Зочин: Гаж хоолойтой худлаа худлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-26 22:42:53
    Иргэн: Ёстой тухайн үед ОРЬ ЗАЛУУ НАС ДУУГААН ДУУЛСАН ОД БОЛСОН ДУУЧИН БАЙСАНДАА МАШ ХООЛОЙТОЙ ДУУЧИН Бүх уран бүтээлийг ахин олны хүртээл болгож мөнхжүүлжээрэй хүүхээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-26 22:35:50
    Янжиндуламын найз Зина: Золзаяа Миний дүү холбогдоорой. . Манай аав Нармандах ах аавтайн найз. Ээж Зина Ээжтэйн найз нь байсан. 22р цэцэрлэгийн багш. Чамайг их хайсан. Хэрвээ чамайг зөвшөөрвөл уулзаж болох уу? Зинагийн охин. 99173141.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-26 21:41:16
    Зочин: Орь залуу нас маш гайхамшигтай.Бүх бүжиг энэ аянд явдаг байсан даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-26 20:44:55
    И: 70 аад оны сүүлээр зөвхөн Янжиндуламын "Орь залуу нас" дуу хаа сайгүй цуйрайтаж байлаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-26 20:43:22
    S: 80955877SHAAX DYRTAI SEKSDEX AXTAI XUSNEER80955877
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-26 20:41:58
    S: SEKSEER VANXANDI BOOBN XXNO
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-26 20:07:45
    Зочин: Одоо ээжийнхээ уран бүтээлийг сэргээх олны хүртээл болгох дахин олны хүртээл болгох тал дээр анхаараарөй.Үр хүүхэд ахан дүүс нь хамтаараа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-26 20:06:07
    Зочин: Өвөрмөц хоолойтой дуучин байсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-26 14:17:47
    Норжмаа: Орь залуу нас гэднэг дуутэрцоглог дуу одооч сэтгэлд минь хэвээрээ байна тэр сайхан хүн гэв гэнэт лалга болчихсон юм одоо би 80дөхөж явнахайртай сайхан дуучин минь байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-26 13:26:40
    ард: Давтагдашгүй дуучин шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-26 13:26:33
    ард: Давтагдашгүй дуучин шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-03-26 13:26:28
    ард: Давтагдашгүй дуучин шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-09 19:09:31
    Болд : Үнхээр гайхамшигтай дуучин байлаа миний шүтээн шүү дээ үргэлж сонсдог
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-27 18:33:14
    Зочин иргэн : Хөөрхөн жижигхэн хүүхэн бсан . Ёстой од бсан шд
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-27 18:29:30
    Зочин : Ёстой од бсан . Маш хүчтэй хоолой тэр үеийн монголчууд шүтэж бсан даа . Тагнуул гдг хар гүтгэлэг сайхан ил гялалзаж явах үед нь хаалт болсон доо . Атаархагчидын хар хэл ам бсан дөө . Үеийн үед л атаархагчид хүнийг ингэж алдар нэр амьдралаар нь хохироож бдг шд
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-27 18:29:29
    Зочин : Ёстой од бсан . Маш хүчтэй хоолой тэр үеийн монголчууд шүтэж бсан даа . Тагнуул гдг хар гүтгэлэг сайхан ил гялалзаж явах үед нь хаалт болсон доо . Атаархагчидын хар хэл ам бсан дөө . Үеийн үед л атаархагчид хүнийг ингэж алдар нэр амьдралаар нь хохироож бдг шд
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-26 11:27:31
    Батбаяр: Үнэхээр од дуучин байлаа..Охинд нь аз жаргал хүсэн ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-26 10:52:31
    Zochin: Tomor zamd duu nartai ni manil yvj bj egch ni ged ori zuu nas aavdaa duu sanagdaad neg harah ymsan gej tomor zamd amdardag medej harshad saihan namhan. Jinighen biemei tom nudtei tssraldaj harj ble duuni naizin mini nsiz gd ene ssihan humuusged medej avsan ym
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-26 08:32:25
    Baagii: Mash huchtei hooloitoi chadvarlag duuchin blaa bi shutej yvdag duug n huuhed bhdaa ih sonsdog odoo ch ter l heveerei sod aviyastran
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-25 23:27:09
    [email protected]: Мөн ч сайхан дуучин байсан одоо ч сонсох дуртай. Дахин давтагдахгүй сод авьяастан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-25 23:27:08
    [email protected]: Мөн ч сайхан дуучин байсан одоо ч сонсох дуртай. Дахин давтагдахгүй сод авьяастан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-25 23:27:08
    [email protected]: Мөн ч сайхан дуучин байсан одоо ч сонсох дуртай. Дахин давтагдахгүй сод авьяастан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-25 23:27:07
    [email protected]: Мөн ч сайхан дуучин байсан одоо ч сонсох дуртай. Дахин давтагдахгүй сод авьяастан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-25 23:27:05
    [email protected]: Мөн ч сайхан дуучин байсан одоо ч сонсох дуртай. Дахин давтагдахгүй сод авьяастан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-25 23:27:05
    [email protected]: Мөн ч сайхан дуучин байсан одоо ч сонсох дуртай. Дахин давтагдахгүй сод авьяастан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-25 23:27:03
    [email protected]: Мөн ч сайхан дуучин байсан одоо ч сонсох дуртай. Дахин давтагдахгүй сод авьяастан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-25 23:27:02
    [email protected]: Мөн ч сайхан дуучин байсан одоо ч сонсох дуртай. Дахин давтагдахгүй сод авьяастан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-25 23:10:34
    Zochin: Saihan eej bjee. Goy duu duuldag bsan um bn. Ohin n joohon uujuu dotortoi yariltslaga uguhgui dee. Neg l bolovsroogui shinjtei, gomdolloson.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-25 23:05:33
    С.Баасанжав: Сайхан дуучин , тухайн үедээ их өвөрмөц содон хоолойгоор дуулдаг нь содон байсан. Биднийг 1977- 78 оны өвөл Булган аймгийн 10 жилийг төгсөх жил юмдаа. Гэтэл 1978 оны хавар л юм даа , хүүе нөгөө дуучин Янжиндулам чинь хятадын тагнуул байсан гэнээ гээд л нэг өдөр сургуулийнхаа жижүүр Сэрээнэн гэдэг авгай цуурч байхыг сонсоод тийм үү гээд гайхацгааж байсан сан. Түүнээс хойш нэг хэсэг дуулахаа байсан уу завсарласан байхаа одоо санахгүй байна , тэгээд л дуулж эхэлсэн дээ. САЙН ДУУЧИН БАЙСНЫГ ДАХИН ХЭЛЭХ БАЙНА
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-25 23:05:12
    a bymbadolgor : tiimee1980 iad onii ved ym ynjindulam duushin maan saixan xoolootoi guushin baisan gaixatai radiogoor ix sonsdog baisan
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-25 18:34:02
    Жамц Отгонбаяр: Эсратын нэрт дуучин М.Янжиндуламын дууг сонсох дуртай одоо ч гэсэн сонссоор л байна Одоогийн хэллэгээр "Од " дуучин байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-25 18:34:01
    Жамц Отгонбаяр: Эсратын нэрт дуучин М.Янжиндуламын дууг сонсох дуртай одоо ч гэсэн сонссоор л байна Одоогийн хэллэгээр "Од " дуучин байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-25 11:03:22
    Б лхагвасүрэн: Яг үнэндээбол апу компанид ажилд орж пиво савлах цехэд ажиллаж байгаад боргио хамтлагаас анх нэр нь гарсан дуучин шүү дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-25 10:12:46
    Зочин: Сайхан дуучин шүү 70 80аад оний од байлаа хөөрхий
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-25 08:05:42
    Зориг: Энэ хүний дуулсан дуунууд Монголчуудын зүрх сэтгэлд хэдэн арав, хэдэн зуун жилээр орших байхаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-24 08:24:09
    Тунгалаг: Өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр амьдарч, Ар тал болсон гэр бүл нь хайрладаг дэмждэг байсан нь Ард түмэндээ унаган авьяас бэлгээ зориулан дуулж тэдний сэтгэлд үеийн үед дуу нь эгшиглэсээр л байна.Үхсэн мөртлөө амьд юм шиг тийм л хүн юм даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-24 08:05:02
    Irge n : Манай оронд хэлмэгдүүлт арилна гэж бхгүй бха үнэн шударнга хүмүүсээ дарж долигнуур хов зөөсөнөө дээш иатдаг энэ нь олон дуучин болон жирийн хүнд гай болсон нэг н энэ дуучин мөн оюунчимэг нандиа гэх мэт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-24 00:36:14
    Цэцгээ: Нөхөр Нармандах нь сүүний үйлдвэрт бас ажилладаг байсан. Томоотой дөлгөөхөн ах байсан шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-22 20:05:50
    oyunaa: hamgiin ih sonsoh durtai duuchidiin neg bsn odoo ch sonsdog zaluu nas ter chigeeres derged irdeg shuu odoonii duuchid ter ueiin estradiin duuchidiin hemjeend hurdeggui gej boddog um ter ueiin duuchid uneheer ondor zeregleliin classik duuchid baij dee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-21 16:59:02
    Х.Цэрэндолгор: Хүүхэд байсан ч гэсэн маш сайхан дуулдаг дуучин байсанг сайн мэддэг байлаа. Аав ээж минь их үнэлдэг, хүндэлдэг болоод л би их тод сайн мэддэг байсан байхаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-21 14:27:15
    зочин: Орь залуу нас дууг ганцхан дуучин Янжиндулам л амьлуулдаг басйан. Мундаг чадалтай хоолотой дуучин байсан. Охинд нь зээ нар нь хамгийн сайн сйахан бүхнийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-21 05:40:20
    Dami: Сайхан гоё хоолойтой дуучин байсан даа. Тэр үеийн дуучдыг одоогийн дуучидтай зүйрлэшгүй. Тэд одоо байсан бол бүгд Ардынх болсон байгаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-21 05:40:20
    Dami: Сайхан гоё хоолойтой дуучин байсан даа. Тэр үеийн дуучдыг одоогийн дуучидтай зүйрлэшгүй. Тэд одоо байсан бол бүгд Ардынх болсон байгаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-21 05:40:20
    Dami: Сайхан гоё хоолойтой дуучин байсан даа. Тэр үеийн дуучдыг одоогийн дуучидтай зүйрлэшгүй. Тэд одоо байсан бол бүгд Ардынх болсон байгаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-21 05:40:19
    Dami: Сайхан гоё хоолойтой дуучин байсан даа. Тэр үеийн дуучдыг одоогийн дуучидтай зүйрлэшгүй. Тэд одоо байсан бол бүгд Ардынх болсон байгаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-21 05:40:18
    Dami: Сайхан гоё хоолойтой дуучин байсан даа. Тэр үеийн дуучдыг одоогийн дуучидтай зүйрлэшгүй. Тэд одоо байсан бол бүгд Ардынх болсон байгаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-20 22:29:33
    Одко: Аав минь дууг нь байнга сонсдог сайхан дуу шүү сайхан дуучин
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-19 11:38:28
    Ichko : Сайхан дуучин байсаан. Архи пивоны комбинатын пиво савлах цехэд ажиллаж байхдаа бүх ард түмний урлагийн үзлэгт оролцож түрүүлж филормонийн дуучин болох эхлэлээ тавьж байлаа. Тэр цехэд ажиллаж байхдаа сэргэлэн цовоо, хөгжилтэй эгч байдаг байв. Юун одооны дуучид вэ? Энэ хүний хэмжээнд хүрэхгүй улсуудад гавьяат өгөөд байх юм да
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-16 21:19:54
    Оюун: Мундаг дуучин шүү Одооч дуунууд нь сэтгэл хөдлөгсөн хэвээрээ Гавьяа шагналуудаа авч чадсийн борвуу.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-16 21:19:53
    Оюун: Мундаг дуучин шүү Одооч дуунууд нь сэтгэл хөдлөгсөн хэвээрээ Гавьяа шагналуудаа авч чадсийн борвуу.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-16 18:51:18
    enhtuya: tuuni duulsan aavdaa ori zaluu nas duug ynjindulam shig duuldag duuchin odoo her alga togs duuchin baisan
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-16 14:43:04
    어유나 : Unexeeriin saixan duujin baisan
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-16 13:24:52
    asral: mundag hooloin tsaraa ondor cots niigemiin aldartai od bolson duuchin baisandaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-16 10:01:50
    Зочин: Жаахан байхад дуу гийн их сонсдог байлаа. Сонсдог гэж шугамын радио гоор энэ хүний дуу л явдаг байлаа. Их гоё дуулдаг гоё дуучин байсан. Миний төсөөлөлд оддын охин кино ны охин шиг л буудаг байж билээ Биeэ төгс авч явдаг байсан болохоор тагнуул гэж хэлэгдэхэд түлхэц болсон байх.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-16 08:49:38
    Ундраа: Янжиндулам гуайн дууг сонсож өслөө, хүүхэд нас минь нүдний урдуур зурсхийж бнадаа. Ээжийнхээ дууг оюуны өмчид бүртгүүлж эрхийг нь авар хэрэгтэйдээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-15 19:32:10
    Х: Нэгэн үе монголын ноймор 1 дуучид байсан Адарсүрэн Янжиндулам хоёр хоёууланд нь гавъят гэх төмөрөө зүүж өгөөгүй гэхээр монголын урлаг гэж ер нь юу пм бэ пиздаа нохойн оцгор МУГЖ Чинбатын Батэрдэнэ гэж ч байх шиг ичиж үхмээр юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-15 17:08:37
    Иргэн: Цээл.сайхан чадалтай хоолойтой..дуучин блаа.Үнэндээ Янжиндуламын хоолойг гүйцэх дуучин гарсангүй.Сэтгэлийн гүнд үлдсэн сайхан дуучиндаа их үгүйлж дурсан боддогтоо.Ум ма ни бадмэ хум
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-15 14:57:43
    Иргэн: Мундаг хүн байжээ сайн ойлголт авлаа зарим хүсүүс өөрөөр боддог байсан байх шүү тагнуул ч гэх шиг л яридаг байсан ингэж ойлголтоо цэгцэллээ БАЯРЛАЛАА
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-15 13:44:22
    Зочин: Үнэхээр сайхан ярилцлага болжээ.Их гоё дэгжин эмэгтэй байсан шүү .Орь залуу нас гээд л дуулдаг байсан даа.Нүд их гоётой хүн байсан шүү.Ухаалаг охин ээжийгээ сайхан дурсамж ярьжээ.баярлалаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-15 09:08:50
    Zochin: .Estoi saipan gangan duuchin egch
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-15 08:42:59
    Иргэн: Охин нь их ухаалаг бодолтой юм байна. Хэн ч ээжтэйгээ удаан хамт байхыг л бодно. Дуртай юмаа хийж явсан гэж ойлгосон нь гайхалтай. Үнэхээр уран бүтээлч хүний дотоод сэтгэл гэртээ удаан байх боломжгүй л дэ. Энэ хүний номыг нь гаргах хэрэгтэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-15 07:16:32
    Zochin: Aavdaa duug saihan duulsan shuu.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-15 06:54:30
    Д..Хуягт.: Үнэхээр өвөрмөц цээл яруу тунгалаг уянгалаг хүчтэй хоолойтой гайхамшигтай сайхан дуучин байсан.Янжин дуламын нөхөр Нармандахтай Гар урлалын үйлдвэрт хамт ажилладаг байлаа.Нараа маань дарханы тасагт би сийлбэрийн тасагт ажилладаг байсан.Өндөр сайхан их даруухан чадалтай сайн уран дарханзалуу ба бид хоё р их дотно ярилцана.Тэр үeд Янжиндулам манай ажил дээр ирж цай хоол вчина.жижиг хүүхдээ тэрэгтэй түрээд л инэ. Ирэхдээ Нараа д хоол цай авчирна.Бид ч нилээд идсэн дээ .И сайхан яриа хөөрөөтэй инээж явдаг дуучин байвТэр үeд тэрэгтэйгээ ээжтэйгээ идэг байсан хүүхэд одоо их том болсон доо.Эжийнхээ тухай сайхан ном, сиди гаргах гэж буй охинд нь баяр хүргэe.Нараа маань зүүнхараагийнх байх.Аав ээжийнхээ тухай сайхан дурсамж үлдээсэн дүүд талархалаа.Цаашдын ажил амьдралд нь амжилт эрүүл энхийг eрөөe.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-15 06:27:50
    зочин: схан дуулдаг схан эмэгтэй бсн Яг тийи дуучин бхгүй бгаан биш үүОхин нь дуулбал гоё доо
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-15 06:27:49
    зочин: схан дуулдаг схан эмэгтэй бсн Яг тийи дуучин бхгүй бгаан биш үүОхин нь дуулбал гоё доо
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-15 06:13:27
    Баагий: Сайхан дуучин бүсгүй байсан Монголын ард түмэн мартаагүй мартахчгүй охин хүүхэд эмээгээ илүү дуурайдаг шүү хөөрхөн хүүхдүүдийн чинь дунд нэг Янжиндулам байгааг үгүйсгэхгүй шдээ хүн өөрийнхөө бурханаас өгсөн өгөгдлөөр нь явна шдээ түүнийг хэн ч хорьж чадахгүй хүүхдүүдээс чинь дуучин болох хүүхэд байвал дуулаг л дээ хорьж болохгүй шүү Тэр алдартай гайхамшигтай дуучин хүний ач зээ нараас дуучин хүн төрвөл ард түмэн баярлана шдээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-15 01:42:18
    Монгол: Үнэхээр тухайн цаг үедээ маш сайн дуучин бсн.хэлмэгдсэн нь үнэн блгүй яахав.дуулж хичнээн их орлого,мөнгө улсад оруулдаг бсн бол.одоо үр хүүхдүүдэд нь албан ёсоор өвлүүлэх хэрэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-14 23:47:13
    Zochin: Ene saihan duuchni aab eejtein horsh ail bla yg manai oodoos harsan ail bsan tumur zamd odoo ch manai bair bdag 41r bair manaihar orj gardag tom egchtei mini naizuud bsan saigan dabtagdashgui duuch baisan
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-14 21:07:10
    Haha: Saihan eejiin uhaan dutuu ohin bn , gomdood l gomdood l gomdood l
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-14 20:02:40
    Уншигч: Ээжийнхээ дуулсан бүх уран бүтээлд нь эзэмшигчийн эрх авах ёстой гэж бодож бна,цорын ганц үр хүүхэд нь учираас авах ч эрхтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-14 19:36:07
    Аагий: Үнэхээр ийм дуучин дахин төрөөгүй л бна .CD ийг нь гаргах хэрэгтэй бүх дууг нь оруулах хэрэгтэй байх
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-14 17:37:05
    Гүндэгмаа: . . . Дахин давтагдашгүй авъяастай, өвөрмөгц дуу хоолойтой Монголын эстрад урлагын од байсан шүү. Золзаяа чамд сайн сайхан бүхнийг хүсэе. Ээжийнхээ цомог бичлэгийг эртхэн шиг цуглуулж гаргаарай . Д.Ухнаа гуай чамд хамгийн сайн туслах байх шүү. Тэр бүхнийг мэднэ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-14 16:51:14
    Цэрэнбат: Миний дүү ээжийнхээ цомгыг гаргаарай амжилт хүсье бидний залуу насыг байлдан дагуулж байсан дуучин даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-14 16:47:42
    Цэрэнбат : Монголын Алла Пугачёва
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-14 16:45:30
    Цэрэнбат: Ийм хоолой дахиж төрөөгүй байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-14 14:49:35
    Дарийм: Бидний залуу насны бүх дурсамжийг шингээсэн гайхалтай сайхан дуугаараа зүрхэнд мөнхөрсөн дуучин билээ. Охинд нь аз жаргал хүсье. Сайхан дурсамж байна. Баярлалаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-14 14:34:58
    Irgen: Mash goy duuldag chamin emegtei bsn odoo ch duug ni sonsoh saihan bdg
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-14 09:39:44
    Irge n : Гоё дуулдаг бсн болхоор бас нэг атаач нь цуу тарааж сэтгэлээр унагаж архи уулгаж хоролсон бха манаыхан сайн хүнээ дандаа л чадаж бж салдаг муу ёрын
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-14 08:21:23
    Зочин: Золзаяа 22-р цэцэрлэгт хүмүүжиж байсан шүлэг уншдаг. Ээж нь гайхалтай дуучин их сайхан эмэгтэй, хүн бүртэй л найрсаг харьцдаг гоё хүүхэн байсан. Хүсэлтийн хариу нэвтрүүлэгээр байнга л дуулдаг байж билээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-14 08:06:54
    Ёндонжамц: Маш сайн дуулдаг эрч хүч мэдрүүлсэн саыхан дуучин байсан даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-14 08:06:53
    Ёндонжамц: Маш сайн дуулдаг эрч хүч мэдрүүлсэн саыхан дуучин байсан даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-14 07:45:50
    Зочин: Хүүхэд байхад л тийм айхтар цуурхал гарч билээ. Гэтэл энэ дуучин маань Монгол хүн байжээ. Юмны лай гай гэж. Үнэхээр содон хоолойтой, үнэхээр ч гоё эмэгтэй байж билээ. Тэр гавьяат жүжигчин цолоор нь Нэхэн шагнаж болдоггүй л юм байх даа. Хамаг амьдралаа л урлагт зориулж.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-14 07:28:18
    Сандагочир: Орь залуу нас дууг байнга сонсдог сэтгэлд минь хоногшсон сайхан дуу хоолой дахин давтагдашгүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-13 20:45:22
    Zochin: Unen domog
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-13 19:43:44
    Н.жавзандулам. : Ээжийнхээ талаар сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа. Үнэхээр л дахин давтагшгүй дуучин байсан. Ангийнхаа охины тухай нэвтрүүлэг хийх гээд чамайг олоогүй. Филормани дээр очиж Ухнаа ах болон бусад хүмүүсэд хаягаа үлдээгээрэй филоманийн ойгоорч сайн дурсагдаж чадаагүй өнгөрсөн. Охин нь сайн сайхан өнөр өтгөн явж байгаад эгч нь баяртай бна. 99910961 гэсэн утсаар холбогдоорой
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-13 19:23:00
    Дорж: 1964 онд 20 р сургуульд 1 р ангиасаа нэг ангид байлаа багын л сайхан дуулдаг байсандаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-13 15:47:06
    сонсогч: 1978 оны 1-р сард хөдөлмөр сонин дээр үүргэвч үүрсэн бүсгүй гэсэн нэртэй нийтлэл гарч ирж байж билээ.тэгэхэд би оюутан байлаа.үнэхээр сайхан дуулдаг бүсгүй байлаа. алдар цолыг нь нэхэн олгож болдоггүй юм байхдаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-13 15:45:17
    сонсогч: 1978 оны 1-р сард хөдөлмөр сонин дээр үүргэвч үүрсэн бүсгүй гэсэн нэртэй нийтлэл гарч ирж байж билээ.тэгэхэд би оюутан байлаа.үнэхээр сайхан дуулдаг бүсгүй байлаа. алдар цолыг нь нэхэн олгож болдоггүй юм байхдаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-13 14:37:15
    Өнөр Долгор : Дуучины маань “ Орь залуу нас “ дуугий нь сонсохлоор самсай шархирдаг байж билээ. Дагаад дуулах дуртай байсансан. Сайхан дуучин байсаан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-13 13:03:39
    И.содномдаржаа яруу найраг чъ: Янжаа маань сайханч бүсгүй сайханч дуучин байлаа дуулж байхыг нь үзэж байлаа одоо тэр цагинасан сайхан дуучин тэр болгон тааралдахгүй л байна даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-13 12:58:10
    Иргэн: Үнэхээр мундаг дуучин байсан Тэр үед хөгшин залуугүй,хүүхэд шуухад гүй л бишрэн сонсдог байлаа ш дээ.Тийм болоод ч тэр үү одоо гүйцэх дуучин байхгүй юм шиг бодогддог шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-13 12:55:31
    Содномдаржаа яруу найраг чхүн : Янжиндулам агсны охинд сайн сайхныг хүсэн ерөе. Тэр аавдаа гэдэг дуу миний найз Самбуугийн шүлэг юм. Бид сайн найзууд байлаадаа. Эрхэм дүү охинд сайн сайхныг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-13 12:54:28
    irgen: saihan duuchin, saihan busgui baisaan, id duulj baisniig ni medeh hunii neg baina oo.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-13 12:13:51
    Иргэн: Сайхан ярилцлага байна. Сайхан ч дуучин байсан даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-13 12:12:40
    bayarmaa: үнэхээр сайхан дуучин байлаа. Шүтдэг хэвээрээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-13 12:12:39
    bayarmaa: үнэхээр сайхан дуучин байлаа. Шүтдэг хэвээрээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188