Нуулгүй хэлэхэд эгч, дүү олимпын аварга гэж дуудуулах мөрөөдөлтэй байсан юм.
“Токио-2020” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -53 килограмм жинд Монгол Улсыг төлөөлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Болортуяа оролцож байгаа. Тэрбээр өчигдөр шөвгийн дөрөвт мөнгөн Японы бөх Маюү Мүкайтай мөнгөн медалийн төлөө барилдаж, 6:3 харьцаатайгаар ялагдсан. Улмаар өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдах юм. Б.Болортуяагийн ялалтыг монголчууд, тэр дундаа гэр бүлийнхэн нь тэсэн ядан хүлээж буй дамжиггүй. Иймээс бид түүний дүү Бат-Очирын Баярмаатай ярилцлаа.
-Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон олимпын наадмын дэвжээнд эгчийгээ харах ямар байв?
-Үнэхээр сайхан байлаа. Бид гэр бүлээрээ тойрч суугаад бүх барилдааныг нь үзсэн. Яг мэх хийхэд нь бүгдээрээ амандаа бувтнаад, хэн нь юу ярьж байгаагаа ч анзаарах сөхөөгүй байсан даа. Эгчийнхээ өмсдөг дээлийг гаргаж ирээд, захыг нь мушгаад суусан. Миний эгчдээ хийж өгч чадах хамгийн том тус энэ шүү дээ.
-Яг барилдаж байх мөчид нь хажууд нь байсан бол юу гэж хэлэх байсан бэ?
-Би багаасаа эгчтэйгээ хамт бэлтгэл хийсэн. Бид хоёр нэг клубт барилддаг байсан юм. Эрүүл мэндийн шалтгаанаар барилдахаа больсоноос хойш чөлөөт бөхийн спортыг эгчээрээ дамжуулан мэдэрч байна даа. Хэрвээ Токиоруу хамт явсан бол бүх хүчээ дайчлан барилдаад бууж ирэхэд нь хөлсийг нь арчаад, “Та минь хамгийн мундаг” гэж хэлээх тэврэх байсан. Бас аавынхаа захиж хэлдэг бүх үгийг дахин давтан хэлэх байх. Эгч бид хоёр хамтдаа олимпын наадамд оролцоно гэж ярилцдаг айлаа. Нуулгүй хэлэхэд эгч, дүү олимпын аварга гэж дуудуулах мөрөөдөлтэй байсан юм. Хоёулаа биш ч эгч маань энэ хүндэт алдарыг хүртэх цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.
-Чи өөрөө барилддаг болохоор эгчийнхээ учраа бүрийг нь маш нягт ажигласан байх. Б.Болортуяа өрсөлдөгчдөөсөө юугаараа ялгаатай байсан бэ?
-Тэгэлгүй яах вэ. Секунд бүрийг нь амьсгал түгжин харж суулаа. Магадгүй миний хамгийн аз жаргалтай мөч байсан байж мэдэх юм. Миний эгч өрсөлдөгчдөөсөө сэтгэл зүйгээрээ хавь илү байлаа. “Би энэ удаад заавал давах ёстой” гэсэн дайчин эрмэлзэл барилдаан бүрээс нь харагдсан.
-Эрмэлзэл гэснээс эгч нь хэр шартай вэ. Зорисондоо хүрэхийн тулд дотроо шатдаг охин шиг санагдсан?
-Тийм шүү эгч маань маш их шартай. Хийнэ гэсэн бол заавал хийж, авна гэснээ заавал авдаг хүн. Би ч гэсэн энэ зан чанараас нь суралцахыг хичээдэг.

-Танайх дөрвөн охинтой айл юм билээ. Чи эгчтэйгээ илүү дотно байх тиймүү?-Би айлын бага. Харин Болороо эгч маань яг миний дээд талынх. Ердөө хоёрхон насны зөрүүтэй болохоор бид илүү дотно байдаг. Мөн нэг спортод хайртай болохоор үргэлж нэг нэгэндээ туслаж, хэцүү зүйлсээ ярилцаж, ихэнхи цаг хугацааг хамтдаа өнгөрүүлдэг. Эгч намайг дандаа эрхлүүлдэг. Бас ямар ч зүйл тулгарахад ард минь бат зогсдог.
-Хамт бэлтгэл хийдэг гэлээ. Эгчтэйгээ эн тэнцүү барилддаг уу?
-Эн тэнцүү гэж хэлж болохгүй байх аа. Миний эгч дэлхийд данстай тамирчин шүү дээ. Би эгчийгээ нэг ч удаа давж үзээгүй. Харин оноо авч үзсэн. Би оноо авахаараа маш их баярладаг байлаа. Бэлтгэл хийж дуусаад “Таниас өнөөдөр оноо авч чадла шүү” гэхэд эгч маань “Миний дүү дархан мэхээ зөв хийсэн болохоор тэр” гэж надад урам өгнө. Тийм үг сонсохоор сэтгэлд нэг л сайхан болчихдог. Ингээд бодохоор эгчээрээ магтуулах дуртай ч юм шиг (инээв). Хэдий эгч минь ч гэсэн дэвжээн дээр гарахад бид хоёр өрсөлдөгчид болдог учраас бага зэрэг эмээдэг.
-Японы бөх Маюү Мүкайтай мөнгөн медалийн төлөө барилдсан. Тэр хэдэн минут урт санагдаж байв уу?
-“Уначих вий дээ, ялах л хэрэгтэй дээ” зэрэг олон юм бодоод цаг хугацааг нь анзаарч чадаагүй. Гэхдээ тэр хугацаанд олон зүйл бодож, догдолж амжсан. Эгч маань бүхий л хүч чадал, ур ухаанаа гаргаж барилдсан. Ялагдал хүлээхэд нь сэтгэл санаагаар унах вий л гэж санаа зовсон. Ямар сайндаа л “Хажууд нь байсан бол тайтгаруулах юм сан” гэж ээждээ хэлж байлаа. Уг нь би ялна гэдэг нь 80 хувь итгэлтэй байсан юм. Өөрийнхөө барилдааныг гаргаад, ажиллаад өг гэж зөндөө хашхирсан. Дахиад жаахан л цаг, хэдхэн секунд байсан бол гэж бодохоор л эгчийнхээ өмнөөс харамсаад байх юм.
Улсын аваргаас дэлхийн аварга болж чадсан юм чинь олимпын аварга болж л таарна

-Гэхдээ л олимпын медаль авах магадлал байгаа шүү дээ?
-Тиймээ миний эгч өнөөдөр сайн барилдана гэдэгт итгэлтэй байна. Хар, цагаан хэл ам холуур байгаасай гэж ээж бид хоёр сүү өргөсөн. Улсын аваргаас дэлхийн аварга болж чадсан юм чинь олимпын аварга болж л таарна.
-Б.Болортуяаг эр орондоо ирэхэд нь хэрхэн угтаж авах вэ?
-Мэдээж хэрэг гэр бүлээрээ тосож авна. Гэхдээ би аав, ээж хоёроосоо түрүүлэн гүйж очоод эгчийгээ тэврэнэ гэж бодсон байгаа. Эгч маань олимпод оролцоно гэдэг миний мөрөөдөл ч мөн адил биелэж байгаа хэрэг. Тийм болохоор би эгчийгээ хамгийн дуртай сарнай цэцгийг нь бариад л угтана даа.
| ОУХМ Б.Болортуяагийн дүү: Эгчийнхээ хажууд байсан бол хөлсийг нь арчаад, “Та минь хамгийн мундаг” гээд тэврэх байлаа |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |