“Эргэлтийн номын сан” цуврал арван номын жинтэй, үнэнтэй бүтээлүүдийн нэг бол Монголын сэтгүүл зүйн шилдгийн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналт сэтгүүлч, Эргэлт.мн мэдээллийн сайтын ерөнхий редактор Бямбаагийн Энхмартын “Дэндүү үнэнч чи минь” ном. Уншигч та түүний сурвалжлагчийн дэвтэрт, миний тэмдэглэл, миний зочин гэсэн гурван хэсгээс бүрдсэн уярал ухаарал, бодрол, мэдрэмж, эмзэглэлийг энэ номоос уншиж болох бөгөөд нөгөөтээгүүр сэтгүүлч болохоор зорьж буй, сэтгүүлчээр ажиллаж эхэлж байгаа залуу сэтгүүлчдэд гарын авлага болох, сөхөж хараад өөрөөр сэтгэж, бодоход суралцах ном гэдэгт итгэлтэй байна. Ингээд тус номыг унших таван шалтгааныг уншигч танд хүргэж байна.
Номын эхний бүлэг болох сурвалжлагчийн дэвтэрт, “Цас амьдралын зудан дундуур- I,II”, “Бид болон Монголын тал нутаг чамд хайртай”,”Орхон гол уйлж, алтны компанийнхан туйлж байна-I,II,III”, “Эйнштейний харьцангуйн онол чинь худлаа юм биш үү”, “Нулимстай бөхөн-I,II,III”, “Нисдэг эмчийн “ээж”, “Зургаан настай М.Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам” , “Хилийн зурвасын цаана, наана”, “Хөвч тайгад гурван хоног төөрөөд эсэн мэнд олдсон Ө.Энхзул охины түүх” зэрэг газар дээр нь очсон, судалсан, араас нь явсан, хүмүүстэй нь уулзаж, жаргал, зовлон, бодит байдлыг нь сонсож, яриулж, асуудлын цэгийг хатгаж, түүнийгээ олон эх сурвалжаас мэдээлэл авч бичсэн тэмдэглэл, сурвалжилгууд эхний хэсэгт багтсан байх бөгөөд хэрэв тэмдэглэл, сурвалжлагаар дагнах сонирхолтой, энэ талыг сонирхдог хэн бүхэнд гарцаагүй сөхөж харах, эхлэлийг нь, бодсоныг нь, найруулсныг нь жишиж харах хэсэг болсон байгаа юм. Малчдын амьдрал, гол мөрөн ширгэж, хатах, амьтад ховордох, хүүхдүүд энэ хотод хэрхэн сурч, сургуульдаа хүрч байгааг олж харж, асууж, эрж, хариулт нэхэж явсан түүний сурвалжлага, тэмдэглэл цөм хариултаа тодорхой хэмжээнд авч, мэдэх эрхтэй уншигч, иргэдэд хүрсэн нь түүний материалын зорилго биелэж, өнөөдөр ч энэ чиглэлээр бичих гэж зорьж байгаа хэн бүхэнд зайлшгүй сөхөх бүтээлүүдийн нэг болж чадаж байгаа юм.

Мөн асуудлынхаа араас цуцалтгүй явж, тулгаж, нэгээхэн ч хэсгийг орхигдолгүй бичсэнээрээ эл бүтээлүүдийн онцлог оршиж байна. Тухайлбал, тус номд орсон гурван ч сурвалжлага хоёроос, гурван цуврал байгаа бөгөөд олон талын эх сурвалжтай. “Нулимстай бөхөн” нийтлэл гэхэд Байгаль орчны газрын дарга, байгаль хамгаалагч, тус аймгийн Халиун сумын иргэн, тухайн үед постод гарч байсан хүн, Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуй, мал эмнэлэг, үржлийн газрын халдварын их эмч зэрэг олон эх сурвалжаас мэдээлэл авч, сэдвээ олон талаас нь асууж, сураглаж, бүрэн дүүрэн болгосон. Мөн цааш нь судлах нэгэнд ч тодорхой жим, зам гаргаж өгч байгаа бөгөөд хариуцаж, арга хэмжээ авах ёстой хүмүүст ч бүрэн эхээрээ, бүх асуудалтайгаа хүрч байгаа юм. Үүгээрээ энэ номын эхний хэсэгт дэх сурвалжилга, тэмдэглэлд нэг сэдвийнхээ араас цуцалтгүй явсан, олон эх сурвалжтай бүтээл багтсан байгаагаараа уншигч танд жинтэй гарын авлага болж байна.

Харин хоёрдугаар хэсэг бол “Миний тэмдэглэл-II” гэсэн хувь сэтгүүлчийн үзэл бодол, үзсэн, мэдэрсэн, бодсон тэмдэглэл илүүтэй зонхилж байна. Бидний өдөр тутмын амьдралд тааралдаж байгаа хүн бүхэн сэтгүүлчийн нүдэнд сонин содон, тодорхой эх сурвалж байдгийг энэ хэсэг дэх тэмдэглэлүүд бүрэн өгүүлнэ. Онцолж дурдвал, “Усчин хүү Тулгаа”, “Сэтгүүлч өвөө”, “Мартагдахгүй хүн” бол бидний дунд байж байдаг эгэл жирийн хүмүүс. Тэдний байгаа төрх байдал, хийж байгаа зүйлс, амьдрах орчин сэтгүүлчийн нүдээр ямархан харагдаж, хэрхэн дүрслэгдэн бууж байгааг уншигч та эл бичвэрүүдээс унших боломжтой байна. Харин “Дэндүү үнэнч чи минь” бүтээл бол хувь сэтгүүлчийн өөрийнх нь амьдралд тохиолдсон бодит үнэн, санан дурсаж байгаа найзынхаа тухай бичсэн сэтгэлийн үгс, баримттайгаа, ухаарал, сэхээрэл, санаж үгүйлсэн бүхэнтэйгээ бичигдсэнийг уншигч та уншаад мэдэх болов уу. Мөн уншигчийн харж болох тэмдэглэлийн нэг бол тус номд багтсан “Зүрх, тархинд тэслэгч” уран бүтээлчийн хөрөг тэмдэглэл. Бидний тэр бүр зорьж мэддэггүй залуу уран бүтээлчийг дэмжиж, түүнийг хувь үзэгчийнхээ зүгээс олж харсан, өөртөө нээсэн, цаашид өсөн дэвжих уран бүтээлч гэдгийг нь харж, түүнд амжилт хүссэн эл тэмдэглэл хөрөг бичвэр оролддог, сонирхдог нэгэнд харж жишээ авах, өөрөөр бичих сэдэл өгсөн бичвэр юм.

-ГУРВАН БАГШТАЙГАА ЯРИЛЦСАН НЬ-
Номын гурав дахь хэсэг буюу “Миний зочид” хэсэгт Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр эрхэм буюу тэрбээр өөрийн багшаа зочныхоо хойморт урьж “Хүн бүр адилхан сэтгэхүйтэй бол эвлэрч болошгүй зүйл” гэсэн үнэт үгс, яриаг уншигчдад хадгалан авч үлджээ. Түүний дараа мөн эрхэм багш, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Х.Цэвлээ эрхмийг зочиноороо урьж, “Монгол сэтгүүлч Х.Цэвлээ” хэмээх өвгөн багшийгаа мөн өөрийн сэтгүүл зүйн бүтээлдээ үг яриа, төрхтэй нь авч үлдсэн нь уншигчдын зорьж, эрж унших ярилцлага юм. Харин гуравдугаарт тэрбээр мөн өөрийн багш, зохиолч, яруу найрагч, утга зохиол судлаач П.Батхуяг хэмээх эрхэмтэй ярилцаж, “Хойд Солонгос” шиг өөрийнхөө” гэсэн багшийгаа тэр л хэвээр нь буулгасан ярилцлагаа мөн энэ номдоо багтаажээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр өөрийн гурван эрхэм багшийг “Дэндүү үнэнч чи минь” номынхоо “Миний зочид” буланд урьж, ярилцсан нь уншигчдад ч ховор, сонин яриа болж байгаа юм.
-ЕСӨН ӨӨР ЕРТӨНЦИЙГ НЭЭСЭН ЯРИЛЦЛАГА-
Харин тус номын зочдын хэсэгт “Мөрөөдөл биелүүлэгч цахиур”, “Өнө мөнхийн хөх уул”, “Миний найзыг Бөхийн Бааст гэдэг”, Ш.Бадарч: Л.Түдэв хэмээх агуу хүний дэргэд байна гэдэг миний хамгийн том албан тушаал байлаа”, “Я.Сумъяа: Редактор бол сэтгэлтэй, ёс зүйтэй хүний хийх ажил”, “Эх газрын эзэн”, “С.Билигсайхан “Эх оронд нь очиж, хэл сураад, сор бүтээл бүтээгээд, нобел аваад ирье л гэж бодсон”, “Алхмын үнэ цэн буюу олимпын найдвар Б.Мөнхзаяа”, “Солиотой эр” зэрэг өөр өнгө төрхтэй есөн ярилцагчаа тэр л өнгө, төрх, хэв маягаар нь нээж, өөрөө мөн тэднийг мэдэрсэн мэдрэмжээрээ буулгасан нь ярилцлагын чиглэлийг сонгож байгаа залуу сэтгүүлчдэд, сайхан ярилцлага унших сан гэж хүсдэг нэгний сэтгэлийг бүрэн дүүргэж, есөн өөр ертөнцтэй өргөнөөр танилцах боломжийг олгожээ.
“Дэндүү үнэнч чи минь” номыг уншихад дээрх таван шалтгаан байгаа боловч, унших нэгэнд түүнээс ч өргөн, гүн, олон мэдлэг, мэдээлэл, агуулга, санаа сэдэл өгөх баялаг ном гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна. Уншиж, гүн рүү нь нэвтрэх тусам хэчнээн өргөн цар хүрээтэй бүтээлүүд болохыг нь та уншиж байж таних болно.

| “ДЭНДҮҮ ҮНЭНЧ ЧИ МИНЬ” НОМЫГ УНШИХ ТАВАН ШАЛТГААН |
|
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |