Амттай кофе их хотын иргэдийн салшгүй, өдөр тутмын хэрэглээ нэгэнт болжээ. Тиймдээ ч американо, каппучино, эспрессо гэх үгнүүд танд их танил сонсогдож буй байх. Дээрх үгсийг кофенд дурлагчид бодол санаашрал, тайван амьсгаа авах цаг хугацаа, “сэргээш” гэж нэрлэх нь ч бий. Харин хүн бүрийн онцлогт тохируулсан, хамгийн гоё кофены амтыг мэдрүүлдэг нэгнийг бариста гэдэг. Энэ удаагийн “Шинэл танил” булангаараа хүн бүрд аз жаргал мэдрүүлэх амтыг бүтээгч “Caffe Bene”-гийн бариста, бартендер, уран бүтээлч Б.Намууныг уншигч та бүхэнтэй уулзуулж байна. Ярианаас нь хүртэл кофе “амтагдмаар” түүний ярилцлага танд түр хугацаанд ч атугай сайхныг мэдрүүлэх болов уу.
-Баристаг мэргэжил гэж тодорхойлдог. Энэ мэргэжлийг хаанаас эзэмшиж, сурч боловсрох боломжтой байдаг юм бэ?
-АНУ-д Specialty Coffee Association гэх дэлхийн хэмжээний холбоо байдаг. Тус холбоонд сурч, бариста мэргэжлийг эзэмшиж, энэ мэргэжлээр ажиллах, бусдад энэ мэргэжлийн тухай зааж, сургах эрхтэй сертификаттай болдог. Их, дээд сургуулийн төгсөгчид шиг ромбо, дипломтой мэргэжил биш боловч дэлхий нийтэд хэдэн мянган хүн үүгээр амьдралаа ахуйгаа залгуулж, бусдад амралт, аз жаргал бэлэглэж байгаа учраас яах аргагүй мэргэжил, тэр тусмаа онцгой мэргэжил гэж хэлэх нь зөв болов уу. Монгол Улсад ч мөн Баристагийн холбоо байгуулагдаж, МСҮТ-тэй хамтран баристагийн мэргэжлээр сертификат олгож эхэлсэн.
Миний хувьд Монгол Улсад баристагийн сургалт явуулж эхлэхээс нь өмнө онлайнаар 100 гаруй ам.долларын төлбөртэй сургалтад сууж сертификатаа авсан юм. Тухайн үед надад зааж, сургаж байсан багш нар маань 30 гаруй жил энэ мэргэжлээр ажилласан, олон шавь нартай, туршлагатай хүмүүс байсан. Кофены үрийг хураахаар тариан талбайд нь хүртэл очиж ажиллаж байсан багш нараар заалгаж, энэ мэргэжлийг эзэмшсэн. Тэд надад “Бариста гэдэг бол мэргэжил шүү” гэж үргэлж сануулж хэлдэг байлаа.
-Бариста мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байна вэ. Энэ хугацаанд туулж өнгөрүүлсэн сайхан дурсамжаасаа манай уншигчдад хуваалцахгүй юу?
-Шал угаахаас кофены найруулах түвшинд хүрч очих хүртлээ олон зүйл туулж, багагүй туршлага хуримтлуулсан байх?

-Анх энэ мэргэжлээр ажиллаж эхэлж байхдаа гадуур жижиг кофе шопуудад ажиллаж байсан. Харин дараа нь “Наадам центр” дэх Монголын хамгийн том, машинаар бус гараараа гаргадаг кофе шопд ажилладаг болсон. Гэхдээ машинаар бус гар аргаар найруулж, өдөр бүр ирэх өөр өөр хүмүүст бүгдэд нь таалагдах амтыг гаргана гэдэг их хэцүү. Маш их уншиж, судалж мэдэх зүйл гарч ирсэн. Кофег гар аргаар найруулах нь маш цэвэрч байдлаас гадна асар их туршлага, мэдлэг шаардана. Кофены машины бүх эд ангийг задалж, ашиглаж мэдэхийг шаардана. Хамгийн чухал нь кофены үрийг зөв хадгалахад хамгийн их анхаарахгүй бол болохгүй. Цаг агаар, температураас хамаарч кофены үрийн амт нь үргэлж өөрчлөгдөж байдаг учраас тэр л дээ.
Энэ бүх найруулах технологийн мэдлэгүүдээс гадна хамгийн гол нь хувь хүний сэтгэл, хандлага чухал. Гар аргаар хийсэн кофенд баристагийн нямбай байдлаас гадна сэтгэл шингэх ёстой. Нэг л алдаа гаргавал бүх ажил дуусна.
“Ууртай баристагийн гараас гоё амттай кофе гарахгүй” гэх үг байдаг.
Тийм ч учраас цаг үргэлж сайн, сайхан зүйлс бодож гэгээлэг байх хэрэгтэй. Нэг ёсондоо “Үйлчлүүлэгч хаан” гэдэг үгийг үйлчлүүлэгчдэдээ үзүүлэх ёстой. Үйлчлүүлэгчийн маань тухайн өдрийн ажил, амьдрал ямар ч байдалтай байсан байж болно. Харин тэр бүхэнд юм бодолгүй, өмнөөс нь уурлалгүй тэр өдрийг нь “аврах” амтат кофе гаргаж өгөх талаар л бодох хэрэгтэй байдаг. Бариста мэргэжил нэг талаараа кофегоор хүний сэтгэл санааг эмчилж байдаг эмч юм.
-“Ууртай баристагийн гараас гоё амттай кофе гардаггүй” гэлээ. Тэгвэл уурлахгүй байх, үйлчлүүлэгчдээ гоё, сайхан амттай кофе өгөхийн тулд кофе хийхдээ ихэвчлэн юуны талаар боддог вэ?
-Эхэндээ бол хэрхэн, яаж зөв хийх вэ гэдэг талаар л боддог юм билээ. Яваандаа түүнээсээ чөлөөлөгдөж, бодлоо цав цагаан цаас шиг болгодог. Миний хувьд ихэвчлэн хамгийн сайн сайхан, баяртай дурсамжаа үгүйлж, бодож хийдэг. Кофегоо найруулж, намуухан хөгжим сонсож, салхийг мэдрэхийг хүсдэг. Хийсэн кофе маань өглөө, өдөр, орой ч байсан үйлчлүүлэгчид маань сайхан мэдрэмж өгөх ёстой шүү дээ.
Хамгийн сайхан, баярт бодол, дурсамжаас минь “төрсөн” кофег үйлчлүүлэгч уугаад урмыг үг хэлэхэд л надад дахин сайхан дурсамж бий болдог.
-Гурван жилийн турш бариста мэргэжлээрээ ажиллахад үйлчлүүлэгчдээсээ сонссон хамгийн муухай, сайхан үгс юу байв. Хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Нэг удаа ажил дээрээ байхдаа нүүр рүүгээ час халуун кофе цацуулж байсан юм. Тухайн үед 00 өрөөнд ороод уйлаад л өнгөрсөн. “Монголын нийгэм ийм хэцүү байхад энэ хүний ч гэсэн уурлаж, бухимдахад буруу байхгүй” гэж бодоод гарахад нөгөө хүн явчихсан байсан. Тэгээд л дараагийн үйлчлүүлэгчдээ эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд юу ч болоогүй юм шиг ажилдаа орж байсан даа. Мартах л хэрэгтэй. Харин зарим тохиолдолд үнэхээр тэвчээрийн хязгаарыг тасалдаг үйлчлүүлэгчид байдаг. Ялангуяа бусдаас арай өндөр орлоготой, цэвэр цэмцгэр хувцасласан “Арай ч тийм хүн биш байлгүй дээ” гэж бодсон хүмүүс тийм зан араншин гаргадаг. Тэр хүмүүсийг аль болох анзаарахгүй байхыг л хичээдэг. Аль чадахаараа үйлчилж, харьцаж байхад түүнээс илүү зүйлс хүсдэг. Хэдий цалин, хөлс бага ч гэсэн дуртай ажил гэдэг хэзээд өөр байдаг шүү дээ. Уурлаж, уйлж байсан ч хичээсээр ямар ч үйлчлүүлэгчийн арга, эвийг нь олж, тусалдаг болно.
-Кофенд латте арт гэж урлагийн төрөл бий. Тухайн урлагийн төрлийн талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юү. Жишээлбэл та латте артыг хэрхэн зурж, бүтээдэг юм бэ?
-Сүүтэй кофен дээр зураг зурахыг л латте арт зурах гэж ярьдаг юм. Энэ төрлийн урлагийг бүрэн дүүрэн сурахын тулд таван жил, магадгүй түүнээс ч их хугацаа зарцуулна. Зураг зурах нь нэг талаараа дүрслэх урлагийн төрөлд багтана шүү дээ. Дүрслэх урлагийн төрөл дотроо хэчнээн олон салаалах билээ. Ядахдаа үйлчлүүлэгчдээ тохирох, түүнд таалагдах дүрийг нь кофен дээрээ “бүтээх”-гүй л бол болохгүй. Энэ урлаг Герман Улсад маш их хөгжсөн. Үрийг нь хураахаас эхлээд, амьдралыг нь үзсэн бариста нарын латте арт үнэхээр гайхалтай байдаг. Миний хувьд үйлчлүүлэгчдээ таалагдах “амьдрал”-ыг кофен дээр буулгахыг л зорьж яваа залуу уран бүтээлч гэх юм уу даа.
-Цаашид юуг хийж бүтээхийг зорьж байгаа вэ. Бариста мэргэжлээрээ ажилласаар л байх уу, аль эсвэл өөр зүйл хүсэж мөрөөддөг үү?

| Б.НАМУУН: Бариста бол кофегоороо хүнийг эмчилдэг сэтгэл зүйн эмч |
|
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |