-Сайн байна уу. Хүүхэд ахуй наснаас тань яриагаа эхлэх нь зөв байх.
-Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Айлын ганц охин, 18 нас хүртлээ айлын бага, аав, ээж, ахын эрх хүүхэд байлаа. Багадаа бондгор борх эрх охин л байлаа шүү дээ. Аав минь намайг бондгор болохоор “Охиноо бөх болгоно” гэдэг, би тэрэнд нь дургүй. Харин урлагт ихээхэн сонирхолтой байсан. Гэхдээ бондгор төрхөөсөө ичээд сургуулийнхаа урлагийн наадамд оролцохоос ичдэг байлаа. Тэгж явсаар өсвөр насандаа драмын дугуйлан суралцаж, жингээ хассан. Тэр хэрээрээ өөртөө итгэлтэй бол, төгсөх ангийн сурагч байхдаа сургуулийн урлагийн наадам болон бүх л зохион байгуулагдсан урлагийн тэмцээнд оролцдог болсон доо.
-Урлагийн олон төрлөөс кино урлагийн чухам юу таны сэтгэлийг татав?
-Сурагч байхдаа герман хэлний сонгонд суралцдаг байлаа. Аймшгийн баяраар сонгоныхон маань “Цасангоо” жүжгийг тоглохоор болсон. Надад хорон санаат шулам хатны дүр оноогдож байлаа. Тухайн үед тайзан дээр гарахдаа догдолж, сандарч жүжигчин байх амаргүй ч гоё байх гэж бодож эхэлсэн дээ. Жүжигчин болохыг хүсэж, мөрөөдөж байсан ч би сайн дуулдаггүй, бүжиглэдэггүй, байсан болохоор зориг хүрэхгүй л байлаа. Гэхдээ өөрт байгаа боломж, авьяасаа хөгжүүлж жүжигчний мэргэжил эзэмшихээр эргэлт, буцалтгүй шийдэж СУИС-ийн ур чадварын шалгалтад бэлтгэж эхэлсэн. Тэгээд ганцхан СУИС-д шалгалт өгсөн. Шалгалтаа өгөөд, “Тэнцэх бол уу, тэнцэхгүй бол яана аа” гэж их айж, сандарч байсан даа. Одоо бодоход их зоригтой байсан байгаа юм.
-Жүжигчний мэргэжил амаргүй шүү дээ. Анх Соёл Урлагийн Их Сургуульд элсэхэд гэр бүл нь хэрхэн хүлээж авч байв?
-Анх “Урлагийн хүн болно” гэхэд аав нэг их юм хэлээгүй. Харин ээж минь дэмжээд, тэмцээн уралдаанд оролцох бүрд хэрэгтэй хувцсыг минь оёж өгдөг. Юмаа орхисон үед гялс авч ирээд л намайг дэмждэг байлаа. СУИС-д орсны дараа оройтохоор аав “Юу хийгээд оройтоод байгаа юм” гэж зэмлэдэг байсан. Харин ээж “Урлагийн хүний амьдрал чинь угаасаа ийм” гээд л намайг өмөөрдөг байлаа. Одоо гэр бүлийнхэн бүгд намайг нэг дуугаар дэмждэг. Ер нь урлагийн хүнд гэр бүл нь дэмжих их чухал байдаг.
-Гэр бүлд нь урлагийн хүн бий юү?
-Манай гэр бүл болон хамаатан садан дунд урлагийн чиглэлээр ажилладаг хүн байхгүй. Харин “Гэгээ” кинонд миний аавын дүрд тоглосон, н. Даваасамба ах аавын минь багын найз байсан юм билээ. Миний бага насыг их сайн мэддэг болохоор хамт тоглоход амар байсан.
-Оюутан нас хамгийн дурсамжтай, их зүйл сурсан он жилүүд байдаг. Ангийнхныхаа талаар болон одоо сэтгэлд тань хамгийн тод бууж байгаа дурсамжаа хуваалцаач?
-Бид МУАЖ Ж.Лхамхүү гэх театрын урлагийн чадварлаг, гайхалтай багшийн шавь шүү дээ. Манай ангийнхны хувьд олонх нь бие даасан уран бүтээлээ хийгээд, амжилттай явж байгаа. Найзуудаараа бахархаж, тэднээсээ үргэлж суралцаг. Оюутан байхад муудалцах үе бишгүй гардаг, тэр бүрд багш минь биднийг яг л атгасан гар шиг нэгтгэж чаддаг байсан. Манай ангийнхан тэмцээн уралдаанд идэвхтэй оролцдог. Тэмцээнийхээ хувцсыг өөрсдөө шөнөжин оёдог, тайзаа хийдэг байлаа. Хамгийн тод санаж байгаа дурсамж гэвэл,
Бид төгсөх жилдээ тайзны хөдөлгөөний тэмцээнд оролцсон юм. Охидууд нь хоорондоо зодолдоод л би Чэки Чаны киноны хэсгээс хамтлагийнхаа Жижгээ/Номин/-тэй трук хийхээр болсон юм. Тэгээд тайзан дээр гарахдаа нүүр лүү нь жинхэнээсээ санаандгүйгээр чанга цохисон. Би тэгж цохисноо ч мэдээгүй, харин Жижгээ ширээ тулж зогсоод, манараад байна гэж байлаа. Одоо уучлалт гуймаар байна аа. /инээв/ Энэ мэт хөгжилтэй, хөгтэй, дурсамжтай явдал их байсан даа.
 (37)(4).jpg)
-Анхны уран бүтээл нь хэзээ билээ, эргэн дурсвал?
-Анхны уран бүтээл гэвэл “OH HI SCHOOL” вэб драмыг хамтлагаараа хийж байлаа. Туршлага бага, найзуудаа гуйж тоглуулж ч байсан. Зурагт авалт хийж байсан сургуулийнхаа жижүүр эгчийг битгий хөөгөөсэй гэж бодоод л. Эргээд бодоход жаахан өрөвдөлтэй ч хийж чадсан даа баяртай байдаг. Эхлэл ер нь амаргүй байдаг шүү дээ. Гэхдээ эхлэх л хэрэгтэй.
-Тэр цагаас хойш Favway уран бүтээлийн нэгдлийн охидууд чамгүй олон уран бүтээлийн ард гарчээ. Шинэхэн уран бүтээл “Гэгээ” уран сайхны киноныхоо талаар манай уншигчдад яриа дэлгээч?
-“Гэгээ” уран сайхны кино эртнээс “Хийвэл гоё доо” гээд л хоорондоо ярилцдаг байсан юм. Кино зохиол яригдаж байх үеэр манай хэд намайг монгол төрхтэй гээд гол дүрээрээ сонгосон доо. Энгийн сайхан бүхэн, аавыг хайрыг харуулахыг зорьсон. Мөн охидын аавыгаа гэх хайрыг ч харуулж чадсан байх гэж итгэж байгаа. Манай киног үзээд, урт амьсгаа авч, аавынхаа тухай бодоосой. Гэртээ очоод аавдаа “Хайртай шүү” гэж хэлээд, духаа үнэрлүүлээсэй л гэж хүсэж байна.
-Хамт олноороо болон бие даан цаашдаа ямар уран бүтээлд дүр бүтээхийг хүсэж байгаа вэ?
-Манай “FAVWAY” уран бүтээлийн нэгдэл “Урлагийн сургууль” гэх цувралыг амжилттай хийсэн. Цаашдаа ахиж цуврал хийх төлөвлөгөөтэй байгаа. Нэг зохиол нь бэлэн болсон, магадгүй энэ өвөл кино болгох байх. Миний хувьд бол киноны таалагдсан санал ирвэл тоглоход бэлэн байгаа. Өөр хамт олон яаж ажиллаж байгааг хармаар, туршлага судалмаар байна. Мөрөөдлийн дүр гэвэл зоригтой, тулаанч Монгол гүнжийн дүрд тоглохыг мөрөөддөг дөө.
-Хүн бүрийн амьдралд Эргэлтийн цэг байдаг байх. Таных хэзээ вэ?
-Магадгүй эргэлт хийх үе минь болоогүй байх. Ямартай ч мөрөөдлийнхөө мэргэжлээрээ ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Зураг авалтын үеэр ядарч орж ирээд, халуун хоол цайтай угтдаг гэр бүлдээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөн үргэлж дэмжиж ирсэн найзууд, багш нар, үзэгчдэдээ баярлалаа.

| С.НОМИН: “Гэгээ” УСК-гоороо энгийн сайхан бүхэн, аавын хайрыг харуулахыг зорьсон |
|
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |