
-Сайн байна уу. Сайхан наадаж байна уу?
-Сайхан. Та сайхан наадаж байна уу?
-Ямар мэргэжлээр сурдаг вэ?
-Би Монгол Улсын Их сургуульд Олон Улсын харилцааны удирдлагын мэргэжлээр сурдаг. Зуны амралтаараа хүүхдүүдэд багшлахын зэрэгцээ өөрийн хүсэл сонирхлын дагуу орчуулагч хийж байна.
-Хаана багшилдаг вэ?
- “Absolute School of English” төв надад хэрхэн зөв цэгцтэй заах талаар зөвлөгөө өгч, сайн зааж сургасан болохоор бусдад багшлах явцад хүндрэл бага гарч байна. Би англи хэлийг ойлгуулахын тулд уламжлалт болон сонирхолтой аргуудыг хослуулан заадаг. Мэдээж хэрэг тогтмол дүрэм үзээд байвал хүүхдүүдэд уйтгартай санагдах учраас чөлөөт цагаар нь хөгжөөнт тоглоом тоглуулах аргаар англи хэлний үгийн санг нь баяжуулдаг.

-Хүй долоон худагт орчуулагч хийж байгаа гэсэн шүү дээ. Энэ талаараа яриач?
-Өнөөдөр хэчнээн жуулчдад орчуулга хийсэн бэ?
- Нүүдлийн соёл иргэншилтэй, өнө эртний түүхтэй, соёлын биет болон биет бус өвийг тээн хадгалдаг гэдэг утгаараа манай улс жуулчдын анхаарлын төвд байдаг. Тэр дундаа баяр наадмыг үзэж, сонирхох хүсэлтэй жуулчид дийлэнх хувийг эзэлдэг. Иймээс жил бүрийн энэ үед олон мянган жуулчид манай орныг зорин ирдэг. Цар тахлын уршгаар сүүлийн хоёр жил олон улсын хил хаагдаж, аялал жуулчлалын салбар тэр чигтээ зогсонги байдалд орсон. Үүнээс болоод ч тэр үү, энэ жил өмнөх жилүүдээс илүү их жуулчин ирсэн харагдаж байна. Аялагчдыг ажиглахад дийлэнх нь ази, европ хүмүүс байх шиг санагдсан.
-Жуулчид баяр наадмаас юуг нь илүү сонирхож байна вэ ?
-Гаднын иргэд морь, бөх, өв уламжлал, монгол ахуй соёлыг илүү сонирхож асуудаг. Мөн хурдан морины уралдааныг ойлгож үзэх гэж сэтгэлээ хэрхэн чилээж, ухаанаа зарж байгаа нь жуулчдын асууж байгаа асуултаас мэдэгддэг. Тодруулбал, морины нас, зүсийг илүү сонирхоно. Нэг, хоёр настай гэж хэлэлгүй хязаалан, соёолон, шүдлэн зэргээр нэрлэж байгаад нь их гайхдаг бололтой. Жуулчид байсхийгээд л “Даага гэдэг чинь хэдэн настай морь билээ”, “Тэр морь ямар өнгөтэй (зүстэй) вэ” гэж асууна. Мөн барианы зурхайд морьд орж ирэхэд нүд нь гэрэлтэж, алга ташин, дороо дэвхцээд үнэхээр бахархаж үзэж байсан даа.
-Сайн дураараа орчуулга хийх санааг хэн гаргаж, хэзээнээс бэлтгэж эхэлсэн бэ?
-Хамгийн түрүүнд бидний судалгаагаар эрэлт байсан. Нэгдүгээрт манай улс жуулчдад хүрэлцэх хангалттай хэмжээний орчуулагчгүй, хоёрдугаарт ирсэн жуулчин бүр мөнгө төлж хэлмэрч авах боломжгүй байдаг. Үүнээс болж манай улсыг зорин ирж буй жуулчид монгол соёлыг бүрэн ойлгож чадахгүй буцах тохиолдог гардаг. Тиймээс “Absolute School of English” төвийнхөн маань хоорондоо ярилцаж байгаад энэ шийдвэрийг гаргасан. Энэхүү сайн дурын үйл ажиллагаагаа Нийслэлийн цагдаагийн ерөнхий газартай хамтран амжилттай хэрэгжүүлж байгаадаа баяртай байна.
-Энэ үйл ажиллагаагаа цаашид уламжлал болох уу?
-Одоохондоо ямар нэгэн төлөвлөгөө гаргаж амжаагүй л байна. Энэ удаагийн баяр наадам дууссаны дараа хамт олноороо ярилцаж байж шийдэлд хүрэх байх. Миний хувьд энэ сайн дурын ажиллагаагаа уламжлал болгон зохиох байх гэдэг бодолтой байна.
-Жуулчдад эх орныхоо тухай тайлбарлаж байхад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Мэдээж өөрийн эх орныхоо соёл, өв уламжлал, онцлогийг тайлбарлахад бахархах мэдрэмж төрдөг. Бид өөрийн мэдэж чадах зүйлээрээ улсынхаа хөгжилд хөрөнгө оруулалт хийж буй хувь нэмэр шүү дээ. Яагаад гэвэл жуулчдад эх орныхоо талаар танилцуулснаар манай улсын гадаад харилцаа, аялал жуулчлал хөгжихөөс гадна эдийн засгийн хувьд ч эергээр нөлөөлнө. Ингэж бодож л сэтгэл зүрхээ зориулж, бүрэн зөв ойлгуулж, тайлбарлахыг хичээдэг.
-Багаа хэрхэн хувааж, ямар зохион байгуулалтайгаар ажилласан бэ?
-Манай орчуулгын баг 20 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Дөрвөн хэсэг болон хуваагдаж, аль болох олон жуулчдад орчуулга хийж өгөхийг хичээдэг. Миний хувьд наадмын талаар товч танилцуулга өгөхөөс гадна хурдан морины уралдааны талаар тайлбарласан.
| Б.ГАН-ЭРДЭНЭ: Хурдан морины уралдааныг ойлгож үзэх гэж сэтгэлээ хэрхэн чилээж, ухаанаа зарж байгаа нь жуулчдын асууж байгаа асуултаас мэдэгддэг |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |