-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Ямар мундаг юм бэ?
-Баярлалаа, миний оролцсон анхны олон улсын тэмцээн учраас эх орноосоо нисэхдээ л сандарч эхэлсэн. Гэхдээ очоод өөрийгөө тайвшруулж, багшийнхаа өгсөн зөвлөгөө зааврыг дагасан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тав, долоо, ес гэх мэтчилэн насны ангиллаар оролцдог. Миний насанд зориулсан ангилал байхгүй учраас би есөн настай эгч нартайгаа өрсөлдсөн. Гадаад хүүхдүүдтэй тоглох жаахан эвгүй юм билээ. Тоглолтынхоо эхэн үед амжилттай тэргүүлж байгаад зургаа болон наймдугаар өрөг дээр хожигдчихоод уйлсан. Гэхдээ цаашаагаа амжилттай тоглоод дэд байранд шалгарсандаа баяртай байгаа.
-Хожигдол хүлээх хэцүү байсан уу?
-Тийм ээ, би тэр хүүхдийг хожмоор байсан юм. Хожих боломж ер нь байсан. Даанч санаснаар болоогүйгээс болоод хожигдчихсон. Би “Тоглосон хүүхэд болгоноо хожиж, аав, ээжийгээ баярлуулна” гэж өөртөө амласан байсан юм. Гэхдээ тэгж чадахгүй болчих юм шиг санагдаад айсандаа уйлчихсан.
.jpg)
-Шатрын спортоор хэзээнээс эхэлж хичээллэсэн бэ. Яагаад энэ спортыг сонгосон юм бэ?
-Ахынхаа бодлого бодож, шатар тоглож байгааг хараад сонирхолтой санагдсан учраас энэ спортоор хичээллэж эхэлсэн. Миний хувьд бодлого бодож, шатар тоглох хамгийн гоё. Ялах үедээ баярладаг, хожигдохдоо жаахан гунигладаг. Гэхдээ хожих бүрдээ урам авч, цаашаа үргэлжлүүлэхийг хүсдэг.
-Стейниц Монголын Шатрын Академидаа суралцаж эхэлсэн түүхээсээ хуваалцахгүй юу?
-Би таван настайдаа академидаа элсэж, сургалтад сууж эхэлсэн. Анхны өдөр ээж намайг сургалтад хүргэж өгөөд, ширээн дээр суулгачхаад гараад явчихсан. Тэгээд ээжийг яваад өгөхөөр нь би жаахан уйлчихсан. Анх удаа тэгж ганцаараа үлдсэн болохоор айгаад байсан юм. Тэгээд сүүлдээ дасаад, шатраа сураад, сонирхолтой болж эхэлсэн учраас дуртай болсон.
.
2022 оны өсвөрийн зургаан насны аварга И.Цэлмэг, найман насны хошой аварга И.Цэлмүүн
-Дүү нь бас энэ академид суралцдаг юм билээ. Хамт сургалтад суух гоё байдаг уу?
-Би дүүгээ бага байхад нь шатар зааж өгөх гээд хажуудаа суулгахаар дүү минь шатраа нураагаад явчихдаг байсан. Тэгээд ах бид хоёрын шатар тоглож байгааг харсаар байгаад сурчихсан. Манай дүү жаахан сахилгагүй, гэхдээ би учрыг нь олоод шатар заачихдаг юм. Дүүтэйгээ хамт энэ сургалтад сууж байгаадаа баяртай байдаг. Бид хоёр гэртээ байхдаа хамт шатар тоглодог. Манай дүү шатар тоглохоос гадна зураг зурах, бүжиглэх, дуулах дуртай.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Би жаахан эршүүд, машин буугаар тоглох дуртай. Машинаар тоглохдоо дээрээс унагаагаад машин дээшээ харвал хожигдож, доошоо харж унавал ялна гэсэн дүрэмтэй тоглоно. Бас мөргөлдүүлж тоглоно. Надад оюун ухаан хөгжүүлэх тоглоом их байдаг. Саяхан ээж надад хоёр буу авч өгсөн, шинэ болохоор нь их тоглож байгаа.
-Гэр бүлийнхтэйгээ шатар тоглодог уу. Хэн нь ялдаг вэ?
-Манай аав, ээж хоёр намайг дийлдэггүй юм аа. Анх ахтайгаа тоглоод хожигдохоороо тоглоомын өрөөгөө нураачихдаг байсан. Одоо бол ах намайг хожихоо больсон, бардаггүй юм.
.jpg)
-Тэмцээнд оролцохдоо хэр сандардаг вэ?
-Өрөг дээр суух үедээ сандраад байдаг. Гэхдээ хожсон ч, хожигдсон ч болох л ёстой зүйл шүү дээ. Надад харин ч туршлага болж үлдэнэ. Хожигдох юм бол дараа нь заавал хожно гээд хичээдэг.
-Тэмцээндээ амжилттай оролцоод, шагналаа авахад чамд юу бодогддог вэ?
-Анх зургаан настайдаа Монгол Улсын аварга болж алтан медаль хүртэхдээ маш их баярласан. Энэ жил дахиад улсын аварга болсон учраас бүүр их баяртай байсан. Харин саяхан оролцсон тэмцээндээ эгч нартайгаа тоглоод хоёрдугаар байранд орсон болохоор өөрөөрөө жаахан бахархсан.
.jpg)
-Шатар тоглох хэцүү санагдаж шантармаар үе байдаг уу?
-Би долоон настай байхдаа шантарч, болихоор шийдэж байсан юм. Тэр үед өөрийгөө хэтэрхий их хүчлээд, заримдаа жаахан залхуурчих гээд байсан. Гэхдээ шантралгүйгээр хичээсэндээ баярладаг. Намайг шантрах гэж байх үед багш минь надад гурван жил сургалтын төвдөө үнэгүй суралцах эрхийг бичиг өгсөн. Тэгээд урам аваад үргэлжлүүлэн хичээллэж эхэлсэн дээ. Тийм учраас багшдаа маш их баярлаж явдаг.
-Ямар тамирчныг шүтэж, үлгэр дуурайлал авдаг вэ?
-Би Гарри Каспаров шатарчнаас их үлгэр дуурайлал авдаг. Нүүдлээ бодож, төлөвлөж байгаа арга барил нь таалагддаг.
-Багштайгаа хэрхэн бэлтгэлээ хийдэг вэ?
-Багш бид хоёр гар их сайн нийлдэг. Бид заримдаа тоо бодно,өрөг үзнэ. Ихэвчлэн шатар тоглоод алдаагаа ярилцаад явдаг.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болох вэ?
-Би том болоод эхлээд шатрын их мастер болно. Дараа нь эмч мэргэжилтэй болно. Хүмүүсийг өвдөхөд нь тусалж, тэднийг эдгээдэг учраас эмч болохоор шийдсэн.
| СУРАГЧДЫН ШАТРЫН ДЭЛХИЙН ДЭД АВАРГА И.ЦЭЛМҮҮН: Олон улсын анхны тэмцээн минь учраас медаль авч, аав, ээжийгээ баярлуулахыг хүссэн |
|
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 00:00:00
"ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмын нээлт боллоо
2026-11-01 11:20:58
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын дагах тойргийн барилдаанд хүч сорино
2026-11-01 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-01 07:10:00
Т.Тулга дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртлээ
2026-11-01 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-11-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |