Уур амьсгалд тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй эрүүл мэндийн салбарт шилжих хандлагыг нутагшуулах нөлөөллийн уулзалт, хэлэлцүүлэг ЭМЯ-нд боллоо.
Хэлэлцүүлэгт аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бусад байгууллагуудын удирдлагууд оролцож дараах гурван чиглэлээр хэлэлцүүлэг хийлээ.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицол, бууруулах арга зам дэлхий нийтийн чиг хандлага, үндэсний бодлого;Уур амьсгалын өөрчлөлтийн эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй бэрхшээл, туршлага;Уур амьсгалд тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй эрүүл мэндийн байгууллагын үндэсний хэмжээнд нэвтрүүлэх арга зам.
Хурлыг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлсэн үгэндээ, Эрүүл мэндийн байгууллагын аюулгүй байдал, тусламж үйлчилгээний чанар нь найдвартай ус хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуй хог хаягдлын зохистой менежмент, тогтвортой эрчим хүчний хангамжтай салшгүй холбоотой. Уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөлөл эрүүл мэндийн тогтолцоог эмзэг болгож, чадавхыг сорьж буйг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн ба Монгол Улсад ч уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө аюулын түвшинд хүрсэн. Сүүлийн 80 жилд манай улсын агаарын дундаж температур 2.4 хэмээр нэмэгдэж, хур тундас мэдэгдэхүйц буурч, нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дунджаас 2.7 дахин өндөр байгаа нь экосистем хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг харуулж байна" гэлээ.
МУЗГ-аас дэлхийн улс орнуудын өмнө амлалт өгч, үүрэг хариуцлага хүлээн Үндэсний тодорхойлсон хуль нэмэр /NDC 3.0/-ийг шинэчлэн баталсан байдаг. Үүнд, Эрүүл мэндийн байгууллагуудын дэд бүтцийг ногоон болгох, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, ус ба ариун цэврийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлууд багтсан. Уг бодлогын хүрээнд сүүлийн үед эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй бүтээн байгуулалтуудыг эко буюу нарны эрчим хүч зэргээр шийдэх ногоон төслүүдийг хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн салбар нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөгч биш шийдлийн нэг хэсэг байх ёстой гэдгийг онцоллоо.
Дэлхийд жилд 12.6 сая хүн нас барж байгаагийн 23 хувь буюу 4 хүний нэг нь хүрээлэн буй орчноос шалтгаалсан өвчнөөр цаг бусаар эндэж байна.
Хүрээлэн буй орчноос шалтгаалсан нас баралтын дотор халдварт бус өвчин болох тархины цус харвалт, зүрхний ишемит өвчин, осол гэмтэл мөн архаг амьсгалын замын өвчлөл, суулгалт халдварт өвчин голлон тохиолдож байна. Иймд хүрээлэн буй орчноос шалтгаалсан нас баралтыг бууруулах, хүн ардын эрүүл мэндийг хамгаалах нь дэлхий дахинд тулгамдсан асуудлын нэг болж буйг хэлэлцүүлгийн үеэр танилцуулав.
ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, ДЭМБ уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй эрүүл мэндийн салбарт шилжих үйл явцыг нутагшуулахад эрүүл мэндийн салбартай нягт хамтран ажиллаж байна. ДЭМБ-иас барьж буй бодлого, энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх, байгаль орчиндоо ээлтэй эрүүл мэндийн салбарыг бий болгоход чиглэсэн үнэлгээ, судалгааны ажлуудад дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Тэрбээр, Эрүүл мэндийн салбар хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, нөлөөллийг хэмжих, түүнд хяналт тавих асуудалд анхаарах хэрэгтэйг онцлоод ДЭМБ-иас ЭМЯ-тай хамтран Эмийн чанарын хяналтын лавлагаа лабораторийн барилгыг барихдаа дэд бүтэц, үйл ажиллагааг нь байгаль орчинд ээлтэй, уурь амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байхаар шийдэн ажиллаж байгааг дурдлаа.
Үргэлжлүүлэн, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, АУ-ны доктор Б.Цэцэгсайхан Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны бодлого, чиглэл, эрүүл мэндийн салбарын чиг хандлагыг танилцууллаа.
Монгол Улсын газрын нутгийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн. Сүүлийн 20 жилд гамшигт үзэгдлийн давтамж 2 дахин нэмэгдсэн байна. Цөлжилт нь хүн амын эрүүл мэндэд хоол тэжээлийн хомсдол үүсгэх, цэвэр усны хомсдол үүсэж гэдэсний халдварт өвчний өвлөл нэмэгдэх, тоосжилтоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл нэмэгдэх, хөрсний доройтол үүссэнээр хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэж халдварт өвчин тархах зэрэг сөрөг нөлөө гарах эрсдэл нэмэгдэж байгаа аж.
Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлт дагасан эрсдэлийг үнэлэхэд 2022 онд “эмзэг өртөмхий” гэсэн категориос 2050 он гэхэд “их эмзэг, эрсдэлтэй” гэсэн категорт шилжихээр байна.
Эрүүл мэндийн салбарт 2009 оноос хойш уур амьсгалын өөрчлөлт эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа, тэдгээрийн үнэлгээ, тарваган тахлын байгалийн голомт дахь хөдлөлзүйг уур амьсгалын үзүүлэлттэй холбон судлах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх аргууд гэх мэт олон тооны судалгааг хийжээ.
Уур амьсгалын өөрчлөлт нь халалтаас шалтгаалсан өвчин, амьсгалын замын өвчин, усаар дамжих халдвар, мал амьтнаас хүнд дамжих халдвар болон хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тул нийтийн эрүүл мэнд, цаг агаар, уур амьсгалаас хамаарах хувь хүний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь чухал юм.
Хүний эрүүл мэнд, мал амьтны эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, экосистем хоорондоо харилцан хамааралтай учраас бүхэлд нь авч үзэх бодлого барьж байгаа ба 2025-2028 онд Орчны эрүүл мэнд арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй эрүүл мэндийн байгууллагуудыг бий болгоход бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын манлайлал, оролцоо чухал гэдгийг онцоллоо.
| Уур амьсгалд тэсвэртэй эрүүл мэндийн салбарын шилжилт хийнэ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |