.jpg)
-Олон улсын таеквондо-гийн “Мөнх хөх сүлд” клубийн нэрэмжит “Сүлд цом-2025” нээлттэй тэмцээний “Шилдэг эмэгтэй тамирчин”-ын шагналыг хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Би энэ шагналыг хүртсэндээ маш их баяртай байгаа.

-“Сүлд цом-2025” нээлттэй тэмцээнд хэдэн төрөл ангилалд өрсөлдөж хэдэн медаль хүртсэн бэ?
-“Мөнх хөх сүлд” клубийн нэрэмжит “Сүлд цом-2025” нээлттэй тэмцээнд тулаан, түль, хосен суль гэсэн гурван төрлөөр оролцож хоёр алт, нэг цом, нэг мөнгөн медаль хүртсэн.
.jpg)
Тус тэмцээний тулааны төрөлд алт, түль буюу хөдөлгөөнт тоот дасгалын төрөлд мөн алтан медаль, хосен суль буюу зохиомол тулааны төрөлд цом, мөнгөн медаль хүртсэн байгаа.

Мөн Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Шилдэг хүүхэд” алтан медаль, Монголын мастеруудын холбооны “Ирээдүйтэй уран түльчин” алтан медаль, мөнгөн шагнал, “Сүлд цом-2025” тэмцээний “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар шалгарч цом, алтан медалиар тус тус шагнуулсан. Тус тэмцээний үеэр “Спортын мастер”-ын цол, тэмдгээ гардан авсандаа маш их баяртай байгаа.
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Золбоогийн Мөнххүслэн гэдэг. Таеквондо-гийн “Мөнх хөх сүлд” клубийн тамирчин.
-Аль аймаг хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Улаанбаатар хотод төрсөн.
.jpg)
-Бага нас нь хаана өнгөрсөн бэ?
-Миний бага нас Улаанбаатар хот өнгөрсөн. Өвөө, эмээ, аав, ээжийн хамтаар амьдарч, цэцэрлэгээр хүмүүжиж өнгөрөөсөн.
-Одоо ямар сургуульд сурдаг вэ?
-Нийслэлийн ерөнхий боловсролын 67 дугаар дунд сургуулийн Ө.Бямбасайхан багштай 8-ын “Г” ангийн сурагч байгаа.

-Гэр бүлд нь спортоор хичээллэдэг хүн бий юу?
-Тиймээ, байгаа. Манай дүүг З.Энххүслэн гэдэг. Одоо зургаан настай. Дүү таван настайгаасаа “Мөнх хөх сүлд” клуб дээр хичээллэж эхэлсэн.

2025 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, нэрэмжит тэмцээнүүдээс гурван алт, нэг хүрэл медаль хүртэж байсан. Сая болсон “Сүлд цом-2025” тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртсэн.
.jpg)
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манай аавыг Ц.Золбоо, ээжийг Б.Мөнхгэрэл гэдэг. Харин дүүг маань З.Энххүслэн гэдэг юм. Манайх ам бүл дөрвүүлээ амьдардаг.
-Яагаад таеквондогийн спортыг сонгож хичээллэх болсон юм бэ?
-Таеквондо-гоор анх биеэ хамгаалж сурах зорилготойгоор хичээллэх гэж бодоод орж байлаа. Тэгээд “Мөнх хөх сүлд” клуб дээр бэлтгэл сургуулилалтаа хийгээд тэмцээн уралдаанд оролцож, олон, олон амжилт гаргаад улам их сонирхож хичээллэх болсон.
-Таеквондогийн анхны багш нь хэн бэ?
-Надад таеквондо-гийн спортыг заасан анхны багш ОУХМ, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн хүндэт медальтан”, Монгол Улсын таеквондо-гийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч “Мөнх хөх сүлд” клубийн үүсгэн байгуулагч Д.Аюурзана багш байгаа юм.
-Одоо бэлтгэл сургуулилалтаа хаана ямар клуб дээр хэн багшийн удирдлага доор хийж байгаа вэ?
-Би “Мөнх хөх сүлд” клуб дээрээ Д.Аюурзана багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.
-Таеквондо-гоос өмнө өөр спортын төрлүүдээр хичээллэж байсан уу?
-Тийм ээ, би 4-10 нас хүртлээ оюун ухааны спорт “Toya” соробан сампингаар хичээллэдэг байсан. Тэгээд л түүний дараа аав, ээж хоёрынхоо зөвлөсний дагуу эрүүл мэнд, бие бялдрын хөгжилдөө анхаарч, гэнэтийн довтолгооноос биеэ найдвартай хамгаалж сурах шаардлагатай юм байна гэдгийг ойлгоод тулааны спортоор сонирхож хичээллэсэн.
-Таеквондо-гийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Таеквондо-гоор 2022 оны гуравдугаар сараас эхэлсэн гэхээр одоо гурван жил гаруй хугацаанд хичээллэж байна.
-Одоо таеквондо-гийн спортын ямар зэрэг цолтой вэ?
-Би таеквондо-гийн спортын мастер цолтой. Олон улсын хар бүс, нэгдүгээр дантай.
-Таеквондогийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Таеквондо-гоор гаргасан томоохон амжилт гэвэл 2024 онд Узбекистан Улсын Ташкент хотод зохион байгуулагдсан дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд тулаан, түль гэсэн хоёр төрлөөр оролцож хоёр мөнгөн медаль хүртсэн. Мөн 2024 онд Энэтхэг Улсын Банглор хотод зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс тулаан, түлийн хоёр төрөлд оролцож, тулаанд алт, түлийн төрөлд хүрэл медаль хүртэж байлаа.
-Тулааны үед гол төлөв ямар хөл, гарын цохилтыг хамгийн сайн хийж үнэлгээ авдаг вэ?
-Тулаан дээр гол төлөв доли чаги хөлийн цохилтыг хийдэг. Мөн гүйлтэн дунд гарын цохилт хийнэ. Эргэлттэй өшиглөлт, үсрээд гарын цохилт гэх мэтийг хийдэг.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цаг гарвал Д.Аюурзана багшийнхаа бэлтгэл сургуулилалтан дээр заасан шинэ зүйлсийг давтдаг. Мөн аяллаар явах дуртай.
-Цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл гэвэл?
-Дэлхийн аварга болоод, Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлж, аавынхаа нэрийг дуудуулах хүсэл мөрөөдөлтэй.
| З.МӨНХХҮСЛЭН: Дэлхийн аварга болж, "Төрийн дуулал"-аа эгшиглүүлж, аавынхаа нэрийг дуудуулах хүсэл мөрөөдөлтэй |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |