Дүрслэл, мэдрэмж, төсөөллийн бяцхан ертөнц. Жижигхэн бийрээ будганд дүрж, инээмсэглэл тодруулан солонгын долоон өнгийг будна. Түүн дээрээ өөрийгөө бас дүүгээ суулгаад, эргэн тойрноо ширтэж буйгаар дүрсэлжээ. Тэр бяцхан зураач өнгө, өнгийн будганд гар нь будагдсан ч үл тоож, зөвхөн зурж буй зураг руугаа анхааралтай ширтэх аж.
.jpg)
“Egshin Artger” сургалтын төвийн гэр урлангаар орвол хананд өлгөсөн байх хорвоогийн олон өнгө будгийн хоршил үзэгдэнэ. Цагаан үүлс доогуур гол мөрөн урсаж, ногоон мододтой уулс дунд охин гэр бүлтэйгээ зугаалан алхана. Энгийн мөртлөө хэлбэр дүрс, хэв маягийн тэс өөр ертөнц энд оршиж байлаа. Өдрийн ээлжний хоёр сурагч охин жижигхэн гартаа будагтай бийрээ атгаад, зургаа зурахад бэлэн болжээ. Тэдний нэг нь төсөөллөө өнөөдрөөс л дүрсэлж эхэлж байгаа бөгөөд дэлгээстэй цаасан дээр ээжийнхээ хамт чамин өнгийн даашинзаар гоёж, цааш юун тухай илэрхийлэхээ бодож сууна. Багш нь түүнээс “Ээжтэйгээ хамт хийх дуртай зүйл бий юу” гэхэд “Тийм ээ, би ээжтэйгээ зугаалах дуртай” гэж хариулах аж. Ингэж түүний уран зургийн анхны дүрслэл ээжтэйгээ аялж буйгаар эхэлсэн юм.
Энэхүү гэр урлангийн өрөөнд орж ирээд орчлон хорвоог бодит байдлаас өөрөөр төсөөлж болно. Зураг болгон дээр нар мандаж, цэцэг навч дэлгэрэх бөгөөд шувууд нисэж, хүүхдүүд гэр бүлтэйгээ хаа нэгтээ зугаална. Өөрөөр хэлбэл, бяцхан хүмүүсийн нүдээр харагддаг байгаль дэлхий, томчуудтай хамт өнгөрүүлж болох бүгдийг харах болно. Тэд зураач, багш аль эсвэл эмч болохыг мөрөөддөг ч байж болох. Гэвч хүсэл мөрөөдөл нь өдөр бүр өөрчлөгдөж байдаг гэнэ. Харин түүнийгээ өөрийн жижигхэн хуруунуудаараа уран зураг болгон дэлгэж, томчуудад илэрхийлдэг аж. Энэ хүсэл сонирхол болон жижигхэн авьяасыг тордож, яг л будагтай бийр шиг улам өнгө нэмдэг хүн бол тэдний багш.
“Egshin Artger” хүүхдийн уран зургийн дугуйланд 3-8 насны хүүхдүүд хичээллэдэг. Харин энэ хүүхдүүдийг ирээдүйн мэргэжлийн зураач болох эхний алхамыг нээж буй зураач, багш Д.Пагмадулам. Өөрийн гэр урландаа дугуйлангаа хичээллүүлж, өглөө, өдөр гэсэн хоёр ээлжээр хүүхдүүддээ үйл ажиллагаа явуулдаг түүнтэй ярилцсан юм.
-Хэзээнээс уран зургийн дугуйланд багшилж эхэлсэн бэ?
-Би 2018 оноос зургийн дугуйлангаар багшилж эхэлсэн. “Анима” дүрслэх урлагийн коллежийг зураач мэргэжлээр төгсөөд, сургуульдаа хичээл заахын зэрэгцээ “Цагцай” дугуйланд багшилж байсан. “Egshin Artger” дугуйланг энэ жилээс хичээллүүлж, зөвхөн уран зураг гэлтгүй хүүхдийг бусад гар урлалын төрлөөр хөгжүүлэх зорилготой нээсэн.
-“Egshin Artger” зургийн дугуйлангийн үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?
-Уран зургийн дугуйлан нь музейтэй хамтран эвент зохион байгуулах байдлаар үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор манай дугуйланд 3-15 насны хүүхдүүд сурч байгаа.
-Яагаад бага насны хүүхдүүдийг сонгож уран зургаар хичээллүүлэх болсон бэ?
-Би ихэвчлэн бага насны хүүхдүүдтэй тулж ажиллах дуртай. Яагаад гэвэл, бага насны хүүхэд өөрийнхөөрөө чөлөөтэй дүрслэн бүтээж чаддаг. Тэр ч утгаараа аливаа зүйлд анхааралтай хандаж, илүү шимтэн дурлаж байдаг. Хэн ч тэдний хүсэл мөрөөдлийг хорьж чадахгүй шүү дээ. Тийм болохоор л төсөөлөх чадвар болон уран сэтгэмж нь бусдаас илүү байдаг. Тухайн хүүхдийн сонирхол дээр тулгуурлаж бага зэрэг хийсвэр байдлаар сэдэв өгдөг. Жишээ нь, зүүд, саран дээрх хот гэх зэрэг сэдэвт хүүхдүүд илүү сонирхолтой сэтгэж чадна. Үүнд үндэслэн хүүхдийн зурсан зургийг илүү хөгжүүлэх, чадваржуулах тал дээр анхаардаг.
-Ур чадварыг нь хэрхэн хөгжүүлдэг вэ?
-Алдартай зураачдын бүтээлийг хүүхдэд харуулж, өөрийнх нь төсөөлөл, мэдрэмжээр илэрхийлэн гаргаж ирэх байдлаар хүүхдийг чадваржуулдаг. Хүүхдүүдийнхээ зурж буй бүхний онцгойд, юунд ч баригдахгүй, чөлөөтэй байгаад нь дуртай. Түүнийг хөгжүүлж, олж харахад сайхан байдаг. Нөгөө талаасаа урлагаар дамжуулан хүүхдийн сэтгэл зүйд сайхан мэдрэмж өгөх, өөрийгөө олж авах, өөрийн ертөнцөө нээгээсэй гэх хүсэл тэмүүлэлтэй байдаг.
Биднийг дугуйлангийн багштай ярилцаж суух зуур өрөөний хойд хэсэгт тавиур дээр байх “Egshin Artger” дугуйлангийн сурагч О.Цэлмэгийн аав, ээжтэйгээ хөдөө аялж буйгаа дүрсэлсэн зураг анхаарал татав. Хүүхэд монгол ахуйгаа өөрийн зохиомж, дүрслэлээр илэрхийлж, дүрс, будгийн зохицлыг энгийн байдлаар илэрхийлсэн байлаа. Цэцгээр бүрхсэн толгодын дунд хоёр гэр цухуйж, түүний наагуур аав нь О.Цэлмэг болон түүний дүүг морин дээр суулган хөтөлж яваа харагдана. Өнгө, өнгийн цэцэг ургасан уулсаар хонь бэлчиж, дээгүүр нь шувуу нисэх аж. Сайн ажиглавал аав нь охидын хамт монгол дээл өмсжээ. Үүнээс харахад энэ бяцхан зураач гэр бүлийнхээ хамт монгол өв соёлоо уран зургаар илэрхийлж, өөрийнхөөрөө хайрлаж, хамгаалж яваа санагдсан юм. Хэдий биднийг очиход О.Цэлмэг байгаагүй ч түүний зурсан зургийн утга санааг Д.Пагмадулам багш бидэнд тайлбарлаж өглөө. Түүний хэлснээр О.Цэлмэг саяхан аав, ээжтэйгээ хөдөө аялсан түүхээ зураг болгон буулгажээ. Тэр гэр бүлтэйгээ ийн аялсан түүхээ хэзээ ч мартахгүйн тулд хичээнгүйлэн зурсан байх гэж багш нь хэлж байлаа.
(3).png)
Солонгон дээр сууж, нөгөө талд гүүрэн дээр хоёр эрэгтэй алхаж байгаа зуны өдрийг нэгэн охин хичээнгүйлэн зурж суулаа. Мөн л нар мандаж, үүлс хөвнө. Дүрслэл мэдрэмж төсөөллийн бяцхан ертөнц. Жижигхэн бийрээ будганд дүрж, инээмсэглэл тодруулан солонгын долоон өнгийг будна. Түүн дээрээ өөрийгөө бас дүүгээ суулгаад, эргэн тойрноо ширтэж буйгаар дүрсэлжээ. Тэр бяцхан зураач өнгө, өнгийн будганд гар нь будагдсан ч үл тоож, зөвхөн зурж буй зураг руугаа анхааралтай ширтэх аж. Тэр бол “Egshin Artger” дугуйлангийн сурагч Д.Агни. Биднийг гэр урланд орж ирсэн цагаас хойш хааяа нэг илүү хөдөлгөөн хийж, чимээ гаргалгүй зураг зурж суусан Д.Агни Д.Пагмадулам багшийнхаа шавь болоод жил болж байгаа гэнэ. Д.Агнийн дэргэд очиж, өөрийгөө танилцуулахыг хүсэхэд доош харан ичингүйрч инээмсэглээд сулхан дуугаар хариулт өгнө. Гэхдээ охин өөрийгөө гаднаа илэрхийлж сайн чадахгүй ч, уран зургаар өөрийгөө бусдад хангалттай ойлгуулж чаддаг нэгэн. Ингэж багшийнхаа аргадсан хоолойг сонсоод тэрбээр өөрийн зурсан зургийг тайлбарлахдаа “Намайг Д.Агни гэдэг. Би мөрөөдлийнхөө зуслангийн байшинд аав, ээжтэйгээ байгаагаар зурсан. Солонгон дээр суусан охид бол би болон миний дүү. Харин гүүрэн дээр аав маань ахтай цуг алхаж, ээж байшингийнхаа цонхоор биднийг харан инээмсэглэж байна. Зураг зурах нь надад хамгийн сайхан байдаг. Тийм ч учраас би дугуйландаа хичээллэх дуртай” гэв.
Хүүхдүүд энд ирсэн цагаас зөвхөн уран зургийн хэлээр ярьж, уран зургаар бүхнийг илэрхийлдэг. Тийм ч учраас хийсвэр хийгээд хязгааргүй бодож сэтгэх хамгийн тохиромжтой газартаа өдөр бүр ирэх дуртай. Том мөрөөдлөө бяцхан гараараа дүрсэлдэг зураачид юм. Уран зургийн жижигхэн ертөнцөд нь зочилж чадвал ярилцахгүйгээр тэднийг таньж болно. Хүүхэд бүрийн дотор үргэлж нар мандаж, цэцэг дэлгэрч, гэр бүл нь инээмсэглэж байдаг болохыг тольдож болно.
(3).png)
| БИЙРЭЭР БУДАГЧ БЯЦХАН ЗУРААЧИД |
|
Монголын баг жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-06 17:04:09
"RED EVE Beauty Night" загварын үдэш болно
2025-11-06 16:17:42
Чөлөөт бөхийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээн болно
2025-11-06 16:12:33
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2025-11-06 14:30:31
АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд иржээ
2025-11-06 13:34:28
Б.БАТРЭГЗЭДМААГИЙН “ЦЭЦЭГНЭЭС ТӨРӨГСӨД”-ӨӨС ТӨРСӨН ТЭМДЭГЛЭЛ
2025-11-06 11:39:57
Хөл бөмбөгийн холбоо, Солонгосын“Инчон Юнайтед” клубтэй хамтран ажиллана
2025-11-06 10:55:55
Дөрвөн аймгийн 26 суманд цас оржээ
2025-11-06 10:45:55
Замын ажил хийж байсан хүнийг автомашинаар мөргөж, зугтаасан хүнийг олжээ
2025-11-06 10:44:16
Г.Батсүх жүдо бөхийн “Гранд мастерс”-ын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-06 10:42:15
Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг Америкийг зорилоо
2025-11-06 07:28:44
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2025-11-06 07:00:00
О.ЖИВААМЭДМААНЬ: Жюү жицү-гийн дэлхийн аварга болохыг мөрөөдөж, хичээллэж байна
2025-11-06 07:00:00
ЛУ.БОЛДЫН “ТАВИУЛ” УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС 32 МЯНГАН АМ. ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ СУРААД, Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ЦЭРЭГ”-ЭЭР ЗУРГААН ЖИЛ АЖИЛЛАЖЭЭ
2025-11-06 07:00:00
МАЛЧИН Б.БАТ-ЭРДЭНЭ: ХАРАА САЙТАЙ ХҮНЭЭР ШАЛГАРЧ, ХЯТАД, ЯПОНЫ ТЭМЦЭЭНҮҮДЭД ОРОЛЦОХДОО УСАН ОНГОЦОН ДЭЭРЭЭС ХОЁР КИЛОМЕТРИЙН ЦААДАХ ХҮНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДУУРАЙЖ ҮЗҮҮЛСЭН НЬ ОЛНЫГ ГАЙХАШРУУЛСАН
2025-11-06 07:00:00
ГАЛЧ Ч.ТҮМЭНБАЯР: МИНИЙ ГАЛ ТҮЛЖ, ДУЛААЦУУЛСАН АНГИД ИРЭЭДҮЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ч СУРЧ БАЙЖ МЭДНЭ ШҮҮ ДЭЭ
2025-11-06 07:00:00
ЯПОНД ҮҮРД “ҮЛДСЭН” ЭРЭЛХЭГ ХҮҮГИЙН ТҮҮХ
2025-11-06 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-11-06 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 6 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-11-06 06:00:00
Цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ
2025-11-05 14:46:38
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа
2025-11-05 14:28:22
Л.ОЮУН: ЭРДЭНЭ: АТГ-аас манай хүү цүнх авч өгөөгүй нь тогтоогдсон
2025-11-05 14:17:09
Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна
2025-11-05 14:11:15
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн хуваарь
2025-11-05 14:07:41
С.Чинзориг, Ч.Баярмагнай нар “Гранд мастерс”-аас хүрэл медаль хүртлээ
2025-11-05 14:01:46
Агаарын чанарын үзүүлэлтээр Улаанбаатар Азид дөрөвт оржээ
2025-11-05 13:03:54
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Ц.Батбаатарыг томилжээ
2025-11-05 12:47:16
Б.Лхагвасүрэнгийн "Үгүйлэгдсэн хайр" жүжгийг энэ сарын 12-нд нээнэ
2025-11-05 11:13:35
УИХ: Дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлж, Х.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэнэ
2025-11-05 10:42:28
“Дакар-2026” наадмын албан ёсны маскот “АҮО”-г танилцууллаа
2025-11-05 09:02:10
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2025-11-05 07:00:37
“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Ч.УНДРАМЫН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ ТОМИЛОГДЖЭЭ
2025-11-05 07:00:00
Б.БАТЗАЯА: ӨӨРИЙГӨӨ ӨӨРӨӨР ХАРУУЛАХ ЭРЛИЙН МИНЬ ЭХЛЭЛ "НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР" КИНОНЫ ЗААНАА, "ГАЙЖИН" ЖҮЖГИЙН ЛОРД КЕНТАГИЙН ДҮР
2025-11-05 07:00:00
“ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР” ШАШНЫ ГАЖ УРСГАЛ МОНГОЛЧУУДЫН ХАЛААСЫГ СЭГСЭРЧ, АХМАДУУДЫН АМИНД ХҮРЭЭД ДУУСАХ ЮМ БИШ БИЗ...
2025-11-05 07:00:00
О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН
2025-11-05 07:00:00
Х.БУЯНЖАРГАЛ: Ээж Д.Сумъяа, М.Уранцэцэг эгч нарын уран барилдааны бичлэгийг үзүүлж, жүдогоор барилдах эхлэлийг минь тавьж байлаа
2025-11-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |